Алдартай Монгол

Б.Шижирбатын тухай дэлхийн томчууд юу гэж бичив?

Монгол улсыг дэлхийд таниулж, авьяастнуудаа дэмжих зорилготой "Авьяаслаг Монголчууд" шоу 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жилийн тухайд бусдаас өвөрмөц, сонин содон авьяастай олон хүмүүс оролцсоноос бүжиг, компьютер графикийг хослуулан, ур чадвараа гайхуулсан Б.Шижирбатын үзүүлбэр дэлхий нийтийг шуугиулаад байна.

Б.Шижирбатын тухай дэлхийн томчууд юу гэж бичив? Хадгалах

Монгол бүсгүй “Apple” компанийн дизайнер болжээ

Сурсан зүйлдээ эзэн нь болж мэдлэг боловсролоо үнэлүүлэн, дэлхийн алдартай компанид ажиллаж байгаа Монгол бүсгүйг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, авьяас чадвараараа алдаршиж яваа түүнээр бахархахгүй байхын аргагүй. Хүн зүрх сэтгэлдээ мөрөөдлөө тээж, цуцашгүй хөдөлмөрлөж чадвал хүрч чадахгүй оргил гэж үгүй болохыг тэр батлан харуулсан юм. Ингээд хамтдаа "Apple" компанийн дизайнер Тэргэл гэх бүсгүйтэй танилцъя. 

Монгол бүсгүй “Apple” компанийн дизайнер болжээ Хадгалах

Монгол бүсгүй дэлхийн тавцанд гарлаа

Эгдүүтэй, нүдэнд дулаахан царай, хүчирхэг өвөрмөц хоолойгоороо 2000 оны үед залуусыг байлдан дагуулж байсан дуучин К.Номинжин эрдэм ном, урлаг соёлын замналаа тэгшитгэн АНУ-д хэсэгтээ төвхнөөд байсан. Тэгвэл тэрээр энэ жил дэлхийд алдартай Нью-Йоркийн “Carnegie Hall” танхимд, “Grammy” наадмын хошой шагналт, Америк-Хятад гаралтай хөгжмийн зохиолч Кристофер Тиний урилгаар өөрөө үгийг нь зохиосон “Цас наранд уярна” хэмээн гүн ухааны утга агуулгатай дуугаа дуулсан байна.

Монгол бүсгүй дэлхийн тавцанд гарлаа Хадгалах

16 настай Монгол охин дэлхийн супермодель болжээ

Азиуд дундаа л Монгол охид цэвэр ичимтгий зан, төрөлх гоо үзэсгэлэнгээрээ эрхгүй ялгарч чаддаг. Тэдний талаар дуу төрж, уран зураг амилж, яруу найраг ч тэрлэгдэж байдаг билээ. Магадгүй энэ ч учиртай байж. Энгийн нэгэн эгэл даруу Монгол охин, дэлхийн тайзнаа нэрээ цуурайтуулж, улс орон, эцгийнхээ нэрийг мандуулна чинээ хэн санах билээ. Тэгвэл та бүхэндээ дэлхийн хувцас загварын “акулууд”-ын тайзнаа тодоос тод гялалзаж чадсан Т.Шинэтуяа охины амжилтыг та бүхэнтэйгээ хуваалцаж буйдаа таатай байна.

16 настай Монгол охин дэлхийн супермодель болжээ Хадгалах

Монгол залуу АНУ-д цахиур хагалж байна

Та бүхэндээ танилцуулж буй энэ хүүг Баяраагийн Алтангэрэл гэдэг. Тэрээр 2004 онд аав, ээжийгээ даган 14 настайдаа, АНУ-г зорьжээ. Улмаар Америкийн “College Park High school” дунд сургуулийг төгсөн, “Diablo Valley College”-д суралцахын зэрэгцээ Калифорни мужийн Лос Анжелес, Сан Франциско хотуудаар өөрийн хүсэл сонирхлын дагуу Мутай, Кикбокс зэрэг тулааны төрлүүдээр хичээллэн, бүс орон нутгийн чанартай тэмцээнүүдэд удаа дараа түрүүлээд байгаа билээ.

