Гадаад дуу хөгжим

Азийн Поп хамтлагуудын үнэн төрх

Солонгос, Япон, Хонконг, Хятад, Тайваны хамтлаг дуучид дэлхийд тодорхой байр суурьтай болцгоожээ. Ази даяар К-Поп урсгал хүчээ авсны зэрэгцээ, тэдний талаар аймшигтай нууцууд байдаг байна. Ингээд та бүхэндээ Азийн Поп урсгалын цаана нуугдах үнэн төрхийг ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

Азийн Поп хамтлагуудын үнэн төрх Хадгалах

Хориотой дуу "Монголын нэг өдөр"

Манай улс орон даяар УИХ хурлын сонгууль болох гээд хөгшин залуу, хүүхэд багачууд хүртэл сонгуулиар амьсгалж эхэллээ. Иймд та бүхэндээ Моголчуудынхаа үнэн амьдралыг алиа хошин байдлаар дуулсан Марзан Шаравын үг, ая Эрдэнэт хотын "КуМо" хамтлаг, дуучин Гантулга нарын "Монголын нэг өдөр" уран бүтээлийг хүргэж байна. Дууны үгийг нь сонсохоор үнэхээр л ийм байгаа шүү дээ гэж бодогдох юм даа. Бидэнд одоо сонголт хийх боломж байна. Сайхан үг, худлаа амлалт, хэдэн төгрөгөнд хууртагддаг үе өнгөрсөн гэдгээ харуулаарай Монголчуудаа.

Хориотой дуу "Монголын нэг өдөр" Хадгалах

Солонгос охидын хамтлагийн цочирдом нууцууд

Солонгосын дуу, хөгжмийн ертөнц бидэнд харагддаг шигээ үргэлж гэгээлэг байдаггүй аж. Олны хүртээл болсон бүтээл бүхний ард асар их гуниг, зовлон шаналал нуугдаж байдаг. Солонгосын дуу, хөгжмийн томоохон продакшнууд нь дуучид, бүжигчдийг багаас нь шалгаруулж, олон жилийн турш бэлтгэдэг байна.

Солонгос охидын хамтлагийн цочирдом нууцууд Хадгалах

Лхагвасvрэн /Харанга/ - Сар шиг хол (Шинэ гоё дуу!)

Хар тамхины хэргээр хэд хэдэн удаа шоронд суугаад авсан Харанга хамтлагын дуучинЛхагвасvрэнодоо батлан даалтанд байгаа билээ. Энэ хvнийг муу зvйл хийсэн ч монголын ард тvмний зvрх сэтгэлд хvрсэн гайхалтай хоолой уянгалаг аялгуунууд тvvнийг хайрлах сэтгэлийг тєрvvлж байдаг билээ. Харь хол хvний нутагт суугаа нэгэн залуугын шvлгэнд хєгжимийн зохиолч Том Жагаа ая хийж, "Сар шиг хол" гэсэн сайхан дууг бvтээж, дуучин Лхагвасvрэнгээр дуулуулжээ. Энэ дуу нь одоохондоо fm радионуудаар цацагдаагvй байгаа юм байна. Эх орноосоо хол байгаа монголынхоо залуустаа энэ дууг саакын залуусаас зориулж байна.

Лхагвасvрэн /Харанга/ - Сар шиг хол (Шинэ гоё дуу!) Хадгалах

О.Ананд - “Аавдаа хэлэх vг”, “Цэцгэн эрхи” (Шууд vзэхээр!)

Би Б.Лхагвасvрэн ах шиг шvлэг бичиж, Д.Сосорбарам ах шиг шvлэг уншихыг мєрєєддєг хэмээн хэлж байсан Одбаярын Ананд хэмээх биендээ баймгvй авьяас билэгтэй, насандаа ахадмаар хєдєлмєрч хvvгийн хvмvvсийн сэтгэлд хоногштол уншсан “Цэцгэн эрхи”, “Аавдаа хэлэх vг” хэмээх хоёр видео клипийг шууд vзэхээр орууллаа. Та энэ бичлэгийг vзсэн ч байж магад гэхдээ дахин дахин сонсоод баймаар маш гоё бvтээл болж чадсан юм. Олон жилийн ємнє таних багийн нэгэн танилтайгаа харилцсаны дараа би энэ хоёр бvтээлийг та бvхэндээ хvрэгмээр санагдлаа. Бид бvхний сэтгэлд бурхан болон мєнхєрсєн аав, ээжийн талаар єгvvлэх боловч бидний эргэн тойронд магадгvй танд тохиосон тэр л саарал тvvхийг энд хvvрнэх ажээ. Магадгvй єнгєрсєн бvхнээ дурссан зєвхєн би биш олон хvний зvрхэнд ухаарал уярал мэдрээсэй гэж бодон энэхvv мэдээллийг оруулсан юм шvv. Баярлалаа Анандаа...
О.Ананд - “Аавдаа хэлэх vг”, “Цэцгэн эрхи” (Шууд vзэхээр!) Хадгалах

