Тэрбумтнууд

2010 оны Америкийн хамгийн баян хvмvvс

“Forbes” сэтгvvлээс эрхлэн гаргадаг дэлхийн хамгийн баян хvмvvсийн жагсаалтад дээгvvр байранд багтдаг тэрбумтангууд энэ жил улам баян болж, бэл бэнчингээ 8%-иар єсгєсєн байна. Ингээд улирагч оны хувьд ямар аавын хvv дэлхийн толгой баячуудын жагсаалтыг тэргvvлж, насаараа хураасан хєрєнгєнийхєє хэмжээгээр “Forbes”-ын хуудаснаа бичигдсэнийг сонирхоцгооё. Гэхдээ энд зєвхєн америкийн баячуудыг танилцуулсан байгаа.
2010 оны Америкийн хамгийн баян хvмvvс Хадгалах

Дэлхийн хамгийн баян хаад, ноёд, хунтайж нар

Хvн бvхэнд нэгэн хэвийн уйтгарт амьдралаас залхаж, vлгэрийн гэмээр уран зєгнєлт “агаараар” тvр ч атугай амьсгалах хvсэл тєрєх vе тохиодог. Тэр vедээ бид ихэвчлэн сонирхолтой видео тоглоом тоглох юмуу, уран зохиолын зєгнєлт ном уншиж, “панаалтай” кино vзэж, найруулагч болон жvжигчдийнх нь халаасыг тvнтийлгэдэг шvv дээ. Гэхдээ эцсийн эцэст “ийм амьдрал гэж юу байх вэ дээ. Vлгэр vлгэр хэвээрээ л vлддэг” гэж урам муутайхан буцаж хэвийн амьдралдаа ордог. Тэгвэл vнэхээр удам сайтай хvний vр болж тєрєєд, улс орноо удирдахдаа, алтаар ордноо бариулж, эрдэнийн чулуугаар тавилгаа хийлгэн, сvvнд умбаж, торгонд хєлбєрсєн vлгэрийн амьдрал байдаг гэдгийг та мэдэх vv? Хэрэв vгvй бол vргэлжлэл дээр дарж, энэ цагийн хамгийн баян хаад язгууртнууд болон хунтайж нартай танилцацгаая. Язгуур, заяа сайтай аавын хєвгvvд, ээжийн охидын буянтай тєрхvvдийг ажиж, хийморио ядаж сэргээцгээе.
Дэлхийн хамгийн баян хаад, ноёд, хунтайж нар Хадгалах

Их хэмжээний хєрєнгє залгамжлагч бvсгvйчvvд

Ой тойнд оромгvй, зvvдэлж ч барамгvй их хєрєнгєний єв залгамжлагч бvсгvйчvvдийн дvр тєрхтэй танилцая. Тэдэнд залуу нас, хэмжээлшгvй их хєрєнгє, харьцуулашгvй гоо vзэсгэлэн гээд бараг хvн бvрийн туйлийн мєрєєдєл болсон бvхэн байна. Єєр юу хэрэгтэй гэж? Хамгийн сонирхолтой нь эдгээр бvсгvйчvvд амьд яваа насандаа сохор зоос ч болов єєрийн хvчээр олж байсан удаатай болов уу гэдэг нь сонирхолтой юм. Хєдєлмєрлєх шаардлагагvй юм чинь, яах гэж ч зоосны хойноос хєєцєлдєх вэ дээ. Азтай ордонд тєрж, гайхалтай чадварлаг, ухаалаг аав, євєє нарынхаа ачаар хэдэн vеэрээ барж дуусашгvй их хєрєнгєн дээр суусан хэдий ч эдгээр бvсгvйчvvдийн зарим нь тун их ухаалаг, боловсролтой гэдэгтэй маргахын аргагvй юм. За ингээд дэлгэр заятай, удам сайтай аавын охидын гэрэлтсэн тєрхтэй таныг учруулъя.
Их хэмжээний хєрєнгє залгамжлагч бvсгvйчvvд Хадгалах

