Гадаад кино

Хамгийн алдартай бөгөөд үзэсгэлэнтэй ази жүжигчид

Авьяас, гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн олон сая хүмүүсийг байлдан дагуулж чадсан Ази бүсгүйчүүдийн зургийг та бүхэнд толилуулж байна.
Хамгийн алдартай бөгөөд үзэсгэлэнтэй ази жүжигчид Хадгалах
2014-09-20, 02:08

Дэлхийн хамгийн галзуу 10 богино хэмжээний кино

Та бvхэндээ дэлхийн кино урлагийн тvvхэнд хийгдсэн орчин vеийн шуугиан тарьсан 10 богино хэмжээний киног шууд vзvvлэхээр тайлбарын хамт орууллаа. Хvмvvн бидний бодож сэтгэх нь хязгааргvй байдаг бєгєєд хэрвээ чи сайн анзаарах юм бол хажууд чинь байгаа эд зvйлс хvртэл бvхэл бvтэн тvvхийг хvvрнэж чадахуйц дурсамж дуртгалыг хадгалж байдаг гэдгийг эдгээр кино бvтээлvvдээс ойлгож авах болно. Энэ мэдээлэл кино урлаг сонирхдог залууст маань таалагдана гэдэгт итгэл дvvрэн байна. За ингээд тухлан сууж дэлхийн хамгийн "галзуу" арван бvтээлийг сонирхоно уу.
Дэлхийн хамгийн галзуу 10 богино хэмжээний кино Хадгалах
2010-04-27, 22:15

“Титаник”, “Леон”, “Аватар” гурвын арын алба

“Титаник”, “Леон” болон “Аватар” гэсэн гурван алдартай дэлгэцийн бvтээлийг кино хальсанд хэрхэн буулгасан талаарх сонирхолтой фото нийтлэлийг танд хvргэж байна. Зуун дамнаж сайшаагдсан жинхэнэ сайн уран бvтээл нь маш их хєдєлмєр, оюун ухааны хvчин чармайлт, итгэл найдварын vр дvнд нилээн их цаг хугацааг шаардан байж бий болдог. Тэгвэл дэлхийн кино ертєнцєд цахиур хагалж, олон сая долларын ашиг болон солиормоор их алдар нэрийг бvтээгчиддээ авч ирсэн цаг цагийн гурван лидер бvтээлээр жишээ авч, жинхэнэ чанартай дэлгэцийн бvтээлийн арын алба ямар байдгийг танд харуулахаар зорилоо. Цаасан дээр бичсэн хэн нэгний зохиолыг дэлгэцэн дээр амилуулж, та бидний сэтгэлийн утсыг бодит мэт агшнуудаар хєндєхийн тулд кино бvтээгчид яаж хєдєлмєрлєдгийг энэ хэдэн жишээнээс бага ч гэсэн мэдэж авцгаая.
“Титаник”, “Леон”, “Аватар” гурвын арын алба Хадгалах
2011-04-01, 23:48

Таны амьдралд өөрчлөлт авчрах 10 кино

Кино урлаг гэдэг хүмүүст ухаарал хайрлаж, олон зүйлсийг ойлгож авах боломжийг гаргаж өгдөг билээ. Үзэгч киног зүгээр нэг харж, үзэн өнгөрөх биш ойлгуулах гэсэн гол санааг нь хүлээн авч, өөртөө өөрчлөлт хийх нь кино бүтээгчдийн цорын ганц хүсэл, зорилго байдаг. Харин бид өнөөдөр та бүхэндээ амьдралд тань өөрчлөлт авчрах, ухаарал хайрлаж, сонин содон мэдрэмжийг төрүүлэх дэлхийн сор болсон кинонуудыг танилцуулъя. 

