Сонин хачин

Ихрүүдийн тухай сонирхолтой баримтууд

Өнөөдөр олон улсын ихрүүдийн баярын өдөр. Хүн болж төрнө гэдэг зүүн дээр будаа тогтохтой адил ховор хувь заяа гэдэг. Тэгвэл ихэр болж мэндэлнэ гэдэг түүнээс ч ховор хувь ерөөл билээ. Хэрэв та өөрөө ихрийн өрөөсөн биш бол, таны ойр дотны найз нөхдийн дунд ихрүүд байхгүй бол магадгүй та тэдний талаар тийм ч их зүйл мэддэггүй байх л даа.

Ихрүүдийн тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Азиудын дунд дэлгэрээд буй солиотой трэндүүд

Техник технологийн хөгжил өдөр ирэх тусам хөгжин дэвшихийн хэрээр хүмүүс бидний амьдрал ч өөр болсоор байна. Үүний нэг жишээ бол бидний сэтгэл баргийн зүйлд догдлохоо больж, хачин жигтэй, гаж гэмээр зүйлсээс кайф авдаг болсон. Ингээд азиудын солиотой гэмээр трэндүүдийг танилцуулж байна.

Азиудын дунд дэлгэрээд буй солиотой трэндүүд Хадгалах

Япончууд яагаад шоронд орох дуртай байдаг вэ?

Япон бол дундаж наслалт хамгийн өндөртэй орон бөгөөд хүн амын 27% нь 65-аас дээш насалдаг байна. Харин одоо энэ оронд дахин нэгэн асуудал тулгарчээ. “Bloomberg”-ын мэдээлж байгаагаар Япон хоригдлуудын таван хүн тутмын нэг нь өндөр настай эмэгтэй байдаг гэнэ. Арван хүн тутмын ес нь маш жижиг зүйлээс болж шоронд ордог бөгөөд жишээлбэл супермаркетаас ямар нэг зүйлийг хулгайлах гэх мэт... Япон өндөр  настангууд яагаад шоронд орох дуртай байдаг гэж та бодож байна?

Япончууд яагаад шоронд орох дуртай байдаг вэ? Хадгалах

ДНК-ийн шинжилгээгээр та өөрийнхөө тухай маш их зүйлийг мэдэх боломжтой!

Хүн төрөлхтний генийн талаар судалгаа хийснээс хойш эрдэмтэд хүний биед маш олон төрлийн ген байдаг болохыг тогтоожээ. Эдгээр генүүд нь бидний амьдралд чухал нөлөө үзүүлдэг бөгөөд бидний тааварлашгүй сонирхолтой нууцыг өөртөө агуулдаг юм байна.

ДНК-ийн шинжилгээгээр та өөрийнхөө тухай маш их зүйлийг мэдэх боломжтой! Хадгалах

Хятадуудын эрч хүчээ сэргээдэг нууц жор!

Хаврын улирал ирэхэд Хятадын Жэцзян тосгоны Дунян хотод шээсний үнэр ихээр тархдаг гэнэ. Учир нь тэд өөрсдийн уламжлалт хоол болох “Тунцзыдань” буюу “хөвгүүний өндөг” хэмээх хоолыг хийдэг байна. Ийнхүү хөвгүүний өндөг хэмээн нэрлэх болсон шалтгаан нь: энгийн өндгийг бүхэл өдрийн турш зандан хөвгүүний шээсэнд чанадаг гэнэ. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар энэхүү өндөг нь маш амттай болдог бөгөөд нэг ширхэг нь 1.5 юанаар хурдан зарагддаг гэжээ.

Хятадуудын эрч хүчээ сэргээдэг нууц жор! Хадгалах

Ах дүүс нарын хачирхалтай түүхүүд

Өөрийнхөө ихрийг өөрөө төрүүлэх, төрөх орон дээр солигдох гээд эдгээр хачирхалтай түүхүүдийг та өдөр бүр сонсоод байхгүй гэдэгт итгэлтэй байна. 

