Гадаад кино

Женнифер Лауренс Оскарын түүхэнд амжилт тогтоолоо

Жүжигчин Женнифер Лауренс (Jennifer Lawrence) анх 2 жилийн өмнө буюу 23 настайдаа “American Hustle” кинонд тоглосон дүрээрээ Оскарт нэр дэвшсэн. Үүгээрээ тэр гурван удаа Оскарт нэр дэвшсэн хамгийн залуу эмэгтэй жүжигчин хэмээн "Academy Awards"-ийн түүхэнд бичигдсэн юм. Үүнээс 10 сарын өмнө Женнифер Лауренс “Silver Linings Playbook” киногоороо шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн нь Оскарын шагнал хамгийн залуудаа хүртсэн хоёр дахь эмэгтэй жүжигчин болсон юм. Түүнээс өмнө “Children of a Lesser God” киногоор жүжигчин Марли Мэтлин (Marlee Matlin)  анх 21 настайдаа Оскар авч байжээ.
Женнифер Лауренс Оскарын түүхэнд амжилт тогтоолоо Хадгалах
2016-01-21, 04:05

“Винни Пух” хүүхэлдэйн киноноос бид юу сурч болох вэ?

Зохиолч Александр Милн (A.A.Milne)-ийн зохиолоос сэдэвлэн, “Дисней” кино компани анх 1966 онд “Winnie The Pooh”  хүүхэлдэйн киног бүтээж байжээ. Сонирхуулж хэлэхэд дэлхий даяар 1-р сарын 18-нд энэхүү хүүхэлдэйн киноны өдрийг тэмдэглэдэг ажээ. Ингээд бид хөгжилтэй, хөөрхөн “Winnie The Pooh”-ийн найзуудаас авах сургамж болон тэдний хэлдэг энгийн хэрнээ агуу утгатай үгсээс та бүхэнд сорчлон хүргэж байна.
“Винни Пух” хүүхэлдэйн киноноос бид юу сурч болох вэ? Хадгалах
2016-01-20, 20:41

“Оскар”-ын шагналд нэр дэвшигчид тодорлоо

Америкийн кино академийн дээд шагнал "Оскар"-ын 88 дахь удаагийн ёслолын ажиллагаа 2016 оны 2-р сарын 28-нд Лос-Анжелес хотын “Dolby Theatre”-т болно хэмээн тов гарсан билээ. Жүжигчид, найруулагчдаас авахуулаад кино шүүмжлэгч, сонирхогч нар хүртэл ямар кино, аль жүжигчин Кино академийн энэхүү дээд шагналд нэр дэвших талаар өөр хоорондоо таамаг дэвшүүлж байсан юм. Харин энэхүү таамаглалууд батлагдаж, “Оскар”-т нэр дэвшигчид тодорчээ.
“Оскар”-ын шагналд нэр дэвшигчид тодорлоо Хадгалах
2016-01-16, 04:40

2016 оны “Оскар”-ын шагнал авах магадлалтай шилдэг кинонууд

2016 оны 2-р сарын 28-нд Америкийн кино академийн нэрэмжит “Оскар”-ын шагнал гардуулах 88 дахь удаагийн наадам болно. Номинацуудыг 1-р сарын 14-нд буюу өнөөдөр зарлах гэж байгаа бөгөөд Холливудын шилдэг гэх жагсаалтад багтах кинонууд, жүжигчид, найруулагчдыг нэрлэж байна.
2016 оны “Оскар”-ын шагнал авах магадлалтай шилдэг кинонууд Хадгалах
2016-01-15, 04:30

“Алтан бөмбөрцөг 2016” наадмын эргэн тойронд...

Кино урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Golden Globe” наадмын 73 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 1-р сарын 10-ны өдөр АНУ-ын Лос Анжелос хотын Беверли Хиллс зочид буудалд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэхүү шагнал гардуулах ёслолыг “Оскар”-ын өмнөх бэлтгэл ч гэж хүмүүс ярилцдаг. Ингээд “Golden Globe 2016” наадмын улаан хивсний ёслол болон шагнал гардуулах үйл ажиллагааны мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
“Алтан бөмбөрцөг 2016” наадмын эргэн тойронд... Хадгалах
2016-01-13, 20:05

Алдартай хүүхэлдэйн киног хэрхэн бүтээдэг бэ?

Бидний үзэх дуртай хүүхэлдэйн кинонууд зүгээр ч нэг зургаар бүтчихдэггүй. Дүрүүдийн онцлог, гайхалтай сэтгэмж, маш нарийн гар зургуудийг нэгтгэсний эцэст компьютер график хэмээх нэгэн том ажил үлддэг. Харин түүний дараа дуу оруулах, нэмэлт эффект, дүрс монтажлах гэх мэт ажил ар араасаа хөвөрдөг аж. Ингээд бидний үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудыг хэрхэн зурж, бүтээдгийг хамтдаа сонирхоцгооё.  
Алдартай хүүхэлдэйн киног хэрхэн бүтээдэг бэ? Хадгалах

“Алиса гайхамшгийн оронд” хүүхэлдэйн киноноос бид юу сурч болох вэ?

