Гадаад дуу хөгжим

Тэйлор Свифт дур булаам хувцаслалтаараа бусад дуучдаас онцгой гэдгээ харуулжээ

"Radio 1's Biggest weekend" тоглолт өнгөрсөн ням гаригт Их Британийн Свансеа хотод амжилттай болж өндөрлөлөө. Олон нийтийн тэсэн ядан хүлээдэг энэ томоохон арга хэмжээний тайзан дээр алдарт дуучид маань халуухан үзүүлбэрүүдээ сонирхуулжээ. Хэн хэн хүрэлцэн ирж, ямар дуугаараа ая барьсныг хүргэе.  

Тэйлор Свифт дур булаам хувцаслалтаараа бусад дуучдаас онцгой гэдгээ харуулжээ Хадгалах

Элтон Жон: "Майли Сайрус бол энэ дэлхийн хамгийн тачаангуй бүсгүй"

Сүүлийн 50 жилд хөгжмийн ертөнцийн нэгэн хэсэг байсаар ирсэн тэрээр 3 жилийн хугацаанд 300 тоглолт хийгээд кареьраа дуусгах болно хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл 71 настай Элтон Жон "Rocket Hour" хэмээх нэвтрүүлгээ хөтлөн явуулах үеэрээ шинэ үеийн уран бүтээлчдийн талаар ярилцхаас гадна өөрийн саяхан гаргасан цомог болох "Revamp: Reimagining Elton John"-ийхоо талаар ярьсан байна. 

Элтон Жон: "Майли Сайрус бол энэ дэлхийн хамгийн тачаангуй бүсгүй" Хадгалах

Дэлхийн алдартнууд хүртэл оролцох дуртай Америкийн хамгийн галзуу хөгжмийн наадам

“Coachella Valley Music and Arts Festival” хэмээх хөгжмийн наадам нь Америкчуудын дунд маш алдартай болсон. Энэхүү наадам зохион байгуулагдаж эхэлснээс хойш 19 жил өнгөрч байгаа бөгөөд жил ирэх тусам илүү олон хүний анхаарлыг татахаас гадна урлагийн одод ихээр оролцох болжээ.

Дэлхийн алдартнууд хүртэл оролцох дуртай Америкийн хамгийн галзуу хөгжмийн наадам Хадгалах

Дэлхий нийтийг шуугиулаад буй Солонгосын алдартай хамтлагууд

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа "К-поп" урсгал хүчээ аваад байгаа билээ. Дэбют хийсэн өдрөөсөө хойш өнөөдрийг хүртэл асар богино хугацаанд томоохон амжилтанд хүрсэн хамтлагууд олон бий. Зарим нь өнөөг хүртэл амжилттай карьераа өсгөсөөр байгаа бол зарим нэг нь бүдгэрч алга болсоор байна. Харин одоо хамтдаа яг одоо дэлхий тайзнаа ид гялалзаж буй 20 хамтлагтай танилцацгаая.

Дэлхий нийтийг шуугиулаад буй Солонгосын алдартай хамтлагууд Хадгалах

“Grammy Awards - 2018” сүр дуулиантай болж өнгөрлөө

Хөгжмийн ертөнцийн шилдэгүүдийг тодруулдаг “Grammy Awards”-ийн 60 дах удаагийн наадам энэ сарын 28-ны ням гаригт Нью-Йорк хотын "Madison Square Garden"-нд болж өнгөрлөө. Энэ үдшийн онцлох уран бүтээлчдээр Кендрик Ламар (Kendrick Lamar), Бруно Марс (Bruno Mars ) нар тодорлоо. Реппер Кендрик Ламар 5-н төрөлд шилдгээр шалгарсан бол Бруно Марс 6-н төрөлд нэр дэвшиж ялалт байгууллаа. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

“Grammy Awards - 2018” сүр дуулиантай болж өнгөрлөө Хадгалах

Та эдгээр дууны далд утгыг мэдэх үү?

Хүмүүс орчин цагийн хөгжмийг огт өөр болсон хэмээн ярих болжээ. Энэ нь ч үнэн юм. 1980, 90-ээд оны дуу хөгжмийг өнөөгийн дуу хөгжимтэй харьцуулаад үзээрэй. Тэр үед дуугаа гаргаж, хөгжмийн урлагт хүчээ үзэж байсан уран бүтээлчид өнөөгийн стиль, жанр, өнгө аясыг дагаж, түүнд дасан зохицохоос өөр аргагүйд хүрсэн билээ. Орчин үеийн хөгжмийн үндсэн чиг хандлагыг та Beyonce, Pink, Justin Timberlake-ийн дуу хөгжмөөс мэдрэх боломжтой. Он цаг улиран одож хөгжмийн урлаг өөр болсон ч гэсэн дууны утга судлал хэзээд бидэнтэй цуг байх бололтой. За ингээд өдгөө хит болж байгаа дуунуудын далд утгыг хэрхэн тайлсантай танилцацгаая. 