Євєр монголын алдарт Хип Хопчид. (6 дуу + 15 фото) - Заавал cонс!

"Ар Монголын алдарт дуучин" гэж манай рок попын дуучдыг єргємжилдєг, бидний цус нэг Євєр Монголд суралцдаг нэгэн Монгол залуугаас бидэнд єєрийн уран бvтээлээ илгээсэн юм. Тэрээр євєр монгол залуустай хамтран хип хоп урсгалаар дуулдаг юм байна. Миний бие эдгээр дуунуудыг сонсож vзээд мань хvн євєр монголын шинэ vеийн хєгжмийн урсгалд бас чамгvй хувь нэмрээ оруулж байгаа юм байна гэсэн бодол тєрлєє. Учир нь євєр монголын рок попын хєгжил манайхаас хэд хэдэн алхам хоцорч явдгийг бид мэднэ. Хэрвээ та єнгєрсєн vе рvvгээ очих боломж олдох юм бол хамгийн тvрvvнд юу хийх вэ.Ирээдvйд юу болох шинжлэх ухаан технологийн хєгжил, бас бус зvйл хэрхэн хувьсан єєрчлєгдєхийг та мэдэж байгаа. Тэр залуу тvvнийгээ л хийж байна. Тодруулбал хятад цустай холилдсон боловч бидний ахан дvvс Євєр Монгол хип хопын хєгжил яг манай стиль хэв маягаар хєгжиж буйг та эдгээр дуунуудаас мэдрэх болно. Харин тэд нилээн зоригтой дугарсан байна лээ шvv. Дээр нь бонус болгон Євєр монголын "pop&hip; hop" микс буюу "Санасан сэтгэл" дууг vгийн хамт шууд vзэхээр оруулсан байгаа. Надад энэ дуу маш их таалагдсан бас их хєгжилтэй санагдсан. Нилээд олон зvйл ярьчихлаа, гэхдээ та бvхэн эдгээр уран бvтээлvvдээс Євєр монгол залуусын vзэл бодол, эрч хvч, тэдний хєгжил дэвшлийг бага ч болов мэдрэх болов уу.
Євєр монголын алдарт Хип Хопчид. (6 дуу + 15 фото) - Заавал cонс! Хадгалах

Aмерикийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх

Хүчирхэг хоолой, өвөрмөц төрхөөрөө олныг гайхшруулсан алдартай дуучид бидний өмнө өөгүй төгс төгөлдөр, аз жаргалтай нэгэн мэт харагддаг. Царай төрх, бие хаа, хөрөнгө мөнгө гээд л тэдэнд дутуу зүйл үгүй мэт боловч, хаалттай хөшигний цаана чухам юу болж байдгийг таашгүй. Угтаа бол алдар нэртэй хүмүүс эгэл жирийн иргэдэд үлгэр дууриалал болж, үг үйлдлээрээ гайхагдах ёстой байтал тэдний зарим нь дэндүү ичгүүртэй зүйлс хийж явах аж. Иймд өнөөдөр хөгжмийн ертөнцийн үнэн төрхийг та бүхэндээ дэлгэхээр бэлтгэсэн юм. 

Aмерикийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх Хадгалах

Ц. Эрдэнэсайхан - Монгол тоглоом (2007)

Бидний дунд алхаж, тантай инээж нөхөрлөж найргаж явсан тэр нэгэн эгэл жирийн залууг зүрх сэтгэлдээ юу бодож, бүтээж явсаныг та мэдэх үү. Харин би энэ цомгийн дөнгөж, саяхан найзаасаа дурсгал болгон хүлээж авсан юм. 4 билүү 5 жилийн өмнө нэгэн орой манай гэрт Сайхнаа шалгалтанд бэлдэхээр цуг хонохдоо тэмдэглэлийн дэвтэрээ гарган миний зохиосон шүлгийг сонсох уу гээд "Хайрын захиа" гэдэг шүлгийг уншихад би "Сайхнаа чи үнэхээр энэ шүлгийг зохиосон уу" гэж асууж байсан, одоо бодохоор ичих шиг. Бүх шүлгүүдийг нь сонсож үзээд, "би ямар авъяастай найзтай юм бэ?" гэж үнэхээр их бахархах сэтгэл төрж билээ.

Ц. Эрдэнэсайхан - Монгол тоглоом (2007) Хадгалах

Номин талст - Чамайг санахдаа (Шинэ дуу!)

10 жил гэж урт хугацаа боловч саяхан байсан юм шиг л санагдана. 1997 онд байхаа “Дурласан охиндоо дуу аялан очих дуртай” хэмээн дуулж, бороон дунд бvжиглэж байсан туранхай жоохон залуус бол “Номин талст”-ынхан байсан билээ. Тэд одоо бvгдээрээ буйр сууж, сайн эцэг болцгоожээ. Байгуулагдсан цагаасаа эхэлж одоог хvртэл урын сандаа 150 гаруй дуутай энэ хамтлагын 4 залуу 10 жилийнхээ ойн баярын тоглолтоо энэ сарын 24-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд тавихаар болжээ. Сvvлийн хоёр жил хамтарч уран бvтээл хийгээгvй тэд саяхан хамтлагаараа "Чамайг санахдаа" хэмээх шинэ дуу бvтээж, клипийг нь хvртэл хийгээд амжсан байна. Олон жилийн ємнє "Нисванис" хамтлагын ахлагч Амгаа хилийн чандыг зорьсон найз бvсгvйдээ зориулан бичсэн шvлэгт нь гитарчин Єєжгий ая хийж, "Номин талст" дуулсанаар дуу тєрсєн тvvхтэй юм байна. Хэрвээ таны дотны хэн нэгэн алс хол хvний нутагт суугаа бол энэ сайхан дууг зориулаарай гэж саакаас санал болгож байна.

Номин талст - Чамайг санахдаа (Шинэ дуу!) Хадгалах

Майли Сайрус дахин тэнэгтэв

Сүүлийн үед дэлхийд нийтэд хачин, тэнэг үйлдлээрээ танил болоод байгаа дуучин, жүжигчин Майли Сайрус "X-Rated Live Bangerz Tour" тоглолтон дээр олон хүмүүсийг нүүр хийх газаргүй болгов. Түүний энэ удаагийн үйлдэлийг хараад, хүмүүс онлайнд дүргүйцлээ илэрхийлсээр байна.
Майли Сайрус дахин тэнэгтэв Хадгалах

Маралжингоо - Миний ертөнцийн зүүд (шинэ цомог) + Фото

Та бүхэндээ B production-ний залуу дуучин Маралжингоогийн шинэ цомгийн дээжээс толилуулах гэж байна. Энэхүү цомог нь 11 (track) дуунаас бүрдсэн "Миний ертөнцийн зүүд" нэртэй бөгөөд Солонгос улсад хэвлүүлэсэн байна. Цомгийн ихэнх дууг нь дуучин Болд зохиосон бөгөөд хоёр дууг нь Quiza, Баярхүү нар зохиожээ. Шинэ цомог нь өнгөрсөн долоо хоногоос эхэлж hi-fi records-оор 7000 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. Харин одоо түүний фото зураг болон цомгийн шилдэг дуунуудыг сонсоцгооё.
Маралжингоо - Миний ертөнцийн зүүд (шинэ цомог) + Фото Хадгалах

DZman feat. Энхзол - Freedom (it's cool)

B production-аас гаргасан "Volume-1" цомогт орсон Дашзэвэг буюуDZ Man, залуу дуучинЭнхзолхоёрын хамтран дуулсан "Freedom" electro single-г залуустаа хvргэж байна.Миний бие 60 гарсан ч богино ємдтэйгєє vзэсгэлэнт охидын дунд баясан зогсож байна...

DZman feat. Энхзол - Freedom (it's cool) Хадгалах