Боловсрол, хүмүүжил

Япон, солонгосчуудын хүүхдээ өндөр боловсролтой болгодог эртний ухаан

Азийн Хятад, Япон, Солонгос гэх мэт улс орны эцэг эхчүүд хүүхдээ сайн хүн болгож өсгөх өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой ард түмэн билээ. Тиймдээ ч дэлхий дахинд 15 настай ази хүүхдүүд математикийн ухаан, байгалийн шинжлэх ухааны салбарт толгой цохидог байх. Тэдний хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нь хэдэн зуун дамжиж ирсэн байдаг. Хүүхдийг ухаантай, хүмүүжилтэй, хүндлэлтэй хүн болж төлөвшихөд эдгээр мэргэн арга маш их тус болдог аж. Авьяаслаг, ухаантай мөн ахмад настнаа хүндлэх нь дорно дахины хүмүүжлийн гол зүйл юм. Ингээд эцэг эхчүүд чухам ямар аргаар хүүхдээ сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлдэг талаар хамтдаа сонирхоцгооё.

Япон, солонгосчуудын хүүхдээ өндөр боловсролтой болгодог эртний ухаан Хадгалах

Хэрвээ таны хүүхэд бусдын дарамт шахалтанд орж байгаа бол...

Судалгаанаас харахад хүүхдүүдийн 10 хувь нь тодорхой хэмжээгээр дарамтанд өртдөг бол 55 хувь нь байнгын ийм зүйлтэй нүүр тулдаг болохыг баталжээ. Сургуулийн сурагчдын 70 хувь нь дарамт шахалт үзүүлж байгааг харсан бол 60 хувь нь хохирогчид нь тэдний танил байсан гэнэ. Орчин үед энэ асуудал нэлээд газар аваад байгаа бөгөөд НҮБ-ынхан 2017 оноос үүнтэй холбоотойгоор хүүхдийн дарамт, хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авч эхэлжээ. Хэрвээ та хүүхдээ бусдын дарамтанд орж, ад үзэгдэх вий гэхээс айж байвал эцэг эхчүүдэд зориулсан дараах зөвлөмжийг уншаарай.

Хэрвээ таны хүүхэд бусдын дарамт шахалтанд орж байгаа бол... Хадгалах

Дэлхийн улс орнуудын хүүхэд хүмүүжүүлэх шалгарсан аргууд

Хүүхдийг төгс хүмүүжүүлэх арга гэж байхгүй. Эцэг эхчүүд хүүхдээ зөв сайн хүн болгохын тулд өөр өөрийнхөөрөө л зааж сургадаг. Гэхдээ үүнд тухайн үндэстний соёл, уламжлал нөлөөлдөг бөгөөд орон орны хүмүүс хоорондоо ялгаатай байдлаар үр хүүхдээ өсгөдөг. Зарим нь эерэг хандлагыг хүүхдэдээ төлөвшүүлэхийг зорьдог бол зарим нь хоол идэх цагийг зугаатай болгоход илүүтэй анхаардаг байна.

Дэлхийн улс орнуудын хүүхэд хүмүүжүүлэх шалгарсан аргууд Хадгалах

Аав хүний хүүдээ заавал зааж, сургах ёстой "Алтан дүрмүүд"

Хэдийгээр хүүхдийн хүмүүжилд ээжүүд чухал үүрэг гүйцэтгэдэг ч аавууд ч бас томоохон нөлөө үзүүлдэг. Яг үнэндээ зарим нэг зүйлийг аав шиг нь хүүхдэдээ зааж ойлгуулж чадахгүй шүү дээ. Эрэгтэй хүүхэд эхлээд цэцэрлэгт, дараа нь сургуульд ороход багш нарынх нь 90 хувь нь эмэгтэй хүн байдгийг та бүхэн мэдэх байх. Таны хүү үргэлж эмэгтэй хүний хараанд байна гэсэн үг. Тийм учраас аав нар хүүдээ дараах зүйлийг зайлшгүй зааж өгөх ёстой гэнэ.

