Загварын шоу

Парисын загварын долоо хоног гайхалтай болж өнгөрлөө

2016 оны Парисын загварын долоо хоног 3-р сарын 2-9-ний хооронд болох хуваарьтай байгаа билээ. Өчигдөр буюу 3-р сарын 3-ний өдөр Францын 70 жилийн түүхтэй, алдарт “Balmain” брэндийн шоу болж өнгөрлөө. Онцлох моделиудаар “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд болох Жижи Хадид (Gigi Hadid), Карли Клосс (Karlie Kloss), Алессандра Амброссио (Alessandra Ambrosio), загвар өмсөгч, фото модель Кендалл Женнер (Kendall Jenner) нар оролцсон нь олны таашаалд нийцэж байлаа.

Парисын загварын долоо хоног гайхалтай болж өнгөрлөө Хадгалах
2016-03-04, 19:26

Лондонгийн нүцгэн жагсаал

Өнгөрсөн баасан гарагт буюу 2-р сарын 19-ний өдөр Лондон хотноо болсон “Загварын долоо хоног”-ийн эхний өдрийн шоуны үеэр “PETA” буюу “Амьтанд энэрэнгүй хандахын төлөөх нийгэмлэг” хэсэг гишүүд хагас нүцгэн ирж, эсэргүүцлээ илэрхийллээ. Учир нь зөвхөн энэ шоу л гэхэд загваруудынх нь 80% нь амьтны үсээр хийсэн хувцаснуудаас бүтэж байгаа юм. Тэр дунд 160 жилийн түүхтэй Английн алдарт “Burberry”, “J.W.Anderson” зэрэг брэндүүд багтаж байна.

Лондонгийн нүцгэн жагсаал Хадгалах
2016-02-23, 12:23

Кембрижийн их сургуулийн оюутнуудын дэггүйтэл

Мэргэжлийн загвар өмсөгчдөөс дутахааргүй чадварлаг 18-25 насны Кембиджийн их сургуулийн оюутнууд Лондонгийн загварын тайзыг чимжээ. Тэд Английн загвар зохион бүтээгч Аманда Уэйкли (Amanda Wakeley)-ийн удирдлаган дор өөрсдийн загварыг ийнхүү амилуулсан байна. Мэргэжлийн бус оюутнууд гэхэд мундаг байгаа биз?

Кембрижийн их сургуулийн оюутнуудын дэггүйтэл Хадгалах

Канье Вестийн загварын шоу сүр дуулиантай болж өнгөрлөө

Америкийн алдарт реппер, реалити шоуны од Ким Кардашьяны нөхөр Канье Вест (Kanye West) саяхан өөрийн нэрийн “Yeezy” брэндээ гаргаж, загварын шоугаа хүртэл хийсэн байна. Уг шоу нь "Yeezy" брэндийн гурав дахь "тайлан" бөгөөд өмнөхүүдээсээ ялгарах гол онцлог нь бүрэн хэмжээний тоглолтын шинж чанартай, зочид гийчид ихтэй байсан ажээ.

Канье Вестийн загварын шоу сүр дуулиантай болж өнгөрлөө Хадгалах

Лондонд болсон загварын шоу

Загвар зохион бүтээгч Жереми Скотт (Jeremy Scott) Лондонгийн "Fashion Week"–н хүрээнд "Moschino-2015" хаврын цуглуулгаа танилцуулсан байна. Уг цуглуулга нь Chanel, Louis Vuitton болон Hermes-н логонуудыг нөхөрсөгөөр шоглон харуулжээ.

Лондонд болсон загварын шоу Хадгалах

Англид мяраалаг бүсгүйчүүдийн загварын шоу боллоо

Загвар зохион бүтээгч Жан-Пьера Браганза нь "British Plus Size Fashion Weekend" дээр сонирхолтой загваруудаа танилцуулсан байна. Түүний махлаг бөгөөд галбирлаг бүсгүйчүүдэд зориулсан хувцаснууд нь олны анхаарлыг татсан байна.

Англид мяраалаг бүсгүйчүүдийн загварын шоу боллоо Хадгалах

Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу

Хүмүүсийн сэтгэлийг уяраасан, хүчирхэг болоод эрхэмсэг, олон утга агуулгыг цаанаа агуулсан “WHEELCHAIR FASHION SHOW” маш амжилттай болж дууслаа. Энэхүү шоуг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бид чадна сайтын ажилтан Б.Отгонтуяа анх санаачилж, Урлах Эрдэм Дээд Сургууль, Түгээмэл Хөгжил болон бусад ТББ-ын гишүүдтэй хамтран зохион байгууллаа.

Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу Хадгалах