Би чадсан

Хэрвээ та хүсвэл бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг баталсан 10 тохиолдол

Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хэмжээ хязгааргүй. Харин үүнийхээ төлөө тэмцэж, зүтгэж чадсан хүмүүс л үр шимийг нь хүртэж, аз жаргал, баяр хөөрд умбаж амьдардаг байна. Бүр хэзээ ч боломжгүй мэт зүйлсийг ч амьдрал дээр бий болгосон гайхалтай хүмүүс бидний дунд байх аж. Тэрч үүднээсээ өнөөдөр бид та бүхэндээ хэрвээ хүсэх л юм бол бүтэхгүй зүйл, биелэхгүй мөрөөдөл гэж байхгүй гэдгийг баталсан хүмүүсийн гайхалтай түүхийг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр түүхүүд танд урам зориг хайрлаж, эрч хүч бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Хэрвээ та хүсвэл бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг баталсан 10 тохиолдол Хадгалах

Хүмүүсийг аз жаргалтай болгохын тулд хувиа хичээгээгүй эгэл баатрууд

Бусдад аз жаргал бэлэглэж, "Баярлалаа" гэх үгийг сонсох шиг сайхан зүйл гэж байдаггүй. Харин бид өөрөөсөө илүүтэй өрөөлд анхаарал хандуулж, ардын баатар гэгдэх болсон гайхалтай хүмүүсийн эгнээнд орсон хүмүүсийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэсэн юм. Тэдний хийсэн үйлдлийг магтан сайшааж, бахархаад баршгүй бөгөөд сайхан сэтгэл нь эргээд тэдэнд аз жаргал бэлэглэсэн гэдэгт итгэлтэй байна. 

Хүмүүсийг аз жаргалтай болгохын тулд хувиа хичээгээгүй эгэл баатрууд Хадгалах

2016 онд хүмүүсийн хийсэн хамгийн сэтгэл уяраасан үйл явдлууд

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр сайхан сэтгэлтэй хүмүүс дэндүү олон байдаг ажээ. Тэднийг магадгүй цөөн хэдэн хүн таних хэдий ч, хийсэн үйл хэрэг нь дэлхийн дайтай үнэлэгдэхүйц байх аж. Тэгвэл шинэ оны босгон дээр бид та бүхэндээ улиран одож буй 2016 онд хүмүүсийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн 11 үйл явдлыг хүргэхээр бэлтгэлээ. Та энэхүү мэдээллийг уншсаны дараа амьдралыг өөрөөр хардаг болно гэдэгт итгэлтэй байна.

2016 онд хүмүүсийн хийсэн хамгийн сэтгэл уяраасан үйл явдлууд Хадгалах
2016-12-31, 13:04

Америк залуугийн сэтгэл догдлом түүх

Найз гэдэг хүний амьдралаас олж авах хамгийн гайхалтай бэлэг байдаг. Нэг ёсондоо найз бол бидний өөрсдөө сонгож авсан гэр бүл билээ. Харин чин үнэнч нөхөрлөл, сэтгэл догдлом найзуудын гайхалтай түүхийг та бүхэндээ дуулгахаар бэлтгэлээ. Гадаад төрх байдал, өвөрмөц шинж чанар, үндэс угсаа зэргээс үл хамаарч, хэзээ ч нэгнээ орхихгүй хөгжилтэй найзуудын түүхтэй танилцъя.  

Америк залуугийн сэтгэл догдлом түүх Хадгалах
2016-12-06, 13:41

Xөмсөгнөөсөө болж амьдрал нь орвонгоороо эргэсэн охин

Бидний өгүүлэх гэж буй түүхийн эзнийг Наталя Кастеллар (Natalia Castellar) гэдэг бөгөөд тэрээр Пуэрто Рико (Puerto Rico) улсад төрсөн, 17 настай загвар өмсөгч охин юм. Бага байхаасаа өтгөн хөмсөгтэй байсан тэрээр олон нийтийн газар явахаасаа ичиж, сургуульд хүртэл сурахгүй хэмээн эцэг эхдээ хэлж байжээ. Гэвч өсч, торнихын хэрээр түүний гоо үзэсгэлэн олны харааг булаах болж, Наталя хөмсөгнөөсөө ичиж, санаа зовохоо больсон байна. Түүгээр барахгүй загварын агентлагтай тэрээр гэрээ байгуулж, өсвөр наснаасаа алдар нэрэнд хүрэх гараагаа амжилттай эхлүүлжээ.

