Тэрбумтнууд

Дэлхийн хамгийн баян эр мөнгөө яаж үрэхээ мэдэхгүй байна

2017 оны долдугаар сарын 27-ны өглөө "Amazon.com"-ын хувьцаа 1.8 хувиар өссөнөөр Жефф Безос (Jeff Bezos) дэлхийн хамгийн баян хүн болсон юм. Үүнээс зургаахан цагийн дараа хувьцааны үнэ гурван хувиар буурснаар Билл Гейтсийн ард бичигдэх болсон ч Безос энэ оны нэгдүгээр сард "Дэлхийн хамгийн баян хүн" хэмээх алдрыг дахин хүртсэн байна. Энэ том амжилт, алдар нэр, өв хөрөнгийн эзэн болсон гол шалтгаан нь үргэлж шинийг сэддэг сийрэг толгой, түүнийгээ хэрэгжүүлж байж санаа амардаг уйгагүй зан, мөн ажилтнуудаа хэрхэн сонгодог арга барилтай хамгийн их холбоотой аж. 

Дэлхийн хамгийн баян эр мөнгөө яаж үрэхээ мэдэхгүй байна Хадгалах

Стив Жобсын бэлэвсэн эхнэр ингэж амьдарч байна

Нөхөр нь нас барснаас хойших өнгөрсөн долоон жилийн хугацаанд түүний хэрхэн аж төрж, юу хийж буй нь дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг байнга л татаж ирсэн. Лаурен Пауэлл Стив Жобстой 1991 онд гэрлэсэн бөгөөд нэг хүү, хоёр охин төрүүлж, нөхрөө 2011 онд нас барах хүртэл 20 жил хамт амьдарсан билээ.

Стив Жобсын бэлэвсэн эхнэр ингэж амьдарч байна Хадгалах
2018-05-04, 15:33

Иорданы ханхүүгийн эгэл бус амьдрал

Энэ сайхан залуу бол улс  төрч, тамирчин, Иорданийн өв залгамжлагч бол ханхүү Хусейн бин аль-Абдалла юм. Хатан хааны нэрэмжит цэргийн академийн төгсөгч, Иорданийн цэргийн албаны бага дэслэгч, эмэгтэй хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон залуу тэрээр өөрийн амьдралаа цахим хуудсанд нээлттэй дэлгэдэг. Инстаграм хуудаснаа тэрээр 1.5 сая орчим дагагчтай гэнэ. Ингээд Иорданийн өв залгамжлагч ханхүүгийн амьдралтай танилцацгаая.

Иорданы ханхүүгийн эгэл бус амьдрал Хадгалах

Дэлхийн тэрбумтнууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хэрвээ та их хэмжээний хөрөнгө өвлөж аваагүй л бол тэрбумтан болохын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Мэдээж энэ хөдөлмөр нь эдгээр хүмүүсийг өөрчлөгдөхөд нөлөөлсөн биз. Тэгвэл бид та бүхэнд одоогийн тэрбумтнууд алдартай болохоосоо өмнө ямар байсан, тэрбумтан болсныхоо дараа ямар болсон талаар мэдээллийг хүргэе.

Дэлхийн тэрбумтнууд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Санамсаргүй тохиолдлоор тэрбумтан болсон хүмүүсийн түүх

Нуугдсан эрдэнэсийн сан хөмрөг олох хүсэлтэй археологич болон далайн дээрэмчин болохыг та хэзээ нэгэн цагт хүсдэг байсан уу? Гэхдээ бид өөрсдөө өдөр тутмын амьдралаа хөгжилтэй болгож харж чадвал энэ мөрөөдлөөс тийм ч хол зүйл биш юм. Энэ удаад бид та бүхэнд үнэтэй ховор эрдэнэсийн зүйл олсон 10 азтай жишээг хүргэж байна. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Санамсаргүй тохиолдлоор тэрбумтан болсон хүмүүсийн түүх Хадгалах

Билл Гейтсийн халааг авч, дэлхийн хамгийн баян хүн болсон Жефф Безос гэж хэн бэ?

Дэлхийн хамгийн баян хүн гэхэд бидний санаанд Билл Гейтс л буудаг. Гэтэл түүний халааг авч, манай гарагийн хамгийн баян гэгдэх болсон Жефф Безос (Jeff Bezos)-ын тухай та хэр ихийг мэдэх вэ? Бид өнөөдөр та бүхэндээ түүний амжилтын замнал болоод амьдралын хэв маягийг танилцуулахаар бэлтгэлээ. Та тухлан сууж, таалан болгооно уу. 

