Далд ертөнц

Эзнийхээ аминд хүрсэн сүнс хоргодсон машинууд

Сүнс хоргодсон байшин, эсвэл хүүхэлдэйний талаар та сонсож байсан л биз дээ. Харин сүнстэй машин, галт тэрэг тэр ч бүү хэл онгоцны тухай түүхийг дуулсан хүн ховор байх. Ном зохиолд гарсан бус, бодит амьдрал дээр жинхэнээсээ сүнс шүглэсэн автомашин байсан гэвэл та итгэх үү? Бид танд түүхэн дэх хамгийн аймшигтай 10 автомашиныг танилцуулж байна.

Эзнийхээ аминд хүрсэн сүнс хоргодсон машинууд Хадгалах

Танд ямар нэгэн муу зүйлс болох гэж буйг дэлхий ертөнц урьдчилан анхааруулж байдаг

Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрч байвал та өөртөө болон хийж байгаа зүйлдээ анхаарал хандуулаарай. Магадгүй эдгээр дохио нь таныг буруу алхам хийхээс сэргийлж ч магадгүй юм. Та ямар нэгэн шашин шүтдэг, эсвэл гэгээнтэн байх албагүй. Ертөнц бидэнд мэдээллийг зүүдэнд, санаанд оромгүй тохиолдлоор, давтагдсан үйл явдлаар, дуугаар гэх мэт маш олон зүйлээр сануулга өгөх боломжтой.

Танд ямар нэгэн муу зүйлс болох гэж буйг дэлхий ертөнц урьдчилан анхааруулж байдаг Хадгалах

Мухар сүсэг бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүн бүрт их бага хэмжээгээр мухар сүсэг  байдаг. Зарим хүн мухар сүсэгт огт итгэдэггүй бол зөн билэгч шиг бүгдийг уялдаа холбоотой гэж холбож ойлгодог хүмүүс ч цөөнгүй. Тэгвэл бидний бэлтгэсэн дараах мэдээлэл таны сонирхлыг татах нь дамжиггүй. Мухар сүсэг хэрхэн яаж үүссэн, хүслээ биелүүлэх болон аливаа осол аюулаас сэргийлэхдээ ямар дом хэрэглэж ирсэн тухай эндээс мэдэж аваарай. 

Мухар сүсэг бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах
2018-06-15, 15:40

Зөгнөл биеллээ олсон нь...

АНУ-ын иргэн Жозеф Делиус 1969 онд нэгэн нэвтрүүлгийн ярилцлагад орж байхдаа жилийн эцсээр онгоц сүйрч, 79 хүн амь насаа алдах болно гэж зөгнөжээ. Энэ үйл явдал хэзээ, хаана тохиолдохыг тэрээр мэдэхгүй байсан ч нүдэнд нь 330 гэсэн тоо харагдаж байсан гэнэ. Ингээд есөн сарын дараа буюу есдүгээр сарын 9-нд Индианаполисын орчим "McDonnell Douglas DC-9-31" онгоц сүйрч, бүх зорчигч нь амиа алдсан харамсалтай явдал болжээ. Сүйрэл өдрийн 3 цаг 30 минутад болжээ. Зарим тохиолдолд зөгнөл худлаа мэт санагддаг ч үнэн байх тохиолдол цөөнгүй. Ингээд зөгнөл биеллээ олсон түүхүүдийг хүргэе.

Зөгнөл биеллээ олсон нь... Хадгалах

Муу сүнс зайлуулах нэрийдлээр охид, бүсгүйчүүдийг хүчирхийлдэг байсан этгээд баригджээ

Энэтхэгийн нэгэн тосгоны 77 настай Асарам Бапу хэмээх эр хүний биеэс муу ёрын сүнсийг зайлуулдаг онцгой чадвартай гэж өөрийгөө бусдад итгүүлжээ. Тэрээр ихэнхдээ эмэгтэйчүүдийн биеэс тэдэнд шүглэсэн ад чөтгөрийн сүнсийг хөөдөг бөгөөд хамгийн хачирхалтай нь хэний ч санаанд оромгүй аргаар энэхүү зан үйлээ гүйцэтгэдэг байна.

Муу сүнс зайлуулах нэрийдлээр охид, бүсгүйчүүдийг хүчирхийлдэг байсан этгээд баригджээ Хадгалах

Бодит амьдрал дээр болсон хамгийн аймшигтай түүхүүд

Аймшигтай санаанд оромгүй түүхүүд ихэнхдээ  кино, үлгэр домогт л байдаг гэж бид боддог. Гэтэл үнэндээ аймшгийн киноны үйл явдал бодит амьдрал дээр ч хэрэгждэг юм байна шүү. Ингээд дотор зарсхийлгэм хамгийн аймшигтай түүхүүдийг хүргэе.

