Гадаад кино

Кинонд бүтээсэн дүртэйгээ ижил болж өөрчлөгдсөн жүжигчид

Кино жүжигчдийн зан ааш бүтээж буй дүрээсээ шалтгаалан зарим үед тэс өөр хүн шиг болох нь бий. Ялангуяа аллага, хүчирхийлэл болон далдын хар хүчний тухай аймшгийн киноны дараа сэтгэл зүйн хувьд хүнд цохилтонд ордог гэнэ. Бидний одоо танилцуулах гэж буй 15 бүтээл, кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан, Холливуудын хамгийн шилдэгт тооцогддог бүтээлүүд юм. Эдгээр дүрүүдийг өөрийн сэтгэл зүйгээр илэрхийлэх явцдаа гол дүрийн жүжигчдийн амьдралд гарсан өөрчлөлтүүдийн тухай сонирхолтой нийтлэлийг хүлээн авна уу. 

Кинонд бүтээсэн дүртэйгээ ижил болж өөрчлөгдсөн жүжигчид Хадгалах

Таны заавал үзэх ёстой 10 кино

Дэлгэцээр гарах дүрсний тусламжтай хүний сэтгэлийг хөдөлгөж, уйлуулж, инээлгэж бас айлгах чадвартайд кино урлагийн гайхамшиг оршдог. Ийнхүү жүжигчний авьяасыг, зураг авалт технологитой төгс нэгтгэн холбож чадсанаараа урлаг хэмээн хүндтэйгээр нэрлэгддэг билээ. Доорх кинонуудыг та магадгүй ихэнхийг үзээгүй байх. Эдгээр нь сэтгэлийн таашаал эдэлж, мэдрэмжийг тань өдөөх чадвартай тул та бүхэнд санал болгож байгаа юм. Чөлөөт цагаараа үзэхэд харамсахгүй шүү. 

Таны заавал үзэх ёстой 10 кино Хадгалах

“Game of Thrones” киноны секс зураг авалтыг хэрхэн хийсэн бэ?

"HBO" кино компанийн шилдэг бүтээлүүдийн нэг "Game of Thrones" телевизийн цувралын 7-р улирал энэ оны долдугаар сарын 16-аас эхлэн тус телевизээр цацагдаж эхлээд байгаа билээ. Энэ кинотой холбоотой олон сонирхолтой баримтууд байдгийн нэг нь киноны секс хэсгүүдийн зураг авалт билээ. Ингээд энэ хэсгүүдэд зохиолыг амьлуулахын тулд жүжигчид болон зураглаачид хэрхэн ажилласан тухай сонирхолтой баримтуудыг танд хүргэе. 

“Game of Thrones” киноны секс зураг авалтыг хэрхэн хийсэн бэ? Хадгалах

Бодит түүхийг гуйвуулсан шилдэг 15 кино

Сэтгэлийн урам зориг хайрладаг, сайхан киног үзэх дургүй хүн гэж байхгүй биз ээ. Ялангуяа тэдгээр киног түүхэн баримтад түшиглэн хийсэн байвал бүр ч илүү сэтгэл хөдөлдөг. Кино, тэр дундаа бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино бидэнд амьдралын үнэн мөнийг ойлгоход бага ч болов туслах зорилготой байдаг. Гэхдээ кино гэдэг эцсийн эцэст хэн нэгний ажил хөдөлмөр, ухаан бодлын нэг хэсэг учраас бодит түүхийг тэр чигээр нь, үнэнээр нь буулгаж чаддаггүй. Тиймээс бид энэхүү нийтлэлдээ бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн гэгддэг 15 алдартай кино, яг үнэндээ түүхийг хэрхэн гуйвуулсан тухай өгүүлэх болно.

Бодит түүхийг гуйвуулсан шилдэг 15 кино Хадгалах

Хамгийн ер бусын “эффект” ашигласан 10 кино

Бидний хамгийн сайн мэдэх ашиг орлогоороо тэргүүлж, шилдэг шагналын эзэд болсон, Холливуудын кинонуудад тусгай эффектийг ихээр ашигладгийг та мэдэх биз. Тэд киногоо олонд хүртээлтэй байлгаж, үзэгчдийг алмайруулахын тулд шилдэг график дизайнеруудын тусламжыг авдаг бөгөөд сүүлийн үед бүтээгдсэн ихэнх кинонд ийм аргыг ашиглаж байна. Ингээд таны "эффект" хэрэглэсэн гэдгийг нь мэдээгүй кино зураг авалтын хамгийн гайхалтай хэсгүүдийг түүвэрлэн хүргэе. 

Хамгийн ер бусын “эффект” ашигласан 10 кино Хадгалах

2017 онд үзэгчдийг хамгийн их байлдан дагуулж буй шилдэг кинонууд

Ашиг орлогоороо тэргүүлж, олон шагналуудын эзэн болсон доорх кинонуудыг та ихэнхийг нь үзсэн байх. Гэхдээ эдгээр кино нь өндөр зардлаар бүтсэн шигээ мэргэжлийн кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадаагүй юм. Учир нь үзэгчдэд кино зохиол нь ямар ч өгөөжгүй, хөнгөн хошин шогоор бүтсэн гэж кино шүүмжлэгчид үзсэн юм. Ингээд мэргэжлийнхнээс муу үнэлгээ авсан хэдий ч, үзэгчдийг байлдан дагуулсан 15 киног хүлээн авна уу.

