Гадаад кино

Таны тархийг хамгийн их ажиллуулах 10 кино

Кино шиг хүнд олон зүйлийг хэлж, ойлгуулдаг гайхалтай бүтээл ховор бөгөөд зарим үед тухайн кинонд гарах оньсого, таавар мэт нууцлаг хэсгүүд бидний оюун ухааныг хөгжүүлж, мэдлэгийн цар хүрээг тэлдэг билээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ таны тархийг хамгийн ихээр ажиллуулах, заавал үзэх ёстой 10 киног хүргэхээр бэлтгэлээ.

Таны тархийг хамгийн их ажиллуулах 10 кино Хадгалах
2016-12-30, 13:23

Гэртээ ганцаараа киноны тухай бидний мэдэхгүй 13 баримт

Хүн бүрийн хамгийн үзэх дуртай шинэ жилийн кино бол "Home Alone" буюу "Гэртээ ганцаараа" билээ. Хүүхэд нас, шинэ жилийн баярын гэгээн дурсамж бүр энэхүү кинотой холбогдож, хөөр баяслыг бэлэглэдэг төдийгүй хэд үзсэн ч уйдаахгүй шилдэг бүтээл юм. Иймд бид шинэ жилийн баяр хаяанд ирсэнтэй холбогдуулан алдарт "Гэртээ ганцаараа" киноны тухай сонирхолтой баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Гэртээ ганцаараа киноны тухай бидний мэдэхгүй 13 баримт Хадгалах

Та бидний анзаараагүй кинон дээрх алдаанууд

Кино сонирхогчид наашаа суугаарай. Киноны алдаа үргэлж сонирхолтой, үзүүштэй байдаг. Тэгвэл бид та бүхэндээ хамгийн ил атлаа хүмүүст төдийлөн анзаарагдалгүй өнгөрч чадсан 12 киноны сонирхолтой алдаануудыг хүргэж байна.

Та бидний анзаараагүй кинон дээрх алдаанууд Хадгалах

Хэд ч үзсэн уйдахгүй шинэ жилийн кинонууд

Хэдийн шинэ жилийн уур амьсгал орж, хүн бүхэн баярын өдрийг хоног тоолон хүлээж суугаа бизээ. Иймд бид таны амралтын өдөрт зориулан хэд үзсэн ч уйдамгүй хамгийн шилдэг шинэ жилийн кинонуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Эдгээр кинонуудыг үзэлгүйгээр шинэ он, шинэ жилийн баярыг гайхалтай сайхан тэмдэглэнэ гэдэг утгагүй бөгөөд инээд хөөр, баяр баяслаар дүүрэн ирэх оноо угтаарай.  

Хэд ч үзсэн уйдахгүй шинэ жилийн кинонууд Хадгалах

Амь насаараа дэнчин тавьж, дүрээ бүтээсэн жүжигчид

Жүжигчин хүн гэдэг өөрт ноогдсон дүрээ төгс гаргахын тулд амь насаа хүртэл эрсдэлд оруулан байж, асар их хичээл зүтгэлийг гаргадаг ажээ. Тэдний хувьд киногоо илүү бодитой болгож, дүрдээ орох гэж асар их зориг, тэвчээрийг гарган, аймшигтай үйлдлүүдийг хүртэл хийдэг байна. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ зураг авалтын үеэр амь насаа үл хайрлан эрсдэлд оруулж, үхэл амьдралын заагт очиж байсан жүжигчдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Амь насаараа дэнчин тавьж, дүрээ бүтээсэн жүжигчид Хадгалах

Таны амьдралд өөрчлөлт авчрах 10 кино

Кино урлаг гэдэг хүмүүст ухаарал хайрлаж, олон зүйлсийг ойлгож авах боломжийг гаргаж өгдөг билээ. Үзэгч киног зүгээр нэг харж, үзэн өнгөрөх биш ойлгуулах гэсэн гол санааг нь хүлээн авч, өөртөө өөрчлөлт хийх нь кино бүтээгчдийн цорын ганц хүсэл, зорилго байдаг. Харин бид өнөөдөр та бүхэндээ амьдралд тань өөрчлөлт авчрах, ухаарал хайрлаж, сонин содон мэдрэмжийг төрүүлэх дэлхийн сор болсон кинонуудыг танилцуулъя. 

Таны амьдралд өөрчлөлт авчрах 10 кино Хадгалах

Бодит амьдралаас сэдэвлэсэн 12 кино

Урлаг урлагийн дотроос хүнд ухаарал, сургамж хайрлаж, сэтгэл зүрхнийх нь нарийн хөг утсыг хөндөж чаддаг нь кино урлаг юм. Харин бодит амьдралаас сэдэвлэсэн кинонууд илүүтэй хүмүүсийн сэтгэлд хүрч, догдлол, хөөрлийг мэдрүүлж чаддаг билээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ бодит амьдралаас сэдэвлэн бүтсэн сүүлийн үеийн кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та амралтын өдрүүдээрээ эдгээр киноноос сонголтоо хийж үзээрэй. 

