Монгол дуу хөгжим

Outlaw хамтлаг “Love Beat” бие даасан амьд тоглолтондоо таныг урьж байна

Андын дурсгалд", "Мөсөн хайр", "Зүрхэн тэнгэрийн наран", "Дэлхий хүртэл таниар минь бахархдаг" зэрэг сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээр нь "Outlaw" хамтлагийг залуус андахгүй сайн мэднэ.Тиймдээ ч сонсогч фэнүүд нь тус хамтлагаас шинэ уран бүтээл, цаашлаад бие даасан тоглолт хийхийг нь битүүхэн хүлээж байсан. Харин 2012 оноос хойш тоглолт хийгээгүй "Outlaw"-ийн залуус өнгөрсөн хугацаанд уран бүтээлээсээ гадна хувийн амьдралдаа анхаарч явсан бололтой.

Outlaw хамтлаг “Love Beat” бие даасан амьд тоглолтондоо таныг урьж байна Хадгалах

Дуучин О.Баянмөнх эргэн ирлээ

Нийтийн дууны ханхүү, хатад гэгддэг С.Жавхлан, Баясгалан болон Бат-эрдэнэ нарын нэг үе болох Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин, ая зохиогч О.Баянмөнхийн цоо шинэ 5 клипийг нэгтгэсэн "Кино концерт"-г хүргэж байгаадаа баяртай байна. Тэрээр хоорондоо уялдаа холбоотой эдгээр 5 бүтээлээрээ Эх орон, үр хүүхэд, эх үрийн холбоо, анд нөхөрлөлийн нандин холбоосыг харуулахыг зорьжээ. 

Дуучин О.Баянмөнх эргэн ирлээ Хадгалах

“Саак Радио” шинэчлэгдлээ!

Та бүхэндээ налгар намрын сэрүүхэн өдрийн мэндийг хүргэхийн ялдамд "Саак Радио"-г шимтэн сонсдог байнгын хэрэглэгчиддээ зориулан нэгэн таатай мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна. Манай "Саак Радио" цоо шинэ өнгө загвар, олон давуу талуудтайгаар та бүхний сонорт хүрэхэд бэлэн боллоо. "Рок поп", "Хип Хоп", "R&B", "Зохиолын дуу", "Billboard", "Транс" зэрэг төрлүүдээс дуртай дуугаа, хүссэн үедээ сонсох боломжийг бид танд олгож байна. Урам зориг, эрч хүч бэлэглэх хамгийн сүүлийн үеийн болон хит дуунуудыг та зөвхөн манай радионы шинэчлэгдсэн хувилбараас сонсоорой.

“Саак Радио” шинэчлэгдлээ! Хадгалах

Би чиний Ханхүү чинь болмоор байна

Нэгэн шинэ дуу Монголын урлагын ертөнцөд мэндэллээ. Уг дууг “Frankseal” болон “Батука” нар хичээлийн шинэ жилд зориулан бүтээсэн байна. Дууны нэрийг “My Girl” хэмээн нэрлэсэн бөгөөд 10 жилийн гэгээхэн хайр дурлалыг мөн энэ үеийг дайраад өнгөрөөсөөн бүх хүмүүстээ зориулан тэр сайхан дурсамжуудыг дуулж харуулахыг хүссэн  байна. Энэхүү дуу, клипыг "Zest" production бүтээжээ. Ингээд та бүхэндээ энэхүү дууг толилуулж байгаадаа таатай байна.

Би чиний Ханхүү чинь болмоор байна Хадгалах

Монгол, Орос Аделийг харьцуулвал...

Сүүлийн үед үзэгчдийг дэлгэцийн өмнө уяад байгаа "Яг түүн шиг" шоу нэвтрүүлэг шинэ дугаар бүртээ л үзэгчдийг алмайруулан хөгжөөж, жинхэнэ утгаар нь телевизийн шоу нэвтрүүлэг гэдгийг мэдрүүлж байгаа билээ. "Боловсрол суваг" телевиз тус нэвтрүүлгийг Нидерландын "Эндемол шайн" медиа компанийн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа юм. Уг шоу нь анх Испанид "Your Face Sounds Familiar" нэртэйгээр зохиогдож, дэлхийн олон улсад тарсан ажээ. 