Аав хүний хүүдээ заавал зааж, сургах ёстой "Алтан дүрмүүд" Хадгалах

Хүүхдээ өөртөө итгэлтэй, хүчтэй нэгэн болгохын тулд зааж өгөх ёстой 7 зүйл

“Манай хүүг сургууль дээр нь хүүхдүүд байнга шоолох юм. Гэхдээ хөндлөнгөөс энэ асуудалд оролцохоос айж байна. Асуудал улам хүндрэх магадлалтай шүү дээ” хэмээн хоёр ээж ярилцах нь чих дэлсэв. Яг үнэндээ ийм тохиолдолд та хэрхэн шийддэг вэ? Мэргэжлийн сэтгэл судлаачийн хэлж буйгаар хүүхэд зарим нэг асуудлыг өөрөө шийдэж сурах хэрэгтэй бөгөөд үүний нэг нь энэ тохиолдол аж. Тиймээс та асуудалд шууд оролцохоос илүү хүүхдэдээ энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар зааж сургасан нь илүү үр дүнтэй байх болно.

Хүүхдээ өөртөө итгэлтэй, хүчтэй нэгэн болгохын тулд зааж өгөх ёстой 7 зүйл Хадгалах

Хамгийн чанартай боловсрол эзэмшүүлдэг 7 орныг зарлажээ

Ихэнх хүмүүс амжилтыг боловсролын чанартай шууд холбон ойлгодог. "PISA" олон улсын хөтөлбөрийн байгууллага 15 настай сурагчдын мэдлэг, ур чадварыг харуулсан дэлхийн чансааг гаргаад, хүүхдийн хичээл номондоо амжилт үзүүлэх байдал нь төрөлхийн авьяасаас илүү багшийнх нь сургах ур чадвараас онцгой хамаардаг болохыг баталжээ. Судлаачдын дүгнэлтэд тулгуурлан чухам аль улсад хамгийн чанартай боловсрол эзэмшиж болохыг дэлхийн нэр хүндтэй долоон сургуулиар жишээ авч өгүүлье.

Хамгийн чанартай боловсрол эзэмшүүлдэг 7 орныг зарлажээ Хадгалах

Обамагийн гэр бүл охидоо хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

Хэрвээ аав, ээж 2 чинь бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай бол ажилдаа бүх анхаарлаа хандуулаад хүүхдүүдээ хүссэнээр нь байлгах байх гэж бодож байна уу? Харин Малиа, Саша хоёрын хувьд огтхон ч тийм байгаагүй байна. Шударгаар хэлэхэд ямар ч хүүхэд ийм чанга хатуу дүрэм журмыг мөрдөхөөс залхах байх. Ерөнхийлөгчийн охид гэдэг утгаараа хийж буй үйлдэл, хэлсэн үг бүрээ хянаж цэгнэх ёстой байдаг тэдэнд өөр бас хориглох зүйлс зөндөө байдаг гэнэ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцацгаая. 

Обамагийн гэр бүл охидоо хэрхэн хүмүүжүүлдэг вэ? Хадгалах

Япончууд хүүхдээ багаас нь ингэж хүмүүжүүлдэг!

Техник технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон улс ирээдүйн хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ ихээхэн анхаардаг. Тиймдээ ч сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг багаас нь зөв системтэйгээр боловсрол эзэмшүүлдэг байна. Тэд зөв хооллолтыг боловсролын нэг хэсэг гэж үздэг. Учир нь хүүхдүүдийн хооллолт эрүүл мэнд, сэтгэл санаа тэр ч бүү хэл оюун санаанд хүртэл нөлөөлдөг болохыг баталжээ. Ийнхүү Япончууд хүүхдүүдээ хэрхэн зөв хооллох арга барилд сургаж буй мэдээллийг та бүхэндээ сонирхуулая. 