Бодит амьдралаас сэдэвлэсэн 12 кино Хадгалах

Кино зураг авалтын үеэр амиа алдсан хүмүүсийн бодит түүхүүд

Хэдийгээр кино гэдэг урлаг, жүжигчид амь өрссөн үйлдлийг бодитоор хийдэггүй боловч санаандгүй осол, хэн нэгний буруутай үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирч, амиа алдах тохиолдол цөөнгүй гардаг ажээ. Бяцхан хүүхэд байхдаа хөвгүүд нь тулаант киноны мастеруудыг дуурайж, охид нь үзэсгэлэнт гүнжийн дүрд хувирч дэлгэцэнд гарахыг хүсдэг байсан та, бидний бэлтгэсэн энэхүү мэдээг уншаад жүжигчин гэдэг осолтой мэргэжил гэдэгтэй санал нийлэх биз ээ. 

Кино зураг авалтын үеэр амиа алдсан хүмүүсийн бодит түүхүүд Хадгалах

Алдартай кинон дээрх бидний анзаараагүй нууцууд

Кино урлаг бол нэг талаараа соронзон мэт хүний дур сонирхлыг татагч илбэ билээ. Харин бүтээгч, найруулагчид нь өөрийн далд дотоод санаагаа кинондоо илэрхийлэх дуртай байдаг ба бид та бүхэндээ кинон дээр гардаг хөгжилтэй, нууц дохио зангаануудыг танилцуулж байна. 

Алдартай кинон дээрх бидний анзаараагүй нууцууд Хадгалах

Танд уйдах зав олгохгүй үргэлжилсээр дуусах 16 кино

Амралтын өдөрт тань өнгө нэмэх зүйл бол яахын аргагүй сэтгэлд тодрон үлдэж, аз жаргал баяр хөөр, ухаарал хайрлах кинонууд байдаг билээ. Харин бид та бүхнийхээ амралтанд зориулж, ухаан шаардаж, гүн гүнзгий утга агуулгатай өвөрмөц кинонуудыг санал болгож байгаа юм. Эдгээр киног бүх анхаарлаа төвлөрүүлж, тогтож сууж үзэх хэрэгтэй төдийгүй танд нэгийг бодогдуулж, олон зүйлсийг ухаарч ойлгох сэдлийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Танд уйдах зав олгохгүй үргэлжилсээр дуусах 16 кино Хадгалах

Бодит амьдралаас сэдэвлэсэн таны заавал үзэх ёстой кинонууд

Бид бүгд л кинонд гардаг шиг хайр хүсдэг. Гэхдээ кино болгон зохиомол биш байдаг бөгөөд бодит амьдрал дээрх агуу хайрын гайхалтай түүхүүдийг дэлгэцийн бүтээл болгон мөнхөлсөн нь цөөнгүй байдаг аж. Ном зохиол, кино болгон хийсвэр төсөөлөл байх албагүй шүү дээ. Гэвч хүмүүс эдгээр гайхалтай кинонуудыг үзсэн хэрнээ жинхэнэ хайраас санаа авсныг мэддэггүй нь харамсалтай. Тиймээс бид та бүхэндээ хүмүүсийн биширч дурладаг хамгийн алдартай кинонуудын хайрын түүхийн аль нь үнэн, аль нь төсөөлөл болохыг харуулахаар энэхүү мэдээг бэлтгэсэн юм.

Бодит амьдралаас сэдэвлэсэн таны заавал үзэх ёстой кинонууд Хадгалах

Хамгийн их хүлээлт үүсгээд буй 2017 онд нээлтээ хийх кинонууд

Бид заримдаа амьдралаас ойлгоогүй зүйлийнхээ учир шалтгааныг уран сайхны киноноос мэдэж авах үе байдаг билээ. Түүгээр барахгүй кино үзсэнээр урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй гайхалтай кайфыг мэдрэх нь ч бий. Тэгвэл бидэнд энэ их баяр баяслыг мэдрүүлэхээр олон бүтээлүүд ирэх жил нээлтээ хийж, кино сонирхогчдыг уйдах завгүй байлгах нь ээ. Ингээд хамтдаа хүмүүсийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа 2017 онд нээлтээ хийх кинонуудтай танилцъя.

Хамгийн их хүлээлт үүсгээд буй 2017 онд нээлтээ хийх кинонууд Хадгалах
2016-11-30, 14:01