Гэмт хэрэг

Шоронд болдог итгэмээргүй зүйлс

Шорон бол "хаалттай нийгэм". Шоронд юу болдог тухай зөвхөн тэнд байсан хүмүүс л мэдэрдэг. Сэтгэлийн дарамт, зарим муу нөлөөллөөс болж хүмүүсийн уг чанар илэрч, хачирхалтай зүйлс олон болдог байна. Мөн хайр дурлал, заналхийлэл, инээдэг шог яриа зэрэг нь ихэвчлэн арай өөр байдаг. Энэ талаарх сонирхолтой мэдээллийг хүлээн авна уу. 

Шоронд болдог итгэмээргүй зүйлс Хадгалах

Гэрийнхнийхээ гарт амиа алдсан хүмүүсийн аймшигт түүхүүд

Хүний үйлдэж чадах хамгийн аймшигтай зүйл бол аллага юм. Өөрийн хүслээ гүйцээх гэсэндээ хүний амьдралыг цэглэж, хөнөөнө гэдэг байж боломгүй зүйл билээ. Харин өөрийн сайн таньж мэддэг хүнийхээ гарт амиа алдах шиг аймшигтай зүйл гэж хаана ч байхгүй гэдэгт итгэлтэй байна. Бид өнөөдөр та бүхэндээ урьд нь уулзаж байсан, тэр бүү хэл ойр дотны хүмүүстээ харамсалтайгаар алагдсан хохирогчдын аймшигт түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. 

Гэрийнхнийхээ гарт амиа алдсан хүмүүсийн аймшигт түүхүүд Хадгалах

Аялж яваад учир битүүлгээр алга болсон хүмүүс

Гадны улс орнууд, тэр дундаа байгалийн үзэсгэлэнт газруудаар аялна гэдэг хүн бүрийн хувьд хамгийн гайхалтай, мартагдашгүй зүйлсийн нэг байдаг. Байгалийн үзэсгэлэнг бишрэнгээ, орон орны ёс заншилтай танилцана гэдэг хүн бүрт олдоод байхгүй завшаантай явдал юм. Гэвч харамсалтай нь тэдгээрийн зарим нь аймшигт түүх болон хувирч, тэрхүү түүхүүдээс сэдэвлэн шар үс босгом аймшгийн кинонууд бүтээгдэх нь бий. Харин азгүй тохиолдлоор аялаж яваад ор сураггүй алга болсон, амиа алдсан хүмүүсийн аймшигт түүхийг энд сийрүүлж байна. 

Аялж яваад учир битүүлгээр алга болсон хүмүүс Хадгалах

Ямар бүсгүйчүүд гэмт хэргийн золиос болох нь их байдаг вэ?

Сүүлийн үед аймшигт гэмт хэргүүд ар араасаа гарч, үүний хохирогчид нь сул дорой эмэгтэйчүүд болж байна. Харин судлаачид гэмт хэрэгтнүүдийн сэтгэл зүй, тэдний хохирогчдыг судалсны үндсэн дээр, ямар бүсгүйчүүд илүүтэй хохирогч болдгийг гаргасан байна. Ингээд хамтдаа гэмт хэргийн золиос болох өндөр магадлалтай бүсгүйчүүдтэй танилцъя. 

Ямар бүсгүйчүүд гэмт хэргийн золиос болох нь их байдаг вэ? Хадгалах

Учир битүүлгээр алга болсон хүүхдүүдийн аймшигт түүхүүд

Хүний амьдралын утга учир бол яахын аргагүй үр хүүхдүүд байдаг. Харин өөрөөсөө унагасан үрээ алдаж, хаанаас ч хайгаад олж чадахгүй байх шиг хэцүү зүйл гэж үгүй болов уу. Өнөөдөр та бүхэндээ учир битүүлгээр алга болсон хүүхдүүдийн аймшигт түүхүүдийг өгүүлэхээр бэлтгэлээ. Бид энэхүү мэдээллээр эцэг эхчүүдийгээ хянуур, болгоомжтой байж, үр хүүхдээ сайтар анхаарч байхыг сануулахыг зорьсон юм. 

Учир битүүлгээр алга болсон хүүхдүүдийн аймшигт түүхүүд Хадгалах

Хүний наймааны золиос болсон хүмүүс

Сүүлийн үед хүний наймаа газар авч, гэм зэмгүй хүүхэд, залуус үүний золиос болж, амьдралаа сүйрүүлэх явдал ихэссэн билээ. Бид та бүхэндээ хүний наймаа, хулгайнд өртсөн золгүй хүмүүсийн бодит түүхүүдийг өгүүлж, үүнээс сэрэмжилж, болгоомжтой байхыг зөвлөхийг зорилоо. Та үүнийг уншсаны дараа үр хүүхэддээ илүү анхаарал хандуулж, хянамгай болно гэдэгт итгэлтэй байна. 

