Гадаад кино

Супер баатруудын анхны хувилбар

Өнөө үед телевиз, интернэт гээд л хаа сайгүй супер баатрууд дүүрэн байдаг болж. Marvel-н гайхалтай кинонууд Avengers, Captain America гээд л ар араасаа гарч байна. Харин DC яаж зүгээр суух вэ Batman vs Superman киногоо гаргах гэж байна. Гэхдээ яг хамгийн анхны супер баатар хэн байв? Хамгийн анхны эмэгтэй супербаатар хэн байв? Хамгийн анхны хар арьст супер баатар хэн байв? гэх мэтчилэн асуултын хариултыг мэдмээр байна уу? Хариулт нь таныг гайхшруулах вий. Эдгээр баатруудад тавигдах гол шаардлага нь тэд ямар нэгэн супер хүч чадвартай байх, нууц нэр, өмсгөлтэй түүнийхээ хажуугаар энгийн амьдралтай байх, ямар нэгэн элэглэсэн аль эсвэл хошин дүр биш байх ёстой зэрэг болно.

Супер баатруудын анхны хувилбар Хадгалах

Таны заавал үзэх ёстой 13 кино

Залуу хүн завтай байна гэдэг “эмгэнэл” хэмээх үг бий. Тиймдээ ч залуу насандаа ихийг хийж бүтээн, амьдрал хэмээн эцэс төгсгөлгүй далайгаар амжилттай аялах хэрэгтэй. Тэглээ гээд амрахгүй гэсэн үг биш шүү дээ. Харин тэрхүү амралтыг хэрхэн зов зохистой амрах вэ гэдэг л чухал юм. Тэгвэл та бүхнийхээ мэлмийд хамгийн гайхалтай утга агуулга бүхий алдартай кинонуудыг хүргэж байна. Чухам та эдгээр киног үзээд амьдралын амтыг улам бүр мэдэрч, ажиллах эрч хүч, ариун хайрын мөн чанарыг бага ч болов ойлговоос бидний танд хүргэх мэдээллийн үр шим түүнд орших учиртай.  

Таны заавал үзэх ёстой 13 кино Хадгалах

Леонардо Дикаприогийн зовлонт амьдрал

Уран бүтээлч байна гэдэг нь нэг бодлын сайхан мэргэжил боловч, үзэгчдэд танигдахын хэрээр тэдэнд маш өндөр үүрэг хариуцлага нэмэгдэж байдаг. Оскарын шагналт жүжигчин Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio)-ийн хувьд тэрээр маш олон гайхалтай бүтээлүүдээрээ өөрийн авьяас чадвар, хөдөлмөрч араншингаа үзэгчдэд нэг бус удаа нотлоод амжсан. Тэгвэл та бүхэндээ тэдгээр киног бүтээхэд гардаг бэрхшээл, өөрт оногдсон дүрийг амилуулахын төлөөх итгэмээргүй үйлдлүүдийг хүргэе. 

Леонардо Дикаприогийн зовлонт амьдрал Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

Заримдаа үнэхээр сайхан зохиолтой, шилдэг киног үзнэ гэдэг тухайн хүнд асар их сэтгэлийн таашаалыг өгч, амьдрах эрч хүчийг хайрлаж байдаг. Тэр ч утгаараа кино бүтээгчдийн ажил үргэлж амттай, ид оргилж байдаг гэвэл ононо. Тэдний ажил үргэлж хүнд хэцүү зураг авалт, цаг наргүй үргэлжилдэг боловч тэдгээр кинонууд гарсан даруйдаа, хэдхэн жилийн дараа эсвэл бүр бүх цаг үеийн түүхэнд бичигдэх гайхалтай бүтээл болдог байна. Ингээд та бүхэндээ кино шүүмжлэгчид болон үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авч чадсан шилдэг 10 киног хүргэж байна.

Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино Хадгалах

Таны заавал үзэх ёстой 5 баримтат кино

Сүүлийн жилүүдэд баримтат кинонууд улам эрчтэй хөгжиж байгаа билээ. Төрөл жанр нь ч мөн улам ихэссээр байгаа. Ерөнхийдөө баримтат кинонууд нь ихэвчлэн аймшгийн болоод сургамж өгөх чиглэлээр хийгддэг гэнэ. 2006 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Эл Гор (Al Gore)-ны тухай баримтат кино болох “An Inconvenient Truth” Оскарын шагнал хүртэж байсан төдийгүй хамгийн их ашиг олсон баримтат кинонуудын жагсаалтын 9-р байранд орсон байдаг. Тус баримтат кино тухайн үедээ олон нийтийг шуугиулж байсныг кино сонирхогчид санаж байгаа биз ээ.

Таны заавал үзэх ёстой 5 баримтат кино Хадгалах

“Титаник”-ийн жүжигчид 19 жилийн дараа...