2017 онд үзэгчдийг хамгийн их байлдан дагуулж буй шилдэг кинонууд Хадгалах

“Валериан ба Мянган Гарагсын Хот” кино хэрхэн бүтсэн бэ?

Энэ сарын 28-нд нээлтээ бүх кино театруудаар хийхээр зэхэж буй энэхүү бүтээл нь, өнгөрсөн жилийн нэг сараас хойш хийгдсэн бөгөөд одоо л олны бүтээл болж байна. Хүн бүрийн мэдэх "5 дахь махбодь", "Алуурчин Леон" болон "Люси" гэх зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдсан найруулагч Лүк Бессоны энэхүү кино нь жил гаруйн хугацаанд, 210 гаруй сая доллараар бүтээгдэж байгаа юм.  Киноны гол дүрд, сүүлийн үед хүч түрэн гарч ирж байгаа жүжигчин Кара Делевинь болон Дане Дехаан нар тогложээ.

“Валериан ба Мянган Гарагсын Хот” кино хэрхэн бүтсэн бэ? Хадгалах

Кара Делевинь гэж хэн бэ?

Өтгөн хөмсгөө өөрийн нүүр царай болгосон шаргал үст модель бүсгүйг бид сайн мэдэх билээ. Тэрээр 2009 оноос эхлэн загварын салбарт хүч үзэх болсон бөгөөд түүнийхээ хажуугаар жүжиглэх хоббигоо ч мөн орхиогүй юм. Модель бүсгүйн тоглосон хэд хэдэн алдартай уран бүтээлээс харахад түүнийг чамгүй сайн жүжигчин болохыг нь харж болно. Бид энэ удаагийн мэдээллээр та бүхэндээ жүжигчин бүсгүйн тоглосон бас нэгэн шилдэг бүтээлийнх нь тухай сонирхуулахаар бэлтгэлээ.

Кара Делевинь гэж хэн бэ? Хадгалах

Долоон сард нээлтээ хийх шилдэг кинонууд

Сонирхолтой зохиол, чадварлаг кино багийнхан, чансаа өндөртэй жүжигчид нэгдэж байж, өндөр чанартай урлагийн бүтээлийг төрүүлж, үзэгчдийн хүртээл болгодог жамтай. Сүүлийн жилүүдэд кино ертөнц хурдацтай хөгжиж, нээлтээ хийж буй кино бүр үзэгчдэд хүрч, кино урлагийн гайхамшгаар амьсгалуулж байгаа билээ. Тэгвэл бид та бүхэндээ үзэгчдийн дунд хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа 2017 оны 7-р сард нээлтээ хийх кинонуудыг хүргэж байна.

Долоон сард нээлтээ хийх шилдэг кинонууд Хадгалах

Алдартай кинонуудын бидний анзаараагүй нууцууд

Энгийн нэг кино яагаад үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж, хэзээ ч мартаж чадамгүй дурсамжийг бий болгодог болохыг та мэдэх үү? Үнэн хэрэгтээ энэ нь тэдгээр киноны ард нуугдсан гүн ухааны сургааль хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж байгаагийн илрэл юм. Харин бид та бүхэндээ алдартай киноны ард нуугдсан сонирхолтой зүйлсийг дэлгэж, гайхшралыг тань төрүүлэхээр бэлтгэлээ. 

Алдартай кинонуудын бидний анзаараагүй нууцууд Хадгалах

Алдартай кинонууд хэрхэн бүтсэн бэ?

Бидний мэдэх алдартай кинонуудад нүд хальтрам аймшигтай үзэгдэл, дэндүү задгай гэмээр эротик хэсгүүд цөөнгүй гардаг билээ. Гэвч тэдгээр хэсгүүд нь үнэндээ бодит биш бөгөөд ердөө л киногоо бодит мэт харагдуулахын тулд кино багийнхны хийсэн хичээнгүй ажлын үр дүн байдаг аж. Ийнхүү бид та бүхэндээ алдартай кинонууд хэрхэн бүтсэн тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Алдартай кинонууд хэрхэн бүтсэн бэ? Хадгалах

Солонгосын хамгийн шилдэг инээдмийн кинонууд

Урлаг соёлын нэгээхэн өнгө болсон кино урлаг нь он цаг улиран одох бүрийд чанаржиж байгаа билээ. Ялангуяа Азидаа төдийгүй дэлхийд ур чадвараа гайхуулж, чанартай уран бүтээл туурвих болсон Солонгосын кино урлагийн салбар нь өдрөөс өдөрт алдаршиж байна. Иймд өнөөдөр та бүхэндээ Солонгосын хамгийн шилдэг романтик, инээдмийн кинонуудын жагсаалтыг хүргэхээр бэлтгэлээ. 

Солонгосын хамгийн шилдэг инээдмийн кинонууд Хадгалах