Хүний наймааны золиос болсон хүмүүс Хадгалах

Дэлхийн хамгийн харгис хүмүүсийн тухай итгэмээргүй баримтууд

Дэлхийн түүхийг хар бараанаар бичиж, тухайн үедээ хүн бүрийн айдсыг төрүүлж явсан харгис хүмүүсийн тухай итгэмээргүй баримтуудыг дуулгахаар бэлтгэлээ. Хүн бүр л тэдний тухай хар бараан, муухай зүйлсийг бодож сэтгэдэг боловч тэдэнд ч мөн бидэнтэй адил эгэл жирийн амьдрал, хобби, сонирхол байсан аж. Аймшигт хэрэг тоо томшгүй олныг хийж үйлдсэн харгис хүмүүсийн тухай эдгээр баримтууд нь таны гайхшралыг төрүүлж, сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна. 

Дэлхийн хамгийн харгис хүмүүсийн тухай итгэмээргүй баримтууд Хадгалах

Хилийн чанадад хоригдож байсан хүмүүсийн сэтгэл эмзэглүүлэм түүхүүд

Сонирхол татам газар нутаг, уулга алдуулам байгаль, эх дэлхийг үзэж сонирхохоор мянга мянган жуулчид харь орныг зорьдог билээ. Гэвч тэдний зарим нь урьд өмнө хэзээ ч төсөөлж байгаагүй хачирхалтай зүйлстэй учирч, эрх чөлөөгөөрөө хохирч байсан түүх цөөнгүй байдаг аж. Хийгээгүй хэргийнхээ төлөө ял, шийтгэл хүлээхийг хэн хүсэх билээ. Ингээд хамтдаа хүний нутагт бусдад барьцаалагдаж, шоронд ял эдэлж байсан хүмүүсийн сэтгэл эмзэглүүлэм түүхүүдтэй танилцацгаая.

Хилийн чанадад хоригдож байсан хүмүүсийн сэтгэл эмзэглүүлэм түүхүүд Хадгалах

20-р зууны цуутай алуурчны тухай аймшигтай баримтууд

1935 оны 4-р сарын 11-ны өдөр мэндэлсэн Ричард Куклински (Richard Kuklinski) нь олон хүний амь насанд хүрч, аллага үйлдэж байсан аймшигт гэмт этгээд юм. Түүнийг дэлхий нийт "Iceмan" (Мөсөн хүн) гэх нэрээр нь сайн таних бөгөөд хүмүүс түүний харгислал хаанаас эхлэлтэй, яагаад хүний аминд хүрэх болсон гэхчлэн мэдэхийг хүсдэг зүйлс олон байдаг нь нууц биш юм. Тиймээс бид та бүхэндээ сонирхуулах үүднээс 20-р зууны цуутай алуурчны тухай аймшигтай баримтуудыг дэлгэе. 

20-р зууны цуутай алуурчны тухай аймшигтай баримтууд Хадгалах

Хамгийн аймшигтай Хойд ээжүүд

"Үнсгэлжин" киног үзээгүй хүмүүс ховор л болов уу. Тус кинонд хойд ээжийг нь аймшигтай, хорон санаатайгаар дүрсэлдэг. Үүнээс болоод ч тэр үү, ихэнх хүний толгойд хойд ээжүүдийг өөдгүй хүмүүс гэсэн бодол суусан байдаг билээ. Гэхдээ амьдрал дээр зарим хойд ээжүүд сайхан сэтгэлтэй, эелдэг байдаг нь баярламаар хэрэг юм. Энэ удаа манай сайт "хойд ээж"-үүдийн гаргаж байсан хамгийн аймшигтай үлдэлүүдийг сургамж болгох үүднээс хүргэж байна.

Хамгийн аймшигтай Хойд ээжүүд Хадгалах

Хүн дээр хийж байсан аймшигтай туршилтууд

Ямар нэг зүйл шинээр бүтээхийн тулд туршилт хийх шаардлагатай болдог. Учир нь хэр амжилттай болох, ямар үр нөлөө гарахыг нь мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл анагаах ухааны салбар өдийг хүртэл хөгжихдөө ямар гээч туршилтуудыг явуулж, хэр их хүний цус урсгаж байсан бол? Ингээд хамтдаа хүмүүс дээр хийж байсан хамгийн аймшигтай туршилтуудтай танилцъя.

Хүн дээр хийж байсан аймшигтай туршилтууд Хадгалах

Дэлхийг цочроож буй орчин цагийн гэмт бүлэглэлүүд

Дэлхий нийтийн амар тайван, аюулгүй амьдралыг үгүй хийж, айдас түгшүүрт автуулах гэмт бүлэглэлүүдийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Тэдний баримталдаг дүрэм журам, аймшигт хэргүүд, түүх зэрэг нь хүн бүхний гайхшралыг төрүүлж, анхаарлыг нь татах нь лавтай. Ингээд хамтдаа хүн төрөлхтний айдсыг төрүүлж буй орчин цагийн гэмт бүлэглэлүүдтэй танилцъя. 

Дэлхийг цочроож буй орчин цагийн гэмт бүлэглэлүүд Хадгалах