Английн алдарт зохиолч, яруу найрагч, гэрэл зурагчин Льюса Карролын хамгийн алдартай зохиол бол яахын аргагүй “Алиса гайхамшгийн оронд” (“Alice in wonderland”) билээ. Энэхүү зохиол дээр Алиса охин өөр ертөнцийн нүхэнд унаж, үл таних хачирхалтай хэрнээ ер бусын гайхалтай хүмүүс, амьтадтай уулзан, шинэ сонин адал явдалтай учирдаг.
“Алиса гайхамшгийн оронд” хүүхэлдэйн киноноос бид юу сурч болох вэ? Хадгалах
2016-01-09, 23:00

“Галзуу хурд 8”-ийн зураг авалт хаана болох вэ?

"Галзуу хурд" цуврал нь дэлхийн хамгийн ер бусын, сэтгэл хөдөлгөм газруудаар тойрон аялж, зураг авалтаа үргэлжлүүлдэг бөгөөд Вин Дизел (Vin Diesel), Тайриз Гибсон (Tyrese Gibson), Мишель Родригес (Michelle Rodriguez), Людакрис (Ludacris) болон Паул Волкер (Paul Walker) нарын алдарт жүжигчдийг Лос Анжелесийн гудамжнаас эхлээд Япон, Лондон, Абу Дабид аваачсаныг бид бүхэн мэдэх билээ.
“Галзуу хурд 8”-ийн зураг авалт хаана болох вэ? Хадгалах
2016-01-09, 19:11

“Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн киног хэрхэн бүтээдэг вэ?

Сэргэлэн бяцхан шар охин, Мишка нэртэй баавгайнхаа хамтаар өдрийг хэрхэн адал явдалтай, хөгжөөнтэй өнгөрөөж байгаа талаар гардаг "Маша, баавгай хоёр" хүүхэлдэйн киног мэдэхгүй, үзээгүй хүн ховор юм. Энэхүү киног Оросын "Animaccord" студи хийсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 52 анги гаргасан гэдэг. Ингээд хүүхэд багачуудын үзэх дуртай тус хүүхэлдэйн киног хэрхэн бүтсэн талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна.
“Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн киног хэрхэн бүтээдэг вэ? Хадгалах
2016-01-08, 21:00

Хамгийн өндөр өртөгөөр бүтсэн ч, амжилт олоогүй кинонууд

Урьд өмнө нь шинээр гарч буй кинонууд хэдхэн саяыг олдог байж. Жишээлбэл: 1939 онд гарсан “Gone with the Wind” кино 4 сая долларын өртгөөр бүтэж байсан ч тэр их мөнгөний хэргийг огтхон ч гаргаж чадаагүй юм. Найруулагчдын хойрго байдал, залхуу сэтгэлгээнээс болж асар их доллар дэмий үрэгдэж, маш муу кино бүтэх нь ер нь цөөнгүй. Ингээд та бүхэнд бүх цаг үеийн хамгийн муу үнэлгээтэй ч, толгой эргэм их өртгөөр бүтсэн кинонуудыг танилцуулж байна.
Хамгийн өндөр өртөгөөр бүтсэн ч, амжилт олоогүй кинонууд Хадгалах
2015-12-31, 19:11

“Данийн охин” кинонд эмэгтэй дүр бүтээсэн Эдди Рэдмаян гэж хэн бэ?

Английн жүжигчин Эдди Рэдмаян (Eddie Redmayne) 2014 онд нээлтээ хийсэн "Амьдралын теором" (The Theory of Everything) кинонд нэрт физикч, Стивен Хокинг (Stephen Hawking)-ийн дүрийг бүтээж, "Oscar"-аас шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авсан билээ. Тэрээр алдарт найруулагч Том Хүүпэр (Тоm Hooper)-ийн шинэхэн уран бүтээл болох "Данийн охин" (The Danish Girl) кинонд хүйсээ сольсон залуугийн дүрийг бүтээж байгаа нь олон хүний сонирхлыг татаж байна.
 “Данийн охин” кинонд эмэгтэй дүр бүтээсэн Эдди Рэдмаян гэж хэн бэ? Хадгалах
2015-12-26, 23:00

Зул сарын баяраар үзэхэд тохиромжтой 10 кино

Өнөөдөл "Зул сарын баяр"-ын өдөр. Харин шинэ он гарахад хэдхэн өдөр үлдлээ. Мэдээж та бүхэн баярын үдшээ хаана, хэнтэй өнгөрүүлэхээ аль хэдийнээ шийдчихсэн байгаа байх. Өвлийн жавар тачигнасан тэсгим хүйтэн шөнө дулаахан гэртээ, буйдан дээрээ тааваараа тухлах хичнээн сайхан. Гэхдээ зүгээр ч нэг гиюүрэн суухгүй нь ойлгомжтой. Тиймээс бид та бүхэндээ хайртай дотны хүмүүстэйгээ үзэхэд тохиромжтой шилдэг 10 киног танилцуулж байна.
Зул сарын баяраар үзэхэд тохиромжтой 10 кино Хадгалах
2015-12-26, 01:40