Гадаад кино

Хайрын тухай шилдэг 10 кино

Бид бүх л амьдралаа “хайр” гэгч учир нь үл олдох зүйлийн араас хөөцөлдөж өнгөрүүлдэг. Бүр насан туршийн аз жаргал, гуниг зовлон, амар амгалан хийгээд хорсол зэвүүцэл хүртэл үүнээс л шалтгаална гээч. Хайртай хүний хэлсэн ганцхан сайхан үг хэдэн өдөр тансаг дарс уусан мэт мансууруулж чаддаг байхад, сэтгэлээсээ чулуудсан ганцхан хүйтэн харц хэдэн жил хүйтэн гянданд хоригдсон мэт сэтгэгдэл төрүүлэх нь аймшигтай. Ингээд та бүхэнд сайхан хайрын амтыг бодитоор амсуулсан мэт болгох, бүх цаг үеийн хамгийн шилмэл, хайр дурлалын сэдэвтэй кинонуудыг, гэгээн хайрын өдрийн мэндийн хамт хүргэе.

Хайрын тухай шилдэг 10 кино Хадгалах
2016-02-14, 12:27

Таны элгийг хөшөөх шилдэг 10 кино

Заримдаа киноны нэрийг нь сонсох төдийд л элэг хөшиж, нүднээс нулимс гартлаа хөхрөх үе бишгүй олон тохиолддог шүү дээ. Үнэхээр л хүмүүсийг хэрхэн хөгжөөхөө мэддэг инээдмийн кино бүтээгчдийг бишрэхгүй байхын аргагүй билээ. Энэхүү мэдээллээс та бүхэн жаахан  ч болов аз жаргалыг олвоос, бидний ажлын үр шим  түүнд орших учиртай.

Таны элгийг хөшөөх шилдэг 10 кино Хадгалах

Оскарын шагнал авч байсан үзэсгэлэнтэй одууд

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Энэхүү арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Дашрамд дурдахад, тус академийг анх Метро-Голдвин-Мэйр студийн дарга Луис Б. Мэйр (Louis B. Mayor) сэдсэн гэдэг. Ингээд та бүхэндээ Оскарын шагнал авч байсан бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийг тоймлон хүргэж буйдаа таатай байна.

Оскарын шагнал авч байсан үзэсгэлэнтэй одууд Хадгалах

“Notebook” киноны тухай бидний мэдэхгүй баримтууд

Найруулагч Николас Спарксын (Nicholas Sparks) “Тэмдэглэлийн дэвтэр” буюу “The Notebook” зохиол мэндлээд хэдийн 12 жилийг ардаа үджээ. Гэсэн хэдий ч бидэнд яг л өчигдөрхөн үзсэн мэт дотно санагдаж байдаг билээ. Энэхүү киног гол дүрийн хоёр жүжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Ингээд ирж буй гэгээн Валентины өдрийг тохиолдуулан уншигчид та бүхэндээ агуу хайрын түүхийг харуулсан “Notebook” киноны талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

“Notebook” киноны тухай бидний мэдэхгүй баримтууд Хадгалах

Кинон дээр биднийг хэрхэн хуурдаг вэ?

Бид бүхний үзэх дуртай кинонуудад үзэгчдийг мунхруулах, нэг ёсондоо хэтрүүлэгтэй жүжиглэлтүүд багтдаг ажээ. Урьд өмнө бид кинон дээр гарч буй зүйлсийг үнэхээр л бодит хэмээн эндүүрдэг байсан. Гэхдээ л бид бүгд зарим үед худлааг нь мэдсээр байж, "Кино л юмдаа" хэмээн үргэлжлүүлэн үзсээр байдаггүй гэж үү? Ингээд бид та бүхэндээ кинонуудын биднийг хуурдаг зальжин аргуудыг танилцуулъя.

Кинон дээр биднийг хэрхэн хуурдаг вэ? Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн их орлоготой 15 кино

Кино ертөнц бол бидний амьдралыг маш ихээр сонирхолтой болгож, гэгээ нэмдэг урлагийн төрлийн нэгэн цул билээ. Хүний бодол санаа, үзэл баримтлал, үнэт зүйл, оршин байхын утга учир, ухаарал, мунхаглал зэргийг киноны ганцхан хэсэгт ч багтаачихаж болно. Тэгвэл бидний амьдралд кино урлаг чухал байр суурийг эзлэхээс эхлээд өнөөдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болсон, хамгийн шилдэг, хамгийн сэтгэл хөдөлгөмөөр, хамгийн их ашиг орлогыг олсон гайхалтай кинонуудыг хүргэж байна.
Бүх цаг үеийн хамгийн их орлоготой 15 кино Хадгалах
2016-02-03, 03:56