Япончууд хүүхдээ багаас нь ингэж хүмүүжүүлдэг! Хадгалах

Ухаалаг эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэгийг “Forbes” танилцууллаа

Хүүхдээ ухаалаг, зөв хүмүүн болгон хүмүүжүүлнэ гэдэг нэг насны хамгийн том үүрэг, хариуцлага байдаг билээ. Мэдээж хэрэг эцэг эхчүүд маань өөрсдөө оюун ухааны хувьд хүчирхэг, тууштай, ухаалаг байж чадаж гэмээнэ л үр хүүхдээ ухаалаг, хүчирхэг, хэр баргийн юманд нугардаггүй иргэн болгон төлөвшүүлж чадах юм. Хүүхдийнхээ хийсэн алдаа дутагдлыг ойлгуулан шийтгэж, үүрэг хариуцлагаа ухамсарладаг, өөрийнхөө айдастай нүүр тулж, түүнийгээ ялан дийлдэг бие хүнийг бий болгохын тулд яах хэрэгтэй талаарх зөвлөмжийг та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. 

Ухаалаг эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэгийг “Forbes” танилцууллаа Хадгалах

Хүүхэд тань том болсон ч орондоо шээгээд байна уу? Тэгвэл энэ аргыг хэрэглээд үз!

Яг сайхан унтаж байхад хүүхэд тань орондоо шээгээд хамаг уурыг тань хүргэчихэв үү? Хэзээ энэ бүхэн дуусах эсэхийг гайхсаар л байна уу? Тэвчээртэй байж, хүүхдээ бага зэмэл. Үнэндээ бүхий л эцэг эхчүүд энэ үеийг даваад гардаг гэдгийг бүү мартаарай. Харин чухам хэрхэн даван туулсан тухай доорх богино боловч чухал зөвлөгөөг уншиж мэдээрэй. 

Хүүхэд тань том болсон ч орондоо шээгээд байна уу? Тэгвэл энэ аргыг хэрэглээд үз! Хадгалах

Хойд Солонгост төрсөн хүүхдүүд бусдаас юугаараа ялгаатай вэ?

Хойд Солонгосын ард иргэдийн өдөр тутмын амьдрал үргэлж хаалттай хөшигний ард өрнөдөг ч хааяа нэг зай завсраар нь бид чухам ямаршуухан үйл явдал өрнөдгийг хараад амждаг. Гэвч энэ улсад олон сая иргэд өлсгөлөнгөөс болж , зовж тарчлан, цаашлаад амь насаа эрсдэлд оруулж байгаагаас гадна, эрхээ эдэлж чадахгүй байгаа нь нууц биш юм. Түүнчлэн уг улсын ирээдүй болсон хүүхэд багачууд багаасаа амьдралын хүнд хэцүүг нуруундаа үүрч байгаа нь эмзэглүүштэй сэдвүүдийн нэг болоод байна. Ингээд хамтдаа Хойд Солонгосын багачуудын үнэн төрхтэй танилцацгаая.

Хойд Солонгост төрсөн хүүхдүүд бусдаас юугаараа ялгаатай вэ? Хадгалах

Хүүхдээ амжилттай нэгэн болгож өсгөхөд анхаарах ёстой 5 зүйл

Хүүхдээ амжилттай сайхан явуулахыг хүн болгон хүсдэг. Гэвч хүүхдэдээ зааж өгөх таны амьдралын хичээл болгон тэд нарын ирээдүйг бүтээж байдаг гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл амжилтанд хүрсэн хүүхдүүдийн эцэг эх ямар арга барилаар хүүхдүүдтэйгээ харилцдаг болохыг  дараах зөвлөгөөнүүдээс мэдэж авцгаая. 

Хүүхдээ амжилттай нэгэн болгож өсгөхөд анхаарах ёстой 5 зүйл Хадгалах