Дэлхийн аваргын тэмцээн үзэхээр ирсэн хөлбөмбөгчдийн халуухан эхнэрүүд

ДАШТ-д оролцож байгаа баг, тамирчдаа дэмжихээр үнэнч хөгжөөн дэмжигчид, фанатууд нь ОХУ-ын цэнгэлдэх хүрээлэнгүүдийг дүүргээд буй билээ. Тэгвэл тэдэн дундаас хайрт хань, найз залуугаа дэмжихээр ирсэн үзэсгэлэн төгс, халуухан бүсгүйчүүд олны нүдийг хужирлаад байна. ДАШТ-д нөхөр, найз залуугаа дэмжихээр ирсэн бүсгүйчүүдийг уншигчдадаа танилцуулъя.

Дэлхийн аваргын тэмцээн үзэхээр ирсэн хөлбөмбөгчдийн халуухан эхнэрүүд Хадгалах

Хааны гэр бүлд хөл тавьсан эгэл жирийн хүмүүс

Орчин үед "Үнсгэлжин" болох тийм ч хэцүү биш бололтой. Жинхэнэ ханхүү эсвэл гүнжтэй цэнгээний газар таарч ч болох нь. Жишээ нь Данийн гүнж Мэри Элизабет Дональдсон ханхүүгээ цэнгээний газраас олжээ. Харин Кейт Миддлтон нөхөртэйгөө коллежид байхдаа танилцсан байна. Америкийн жүжигчин Меган Меркл мөн л санамсаргүй тохиолдлоор ханхүү Харритай учирч, өнгөрсөн сард гэрлэснээр Их Британийн хааны удамтай холбоо тогтоожээ.

Хааны гэр бүлд хөл тавьсан эгэл жирийн хүмүүс Хадгалах

Дэлхий дээр "Хүн чоно" байдгийг баталсан баримтууд

Хэрэв та хүн чонотой кино үзэж байсан бол ийм амьтан бодит амьдрал дээр үнэхээр байдаг болов уу гэсэн бодол толгойд чинь орж ирж байсан уу? Тэгвэл XVI-XVII зууны үед Европ болон Хойд Америкт зарим эрчүүдийг хүн чоно болж хувираад хүмүүсийн амь насыг хороож байна гэж үзэж байсан гэнэ. Ингээд хүн чоно байдгийг баталсан түүхээс сонирхоцгооё.

Дэлхий дээр "Хүн чоно" байдгийг баталсан баримтууд Хадгалах

Хөлөөрөө эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

Таны биеийн эрүүл мэндийн талаар хөл тань их зүйлийг хэлдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өвчний шинж тэмдгийг хөлний байр байдал маш сайн харуулдаг. Эдгээрийг харж, ойлгохын тулд та заавал эмч байх албагүй. Харин зөвхөн хөлөө сайн ажих л үлдлээ.

Хөлөөрөө эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ? Хадгалах

Эртний египетчүүдийн тухай халуухан баримтууд

Дэлхийн долоон гайхамшгийн нэг Пирамидыг бүтээсэн учраас эртний египетчүүдийг гайхамшигтай ард түмэн байсан гэдэг. Гэхдээ энэ бол хэт дөвийлгөсөн ойлголт бөгөөд тэд бусад орны иргэдтэй л адил замыг туулж өнөөгийн соёлт нийгэмд хөл тавьсан. Эртний Египетийн хүүхнүүд үнэртэй ус хэрэглэдэг, гэрийн тэжээмэл амьтан тэжээх дуртай, наадам цэнгээн хийдэг, шар айраг ууж, бүжиглэдэг байсан гэхчилэн сонирхолтой 10 баримтыг танд толилуулъя.

Эртний египетчүүдийн тухай халуухан баримтууд Хадгалах

65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ?

Тэрбумтан болох хэцүү гэж үү? Хэрэв та яг одооноос төлөвлөж эхэлбэл таны бодсон шиг хэцүү зүйл биш юм. "Smart Couples Finish Rich"-ийн зохиолч Дэвид Бах, 65 насандаа тэрбумтан болохын тулд өдөрт хэдэн доллар хадгалах талаар сонирхолтой тооцоолол гаргажээ. 

65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ? Хадгалах

Т.Бархүү, О.Тэмүүжин нар ямар рекламанд тоглов?

Монголд анх удаа кино театрт рекламны нээлт зохион байгуулагджээ. Нээлтэд энэ цагийн шилдэг жүжигчид болох Т.Бархүү, О.Тэмүүжин нар байсан нь олны анхаарлыг татав. Харин тэдний тоглосон видео сурталчилгаа нь LookTV аппликейшн шинэчлэгдсэнтэй холбоотой реклам байлаа. LookTV-д байршсан 8’000 кино үнэгүй болж үзэгчдэдээ бэлэг барьж байгаа бөгөөд шинэхэн реклам нь тун удахгүй цацагдах гэнэ. Рекламанд тоглосон жүжигчид Холливүүдийн алдартай дүрүүдэд хувирсан зургаа нийтэлсэн нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татаж эхэллээ. Тэгвэл тэд чухам ямар сурталчилгаанд тоглож ийм нүсэр нээлт хийх болсныг хүлээх л үлдлээ.