Таны амьдралд өөрчлөлт авчрах 10 кино Хадгалах

Солонгосын хамгийн шилдэг 15 кино

Урлаг соёлын нэгээхэн өнгө болсон кино урлаг нь он цаг улиран одох бүрийд чанаржиж байгаа билээ. Ялангуяа Азидаа төдийгүй дэлхийд ур чадвараа гайхуулж, чанартай уран бүтээл туурвих болсон Солонгосын кино урлагийн салбар нь өдрөөс өдөрт алдаршиж байна. Иймд өнөөдөр та бүхэндээ 2015 оны байдлаар гаргасан Солонгосын хамгийн шилдэг романтик, инээдмийн кинонуудын жагсаалтыг хүргэхээр бэлтгэлээ. Та амралтын өдрүүдээр амраг хайртынхаа хамт эдгээр кинонуудыг тухлан сууж үзээрэй.

Солонгосын хамгийн шилдэг 15 кино Хадгалах

Диснейн хүүхэлдэйн кинонуудын нууц (1-р хэсэг)

Алдарт "Дисней"-н хүүхэлдэйн киног үзэж өсөөгүй хүн гэж ховор бизээ. Бидний хүүхэд насны хамаг сайхан дурсамж тэдгээр кинонуудтай л холбоотой байдаг. Гэхдээ тэдэнд ч бас бидний анзаарч харж байгаагүй нууц гэж байх аж. Зарим нь бүр үнэхээр сонирхолтой, ангаймаар зүйлс байна гээч! Ингээд та бүхэндээ Диснейн хүүхэлдэйн кинонуудад нуугдсан хачирхалтай зүйлсийг хүргэе.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын нууц (1-р хэсэг) Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг аймшгийн киног хэрхэн бүтээсэн бэ?

Тэртээ 1977 онд Пегги Ходжсон (Peggy Hodgson) болон түүний 4 хүүхдэд тохиолдсон явдлаас сэдэвлэн бүтээгдсэн “The Conjuring 2” киноны тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Тус кино нь шүүмжлэгчдээс маш сайн гэх үнэлгээг авсан бөгөөд үзэгчдэд ч гэсэн тааламжтай санагдсан нь юм.

Дэлхийн хамгийн шилдэг аймшгийн киног хэрхэн бүтээсэн бэ? Хадгалах

Багны цаана хэн байв?

Та бvхэнд кино ертєнцийн талаархи ээлжит сонирхолтой фото мэдээллээ хvргэхээр бэлтгэлээ. Кино урлаг хєгжиж, технологийн дэвшлийг улам тvлхvv ашигладаг болохын хирээр зєгнєлт бvтээлvvд дээрхи євєрмєц, хvнээс “гажууд” тєрхтэй дvрvvдийн цаана яг ямар жvжигчин, уран бvтээлч байгааг олж мэдэхэд улам амар болсоор байгаа билээ. Тэр тусмаа сvvлийн vеийн кинонууд дээрхи дvрvvдийн нvvрний хувирлыг нь харахад л ямар жvжигчин тоглосныг нь бид мэдчихдэг болсон. Технологи тийм л нарийн хэмжээнд, бvр хvний нvvрний булчин, цэг бvрийн хэмжээнд хєгжиж шvv дээ. Гэвч цагийн цагт байдал єнєєдрийх шиг ийм байгаагvй ээ. Дээхэн vед бол тэс хєндлєн зєгнєлт дvрийг огт єєр жvжигчин бvтээдэг байжээ. За ингээд та бидний шимтэн vздэг олон сонирхолтой бvтээлvvд дээрхи мангас, робот, харь гарагийнхан гэх зэрэг хvн бусын дvрvvдийн цаана хэн байсныг хамтдаа сонирхоцгооё.
Багны цаана хэн байв? Хадгалах
2010-02-09, 20:49