Диснейн хүүхэлдэйн кинонуудын өр өвдөм хэсгүүд

Дисней кино компани бол хүүхдүүдийн хүмүүжилд зөв үлгир дуурайлал үзүүлдэг, хүнлэг чанар, сайхан сэтгэл, өөдрөг үзлийг үргэлж сургаж байдаг нэг ёсны багш билээ. Бид бүгд багаасаа эдгээр гайхалтай зохиолтой хүүхэлдэйн кинонуудыг шимтэн үзэж, дууг нь даган дуулж, хүүхэлдэйн баатруудыг өрөвдөж, тэдэнтэй хамт догдолж ирсэн. Тэгвэл одоо хүртэл сэтгэл зүрхэнд минь хоногшин байдаг эдгээр хүүхэлдэйн кинонуудын хамгийн оргил хэсгүүдийг та бүхэнд ахин нэг сануулая.
Диснейн хүүхэлдэйн кинонуудын өр өвдөм хэсгүүд Хадгалах
2016-01-31, 23:28

Бодит амьдралыг гуйвуулсан кинонууд

Бид бүхний үнэн хэмээн итгэсэн зарим алдартай кинонууд ердөө л үзэгчдийг өөртөө татах гэсэн зохиомол, хэтрүүлэгтэй түүхүүд байжээ. Магадгүй тийм тулдаа л өдгөө хүмүүсийг байлдан дагуулсан алдартай бүтээл болж чадсан байх. Ингээд та бүхэндээ бодит явдлаас сэдэвлээгүй, хэтрүүлэгтэй зохиомол түүхтэй кинонуудыг хүргэж байна.
Бодит амьдралыг гуйвуулсан кинонууд Хадгалах
2016-01-28, 03:57

Кинон дээр гардаг хамгийн аймшигтай хүүхэлдэйнүүд

1980-аад оноос хойш гарсан аймшгийн кинонуудын гол дүрүүд ихэнх нь үзээрийн царай зүстэй хүүхэлдэйнүүд байв. Эдгээр нь яван явсаар сүнс, буг чөтгөрөөс ч илүүтэйгээр хүмүүсийг айлгадаг болсон билээ. Дараах аймшигт хүүхэлдэйнүүд таны хар дарсан зүүдийг илүү бодит болгоно гэдэгт итгэлтэй байна.
Кинон дээр гардаг хамгийн аймшигтай хүүхэлдэйнүүд Хадгалах
2016-01-28, 02:30

Порно киноны “Оскар” болж өнгөрлөө

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Лас Вегас хотноо насанд хүрэгчдийн киноны шагнал гардуулах наадам буюу 33 дахь “AVN” ёслол болж өнгөрлөө. Энэхүү наадам нь тухайн салбартаа л хамгийн томдоо тооцогдох тул, кино академийн дээд шагнал болох "Оскар"-тай харьцуулагддаг юм. Уг шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг жүжигчин, шилдэг найруулагч, шилдэг кино гээд л порно кино хийхэд гар бие оролцсон бүхий л хүмүүсийн шилдгийг шалгаруулсан байна.
Порно киноны “Оскар” болж өнгөрлөө Хадгалах
2016-01-28, 02:20

Женнифер Лауренс Оскарын түүхэнд амжилт тогтоолоо

Жүжигчин Женнифер Лауренс (Jennifer Lawrence) анх 2 жилийн өмнө буюу 23 настайдаа “American Hustle” кинонд тоглосон дүрээрээ Оскарт нэр дэвшсэн. Үүгээрээ тэр гурван удаа Оскарт нэр дэвшсэн хамгийн залуу эмэгтэй жүжигчин хэмээн "Academy Awards"-ийн түүхэнд бичигдсэн юм. Үүнээс 10 сарын өмнө Женнифер Лауренс “Silver Linings Playbook” киногоороо шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн нь Оскарын шагнал хамгийн залуудаа хүртсэн хоёр дахь эмэгтэй жүжигчин болсон юм. Түүнээс өмнө “Children of a Lesser God” киногоор жүжигчин Марли Мэтлин (Marlee Matlin)  анх 21 настайдаа Оскар авч байжээ.
Женнифер Лауренс Оскарын түүхэнд амжилт тогтоолоо Хадгалах
2016-01-21, 04:05

“Винни Пух” хүүхэлдэйн киноноос бид юу сурч болох вэ?

Зохиолч Александр Милн (A.A.Milne)-ийн зохиолоос сэдэвлэн, “Дисней” кино компани анх 1966 онд “Winnie The Pooh”  хүүхэлдэйн киног бүтээж байжээ. Сонирхуулж хэлэхэд дэлхий даяар 1-р сарын 18-нд энэхүү хүүхэлдэйн киноны өдрийг тэмдэглэдэг ажээ. Ингээд бид хөгжилтэй, хөөрхөн “Winnie The Pooh”-ийн найзуудаас авах сургамж болон тэдний хэлдэг энгийн хэрнээ агуу утгатай үгсээс та бүхэнд сорчлон хүргэж байна.
“Винни Пух” хүүхэлдэйн киноноос бид юу сурч болох вэ? Хадгалах
2016-01-20, 20:41