Монгол, Орос Аделийг харьцуулвал... Хадгалах

Батука – Амьдрал /Шинэ клип/

Дуучин Батукагын шинэ уран бүтээл “Амьдрал” хэмээх нэгэн шинэ дуу мэндэллээ. Энэхүү дууны утга санаа нь хүнд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаасан уран бүтээл болжээ. Тэрээр энэ удаад шинэ хэв маяг, содон өнгө төрхтэйгөөр сонсогчиддоо шинэхэн уран бүтээлээ хүргэж байна.

Батука – Амьдрал /Шинэ клип/ Хадгалах

С.Жавхлан - Монголоороо Байгаасай /Official MV/

Монгол түмэндээ гал өргөж байгаль дэлхийгээ галаар ширгэлэн тамгалсан МУГЖ С. Жавхландаа баярлалаа.

С.Жавхлан - Монголоороо Байгаасай /Official MV/ Хадгалах

Азийн хамгийн халуухан “DJ” охид

Их хотын залуусын зугаа цэнгэл, баяр дээр баяр нэмдэг нэг зүйл бол яалтачгүй шоу цэнгээн байдаг. Тиймдээ ч, манай улсад сүүлийн жилүүдэд DJ нар олширох болсон билээ. Ингээд бид та бүхэндээ Азийн хамгийн халуухан DJ охидыг танилцуулж байна. Та бүхэн таалан соёрхоно уу.

Азийн хамгийн халуухан “DJ” охид Хадгалах

Монголчуудыг 5-хан минутын дотор уйлуулж чадсан клип

Бид ажилтай завгүй, ярих боломжгүй гэх нэрийдлээр хорвоод ганцхан ээжийгээ гомдоож, харамсаад баршгүй алдаа гаргаж буйгаа анзаардаггүй байжээ.  Гэтэл өчигдөр ердөө 5-хан минутын дотор “Байна уу? Ээжээ” уран бүтээл Монголчуудыг уйлуулж, ухаарал хайрлалаа.  Тус дууны клип цацагдсан даруйдаа сошиал ертөнцөд  500,000 хүнд  хүрсэн бөгөөд үзсэн залуус өөрсдийнхөө алдааг олж харан зарим нь нь хичнээн хүсээд ч ахиж хэзээ ч ирэхгүй дуудлагыг битгий таслаарай зэрэг сургамжуудаа хуваалцжээ.

Монголчуудыг 5-хан минутын дотор уйлуулж чадсан клип Хадгалах

Батука - Хайрлахдаа (Official video)

Dual Zet про агентлагийн хийсэн, дуучин Батукагын шинэ уран бүтээлийг сайтынхаа дуу хөгжимд дуртай хэрэглэгчиддээ толилуулж байна. “Хайрлахдаа” нэртэй энэхүү дууны үгийг П.Нарангэрэл, аяыг Г.Даваахүү нар бичжээ. Өмнө нь тэрээр та бүхэнд "Хайр", "Яв даа", "My Baby", "Lights" зэрэг уран бүтээлүүдийг хүргэж байсан бол энэ удаад тэрээр гэгээлэг хайрын тухай өгүүлсэн уран бүтээлийг та бүхэнд хүргэж байгаа юм байна. Ингээд дуучин Батукагын "Хайрлахдаа" дууны клипыг хүргэж байна.

Батука - Хайрлахдаа (Official video) Хадгалах

The Colors – “Өнөөдөр хэдэн он бэ? Ноён Тагтаа” цомогийн нээлт

Энэ сарын 27 буюу бямба гарагт The Colors хамтлагийн Өнөөдөр хэдэн он бэ? Ноён Тагтаа шинэ цомогийн нээлт Өргөө 2 кино театрын 2 давхарт Milk House Cafe -д 14:00 цагт болохоор боллоо. Анх машины гаражнаас эхэлсэн хамтлаг нь өдгөө White Arch Records-той 2013 оноос хойш хамтран ажиллаж анхны цомог нь худалдаанд гаргахад бэлэн боллоо.

The Colors – “Өнөөдөр хэдэн он бэ? Ноён Тагтаа” цомогийн нээлт Хадгалах

Цэцэ - Ном ба ирээдүй

“Vanquish” хамтлагийн гишүүн, реппер Цэцэгийн “Ном ба Ирээдүй” тоглолт энэ сарын 27-нд “Mint club”-д болно.

Цэцэ - Ном ба ирээдүй Хадгалах