Гадаад кино

Хамгийн дур булаам 10 супер эмэгтэй

Та бүхэндээ супер баатруудын дүрийг бүтээсэн 10 жүжигчин бүсгүйг танилцуулж байна. Тэд өөрсдийн эдгээр дүрүүдээр дүрээр бидний зүрх сэтгэлд хоногшон үлдсэн билээ. Таны бодлоор аль илүү дур булаам бөгөөд тачаангуй харагдаж байна?...

Хамгийн дур булаам 10 супер эмэгтэй Хадгалах

Аймшгийн киноноос устгагдсан жихүүдэс хүргэм хэсгүүд

Кино сонирхогчдоос авсан нэгэн судалгаагаар хүмүүсийн хамгийн ихээр үзэх дуртай киноны төрлөөр аймшгийн кино тодорсон байна. Энэ нь ч аргагүй бөгөөд аймшгийн кинонд гарах үйл явдлууд өөрийн эрхгүй хүний сонирхлыг татдаг нь нууц биш юм. Тэгвэл сэтгэл сэртхийлгэж, айдаст автуулах аймшгийн кинонуудын зарим хэсгийг үзэгчдийн хүртээл болголгүй хассан гэдгийг та мэдэх үү? Ингээд хамтдаа аймшгийн киноноос устгагдсан жихүүдэс хүргэм хэсгүүдийг хамтдаа үзэж, сонирхоцгооё.

Аймшгийн киноноос устгагдсан жихүүдэс хүргэм хэсгүүд Хадгалах

Алдартай киноны секс хэсгийг хэрхэн авдаг вэ?

Алдартай, онц сонирхолтой уран бүтээлийг хэсэг зуур гарч өнгөрөх секс үзэгдэл ихээр чимдэг. Энэ нь ч хүмүүсийн анхаарлыг татаж, тус киног үзэх хүслийг өдөөж өгдөг гэхэд буруудахгүй болов уу. Харин тус үзэгдлийг хэрхэн авдаг, дэлгэцнээ буулгадаг болох нь хүн бүрийн толгойд асуулт болж эргэлддэг бөгөөд энэ талаар мэдэхийг хүсдэг нь гарцаагүй юм. Иймд та бүхэндээ алдартай киноны секс хэсгийг хэрхэн авдаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Алдартай киноны секс хэсгийг хэрхэн авдаг вэ? Хадгалах

Түүхэн дүрүүдийг бүтээсэн жүжигчид

Бодит үйл явдал дээр үндэслэсэн хийсэн кинонууд ихэнхдээ амжилтанд хүрдэг, аль нэг зохиолч эсвэл кино зохиолчийн зохиогоогүй, бодит хүмүүсийг харах нь заримдаа их сайхан байдаг шүү дээ. Ингээд алдартай хүмүүсийн дүрд тоглосон жүжигчдийн зургийг, бодит дүртэй нь хамт хүргэж байна.

Түүхэн дүрүүдийг бүтээсэн жүжигчид Хадгалах

Алдартай кинонд нуугдсан “далд” утгатай зөгнөлүүд

Урлаг урлагийн дотроос хамгийн гайхалтай нь "кино урлаг" юм. Энэ нь бидэнд ухаарал, сургамжыг хайрлахаас гадна адал явдал, аз жаргалын ертөнцөөр аялуулдаг билээ. Харин бид гайхалтай уран бүтээлүүдийг олон дахин үздэг хэрнээ утга санааг нь бүрэн гүйцэт ойлгохгүй, далд зөгнөлүүдийг нь анзааралгүй үлдээсэн байх юм. Ингээд хамтдаа алдартай кинонуудын ард нуугдсан итгэмээргүй далд зөгнөлүүдтэй танилцъя. 

Алдартай кинонд нуугдсан “далд” утгатай зөгнөлүүд Хадгалах

Зураг авалтын үеэр амиа алдах шахсан жүжигчид

Жүжигчин хүний мэргэжил гэдэг ур чадвар, тэсвэр тэвчээр шаардсан ажил бөгөөд үзэгчдэд киног илүү бодит мэт санагдуулахын тулд зарим саад бэрхшээлтэй өөрийн биеэр нүүр тулж, гэмтэж бэртдэг байна. Үзэж буй бидэнд шүүмжлэх маш амархан байдаг бол жүжигчдэд дүрээ бүтээж, амьдруулна гэдэг хамгийн хэцүү зүйл байдаг ажээ. Тэгвэл хамтдаа алдартай жүжигчдийн бүтээсэн хамгийн хэцүү дүрүүдтэй танилцацгаая.