Ах дүүс нарын хачирхалтай түүхүүд Хадгалах
2018-04-21, 21:03

Африк дахь хачирхалтай багт наадам

Жил бүрийн өдийд Африк тивийн Бүгд Найрамдах Кот-Дивуар Улс (Зааны Ясан Эрэг гэж нэрлэгдэж байсан)-д "Popo" хэмээх өвөрмөц багт наадам болдог. Энэ баяр нь долоо хоног үргэлжилдэг бөгөөд төрөл бүрийн тэмцээн уралдаан, уламжлалт бүжгийн үзүүлбэрүүд болдог ажээ. Ингээд энэ жилийн наадмын сонирхолтой зургуудаас та бүхэндээ хуваалцаж байна.

Африк дахь хачирхалтай багт наадам Хадгалах
2018-04-20, 17:30

XX зууны эхэн үеийн гэрийн үйлчлэгч нарын гунигт амьдрал

19 дүгээр зууны сүүл болон 20-р зууны эхэн үе гэдэг маш нууцлаг үе байсан. Тухайн үед баян болон язгууртан айлууд гэрийн үйлчлэгч нараа хүн гэж огтхон ч хардаггүй байсан гэнэ. Тэдэнтэй яг л адгуус, малтай харьцаж байгаа мэт харьцдаг байжээ. Өөрийн гэр бүлийн хэн нэгнийг хувьсгалын өмнө гэрийн үйлчлэгч хийж байсан гэж ярих хүн олдохгүй л болов уу. Учир нь гэрийн үйлчлэгч нарын амьдрал тийм ч таатай байсангүй.

XX зууны эхэн үеийн гэрийн үйлчлэгч нарын гунигт амьдрал Хадгалах

19 настай залуу, 72 настай эмээтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ

Хайр дурлалд нас хамаарахгүй гэдэг ч амьдрал дээр тэр бүр үүнийг хүлээж авдаггүй.  Залуу нь эмэгтэйгээсээ ах байхад нийгэм төдийлөн тоодоггүй боловч, эмэгтэйн залуугаасаа эгч байх нь хачирхалтай санагддаг. Гэхдээ энэ ойлголтыг үгүйсгэсэн хосууд байдаг ажээ. Тэдний нэг бол 19 настай Гэрри болон 72 настай Альмеда нар юм. Эдгээр хосууд хоёр жилийн турш аз жаргалтай амьдарч байгаа ажээ.

19 настай залуу, 72 настай эмээтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ Хадгалах

Конгийн алтны нинжа нар

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нь Африк тивдээ газар нутгаараа гуравт жагсдаг орон юм. Энэ улсад бидний хэлж заншсанаар "алтны нинжа" буюу гар аргаар алт олборлодог хүмүүс маш их байдаг. Одоо болтол Конгод дайн тулаан бүрэн дуусаагүй бөгөөд Африкийн ядуу буурай, аюултай улс орнуудын нэг байсаар байна. Ингээд гэр бүлээ тэжээхийн тулд эрсдэлтэй алхам хийн, гар аргаар алт олборлож буй хүмүүийн амьдралтай танилцацгаая.

Конгийн алтны нинжа нар Хадгалах
2018-04-17, 20:09

Белгид болдог хачирхалтай баяр

Вепьон бол Бельги улсад байрлах нэгэн газар юм. Энэхүү газрын ойролцоо 8 жилийн турш үнэт эдлэл хайх баяр зохион байгуулагдаж байгаа учир дэлхий даяар алдартай болжээ. Гэхдээ энэхүү үнэт эдлэл нь маш хачирхалтай зүйлс бөгөөд үүнд төрөл бүрийн секс тоглоомууд багтдаг байна. Асар том талбай дээр 800 орчим уутанд хийсэн секс тоглоомыг нуудаг гэнэ. Энэ жилийн хувьд 4 сарын 8-нд энэхүү эрдэнэсийг хайх баяр зохион байгуулагдсан бөгөөд талбай дээр нийт 10,000 орчим хүн цуглажээ.

Белгид болдог хачирхалтай баяр Хадгалах