Огноо:2013.05.19, 14:01
Төрөл:Монгол видео
Нэг дуучин, Нэг хөгжимчин Бүгд АМЬДААР. Энэ бол Монголын рок попын шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах “The Mongolian Live Sessions” төсөл юм. Төслийн гол зорилго нь Дэлхийн хэмжээнд Монголын авьяастнуудын дуу хоолойны чадал, цар хүрээг таниулахад чиглэгдэнэ. Монголын цахим хэрэглэгчид 7 хоног бүр дуучин хөгжимчин хоёрын хооронд бий болох торгон агшинг хамгийн ойроос бодитойгоор мэдрэх юм.
Огноо:2013.04.03, 10:58
Төрөл:Монгол видео
Тун удахгүй монголын тайзнаа тоглогдох “Ромео & Жульетта” мюзиклийн Өрлөг эхийн дууг МУГЖ Б.Сарантуяа “Гэгээн Муза” наадмын тайзнаа анх удаа эгшиглүүллээ. МУГЖ Зууны манлай дуучин Б.Сарантуяа ирэх 5 сард тоглогдох гэж байгаа “Ромео &Жульетта“ мюзикл тоглолтонд дуулагдах, шинэхэн уран бүтээлээ “Гэгээн Муза” наадам үйл ажиллагаанд зориулан, Дэлхийн сонгодог жүжгийн дууг эх хэлнээ хөрвүүлэн дуулсан нь театр, урлагын болон рок попынхны талархлыг хүлээн тэднээс өндөр үнэлгээ авчээ.
Огноо:2013.03.28, 11:25
Төрөл:Монгол видео
Creative Art Group – нь кино, дэлгэцийн томоохон уран бүтээлүүд туурвидаг чадварлаг хамт олон гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Тус студийн бүтээл болох “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама миа”, “Амьдралын амт”, ”Наран мандах нутаг” ОАК, ”Анхны болзоо”, “Гэрэл”, ”Сүүлчийн хугацаа”, ”Миний сарнай”, “Odno’s Talk show” гэх мэт олон арван уран бүтээлүүдийг дурьдаж болно. Харин одоо “Creative Art Group” нь дахин цоо шинэ төсөл санаачилж, UBS Global сувгаар долоо хоног бүр гаргаж эхэллээ. Энэ бол “60 Second Game Show” хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэг юм. Ингээд эхний 3 дугаарыг толилуулъя.
Огноо:2013.03.10, 14:28
Төрөл:Монгол видео
"Сайн байна уу. Танай сайтын байнгын уншигч байна. Танай сайтаар хааяа
сонирхолтой "Монгол видео" хийдэг хүмүүсийг гаргадаг санагдана. Би видео эвлүүлэх хобитой, тэгээд 4 жилийн өмнө танай сайтаар
дамжуулж "Монгол Шрек" видеог хүмүүст хүргэж байсан. Нэг хэсэгтээ л
их тархсан даа. Иймд миний бусад бүтээлүүдийг толилуулж өгнө үү. Одоо миний channel-ийн видео үзсэн тоо 435,000 болоод байна" -гэжээ. Ингээд энэ авъяаслаг залуугийн Бусад хөгжилтэй видеонуудаа шууд үзэхээр орууллаа.
Огноо:2013.03.10, 13:17
Төрөл:Монгол видео
Манай холбоо барих хаягаар Лондон хотод сурдаг Билгүүн хэмээх нэгэн залуугаас өөрийнхөө хобигоор хийдэг эдгээр видео бичлэгүүдийг Саак.мн сайтын хэрэглэгч нарт хүргэж өгөөч хэмээх хүсэлт ирсэн юм. Тэрээр анх жилийн өмнө 2D animation-г ихээр сонирхож, "Hollywoos Stars in Real life" гэдэг видео бүтээж байжээ. Билгүүн саяхан Youtube.com дээр boom болоод "Harlem Shake" стилийн чөлөөт бүжгийг 3D animation хэлбэрээр бүтээж youtube дээр тавьсан байна. Жилийн өмнө 2D бүтээл хийж байсан залуу, өнөөдөр 3D animation бүтээж байгаа нь гайхалтай. Ингээд түүний шинэ болон хуучин бүтээлүүдийг үзэцгээе.