2010 оны тэрбумтангуудын рейтинг

Ажил хэрэгч эрхмvvдийн єдєр тутмын амьдралын салшгvй хэсэг нь болсон нэр хvндтэй "Forbes" сэтгvvлийнхэн саяхан ээлжит оны шилдэг, долларын тэрбумтангуудын жагсаалтыг хэвлэжээ. Уг сэтгvvлийн судалгаагаар, одоогийн байдлаар дэлхий дээр 1 тэрбум буюу тvvнээс дээш хєрєнгєтэй хvний тоо нэг мянга гаран байгаа гэнэ. Тэрбумтангуудынхаа тоогоор АНУ нэгдvгээрт, Хятад хоёрт, харин ОХУ 62 тэрбумтантайгаараа 3-т жагсчээ. Дашрамд дурдахад манай хойд хєршийн тэрбумтангуудын тоо 2009 онд бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Тvvнчлэн хотоор нь жагсаавал хамгийн олон тэрбумтантай нь Нью-Йорк, дараагаар нь Москва хотууд орж байгаа аж. Forbes-ийн судалгаагаараа, єнєєгийн байдлаар Оросын нийслэлд 50 гаруй “хэт зузаан хэтэвчтэнгvvд” амьдарч байгаа гэнэ. За ингээд 2010 оны эхэн vеийн байдлаар хаанахын хэн, хэн Дэлхийн хамгийн баян хvмvvсийн жагсаалтын эхний аравт багтсаныг бяцхан танилцуулга болон хєрєг зургийнх нь хамтаар хvлээн авна уу.
2010 оны тэрбумтангуудын рейтинг Хадгалах

Хамгийн хачирхалтай, санамсаргvй байдлаар єв залгамжлагчид

Амьдрал яавч зєєлєн тоглоом биш болох нь мэдрэгдэж, мєнгєгvй л бол єєдєєс инээх нь битгий хэл хичнээн хичээвч тоож харах ч хvн ховор болохыг ухаарах vе хэн бvхэнд хаяа хаяа тохиолддог. Яг тийм vедээ бид “Надад америкад ч юм уу дэлхийн хаа нэгтээ нэгэн баян эмээ эсвэл бvvр холын хамаатан байдаг байсан ч болоосой. Тэгээд тэр настай хамаатан маань нас барахдаа, надад их хэмжээний хєрєнгєє гэрээслvvлж vлдээгээд...”- гэх мэтчилэнгээр мєрєєдєх нь цєєнгvй. Энэ бол мэдээж хоосон, бvтэшгvй, бас зарим талаараа бvvр хор хєнєєлтэй гэж хэлж болохоор мєрєєдєл билээ. Тэгвэл хачин сонин нь барагддаггvй алаг хорвоо дээр хамаатан садан ч биш, зарим нь бvvр огт танихгvй, зарим нь бvvр ямар ч хамааралгvй хvнээс, маш их хэмжээний хєрєнгє мєнгийг тун санамсаргvй байдлаар євлєн авсан хvмvvс олноороо байдаг ажээ. Тиймээс та бvхэнд яг ийм аз нь гийсэн хvмvvсийн талаар, ер нь маш санаанд оромгvй гэрээслэл, єв залгамжлалуудын тухай хамгийн сонирхолтой 10 баримтыг хvргэхээр бэлтгэлээ.
Хамгийн хачирхалтай, санамсаргvй байдлаар єв залгамжлагчид Хадгалах

Тэрбумтаны нэг оройн зоог

Эд баялаг нэр хvнд ээ гэж ямар ч хvний мєрєєдлийн жагсаалтад зайлшгvй багтдаг зvйл билээ. Тэгвэл та бvхэнд Дэлхийн толгой баячуудын нэг болох Оросын тэрбумтанРоман Абрамович-ийн нэг оройн зоогондоо vрсэн зардлаар жишээ татаж баян тансаг байхын гайхмаар бас атаархмаар талыг харуулахыг зорилоо. Ийм баян хvнд нэг оройн зоогонд мянга мянган доллар цацах нь юу ч биш бололтой. Энэ тооцооны хуудас дээрхи vнийн дvнгээр хичнээн хvн хэдэн удаа хоол идэж, байр машин хvртэл авч болохоор байв аа. Гэхдээ л хєдєлмєр ур ухаанаа зарж єєрийн болгосон хєрєнгєє єєрєє мэдэж зарж байхад бид юугаа ч хэлэхэв. За ингээд анзаарахгvй єнгєрєхийн аргагvй атаархмаар амьдралын нэгэн жишээг сонирхоцгооё.
Тэрбумтаны нэг оройн зоог Хадгалах