Xөмсөгнөөсөө болж амьдрал нь орвонгоороо эргэсэн охин Хадгалах
2016-11-18, 10:50

Хогийн цэгээс Холливуудад очсон залуу

Хүний амьдрал гэдэг тааж, тааварлах боломжгүй гайхалтай зүйл юм. Хэдхэн жилийн өмнө хогийн цэг дээр амьдарч, хүн бүрт адлагдаж байсан эр өнөөдөр томоохон компаний захирал хэмээгдэж явна гэж хэн таах билээ. Ердөө 5 жилийн дотор амьдралаа үндсээр нь өөрчилж, хогийн цэгээс Холливуудад очиж чадсан бахархам нэгэн залуугийн түүхийг өгүүлье. 

Хогийн цэгээс Холливуудад очсон залуу Хадгалах

Порно киноны одын хачирхалтай шийдвэр

Түүнийг Нонг Нат (Nong Nat) гэдэг бөгөөд өдгөө 31 настай тэрээр Тайландын насанд хүрэгчдийн киноны алдартай од байжээ. Тэртээх 2003 онд насанд хүрэгчдийн кинонд тоглосон гэдэг шалтгаанаар 6 сарыг шоронд өнгөрүүлэх ялаар шийтгүүлж байсан түүний амьдрал жинхэнэ хайртайгаа учирсны дараа огцом өөрчлөгдөнө гэж хэн санах билээ. Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Нонг Нат буддын шашинтан болж, гэгээрсэн юм.

Порно киноны одын хачирхалтай шийдвэр Хадгалах
2016-11-02, 11:39

Сайхан сэтгэлтэй хүмүүс

Дайн, атаа хорсол, муу зүйл давамгайлсан энэ нийгэмд хүнээрээ байж бусдад тусламж үзүүлэх нь хамгийн ховор чанар болжээ. Сайн үйл хийхэд тийм ч хэцүү биш байдаг бөгөөд хамгийн гол нь сэтгэлээсээ байх хэрэгтэй. Таны гаргасан өчүүхэн чармайлт нэг хүнд баяр баясгалан бэлэглэж, амьдрах эрч хүчийг бэлэглэх болно.

Сайхан сэтгэлтэй хүмүүс Хадгалах

Жинхэнэ эр хүн гэж түүнийг л хэлэх байх

Одоогоос 40 жилийн өмнө нэгэн орос залуу тамирчны замаа орхиж зодог тайлжээ. Спортын ертөнцөд ийм явдал хэдэн мянгаараа л болж байдаг. Гэвч энэ удаа жирийн тамирчин биш байлаа. Тэр дэлхийн 11 удаагийн рекордыг эзэмшигч, 17 удаагийн дэлхийн аварга, 13 удаагийн Европын аварга, 7 удаагийн ЗХУ-ын аварга хүн байлаа. Ийм намтартай тамирчин хуруу дарам цөөн билээ.

Жинхэнэ эр хүн гэж түүнийг л хэлэх байх Хадгалах
2016-10-06, 13:15

Амьдралын шуурганд сөхрөөгүй залуу

Амьдрал хүн бүрт тэгш хандахгүй нь харамсалтай. Аз жаргал, зовлон гуниг ээлжилдэг энэ хорвоод алдаж, онож бүдрэлгүй явах хүмүүс дэндүү цөөн юм. Харин өнөөдөр та бүхэндээ амьдралын хатуу шалгуурыг цөхрөлгүй давж яваа, бахархам нэгэн Орос залуугийн тухай өгүүлэхээр бэлтгэлээ. Түүний хүсэл мөрөөдлийг унтраах зүйл гэж нэгээхэн ч үгүй. Гагцхүү бид цуцашгүй хүслийг өөртөө тээж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө дуусашгүй тэнхээгээр тэмцэхэд хангалттай аж.

Амьдралын шуурганд сөхрөөгүй залуу Хадгалах

Цахим ертөнцөд шуугиан тарьж буй ээж

Энэхүү үзэсгэлэнтэй бүсгүйг Тэмми Хэмбров (Tammy Hembrou) гэдэг. Сүүлийн үед түүний итгэмээргүй өөрчлөлт нь цахим ертөнцийг шуугиулаад байгаа юм. Хүн бүр хичээл зүтгэл гаргах аваас хүрч чадамгүй зорилго, оргил гэж үгүй гэдгийн бодит жишээ болсон гайхалтай бүсгүйн түүхийг өгүүлье. Ингээд мэдээлийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Цахим ертөнцөд шуугиан тарьж буй ээж Хадгалах

Цахим ертөнцийг шуугиулж буй Украйн бүсгүй

Түүнийг Бахар Набиева (Bahar Nabiyev) гэдэг бөгөөд өдгөө 22 настай. Азербайжан гаралтай боловч, Украйнд өсч хүмүүжжээ. Фитнесээр хичээллээд чамгүй хугацааг өнгөрүүлсэн бөгөөд үүнээс хойш түүний амьдрал өөрчлөгдөж, цахим ертөнцийн од болоод байна.

Цахим ертөнцийг шуугиулж буй Украйн бүсгүй Хадгалах