Зураг авалтын үеэр амиа алдах шахсан жүжигчид Хадгалах

2017 онд нээлтээ хийх шинэ кинонууд

Сонирхолтой зохиол, чадварлаг кино багийнхан, чансаа өндөртэй жүжигчид нэгдэж байж, өндөр чанартай урлагийн бүтээл төрж, үзэгчдийн хүртээл болдог жамтай билээ. Сүүлийн жилүүдэд кино ертөнц хурдацтай хөгжиж, нээлтээ хийж буй кино бүр үзэгчдэд хүрч, кино урлагийн гайхамшгаар амьсгалуулж байгаа билээ. Тэгвэл бид та бүхэндээ үзэгчдийн дунд хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа 2017 онд нээлтээ хийх кинонуудыг хүргэж байна.

2017 онд нээлтээ хийх шинэ кинонууд Хадгалах

“Emmy Awards 2016”-ийн торгон агшнууд

Дэлхийн телевизийн салбарын шилдгийг шалгаруулдаг 68 дахь удаагийн "Emmy Awards" 2016.09.18-нд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн наадам өмнөх жилүүдийг бодвол ярих зүйл ихтэй, нүдээ олсон шагналуудтай байсныг дурдах нь зүйтэй болов уу? Ингээд та бүхэндээ "Emmy Awards"-ын онцлох зочид болоод шагналын эздийг танилцуулъя. 

“Emmy Awards 2016”-ийн торгон агшнууд Хадгалах

Таны заавал үзэх ёстой аймшгийн кинонууд

Хүмүүсийн ихэнх нь аймшгийн төрөл жанрын кино үзэх дуртай байдаг нь нууц биш юм. Айх, эмээх гэдэг тийм ч хүсээд байх сайхан зүйл биш боловч, цочих, гайхах мэдрэмж нь хүний эд эсийг сэргээдэг ч гэж ярих нь бий. Сүүлийн жилүүдэд аймшгийн төрлөөр дэлгэцийн уран бүтээлүүд олон хийгдэх болсон бөгөөд бид та бүхэндээ таны заавал үзэх ёстой 16 аймшгийн киног хүргэж байна.

Таны заавал үзэх ёстой аймшгийн кинонууд Хадгалах

Оддын бүтээж байсан хамгийн анхны дүрүүд

Бидний хайрлаж хүндэлж явдаг, бүтээсэн дүр бүрийг нь шимтэн үзэх дуртай Холливуудын алдарт жүжигчид, хүүхэд наснаасаа кино ертөнцөд хөл тавьсан байх юм. Тэд тухайн үед, өнөөдрийн нэр алдарт хүрнэ чинээ төсөөлөөгүй болов уу. Ийнхүү бид та бүхэндээ алдартай жүжигчдийн олонд танигдахаас өмнөх хамгийн анхны бүтээсэн дүрүүдийг танилцуулж байна.

Оддын бүтээж байсан хамгийн анхны дүрүүд Хадгалах

Бодит үнэнийг гуйвуулсан 15 кино

Урлаг соёлын нэгээхэн өнгө болсон кино урлаг нь он цаг улиран одох бүрийд чанаржиж байгаа билээ. Кино нь биднийг хөгжөөж, сайн сайхан мэдрэмжийг хайрлахаас гадна мэдлэг, мэдээлэл давхар өгч байдаг юм. Гэтэл зарим киног бүтээхдээ утгын болоод шинжлэх ухааны алдаа гаргаж, үнэн бодит байдлыг дэгсдүүлдэг аж. Харин өнөөдөр үнэнийг дэгсдүүлсэн кинонууд болон тэдгээрийн алдааг танилцуулъя. Та тухлан сууж, таалан болгооно уу.

Бодит үнэнийг гуйвуулсан 15 кино Хадгалах

Бодит амьдралаас сэдэвлэсэн хамгийн шилдэг 15 кино

Урлаг урлагийн дотроос хүнд ухаарал, сургамж хайрлаж, сэтгэл зүрхнийх нь нарийн хөг утсыг хөндөж чаддаг нь кино урлаг юм. Уран зөгнөлт, түүхэн, дайн тулаантай, зөгнөлт, хайр дурлалын гээд олон төрөл жанрын кинонууд  нь жилээс жилд чанаржин, хүмүүсийн хүртээл болсоор байгаа билээ. Энэ дундаас бидэнд ухаарал хайрлах, хайрын тухай кинонууд хүнийг хамгийн ихээр догдлуулж, баяр гунигийг хослуулсан мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл хамтдаа бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн шилдэг кинонуудтай танилцацгаая.

Бодит амьдралаас сэдэвлэсэн хамгийн шилдэг 15 кино Хадгалах