Гадаад дуу хөгжим

Солонгос охидын хамтлагийн цочирдом нууцууд

Солонгосын дуу, хөгжмийн ертөнц бидэнд харагддаг шигээ үргэлж гэгээлэг байдаггүй аж. Олны хүртээл болсон бүтээл бүхний ард асар их гуниг, зовлон шаналал нуугдаж байдаг. Солонгосын дуу, хөгжмийн томоохон продакшнууд нь дуучид, бүжигчдийг багаас нь шалгаруулж, олон жилийн турш бэлтгэдэг байна.

Солонгос охидын хамтлагийн цочирдом нууцууд Хадгалах

“Grammy Awards - 2017” сүр дуулиантай болж өнгөрлөө

Америкийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагнал гардуулах ёслол болох “Grammy Awards”-ийн 59 дэх удаагийн наадам 2-р сарын 12-ний өдөр Лос Анжелес хотын “Staples Center”-т ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн наадам онцлох зүйлс олонтой болсон бөгөөд дуучин Адель, Бейонси нар хүн бүрийн анхаарлыг татаж, энэхүү гайхалтай үдшийн гол ярианы сэдэв болсон байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

“Grammy Awards - 2017” сүр дуулиантай болж өнгөрлөө Хадгалах

Aмерикийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх

Хүчирхэг хоолой, өвөрмөц төрхөөрөө олныг гайхшруулсан алдартай дуучид бидний өмнө өөгүй төгс төгөлдөр, аз жаргалтай нэгэн мэт харагддаг. Царай төрх, бие хаа, хөрөнгө мөнгө гээд л тэдэнд дутуу зүйл үгүй мэт боловч, хаалттай хөшигний цаана чухам юу болж байдгийг таашгүй. Угтаа бол алдар нэртэй хүмүүс эгэл жирийн иргэдэд үлгэр дууриалал болж, үг үйлдлээрээ гайхагдах ёстой байтал тэдний зарим нь дэндүү ичгүүртэй зүйлс хийж явах аж. Иймд өнөөдөр хөгжмийн ертөнцийн үнэн төрхийг та бүхэндээ дэлгэхээр бэлтгэсэн юм. 

Aмерикийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх Хадгалах

Хөгжмийн түүхэнд тэсрэлт хийсэн оддын тоглолтууд

"MTV Video Music Awards"-д, 1984 оноос хойш одууд өнөөг хүртэл хамгийн шилдэг гэсэн тоглолтуудыг үзүүлсээр ирсэн. Тухайн жил тайзнаа тоглогдсон тоглолт, дуучны уран бүтээл нь алдаршиж, бидний мэлмийг өнөөг хүртэл баясгасаар байгаа билээ. Иймд та бүхэндээ тус наадмын тайзнаа эгшиглэсэн, хөгжмийн түүхэнд нэг бус удаа тэсрэлт хийж чадсан уран бүтээлчдийн гайхалтай тоглолтуудыг сонирхуулъя.

Хөгжмийн түүхэнд тэсрэлт хийсэн оддын тоглолтууд Хадгалах

“MTV Video Music Awards - 2016”-ийн торгон агшнууд

Өнгөрөгч 8-р сарын 28-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотын "Madison Square" талбайд 2016 оны "MTV video awards" хөгжмийн урлагийн шилдгийг шалгаруулах наадам ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ жилийн наадам нь онцлох зүйлс ихтэй, сонирхолтой болж өнгөрсөн бөгөөд олны танил одууд хараа булаам хувцсаар гоёж ирсэн байна. Ингээд та бүхэндээ тус наадмын үеэр хамгийн солиотой хувцасласан одууд болоод шагнал хүртсэн эрхмүүдийг танилцуулъя. 

“MTV Video Music Awards - 2016”-ийн торгон агшнууд Хадгалах

Америкийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх

Урлагийн ертөнцөд хөл тавьж, өөрийн гэсэн ганхахгүй байр суурийг олохыг хүсвэл нөр их хичээл зүтгэл, хөдөлмөр шаардлагатай шүү дээ. Түүнчлэн зарим тохиолдолд алдартай одууд чин үнэн хөдөлмөрөөр бус, хяналтаас гадуур, хууль бус зүйлсээр нэрд гарах нь элбэг. Ингээд та бүхэндээ бидний тэр бүр мэдээд байдаггүй, хөгжмийн ертөнцийн тухай санаанд оромгүй баримтуудыг хүргэж байна.

Америкийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх Хадгалах

Домогт “KISS” хамтлаг нүүр будалтаа хэрхэн хийдэг байсан бэ?

1970, 80-аад оны үед рок хөгжим сонирхогч залуусыг ид байлдан дагуулж байсан алдарт "KISS" хамтлаг нүсэр их тоноглолтой хувцас, хүүхэд айхаар хурц нүүрний будалттайгаар тэсрэлт хийн гарч ирсэн билээ. Паул Стэнли, Жэн Симмонс, Эрик Зингер, Томми Тэйер нарын бүрэлдэхүүнтэй метал рок залуус тоглолтынхоо өмнө нүүр будгаа хэрхэн хийдэг байсан тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. 

Домогт “KISS” хамтлаг нүүр будалтаа хэрхэн хийдэг байсан бэ? Хадгалах

Хамгийн халуухан 10 клип

Шоу бизнес эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед үзэгчдийг байлдан дагуулах арга нь мэдээж хараа булааж, халуухан төрхийг бүрдүүлэх явдал юм. Поп хөгжим үүссэнээс хойшхи хамгийн тачаангуй видео клипүүдийн жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. Ямар ямар дуунууд орсон бол?

Хамгийн халуухан 10 клип Хадгалах

Селена Гомез Хятад руу орох эрхгүй болжээ

24 настай залуу дуучин Селена Гомез хуучин найз залуу Жастин Биберийн нутаг болох Канадад "We Day Vancouver" хэмээх өдөрлөгт оролцож, хөтлөгчөөр ажиллахаар болжээ. Энэ үеэрээ Дээрхийн гэгээн XIV Далай ламтай биечлэн уулзаж, хамтдаа зургаа авахуулсан байна. 

Селена Гомез Хятад руу орох эрхгүй болжээ Хадгалах

Оддыг цуглуулж чадсан хөгжмийн фестиваль

Гайхалтай хэмнэл, өнгө аяс бүхнийг цогцлоож чадсан “Coachella”-ийн хөгжмийн фестивал амжилттай үргэлжилж байна. Тус наадамд энгийн залуусаас гадна урлаг соёлын алдартай уран бүтээлчид хүртэл маш өргөнөөр оролцон, үзэж сонирхдог болоод нилээдгүй хугацааг ардаа үдэж байгаа юм. Ингээд та бүхэндээ тус наадмын сонин сайхан болоод ирсэн зочдыг танилцуулъя.

Оддыг цуглуулж чадсан хөгжмийн фестиваль Хадгалах

Алдартай дуучдыг урихын тулд юу бэлдэх ёстой вэ?

Алдартай дуучид, уран бүтээлчдийг өөрийн оронд урьж тоглуулна гэдэг нь тухайн улсын нэр хүндтэй холбоотой чухал зүйлсийн нэг. Учир нь тэдгээр уран бүтээлчид, тоглолт хийх газартаа тогтсон шаардлага, нөхцлүүдийг тавьдаг. Тэдгээр нь ихэвчлэн дэлхийн жишигт нийцсэн өндөр стандарттай байдаг ч, заримдаа үнэхээр утгагүй, тэнэг ч гэмээр шаардлагууд зонхилох ажээ. Тэгвэл хамтдаа олны танил урлагийн хүмүүс тоглолт хийхдээ ямар шаардлага тавьдгийг сонирхоцгооё.

Алдартай дуучдыг урихын тулд юу бэлдэх ёстой вэ? Хадгалах

Рианнагийн хамгийн халуухан клипүүд

Өдгөө 28 настай Барбадосын үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүй дуучин Рианна (Rihanna)-ийн уран бүтээл бүр залуусын зүрх сэтгэлийг гижигдэм, халуухан клипүүдтэй байдаг. Түүнчлэн дууны үг, хувцаслалт зэргүүд нь үнэхээр чөлөөт хэв маягтай төдийгүй уран бүтээлчдээс эрхгүй ялгарч чаддаг. Жилээс жилд үзэсгэлэн гоо, уран бүтээлээрээ гайхагдаж буй авьяаслаг үзэсгэлэнтэй дуучин бүсгүйн хамгийн халуухан, оргилуун видео клипүүдийг танилцуулж байна.

Рианнагийн хамгийн халуухан клипүүд Хадгалах