Билл Гейтсийн халааг авч, дэлхийн хамгийн баян хүн болсон Жефф Безос гэж хэн бэ? Хадгалах
2018-01-24, 18:11

Эрх мэдэл, хөрөнгө чинээгээрээ Билл Гейтстэй өрсөлдөх 10 эрхэм

Форбес сэтгүүлээс жил бүр дэлхийд хөрөнгө орлогоороо тэргүүлж буй эрхмүүдийг нэрлэдэг. 2017 оны дэлхийн хамгийн их хөрөнгө орлоготой эрхмээр Билл Гейтс 4 дэх жилдээ тодорч удаах байруудад Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос, бизнесийн магнат, хөрөнгө оруулагч, Беркшир Хэтэвэй-ийн үүсгэн байгуулагч Уоррен Баффет нар удааллаа. Гэсэн хэдий ч ямар нэг тэрбумтнуудын жагсаалтад тэр бүр ороод байдаггүй, дээрх 3 эрхэмтэй орлогоороо тэнцүү магадгүй тэднээс ч илүү орлоготой байж мэдэх эрхмүүд бас байдаг байна. Тэгвэл бид та бүхэндээ тэдгээр домог мэт яригдах эрхмүүдийн талаар хүргэх гэж байна. Үүнийг уншсаны дараа та магадгүй хамгийн баян удирдагч, гэр бүл, хөрөнгө оруулагч түүнчлэн түүхэн дэх хамгийн баян эрхэм хэн болохыг олж мэдэх болно.

Эрх мэдэл, хөрөнгө чинээгээрээ Билл Гейтстэй өрсөлдөх 10 эрхэм Хадгалах

Тэрбумтнуудын хүүхдүүд яг одоо хаана, юу хийж явна вэ?

Алдартануудын хүүхдүүд аав ээжийнхээ зовж бий болгосон замналаар явах юмуу эс бөгөөс өөрийнхөө хүсэл сонирхолыг даган огт өөр мэргэжилтэй болдог ажээ. Өнөөдрийнхөө нийтлэлээрээ та бүхэндээ тэрбумтнуудын хүүхдүүд хаана ямар сургуульд, ямар мэргэжлээр боловсрол эзэмшсэн байдаг талаарх мэдээллийг хүргэж байна. 

Тэрбумтнуудын хүүхдүүд яг одоо хаана, юу хийж явна вэ? Хадгалах

Хятад баячуудын тухай баримтат кино

Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ дэлхийн бусад улс орнуудыг ардаа орхидог Хятад улс нь хамгийн их хүн ам, томоохон газар нутгийг өөртөө цогцлоож чадсан билээ. Харин тус улсын баячууд хэрхэн амьдардаг бол? Бид та бүхэндээ Хятадын баячуудын тухай баримтат киног толилуулж байна. 

Хятад баячуудын тухай баримтат кино Хадгалах

Тэрбумтнуудын залууст өгсөн үнэт зөвлөгөө

Амжилт бүхэн өөрийн гэсэн түүхтэй байдаг. Амжилтанд хүрсэн олон янзын арга байдаг ч доор дурдсан 20 зөвлөмжийг дагахад тодорхой хугацаанд зорилгодоо хүрч чадах болно. Нэр алдартай болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс өөрийнхөө туулсан амьдралын туршлагаараа залуучуудад дараах үнэтэй зөвлөгөөг хүргэсэн байна. Тиймээс тэдний зөвлөгөөг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд үзээрэй! Нэгэн хөгшин баян эр, ядуу залуутай уулзахдаа “Болдог бол бүх хөрөнгөө чамд өгөөд чиний залуу насыг зовлонтой чинь хамт авах юмсан” гэж хэлсэн гэдэг.    

Тэрбумтнуудын залууст өгсөн үнэт зөвлөгөө Хадгалах

20 хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон хүүхдүүд

Сүүлийн жилүүдэд саятнууд болон тэрбумтнуудын дундаж нас улам л багасаж байгаа нь нууц биш юм. Тэдний ихэнх нь урлагийн салбараас төрдөг бөгөөд энэ нийтлэлээрээ 20 хүрэхээсээ өмнө долларын саятан, бүр тэрбумтнууд болж чадсан 10 хүүхдийг товч танилцуулъя.

20 хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон хүүхдүүд Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн тодорчээ

Бараг хүн бүр л эд хөрөнгөтэй, баян чинээлэг нэгэн болохыг хүсдэг. Гэхдээ "баян" гэдэг ойлголт нь хэр их мөнгөтэй гэсэн үг вэ? Дэлхийд "баян" гэж алдаршсан хүмүүс хэдий хэмжээний мөнгийг ямар арга замаар олсон байдаг вэ? Тэгвэл хамтдаа Дэлхий дээр амьдарч байсан хамгийн баян хүмүүсийн жагсаалтаас эдгээр асуултын хариуг олж авцгаая.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн тодорчээ Хадгалах