Монгол залуу АНУ-д цахиур хагалж байна Хадгалах

Монгол хүн анх удаа “Нобел”-ийн шагнал хүртжээ

Монгол улсаас химийн зэвсгийн шинжээч хурандаа, доктор Д.Эрдэнэцогт тус шагналыг 2013 онд баг хамт олноороо хүртсэн байдаг. Гэвч даруу төлөв зангаасаа болж, энэ талаарх мэдээллийг олонд хүргэхийг хүсээгүй хэмээн ойр дотны хүмүүс нь ярьсан юм.
Монгол хүн анх удаа “Нобел”-ийн шагнал хүртжээ Хадгалах

Монголын далбааг 35,000 метрийн өндөрт мандууллаа

Монголын хэсэг залуус бид Дува Сохор хэмээх капсул сансарт хөөргөж, Монголын тугийг 35 мянган метрийн өндөрт, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гуайн дараа 2 дахь удаагаа мандууллаа.
Монголын далбааг 35,000 метрийн өндөрт мандууллаа Хадгалах

Саймон Коуэлл “Авьяаслаг Монголчууд” шоуны талаар үзэл бодлоо илэрхийллээ

Дэлхийд алдартай “Britain’s got talent” шоуг үүсгэн байгуулагч, “X factor”, “American Idol” зэрэг шоуны  шүүгч хөгжмийн продюсер Simon Cowell (Simon Phililip Cowell) “Авьяаслаг Монголчууд” шоуны талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн нь Английн “Mirror” сайтанд тавигдсан байна. Энэ талаарх мэдээллийг уншигч та бүхэнд нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна.
Саймон Коуэлл “Авьяаслаг Монголчууд” шоуны талаар үзэл бодлоо илэрхийллээ Хадгалах

Монгол залуу Америкийн загварын ертөнцөд цахиур хагалж байна

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд нэгэн авъяаслаг Монгол залуугийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэх гэж байгаадаа таатай байна. Түүнийг П.Гялбаа гэдэг бөгөөд "Оюуны Ундраа" группт төслийн менежерээр ажлахаас гадна оффисын эрэгтэй хувцаслалтын талаар "сonsulting"-ийн үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулдаг юм байна. Ингээд та бүхэндээ түүний хувцаслалтын тухай зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
Монгол залуу Америкийн загварын ертөнцөд цахиур хагалж байна Хадгалах

Монгол охин Америкт нисгэгч болохоор бэлтгэгдэж байна

Америкт нисгэгчээр бэлтгэгдэж байгаа 18 настай охиныг Батбилэгийн Бат-Амгалан гэдэг бөгөөд өнгөрсөн жилийн 8 сард Аризона мужийн, Прескотт хотод байрлах Эмбри-Риддл (Embry-Riddle Aeronautical University) хэмээх нисэхийн сургуульд элсжээ. Ингээд бид та бүхэндээ түүний тухай гадны сайт дээр нийтлэгдсэн мэдээллийг орчуулан хүргэж байна.
Монгол охин Америкт нисгэгч болохоор бэлтгэгдэж байна Хадгалах

Монгол охины тухай гадны сайт дээр нийтлэгджээ

Баллетчин болох хүсэлтэй Баасансүрэн гэх охины амьдралын тухай Оросын нэгэн сайт дээр нийтлэгджээ. Энэхүү нийтлэлийг Зурагчин Сергей Максимиши фото нийтлэл болгон бэлтгэжээ. Тэрээр охины хүсэл мөрөөдөл, амьдралын хэв маяг, түүний 2 өөр ертөнцийг харуулахыг хичээсэн бөгөөд бид та бүхэндээ ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.
Монгол охины тухай гадны сайт дээр нийтлэгджээ Хадгалах

Германд хурдан морь унадаг Монгол залуу

Өнөөдөр бид “Алдартай Монгол” булангаараа Герман болон европт Монголын нэрийг дуурсгаж буй Монгол залуугийн тухай танилцуулж байгаадаа их баяртай байна. Энэ залууг Ганбатын Баярсайхан гэдэг. 1997 онд гэр бүлийн хамт Германд очоод, одоо хүртэл тэндээ амьдарч байгаа нэгэн билээ.
Германд хурдан морь унадаг Монгол залуу Хадгалах