Цэрэг арми

Эрт цагт дайн тулаанд ашигладаг байсан хуяг дуулгууд

Эрт дээр үед аймшигт баг, бат бөх хуяг дуулга нь аян дайны үеийн найдвартай хамгаалах хэрэгсэл болж байсан билээ.  Заримдаа дайсны талыг айлгадаг ч зүйл байсан гэдэг. Өнгөрсөн үеийн дайны хамгаалалтын хэрэгслүүд XXI зуунд ч  олны анхаарлыг татсаар иржээ. Ингээд эрт үед хэрэглэж байсан хуяг, дуулгыг хамтдаа сонирхоцгооё.

Эрт цагт дайн тулаанд ашигладаг байсан хуяг дуулгууд Хадгалах

Хүний мах иддэг байсан улс орны удирдагчид

Зарим түүхийн эх сурвалжид улс төрийн хүчирхэг эрхмүүд өрсөлдөгчидөө өдрийн хоолондоо амтархан иднэ хэмээн сүрдүүлдэг. Тэгвэл тэд үнэхээр хэлсэндээ хүрдэг болов уу? Та тэднийг юу гэж бодож байна вэ? Хамгийн аймшигтай нь энэ үзэгдэл бидний сонссоноос ч олон тохиолдож байжээ. Ингээд үүнийг нотлох 10 улс төрийн каннибализмийн жишээг та бүхэндээ хүргэе.

Хүний мах иддэг байсан улс орны удирдагчид Хадгалах

“Сувдан эрэг” дээр болсон дайралтын тухай аймшигт баримтууд

1941 оны 12-р сарын 7-ны өдөр АНУ өөрийнхөө хэдэн мянган цэрэг эрсийг алдсан нь тэднийг Дэлхийн Хоёрдугаар дайныг эхлүүлэхэд хүргэсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэд ингэж олон тооны цэрэг эрсээ алдаж гарз хохирол амсаагүйсэн бол дайныг хэзээ ч өөрсдөө эхлүүлэхгүй байх байлаа. Энэхүү харамсалт явдлаас хойш хэдийнэ олон арван жил өнгөрсөн ч хүмүүс тэр жилийн "хар" 12-р сард Хавайд яг юу болсон талаар сонирхсоор л байгаа юм. Зарим судлаачдын үзэж байгаагаар энэхүү дайралт нь болох ёстой байсан зүйл гэгдэж байгаа бол зарим нь уг дайралтын цаана бидний төсөөлж ч байгаагүй аймшигтай зүйл нуугддаг гэж үздэг ажээ. 

“Сувдан эрэг” дээр болсон дайралтын тухай аймшигт баримтууд Хадгалах

“Амазон” хэмээх дайчин бүсгүйчүүдийн бодит түүх

Амазончууд буюу дайчин эмэгтэйчүүдийн түүхийн талаар сонсоогүй хүн бараг үгүй биз ээ. Амазон эмэгтэйчүүдийн тухай олон кино, зохиол байдгаас бид бүхэн "Red Sonja", "Wonder Woman" зэрэг Холливудын алдартай бүтээлүүдийг маш сайн мэдэх билээ. Тэгвэл комик зохиол, кинон дээрээс л зөвхөн хардаг эдгээр эрэлхэг, хүчирхэг дайчин эмэгтэйчүүд бодит байдал дээр үнэхээр байсан эсэх, байсан бол ямаршуу дүр төрхтэй хүмүүс байсныг нь хүмүүс сонирхдог. Тиймээс та бүхэнд амазон эмэгтэйчүүдийн талаарх түүхийн сурвалжаас хүргэе.

“Амазон” хэмээх дайчин бүсгүйчүүдийн бодит түүх Хадгалах

Дэлхийн хамгийн чанга хатуу дэглэмтэй армиуд

Дэлхийн улс орнуудын хүч чадал, нөлөөг хэмжих үзүүлэлтүүдэд эдийн засаг, ДНБ, хүн амын боловсролын түвшин, дундаж цалин, халамж, газарт нутгийн хэмжээ болон цэрэг армийн хүч гэх зэрэг багтдаг билээ. Өнгөрсөн зуунуудад олон мянган хүний амийг авсан дайны улмаас улс орон бүр өөрсдийн цэрэг армийнхаа хүчийг бэхжүүлж эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн дээрх үзүүлэлтэд армийн хүч чадал ихээр нөлөөлөх болсон байдаг. Тэгвэл хамтдаа Дэлхийн хамгийн хүчирхэг армиудын жагсаалттай танилцъя. 

Дэлхийн хамгийн чанга хатуу дэглэмтэй армиуд Хадгалах
2017-12-11, 15:00

Германы хорих лагераас оргож чадсан хүмүүсийн гайхалтай түүхүүд

Гитлерийн Нацистуудын аймшигт тамын тогоо гэгддэг "Освенцим" буюу Аушвицын хорих лагерын тухай сонсоогүй хүн гэж ховор болов уу. Сая сая хүний амь насыг аймшигтайгаар авч одсон "үхлийн фабрик"-аас амьд гарч, оргоно гэдэг боломжгүй хэмээгдэж, чанга хатуу дэглэмтэй гэдгээрээ түүхэнд тодоор бичигдэн үлдсэн билээ. Тус хорих лагераас 900 хоригдол оргох гэж оролдож байсан ч, ердөө 144 хүн амьд гарч чадсан байдаг. Тэгвэл бид та бүхэндээ энэхүү хорих лагераас оргож чадсан 10 хүнийг танилцуулж, тэдний түүхийг хүргэхээр бэлтгэлээ. 

