Гадаад кино

Алдартай кинонууд дээр хэлдэг ухаалаг үгс

Киног яах гэж бүтээдэг бол... Хүмүүсийг хөгжөөж, адал явдлаар аялуулах гэж үү? Мэдээж энэ нь байх ёстой зүйлийн нэг болов ч, тэдгээр кинонууд бүгд өөртөө далд сургааль, ухаарлыг хайрлаж байдаг. Тиймээс ямарваа зүйлсийг үзэж харахдаа чухам үүнээс юуг ойлгож авах, ухаарах хэрэгтэй вэ гэдгийг цаг ямагт санагалзан, ойлгож аваарай.

Алдартай кинонууд дээр хэлдэг ухаалаг үгс Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй кинонууд

Заримдаа үнэхээр сайхан зохиолтой, шилдэг киног үзнэ гэдэг тухайн хүнд асар их сэтгэлийн таашаалыг өгч, амьдрах эрч хүчийг хайрлаж байдаг. Тэр ч утгаараа кино бүтээгчдийн ажил үргэлж амттай, ид оргилж байдаг гэвэл ононо. Тэдний ажил үргэлж хүнд хэцүү зураг авалт, цаг наргүй үргэлжилдэг боловч тэдгээр кинонууд гарсан даруйдаа, хэдхэн жилийн дараа эсвэл бүр бүх цаг үеийн түүхэнд бичигдэх гайхалтай бүтээл болдог байна. Ингээд та бүхэндээ кино шүүмжлэгчид болон үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авч чадсан шилдэг 10 киног хүргэж байна.

Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй кинонууд Хадгалах

Алдартай кинонуудын алдаа

Хоёр ч цаг хүрэхгүй дуусах энгийн л нэг киног бүтээхэд асар олон хүн дор хаяж 6 сар өдөр шөнөгүй ажиллах шаардлагатай байдаг. Хамаг л хөлс хүчээ зориулан ажилладаг болохоор анзааргагүй өнгөрүүлсэн ганц нэг зүйлс нь гярхай үзэгчдийн нүдээр илэрч, сонирхолтой факт болдог билээ. Ингээд та бүхэнд алдартай кинонуудын алдааг танилцуулж байна. 

Алдартай кинонуудын алдаа Хадгалах
2016-07-14, 14:56

Алдартай кинонуудын хөшигний ард

Өнөө үед телевиз, интернэт, кино театруудаар дамжуулан хаа сайгүй супер баатруудыг ихээр сонирхох болжээ. Ялангуяа Marvel, DC-ийн гайхалтай кинонууд болох "Avengers", "Captain America", "Batman vs Superman"-ийн цувралууд гарах болсон. Тэгвэл та урьд нь тэдгээр киног хэрхэн хийсэн тухай сонирхож байв уу? Хариулт нь таныг гайхшруулах вий. Ингээд гайхамшгийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Алдартай кинонуудын хөшигний ард Хадгалах

Түүхэн дүрийг гайхалтай бүтээсэн жүжигчид

Түүхэн дүр бүтээнэ гэдэг тухайн жүжигчнээс асар их чадвар болоод зориг тэвчээр шаарддаг юм. Тэд дүрээ мэдэрч, төгс гаргахгүй байх аваас маш их шүүмжлэл хүртэх тул судалгаа, шинжэлгээг ч ихээр хийх шаардлага гардаг байна. Хэдийгээр нүүр хувиргагчид тэднийг усны дусал мэт адилхан болгох боловч хамгийн ихээр хүмүүсийн анхаарлыг татах зүйл бол яалтчгүй жүжиглэлт юм. Ингээд та бүхэндээ хамгийн шилдэг түүхэн дүрийг бүтээж, олноос өндөр үнэлгээ авсан жүжигчдийг танилцуулъя.

Түүхэн дүрийг гайхалтай бүтээсэн жүжигчид Хадгалах
2016-06-28, 18:10

Дэлхийн хамгийн шилдэг аймшгийн киног хэрхэн бүтээсэн бэ?

Тэртээ 1977 онд Пегги Ходжсон (Peggy Hodgson) болон түүний 4 хүүхдэд тохиолдсон явдлаас сэдэвлэн бүтээгдсэн “The Conjuring 2” киноны тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Тус кино нь шүүмжлэгчдээс маш сайн гэх үнэлгээг авсан бөгөөд үзэгчдэд ч гэсэн тааламжтай санагдсан нь юм.