Т.Бархүү, О.Тэмүүжин нар ямар рекламанд тоглов? Хадгалах

Рианнатай учир ургуулж байсан алдартнууд

Хэн нэгэнтэй болзож, хайр дурлалын харилцаа үүсгэх нь заримдаа түвэгтэй санагдах үе байдаг ч ихэнх тохиолдолд гайхалтай мэдрэмж төрүүлдэг билээ. Дуучин Рианна өмнө нь хэд хэдэн залуутай болзож байсан төдийгүй заримтай нь үнэхээр дотно харилцаатай байсан аж. Тамирчид, дуучид, жүжигчдээс авахуулаад бизнесмэнүүдтэй хүртэл учир ургуулж явсан түүнд тодорхой шалгуур байхгүй бололтой. Хамгийн сүүлд Саудын Арабын бизнес эрхлэгч, тэрбумтан Хассан Жамилтай нэг жил болзсоны эцэст хоёр тийш болсон Рианнад таалагдах магадлалтай 15 залууг  гадаадын нэгэн хэвлэл онцолсныг орчуулан хүргэж байна.

Рианнатай учир ургуулж байсан алдартнууд Хадгалах

Эр бэлгийн эсийн тухай хачирхалтай баримтууд

Хүний бие организм маш нарийн бүтэц, зохион байгуулалттай нэгэн бүхэл тогтолцоо билээ. Яг одоо бидний сууж байгаа энэ жирийн үйлдлийг хийхийн тулд хэчнээн мянган эд эсүүд, яс, булчингууд ажиллаж байна гэж бодно? Хэдийгээр энгийн мэт санагдах боловч үнэн хэрэгтээ огтхон ч тийм биш. Энэ удаа танд хүн төрөлхтний хамгийн чухал эс болох эр бэлгийн эсийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. 

Эр бэлгийн эсийн тухай хачирхалтай баримтууд Хадгалах
2018-06-20, 18:58

Эзнийхээ аминд хүрсэн сүнс хоргодсон машинууд

Сүнс хоргодсон байшин, эсвэл хүүхэлдэйний талаар та сонсож байсан л биз дээ. Харин сүнстэй машин, галт тэрэг тэр ч бүү хэл онгоцны тухай түүхийг дуулсан хүн ховор байх. Ном зохиолд гарсан бус, бодит амьдрал дээр жинхэнээсээ сүнс шүглэсэн автомашин байсан гэвэл та итгэх үү? Бид танд түүхэн дэх хамгийн аймшигтай 10 автомашиныг танилцуулж байна.

Эзнийхээ аминд хүрсэн сүнс хоргодсон машинууд Хадгалах

Та бидний амьдралыг өөрчилж буй нээлтүүд

Анагаах ухааны салбар өдрөөс өдөрт хөгжиж, үргэлж шинэ нээлтүүд хийж, хүн төрөлхтнийг гайхашруулсаар байна. Шинэ нээлт, ололтын ачаар хүмүүс хүнд өвчнөөсөө салж, нэгэн цагт эдгэршгүйд тооцогддог байсан зарим өвчнийг ч хялбархан эмчилдэг болсон. Аливаа өвчнийг эмчилж, оношлох гайхалтай арга замууд олны анхаарлыг маш ихээр татаж, эдгээр нээлтийг хийсэн хүмүүст дэлхий нийтээрээ талархаж буй билээ. Ингээд анагаах ухааны салбарын шилдэг нээлтүүдийг танилцуулъя.

Та бидний амьдралыг өөрчилж буй нээлтүүд Хадгалах
2018-06-20, 13:25

Дөчөөс дээш насандаа хүүхэд төрүүлсэн алдартнууд

Бүсгүйчүүд ихэнхдээ 30 наснаас өмнө анхны хүүхдээ төрүүлэхийг хичээдэг. Харамсалтай нь орчин үеийн эмэгтэйчүүд цаг зав муутай явснаар хувийн амьдралаа хойш тавьж, оройтож төрөх болсон билээ. Дуучид, жүжигчид, тамирчид ялангуяа карьер хөөж явсаар ихэнхдээ хувийн амьдралаа хойш тавьдаг. Харин зарим нь өөрийгөө хүүхэд өсгөхөд бэлэн биш гэж боддог. 40 хүрсэн хойноо үрийн зулай үнэрлэсэн олны танил алдартнуудыг танилцуулж байна.

Дөчөөс дээш насандаа хүүхэд төрүүлсэн алдартнууд Хадгалах