Германы хорих лагераас оргож чадсан хүмүүсийн гайхалтай түүхүүд Хадгалах

Бүхэл бүтэн армийн эсрэг ганцаараа тулалдсан эрэлхэг дайчид

Хүн төрөлхтний түүхэнд олон дайн, тулаанууд болж, гэм зэмгүй ард иргэд болон цэрэг эрс үй олноороо амь насаа алдсан байдаг билээ. Тэдгээр хүмүүс бүгд эх орон, гэр бүл, хойч ирээдүйнхээ төлөө баатарлагаар тулалдсан гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тэгвэл та хатуу ширүүн дайны үеэр цор ганцаараа бүхэл бүтэн армийн эсрэг тулалдаж байсан баатарлаг эрчүүдийн тухай сонсож байсан уу? Бид өнөөдөр танд тэдгээр эрэлхэг дайчдын яруу алдрыг бахдалтайгаар сонирхуулъя гэж бодлоо. Танд манай мэдээлэл таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Бүхэл бүтэн армийн эсрэг ганцаараа тулалдсан эрэлхэг дайчид Хадгалах

Дэлхийн II дайны үеийн хачирхалтай баримтууд

Хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч арилахааргүй хар толбо үлдээсэн дайн тулаанууд олон хэдий ч, тэдгээрийн дотроос учруулсан гарз хохирлын хэмжээ, үзүүлсэн хор уршгаараа дэлхийн хоёрдугаар дайныг гүйцэх тулаан өөр байхгүй болов уу. Тийм ч учраас өнөөдөр бид та бүхэндээ уг дайны үеэр болсон, онцлох үйл явдлуудыг харуулсан, сэтгэл эмзэглүүлж, танд нэгийг бодуулах баримтуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн II дайны үеийн хачирхалтай баримтууд Хадгалах

Дэлхийн 2-р дайны тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Дэлхийн хоёрдугаар дайн манай Монголд ч бараан сүүдэр татуулсан билээ. Бараг бүх улс орныг хамарсан аймшигт дайн 1939-1945 оны хооронд үргэлжилж, өгүүлж барамгүй хор хохирол учруулж, хүмүүсийн сэтгэлд арилшгүй хар толбо, хагацал гуниг авчирсан юм. Гэхдээ манай уншигчдын ихэнх нь тус дайны тоо баримтыг нэгэнт мэдэх тул олон зүйл нуршихаа больж, дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой хамгийн хачирхалтай, гайхалтай, сэтгэл өвдөм, бас баярлаж бахдам 15 бодит түүхийг танд хүргэе. Уншигч та нэгийг тунгааж, хоёрыг ухаарах биз ээ. 

Дэлхийн 2-р дайны тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд Хадгалах

Дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг армитай 10 улс

Цэрэг, армийн хүчин чадал гэдэг ямар ч улсын хувьд хамгийн чухал үзүүлэлт байдаг билээ. Тэр ч үүднээсээ өнөөдөр хүчирхэг улс орнууд цэрэг, армийн салбартаа хүч хаяж, ач холбогдол өгдөг болсон нь нууц биш юм. Тэгвэл энэ жилийн байдлаар ямар улс орнууд дэлхийг тэргүүлж байгаа юм бол? Хэрвээ дайн болоход хүрвэл ямар улс орнууд дэлхийг айдаст автуулах бол? Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, асуултын хариултыг мэдэж авцгаая.

Дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг армитай 10 улс Хадгалах

Америк цэргүүдийн харгислал

Дэлхийн өнцөг булан бүрт бидний мэдэхээс авахуулаад мэдэхгүй хүртэлх өчнөөн дайн тулаан болж байсан билээ. Улс орны эрх ашиг, их гүрний түрэмгийлэл, дарангуйллын үр дүнд энгийн иргэд хамгийн их хохирч үлддэг нь хамгийн эмгэнэлтэй юм. Харин 1990 оны ардчиллын ачаар бидний нүд нээгдэж, холливуудын кино ертөнцөд хошуурч эхэлснээсээ хойш америкчуудыг өөрийн эрхгүй "сайн талын баатар"-ын дүрээр төсөөлдөг болсон нь нууц биш ч гэлээ, бидний бэлтгэсэн энэхүү нийтлэлийг уншаад энэ бодол тань орвонгоороо өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй юм. 

Америк цэргүүдийн харгислал Хадгалах

Улс орнуудын дайн тулаанд ашиглаж байсан өвөрмөц тактикууд

Дайны сэтгэл зүйн таткик гэдэг бол сэтгэл зүйн дайралт хийж, эсрэг талаа буулгаж авах арга юм. Нөгөө талынхаа итгэл бишрэл, сэтгэл хөдлөл, зорилго, хүсэл мөрөөдлийг ашиглан байдлыг өөрт ашигтайгаар эргүүлнэ. Өрсөлдөгч тал нь нэг хүн ч байж болно, бүр бүхэл бүтэн улс ч байж болдог байна. Харин энэ удаад бид та бүхэндээ улс хоорондын дайнуудын үеэр агуу удирдагчдын ашигласан сэтгэл зүйн тактикийг толилуулахаар бэлтгэлээ. 

Улс орнуудын дайн тулаанд ашиглаж байсан өвөрмөц тактикууд Хадгалах