Японы фермер болон гахайн тооройнуудын сэтгэл уярам түүх

Огноо:2014.04.23, 19:38 Төрөл:Сонин хачин
10 жилийн турш гэрэл зурагчин Тошитеру Ямажи японы фермер болон түүний тооройнуудын хоорондох бараг л гэр бүлийн шахуй болсон харилцааг ажиглан ихэд сэтгэл нь хөдөлсөн байна. Энэ цаг үед маш их дутагдаж буй элгэн халуун, нинжин сэтгэлийн найрсаг уур амьсгалыг энэ нийтлэлээс мэдрэхийг санал болгож байна.
Уншсан2429 Сэтгэгдэл6

Эх хүний энэрэнгүй сэтгэл

Огноо:2014.04.23, 15:50 Төрөл:Сонин хачин
Долоон жилийн өмнө нэгэн зодооны үеэр 17 настай Баляль хүү Абдулл Хуссейнзадехыг хутгалан амь насыг нь хороосон аж. Ингээд түүнд цаазаар авах ялыг оноожээ. Харин цаазаар авах ялыг гүйцэлдүүлэх тэр мөчид нас барсан хүүгийн ээж ирж ялтанг алгадсан аж. Ийнхүү алгадсаныхаа дараа залууг уучилсан болохоо хэлсэн бөгөөд цаазаар авах ялыг хэрэгсэхгүй болгосон байна.
Уншсан5328 Сэтгэгдэл10

Тайландчуудын Шинэ жил

Огноо:2014.04.22, 22:16 Төрөл:Сонин хачин
Тайландчууд шинэ оноо европ маягаар 12 сарын 31-нээс 1 сарын 1-нд шилжих шөнө угтан авдаг болсон. Үнэндээ, уламжлалын дагуу бол 4 сарын 13-нд шинэ жилийг тэмдэглэдэг бөгөөд уг баярыг “Сонгкран” гэж нэрлэдэг байна. Тэд бид нар шиг шинэ жилийн баярыг жилд хоёр удаа тэмдэглэдэг гэсэн үг юм.
Уншсан3074 Сэтгэгдэл11

Хүүгийн эцсийн мөрөөдөл

Огноо:2014.04.22, 15:19 Төрөл:Сонин хачин
Английн Хэмпшир хотод амьдрах Жек Робинсон (Jack Robinson) хэмээх хүүд тархины хорт хавдартай гэх аймшигт оношийг тавьжээ. Амьдрах цөөхөн хором үлдсэн гэдгийг мэдсэн хүү, өөрийн хүсэл мөрөөдлийг жагсаан бичсэн бөгөөд талыг нь ч болов биелүүлэхийг хүсэж байжээ.
Уншсан5600 Сэтгэгдэл12

Дандаа ихрүүд төрдөг хот

Огноо:2014.04.22, 11:49 Төрөл:Сонин хачин
Бразилийн Кандиду-Годой хэмээх хот нь “Ихрүүдийн хот” гэдгээрээ алдартай. Учир нь арван төрөлт тутмын нэгэнд нь заавал ихэр хүүхэд төрдөг ажээ. Энэ хот нь дэлхийн хамгийн олон ихэртэй хот юм байна. Ийнхүү олон ихэр хүүхэд төрөх болсныг "Освенцим" хорих лагерийн эмч Йозеф Менгеле (Josef Mengele) гэгч, цэвэр Ари үндэстний хэв шинжийг агуулсан хүмүүсийг олшруулахын тулд туршилт хийсэнтэй холбодог. Тэрээр Ари үндэстэнгүүдийг бий болгохын тулд маш олон ихэр хүмүүс дээр туршилт хийдэг байсан аж.
Уншсан4484 Сэтгэгдэл9

4 настай охиндоо аз жаргал бэлгэлсэн аав

Огноо:2014.04.21, 18:08 Төрөл:Сонин хачин
Дөрвөн настай бяцхан охин болох Изабелла Лакетт (Isabella Luckett) нь төрөлхийн нугасны мэдээ алдалтын өвчтэй юм байна. Тэрээр алхах битгий хэл зогсож ч чаддаггүй бөгөөд зөвхөн тэргэнцэр дээр л явдаг байжээ. Харин эгчийнхээ хуримын үеэр тэрээр цэцэг цацан явах үүргийг гүйцэтгэх болсон байна. Гэхдээ бяцхан охин алхаж чадахгүй учир, яаж энэ үүргийг гүйцэтгэх бол хэмээн та гайхаж байна уу? Түүний аав нь охиноо аз жаргалтай болгох нэгэн санааг олжээ.
Уншсан9926 Сэтгэгдэл9

Хэрхэн инээмсэглэж сурах вэ?

Огноо:2014.04.21, 17:01 Төрөл:Сонин хачин
Хятад улсын өсвөр насныхан болон залуучууд инээмсэглэх сургалтыг маш ихээр хийх болсон байна. Ийнхүү тэд инээмсэглэж сурахын тулд өдөр бүр бэлтгэл хийдэг аж. Инээмсэглэж сурах эртний уламжлалт аргуудын нэг нь шүдэндээ савх зуух явдал юм.
Уншсан5880 Сэтгэгдэл9

Цахилгаан тоног төхөөрөмжийн утсыг хэрхэн “мушгиа” болгох вэ?

Огноо:2014.04.21, 15:47 Төрөл:Сонин хачин
Олон жолооч нар ямар ч нөхцөлд амьдралыг хялбар болгох нэмэлт хэрэгслэлүүдийг өөрсдийн машиндаа ашигладаг нь нууц биш билээ. Энэ нийтлэлд, нэгэн жолооч гар утасны цэнэглэгчийн урт утсыг хэрхэн хялбар аргаар “мушгиа” сунадаг утастай болгож буй их хэрэгтэй зөвлөгөө өгсөн байгаа. Ингээд та бүхэндээ түүний товчхон зөвлөгөөг орчуулан хүргэе.
Уншсан7941 Сэтгэгдэл12

Үхэр гэрлүүлэх ёслол

Огноо:2014.04.21, 15:29 Төрөл:Сонин хачин
Энэтхэг улсад их хэмжээний ургац хурааж авахын тулд үхэр гэрлүүлэх ёслол болдог байна. Ингээд мянга мянган фермерүүд "Ганга" нэртэй үнээ болон "Пракеш" хэмээх бух хоёрыг гэрлүүлэхээр Мадхья-Прадешт цугласан аж. Ийнхүү гэрлэх ёслолыш өргөн хүрээнд тэмдэглэсэн бөгөөд 17,000 долларын өртөгтэй болжээ.
Уншсан1257 Сэтгэгдэл3

15 жил чипс идсэн охин

Огноо:2014.04.21, 11:09 Төрөл:Сонин хачин
Британийн нэгэн охин хүнсний бүтээгдэхүүнээс айдаг байсан учир ийнхүү 15 жилийн турш зөвхөн чипс идэж байсан байна. Харин ховсны ачаар түүний хүнсний бүтээгдэхүүнээс айх айдас багассан бөгөөд чипснээс өөр бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болжээ.
Уншсан5925 Сэтгэгдэл8
x