Дэлхийн хамгийн баян хvмvvс нууцаар нэг дор цугларчээ

Долоо хоног тутмын алдарт Sunday Times сэтгvvлийн мэдээлснээр 2009 оны 5-р сарын 5-ны єдєр Пол Нерс (британий биохимич, Нобелийн шагналт бєгєєд Рокфеллерийн дээд сургуулийн ерєнхийлэгч)-ийн гэрт Америкийн хамгийн баян хvмvvс цугларч, уулзалт хийжээ. Уулзалтад Microsoft-ыг vvсгэн байгуулагч Билл Гейтс, тvvний хамтрагч Уоррен Баффет, Америкийн хамгийн баян овгийн єв залгамжлагч Дэвид Рокфеллер, асар их хєрєнгийн эзэмшигч Жорж Сорос, Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг, дэлгэцийн урлагийн магнат Тед Тёрнер болон телевизийн алдарт хєтлєгч Опра Уинфри нар оролцжээ. Энэхvv хvмvvс нь єєрсдийнх нь нэрэлснээр “Good club” хэмээх “дэлхийн хvн амын хэт олшрол, эрvvл мэндийн хамгаалал, боловсрол” зэрэг асуудлуудыг хэлэлцдэг нууц клубын гишvvд юм. 
Дэлхийн хамгийн баян хvмvvс нууцаар нэг дор цугларчээ Хадгалах
2009-05-28, 23:05

Дэлхийн хамгийн баян хvмvvс - 2009 онд.

"Forbes" сэтгvvл дэлхийн хамгийн баян хvмvvсийн ээлжит жагсаалтаа гаргажээ. Эл сэтгvvлд бичсэнээр, Дэлхийн эдийн засгийн хямралаас болж Тэрбумтангуудын клуб-ийн гишvvдийн нийт хєрєнгє 4.4 триллион доллараас 2.2 триллион хvртлээ буурсан гэдгийг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд баталж байна. Тvvнчлэн, урьд нь 1125 гишvvнтэй байсан дээрхи клуб нь єдгєє 793-хан хvнтэй болжээ. За ингээд Forbes сэтгvvлийн 2009 оны дэлхийн хамгийн баян хvний жагсаалтын тэргvvн эгнээн дэх 10 хvнтэй танилцацгаая.
Дэлхийн хамгийн баян хvмvvс - 2009 онд. Хадгалах
2009-03-17, 05:12

Монголын тэргүүн 10 баян

Хоёр сая зургаан зуу гаруй Монголчуудын хамгийн баян хvн нь хэн бэ гэсэн асуултын хариуг хvн бvхэн мэдэхийг хvсдэг. Тэгвэл энэхvv асуултын хариу гарчээ. Монголын толгой баянчуудыг 200 сая ам.доллараар хэмжигдэх хєрєнгєєр УИХ-ын гишvvнЛу.Болдтэргvvлсэн байна. Тэрбээр Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бvлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн єндєр, хамгийн vнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мєн Лу.Болдынх...

Монголын тэргүүн 10 баян Хадгалах
2008-12-10, 21:18

Алдарт YAHOO-гийн баяжсан түүхээс

Та биднийй єдєр тутмын хэрэглээ болсон Yahoo.com сайтыг эзэмшигч Yahoo корпорацийн захирал Жерри Янг энэ жил дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар шалгарчээ. Тvvнийг хэрхэн баяжсан тvvхээс танилцуулъя. Жерри 1968 онд Тайванд тєрсєн бєгєєд 2 настай байхад нь эцэг нь нас барж, их сургуульд англи хэлний багш ажилтай ээж нь гэр бvлээ АНУ-н Калифорни муж дахь Сан Хосе хот руу нvvлгэв...
Алдарт YAHOO-гийн баяжсан түүхээс Хадгалах
2008-03-13, 00:37

Алдарт “Google”-ийн баяжсан тvvх (15 Фото) + Текст

Интернэт хэмээх мэдээллийн зах хязгааргvй далайгаас хvссэн мэдээллээ олж авах амаргvй байдгыг та сайн мэдэх байхаа. Гайхалтай хурдан, хямд тєсєр хайлтын систем болохGoogleнь бидний амьдралыг хєнгєвчилж байна. Сvлжээний хэрэглэгчид эмчрvv утасдахын оронд Google-д євчнийхєє шинж тэмдгийг бичээд тэндээс єєрийн адил євчтєнvvдийн тvvх, эмчилгээний арга, зєвлємжvvдийг хvртэл олж болдог. Єдєрт 150 сая хайгуулын хvсэлтийг барагдуулдаг алдарт Google-ийн товч намтартай танилцацгаая.
Алдарт “Google”-ийн баяжсан тvvх (15 Фото) + Текст Хадгалах
2008-01-22, 03:55