Бодит амьдрал дээр болсон хамгийн аймшигтай түүхүүд Хадгалах

Амьдрал дээр биелэлээ олсон зүүднүүд

Бид зүүдэндээ төдийлөн анхаарал хандуулдаггүй бөгөөд зүгээр л тухайн өдөр болсон аливаа зүйлийн дүгнэлт л гэж боддог. Үнэн хэрэгтээ хэрвээ та зүүдээ манаж чадвал өөрийн ойлгохгүй  байгаа, мэдэхгүй байгаа зүйлийн тайлалыг олох боломжтой юм. Хачирхалтай нь эрдэмтэд зүүдэндээ төрөл бүрийн сонирхолтой санааг олж илрүүлдэг бөгөөд ийнхүү амьдрал дээр хэрэгжүүлдэг байна.  Ингээд биелэлээ олсон зүүдний талаар сонирхоцгооё.

Амьдрал дээр биелэлээ олсон зүүднүүд Хадгалах

Сүнстэй учирч байсан алдартнууд

Аливаа улс үндэстэн бүрт сүнсний тухай ямар нэгэн ам дамжсан яриа байдаг. Учир битүүлэг гэрэл, байшин доторх хөлийн чимээ, ойр ойрхон давтамжтай сонсогдох хачин жигтэй авиа гэх мэт хүн болгонд л өөрийн сүнстэй учирсан хачирхалтай гэмээр түүхтэй байдаг байх. Тэгвэл олны танил эрхмүүдийн иймэрхүү зүйлстэй буюу сүнс, хий үзэгдэлтэй учирч байсан түүхийг дэлгэж байна.

Сүнстэй учирч байсан алдартнууд Хадгалах

Сүнс хоргодсон дэлхийн хамгийн аймшигтай 10 газар

Яг одоо таны хажууд сүнс суугаад энийг уншиж байвал яах вэ? Эсвэл магадгүй өдөр бүр хажууд тань явж, автобусанд цуг сууж, шинэ кино үзэхэд хүртэл дэргэд тань байдаг гэвэл та итгэх үү? Заримдаа ямар ч шалтгаангүй нуруугаар тань хүйт дааж, шар үс тань босдог бол эргэн тойрноо сайтар ажиглаад үзээрэй. Энэхүү мэдээгээр бид хачирхалтай, жигтэй, аймшигтай гэмээр алдартай 10 түүхэн газрыг танилцуулж байна. 

Сүнс хоргодсон дэлхийн хамгийн аймшигтай 10 газар Хадгалах
2018-04-09, 18:07

Нас барсан хүмүүсийг зүүдлээд, нэг л тавгүй байна уу? Тэгвэл ийм учиртай!

Хамтдаа он цагийг туулж, аз жаргал, гуниг зовлонгоо хуваалцсан дотны хүн нь хорвоогоос халихын гашуун зовлонг өөрийн биеэр эдэлж туулаагүй хүн энэ ертөнц дээр нэгээхэн ч үгүй биз ээ. Зовж шаналан, ганцаардаж цөхөрсөн үедээ бид тэнгэрт байгаа аав ээж, ахан дүүс, найз нөхдөө эрхгүй дурсан санагалзаж, тэднийгээ өнөө хэр нь хамт байсан ч болоосой хэмээн хүсдэг. Үүний нэгэн адилаар бурхан болсон ойр дотны хүмүүс маань ч гэсэн бидэнтэй холбогдохыг хүсч олон янзын шинж тэмдгүүдийг үзүүлж байдаг ажээ. 

Нас барсан хүмүүсийг зүүдлээд, нэг л тавгүй байна уу? Тэгвэл ийм учиртай! Хадгалах

Та хэн нэгэнтэй зүүдэндээ ч болов уулзахыг хүсдэг үү? Тэгвэл энэ нь бүрэн боломжтой

Та хэзээ нэгэн цагт өөрийнхөө зүүдийг хянаж чаддаг ч байсан болоосой гэж бодож байсан уу? Хамгийн хайртай жүжигчнийхээ уруул дээр нь үнсч, супер баатар болоод бусдын амийг аварч, бодит амьдрал дээр шийдэж чадахгүй байгаа зүйлсээ толгой өвтгөлгүйгээр шийдвэл хэчнээн сайхан байх бол оо? Бид өдөрт 8 цаг унтдаг гэж тооцвол амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг гэсэн үг. Тэгвэл бид ер нь зүүдээ хянаж сурах боломжтой болов уу? Хэрхэн сайхан зүүд зүүдэлдэг болох вэ? Ингээд зүүдний талаар бэлтгэсэн сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Та хэн нэгэнтэй зүүдэндээ ч болов уулзахыг хүсдэг үү? Тэгвэл энэ нь бүрэн боломжтой Хадгалах

Япончуудын итгэсээр ирсэн жихүүдэс хүргэм домгууд

Япон бол өнө эртний, урт удаан түүхийг туулж ирсэн нууцлагдмал орон билээ. Тиймдээ ч дэлхий дахин Японы эртний хууч яриа, домог, түүхүүдийг чамгүй сонирхдог. Ингээд бид уншигч та бүхэндээ зориулаад судлаач Антони Кумминсын (Antony Cummins) бичсэн "The Dark Side of Japan" номноос түүвэрлэн дараах сонирхолтой 10 баримтыг бэлтгэлээ.

Япончуудын итгэсээр ирсэн жихүүдэс хүргэм домгууд Хадгалах
2018-02-08, 16:35