Дэлхийн хамгийн шилдэг аймшгийн киног хэрхэн бүтээсэн бэ? Хадгалах

“Харри Поттер” киноны нүүр хувиргалтыг хэрхэн хийсэн бэ?

Английн алдарт зохиолч J.K.Rowling-ийн "Харри Поттер" зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Харри Поттер" кино нь 7 цуврал ангитай. Тэр бүхэнд жүжигчин бүртэй тулж ажиллан, киног амь оруулах чухал үүргийг нүүр будагчид хийдэг билээ. Кино киноноос онцгой энэхүү киног бүтээхэд нүүр будгийг  хэрхэн хийсэн тухай сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэж байна. 

“Харри Поттер” киноны нүүр хувиргалтыг хэрхэн хийсэн бэ? Хадгалах
2016-06-14, 15:12

Хүүхэлдэйн кинонд дуу оруулсан одууд

Алдартай жүжигчдийг бид зөвхөн кинондоо л тоглодог гэж боддог. Гэвч тэд бидний үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудад дуу оруулсан байхыг мэдээд нилээдгүй их гайхаж билээ. Тухайн киног эхнээс нь дуустал, ахиад үзмээр санагдсан шүү...

Хүүхэлдэйн кинонд дуу оруулсан одууд Хадгалах
2016-06-13, 19:19

Титаник кинон дээр гардаг алдаанууд

Бүх цаг үеийн хамгийн шилдэг кино зохиол, хамгийн өндөр орлого болон үнэлгээтэй киногоор яахын аргагүй "Титаник"-ийг нэрлэж болно. Гэвч энэхүү киног тэртээ 1997 онд бүтээхдээ ганц нэг, жижиг зүйлсийг үл анзааран, үүрд алдаа болгож үлдээсэн бололтой. Тэдгээрийг та бүхэнд танилцуулъя. 

Титаник кинон дээр гардаг алдаанууд Хадгалах
2016-06-07, 11:37

Азийн хамгийн шилдэг аймшгийн кинонууд

Хүн бүрийн нуруугаар хүйт даалгаж, хэнд ч байлаа гэсэн эрхгүй айдас мэдрүүлэх уран бүтээлийг сайн чанарын аймшгийн кино гэнэ. Аймшгийн жанрын кинонууд дундаас Азиудын бүтээлүүд эрхгүй ялгардаг. Тиймээс ч бид та бүхэндээ нурууны шар үс босгож, зүүдэнд ортол айлгаж чадах Азийн хамгийн шилдэг аймшгийн кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Азийн хамгийн шилдэг аймшгийн кинонууд Хадгалах

Хорон санаатай хамгийн шилдэг эмэгтэй супер баатрууд

Эмэгтэй хүний гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. Супер баатруудын киног эсрэг талын хорон санаатангүйгээр төсөөлөх нь дэндүү уйтгартай болно. Эрэгтэйчүүдээсээ илүү хүчтэй байх эдгээр эмэгтэй хорон санаатнуудын хамгийн шилдэг дүрүүдийн жагсаалтыг сонирхон үзэцгээе.

Хорон санаатай хамгийн шилдэг эмэгтэй супер баатрууд Хадгалах

2016 онд хамгийн их хүлээлт үүсгэж буй кинонууд

Кино урлаг бол хүн төрөлхтний бий болгож, бүтээсэн олон үнэт зүйлсээс хамгийн гайхалтай нь билээ. Бид амьдралаас ухаарч, ойлгож чаддаггүй зарим зүйлсийг киноноос мэдэж авдаг нь нууц биш. Сүүлийн жилүүдэд кино ертөнц хурдацтай хөгжиж, нээлтээ хийж буй кино бүр үзэгчдэд хүрч, кино урлагийн гайхамшгаар амьсгалуулж байгаа билээ. Тэгвэл бид та бүхэндээ үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа, энэ зун нээлтээ хийх кинонуудыг хүргэж байна.

2016 онд хамгийн их хүлээлт үүсгэж буй кинонууд Хадгалах