Таны заавал үзэх ёстой 13 кино

Залуу хүн завтай байна гэдэг “эмгэнэл” хэмээх үг бий. Тиймдээ ч залуу насандаа ихийг хийж бүтээн, амьдрал хэмээн эцэс төгсгөлгүй далайгаар амжилттай аялах хэрэгтэй. Тэглээ гээд амрахгүй гэсэн үг биш шүү дээ. Харин тэрхүү амралтыг хэрхэн зов зохистой амрах вэ гэдэг л чухал юм. Тэгвэл та бүхнийхээ мэлмийд хамгийн гайхалтай утга агуулга бүхий алдартай кинонуудыг хүргэж байна. Чухам та эдгээр киног үзээд амьдралын амтыг улам бүр мэдэрч, ажиллах эрч хүч, ариун хайрын мөн чанарыг бага ч болов ойлговоос бидний танд хүргэх мэдээллийн үр шим түүнд орших учиртай.  

Таны заавал үзэх ёстой 13 кино Хадгалах

“Гэрэл” - Богино хэмжээний уран сайхны кино

Та бvхэндээ найруулагч Б.Чингvvний ээлжит бvтээлийг толилуулах гэж байна. Тэрээр кино найруулагчийн сургуулийг тєгсєж ирээд удаагvй ч кино урлагт маш амжилттай гарч ирж байгаа билээ. Тvvнийг богино хэмжээний бvтээлvvд болох "Анхны болзоо (Blind Date)", "Цэцэг (Flower)" зэрэг кинонуудаар нь манай интернэт хэрэглэгч нар сайн мэддэг болсон. Тэгвэл Чингvvн маань саяхан "Гэрэл" хэмээх уянгын халилтай бас нэгэн сайхан бvтээлийг гаргажээ. Энэхvv богино хэмжээний киног та бvхэн vзээд єєр єєрсдийнхєєрєє дvгнэх биз. Миний хувьд хар бараан зvйлст хvртэл гэрэл гэгээ vнэ цэнэ нуугдан оршино. Хэрвээ тvvний зєв єнцєгт гэрэл тусваас хатаж гундсан цэцэгс сэргэх мэт байх ёстой газраа илvv сайхнаар цэцэглэн ургах юм гэсэн санааг илэрхийлсэн болов уу.
“Гэрэл” - Богино хэмжээний уран сайхны кино Хадгалах

Хүүхэд насны дурсамж амилуулах хүүхэлдэйн кинонууд

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг гэж байдаггүй ч оюун бодлыг тийш аваачдаг дурсамжийн хүчин зүйлүүд маш олон бий. Тэдгээрийн нэг бол яахын аргагүй багадаа үзэж өссөн цуврал хүүхэлдэйнүүд билээ. Мэлхий Нинжа, Том & Жерри, Дэкстер, Волтрон гээд л олон доо олон. Гарах цагийг нь тэсэн ядан хүлээгээд л, кабелийн телевиз тавиулах гэж аав ээжээсээ гуйгаад л, гарахаар нь амаа ангайгаад л зурагтныхаа өмнө суухад хүргэдэг байсан тэр хүүхэлдэйн кинонууд... Бүгдээрээ дурсамжаа бага зэрэг сэдрээж, хүүхэд насруугаа галт тэрэггүйгээр аялцгаая.
Хүүхэд насны дурсамж амилуулах хүүхэлдэйн кинонууд Хадгалах
2012-10-26, 20:53

Бодит түүхээс сэдэвлэсэн танд ухаарал өгөх шилдэг 15 кино

Бүх урлагийн дотроос хамгийн шилдэг нь кино урлаг билээ. Аливаа дүрийн цаана бүхэл бүтэн амьдралын туршлага, сургамж, гайхалтай фантаз зэрэгцэн байдгаараа үзэгчдийг байлдан дагуулдаг биз ээ. Ингээд уншигч танд бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн дэлхийн шилдэг 15 киног танилцуулъя.
Бодит түүхээс сэдэвлэсэн танд ухаарал өгөх шилдэг 15 кино Хадгалах