Та эдгээр дууны далд утгыг мэдэх үү? Хадгалах

Таны стресс, ядаргааг тайлах шилдэг 10 дуу

Стресс тайлах хамгийн энгийн арга нь дуу сонсох гэдэгтэй олон хүн санал нийлдэг.  Үүнтэй холбогдуулан Английн тархи судлаачид ямар төрлийн дуу стрессийг хамгийн ихээр бууруулдаг болохыг судлан үзсэн байна. Ингэхдээ туршилтын оролцогчдод тодорхой нэг дууг сонсгоод, үүний дараа тархины үйл ажиллагаа, зүрхний хэмнэл, цусны даралтыг нь хэмжин энгийн үеийнхтэй нь харьцуулжээ. Олон дууны нөлөөг энэ мэтээр харьцуулсны эцэст стрессийн хувийг хамгийн ихээр бууруулдаг 10 дууг жагсаасан бөгөөд эхний байранд орсон “Weightless” стрессийг 65 хувиар бууруулах увдистай гэнэ шүү.

Таны стресс, ядаргааг тайлах шилдэг 10 дуу Хадгалах

Тейлор Свифтийн шуугиан тарьсан клипний далд утга санаа

Дуучин Тейлор Свифт (Taylor Swift)-ийн "Look What You Made Me Do" хэмээх дууны клип өнгөрсөн 8-р сарын 27-ны өдөрт "Youtube" хуудаснаа тавигдаж, ердөө найман өдрийн дотор 210 сая гаруй үзэлт авч, жинхэнэ шуугиан тариад байгаа билээ. Түүний энэхүү уран бүтээл нь хуучин Тейлор байхгүй болсон гэх утга санааг илэрхийлсэн бөгөөд хүн бүрийн анхаарлыг татаж, сонсох дуртай дуу нь болжээ. Тэгвэл хамтдаа дуучин бүсгүй тус уран бүтээлээрээ юу илэрхийлэхийг зорьсон болохыг олж мэдэцгээе.

Тейлор Свифтийн шуугиан тарьсан клипний далд утга санаа Хадгалах

Алдартай дуунуудын бидний мэддэггүй далд утгууд

Гадаад дуу сонсохдоо бид шинэлэг ая, дуучны хоолой зэрэгт ховсдогдон үгнийх нь утгыг олох гэж төдийлөн анхаарал хандуулдаггүй. Харин зарим үед дуучид өөрийн сэтгэлийн хөдлөл, нийгмийн болохгүй байгаа асуудлуудыг хөндөж дууны шүлэгний цаана далд санааг илтгэн дуулдаг ажээ. Ингээд таны байнга сонсдог ч анзаарч байгаагүй дууны далд утгын нууцуудыг хэлж өгөхөөр бэлтгэлээ. Хүлээн авна уу!

Алдартай дуунуудын бидний мэддэггүй далд утгууд Хадгалах

Солонгос охидын хамтлагийн цочирдом нууцууд

Солонгосын дуу, хөгжмийн ертөнц бидэнд харагддаг шигээ үргэлж гэгээлэг байдаггүй аж. Олны хүртээл болсон бүтээл бүхний ард асар их гуниг, зовлон шаналал нуугдаж байдаг. Солонгосын дуу, хөгжмийн томоохон продакшнууд нь дуучид, бүжигчдийг багаас нь шалгаруулж, олон жилийн турш бэлтгэдэг байна.

Солонгос охидын хамтлагийн цочирдом нууцууд Хадгалах

“Grammy Awards - 2017” сүр дуулиантай болж өнгөрлөө

Америкийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагнал гардуулах ёслол болох “Grammy Awards”-ийн 59 дэх удаагийн наадам 2-р сарын 12-ний өдөр Лос Анжелес хотын “Staples Center”-т ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн наадам онцлох зүйлс олонтой болсон бөгөөд дуучин Адель, Бейонси нар хүн бүрийн анхаарлыг татаж, энэхүү гайхалтай үдшийн гол ярианы сэдэв болсон байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

“Grammy Awards - 2017” сүр дуулиантай болж өнгөрлөө Хадгалах

Aмерикийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх

Хүчирхэг хоолой, өвөрмөц төрхөөрөө олныг гайхшруулсан алдартай дуучид бидний өмнө өөгүй төгс төгөлдөр, аз жаргалтай нэгэн мэт харагддаг. Царай төрх, бие хаа, хөрөнгө мөнгө гээд л тэдэнд дутуу зүйл үгүй мэт боловч, хаалттай хөшигний цаана чухам юу болж байдгийг таашгүй. Угтаа бол алдар нэртэй хүмүүс эгэл жирийн иргэдэд үлгэр дууриалал болж, үг үйлдлээрээ гайхагдах ёстой байтал тэдний зарим нь дэндүү ичгүүртэй зүйлс хийж явах аж. Иймд өнөөдөр хөгжмийн ертөнцийн үнэн төрхийг та бүхэндээ дэлгэхээр бэлтгэсэн юм. 

Aмерикийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх Хадгалах