Анх 1997 оны 11-р сарын 18-ний өдөр алдарт дуучин Селин Дионы "My Heart Will Go On" дууг эгшиглүүлсээр нээлтээ хийж байсан "Titanic" кино тухайн үедээ жинхэнэ дуулианыг тарьж байв. Бараг л бүх охид Леогийн зурагтай футболкийг өмсөж, хаа сайгүй Титаник хөлгийн осол болоод үйл явдлын тухай одоог ч хүртэл ярилцаж байхад энэхүү кино бүх цаг үеийн хамгийн их орлоготой киноны 2-рт (2.2 тэрбум доллар) жагсахгүй гээд ч яах билээ. Ингээд "Титаник" киноны жүжигчид 19 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая.

“Титаник”-ийн жүжигчид 19 жилийн дараа... Хадгалах
2016-03-06, 17:24

Одуудын орлон тоглогчид

Холливуудын жүжигчдийн асар их нэр хүнд, гайхалтай дүр бүтээлт зөвхөн тэдний л хүч хөдөлмөр байдаг гэж бодвол том эндүүрэл. Нэг кино бүтээхийн тулд жүжигчдээс гадна олон салбарын нүсэр том баг хамт олон ажиллаж, амь насанд эрсдэлтэй хэсгүүдийн цаана тэдний орлон тоглогчид амиа золиход бэлэн байдаг. Тулааны, өндрөөс унах, усанд сэлэх, тэр бүү хэл эротик үзэгдлүүд зэрэг хэсгүүдэд эдгээр орлог тоглогчид дүрээ бүтээдэг аж. Тэд хоорондоо хэр адилхан харагдаж байна?

Одуудын орлон тоглогчид Хадгалах
2016-03-05, 13:37

Оскарын шагнал хүртсэн богино хэмжээний кино

Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Шилдэг богино хэмжээний кино” номинацийн шилдгээр тодорч “Оскар”-ын шагнал хүртсэн, Ирландын найруулагч Бенжамин Клеари (Benjamin Cleary)-ийн бүтээл “Stutterer” буюу “Ээрүү” хэмээх киног уншигч та бүхэндээ хүргэж байна.

Оскарын шагнал хүртсэн богино хэмжээний кино Хадгалах
2016-03-04, 10:56

Холливууд дахь хамгийн хачирхалтай ажлууд

Бид бүхэн Холливуудын алдартай кино, уран бүтээлүүдийг үзэх дуртай байдаг шүү дээ. Тэгвэл тэрхүү алдартай киноны ард бүхэл бүтэн баг хамт олны нөр их хөдөлмөр ордог. Тиймээс ч та бүхэндээ тэдгээр хүмүүсийн бүхий л ажлыг нугалдаг, бидний төдийлөн мэддэггүй сонирхолтой ажлуудыг танилцуулж байна.

Холливууд дахь хамгийн хачирхалтай ажлууд Хадгалах

“Оскар”-ын улаан хивсний ёслол

Өчигдөр буюу 4 жилд нэг удаа тохиох 2-р сарын 29-ний өдөр Америкийн кино академийн дээд шагнал Оскарын шагнал гардуулах наадам сүр дуулиан ихтэй болж өнгөрсөн билээ. Өчигдөр бид та бүхэндээ шагналын эздийг багцлан танилцуулсан бол харин өнөөдөр улаан хивсний ёслол болон наадмын эргэн тойрон дахь хөгжилтэй агшнуудыг хүргэж байна.  

“Оскар”-ын улаан хивсний ёслол Хадгалах
2016-03-01, 19:20

“Оскар”-ын шагналын эзэд тодорлоо

Америкийн кино академийн дээд шагнал буюу “Оскар”-ын шагнал гардуулах 88 дахь удаагийн ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын “Dolby Theatre”-т дуулиан шуугиан ихтэй, сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь тулгасан наадам болж өнгөрлөө. Ингээд уншигч та бүхэнд шилдгийн шилдгээр шалгарсан жүжигчид болон бүтээлүүдийг хүргэж байна.

“Оскар”-ын шагналын эзэд тодорлоо Хадгалах
2016-02-29, 15:43

“Оскар”-ийн шагналд юу дагалддаг вэ?

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарынхны гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Хамгийн анхны Академийн шагнал гардуулах ёслол 1929 оны 5-р сарын 16-ны өдөр Холливуудын Рузвельт зочид буудалд болсон түүхтэй. Харин манай улсын хувьд гэвэл 77 дахь удаагийн Оскар гардуулах ёслол дээр найруулагч Даваагийн Бямбасүрэнгийн “Ингэн Нулимс” кино шилдгээр шалгарч, Монгол улсаас анх удаа Оскарт нэр дэвшиж байлаа. Энэ жилийн Оскарын шагнал гардуулах наадам 2-р сарын 28-нд болох бөгөөд 2-р сарын 29-нд Mongol HD телевизээс хүлээн авч үзээрэй.

“Оскар”-ийн шагналд юу дагалддаг вэ? Хадгалах
2016-02-26, 17:19