Огноо:2013.02.17, 13:29
Төрөл:Монгол видео
"Light Zoom" студи болон Юнител группийн залуус хамтран "Даяар дурсагдах аваргууд" нэртэй цуврал сайхан нэвтрүүлэг бүтээжээ. Эндээс та бүхэндээ Үдэсний бөхийн түүхэнд "6 заануудын үе" хэмээн яригддаг байсан бөхчүүдээс Аварга болон гарч ирж чадсан А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын дурсамж нэвтрүүлэгийг онцлон хүргэж байгаадаа таатай байна.
Огноо:2012.12.04, 10:14
Төрөл:Монгол видео
Be брэндийн 4 жилийн ойг тохиолдуулан “Эрх Чөлөө Чиний Гарт” төслийн хүрээнд хийгдэж буй 4 өөр жанрын 4 өөр уран бүтээлийн 3 дахь нь болох Мотив хамтлагийн “Эрх Чөлөө” дуу өнөөдрөөс эхлэн цацагдаж эхэллээ.
Огноо:2012.11.24, 12:06
Төрөл:Монгол видео
Монголын HIP HOP FREESTYLE төрөлийг хөгжүүлхээр зорьж байгаа болох NOMADZ хамтлагийн шинэ видео бичлэг гарчээ. Нийслэлд маань тулгамдаад байгаа асуудлуудын нэг болон "Замын түгжрэл"-ийг хип-хоп стильд оруулан хөгжилтэй байдлаар шүүмжлэхийг зорьсон байна. Уг клипийг Aim4R продакшин бүтээжээ. Ингээд эдгээр авъяаслаг залуусын "Замын хөдөлгөөн" бүтээлийг үзээд, танд таалагдвал лайк дарж бусдадаа хуваалцаарай залуусаа... Мөн дашрамд дурдахад, дууг нь рэппер Цэцэ болон Ez-Loc хоёр хамтран дуулжээ.
Огноо:2012.11.20, 12:31
Төрөл:Монгол видео
Монголын хип-хоп ертөнцөд өөр дуу хоолой, ондоо нүүр царай болон гарч ирсэн рэппер Цэцээгийн шинэ уран бүтээл болох "Цааш нь" дууны клипийг толилуулж байна. Түүний чихэнд сонсоглонтой олон гоё дуунууд байдаг билээ. Тэднээс дурдвал, "Нийслэл хүү", "Найз", "Бөртэ бүжин" болон магтаал шүүмжлэл дагуулсан "Баяны дэвсгэр" гэх мэт бүтээлүүд нь аль хэдийнээ залуусын сонсох дуртай дуунууд болсон юм. Ягаад та Youtube.com сайтаар ороод "Tsetse" гээд хайж болохгүй гэж... за ингээд тун удахгүй буюу 11-р сарын 30-нд АСА циркэд "Нийслэл хүү" тоглолтоо хийх гэж байгаа Цэцэгийн шинэ бүтээлийг сонсоцгооё.
Огноо:2012.11.03, 10:32
Төрөл:Монгол видео
Монголын рок поп ертөнцөд Hip Hop, Rock, Ethnic, Dance POP гэсэн 4 өөр төрөл жанрын 4 өөр уран бүтээлчидийн цоо шинэхэн уран бүтээлүүд залуусын оролцоог дэмжигч Be брэндийн 4 жилийн ойд зориулан бүтээгдэж эхнээсээ залуусын сонорт хүрч эхэллээ. Татар хамтлагийн дуучин Заяа болон реппер TG нарын "Universe Best Songs 2011" наадмын шилдэг оролцогч дуучин Хишигдалай-тай хамтран дуулсан “Хайрын Төлөө” нэртэй ХИП ХОП жанрын дуу "Эрх Чөлөө Чиний Гарт" төслийн хамгийн эхний дуу юм байна.