Гадаад дуу хөгжим

“Anemone” хамтлагийнхан анхны цомгийн баяраа тэмдэглэнэ

Шинэлэг уур амьсгал бүхий “Always young” дууны клипээ саяхан үзэгчдийн хүртээл болгосон “Anemone” хамтлагийнхан анхны цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд өвөрмөц байдлаар хийхээр бэлтгэж байна. Ирэх даваа гаригт буюу зургаанд 16:00 цагаас Хаан банк театрт улаан хивсний ёслолоор эхлэх энэхүү цомгийн баярт хамтран ажилласан уран бүтээлчдээс гадна хамтлагийн гишүүдийн гэр бүл, найз нөхөд нь хүрэлцэн ирэх аж.
“Anemone” хамтлагийнхан анхны цомгийн баяраа тэмдэглэнэ Хадгалах

Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг шидэг DJ нар

Forbes сэтгүүл дуу хөгжмийн ертөнцөд нэлээд алдартай байгаа DJ нарын хамгийн өндрөөр үнэлэгддэг нь хэн болох талаар ээлжит санал асуулгаа зохион байгуулжээ. Өмнө нь бид хамгийн өндрөөр үнэлэгддэг одуудын талаар мэдсэн бол энэ удаад DJ нарын талаар хүргэе. Сүүлийн 12 сард уралдаанд оролцогч 10 Dj 125 сая доллараас илүү орлоготой байсан байна. Эдгээр DJ нар бүгд өөр өөр улс орных боловч тэднийг нэгтгэж байгаа зүйл нь тэд бүгдээрээ адил орон орноор явж тоглолтонд оролцож орлогынхоо ихэнхи хувийг олдогт байгаа юм. Энэ жагсаалтанд байгаа ихэнх оролцогчид нэг шөнө DJ хийгээд 100 мянган доллар авдаг байна. Ингэж явахдаа тэд флаш, ноутбук зэргийг л авч явдаг учраас гарлага багатай байдаг байна. За ингээд хамгийн өндрөөр үнэлэгддэг 10 DJ-тэй танилцацгаая.

Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг шидэг DJ нар Хадгалах

Хориотой дуу "Монголын нэг өдөр"

Манай улс орон даяар УИХ хурлын сонгууль болох гээд хөгшин залуу, хүүхэд багачууд хүртэл сонгуулиар амьсгалж эхэллээ. Иймд та бүхэндээ Моголчуудынхаа үнэн амьдралыг алиа хошин байдлаар дуулсан Марзан Шаравын үг, ая Эрдэнэт хотын "КуМо" хамтлаг, дуучин Гантулга нарын "Монголын нэг өдөр" уран бүтээлийг хүргэж байна. Дууны үгийг нь сонсохоор үнэхээр л ийм байгаа шүү дээ гэж бодогдох юм даа. Бидэнд одоо сонголт хийх боломж байна. Сайхан үг, худлаа амлалт, хэдэн төгрөгөнд хууртагддаг үе өнгөрсөн гэдгээ харуулаарай Монголчуудаа.

Хориотой дуу "Монголын нэг өдөр" Хадгалах

Б.Чинбатын тухай хvмvvсийн мэддэггvй 20 баримт

Хєгжмийн зохиолч, дуучин Б.Чинбат нэгэн биед ахадсан олон ажлыг зэрэг амжуулдаг. Дуу зохиож, дуулахаас гадна тєгєлдєр хуурч, продюсерын авьяастай. Тэрбээр “Давтагдашгvй” анхны тайлан тоглолтоо 27-29-нд Соёлын тєвд гурван єдєр хийхээр болоод байгаа. Тvvний тоглолтонд домог болсон хамтлаг, дуучид болох Элтон Жон, Жанет Жэксон, Boyz 2 men, Аэросмит нартай хамтран ажиллаж байсан шилдэг хєгжимчид, хєгжим тохируулагч нар ирж оролцохоор болсон нь тvvний тоглолтыг давтагдашгvй, мартагдашгvй болгох байх гэсэн хvлээлтийг vvсгээд байгаа. Vvгээр зогсохгvй Б.Чинбат “Мандухай сэцэн хатан”, “Гэгээн алсад одох юмсан” зэрэг тєгєлдєр хуурын аязуудаараа 11 сарын 7-нд ганцхан vдэш Дуурийн театрт сонгодог тоглолт хийхээр болоод байна. Ингээд тоглолт нь болох гэж буйтай холбогдуулж, Б.Чинбатын хvмvvсийн мэддэггvй 20 баримтыг толилуулъя.
Б.Чинбатын тухай хvмvvсийн мэддэггvй 20 баримт Хадгалах

Дуучин Д.Болд Тєрийн ордны жаврыг vргээлээ

Монголын vндэсний язгуур урлаг дэлхийд цуурайтах цаг болжээ. Монгол поп урсгалыг vндэслэгч, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд анх удаа Тєрийн ордонд тоглолтоо хийлээ. Тэрбээр vндэсний язгуур урлагийг орчин vетэй хослуулан залуу хойч vедээ євлvvлэн vлдээхэд хувь нэмэр оруулж буй. Цагаан эсгийн ёслолыг анх удаа зохион байгуулсан нь тоглолтын онцлох vйл явдал болсон юм. Хvрэлцэн ирсэн зочдын ихэнх нь vндэсний хувцас дээлээр гоёсон нь энэ vдшийн чимэг байлаа. 
Дуучин Д.Болд Тєрийн ордны жаврыг vргээлээ Хадгалах

МХОрдны дэргэдэх “Квартет” хамтлаг

Саакын зvгээс энэ удаа "Хєгжмийн мэдээ" буландаа бяцхан боловч биедээ багтамгvй авъяастай, хєвгvvдийн “Квартет” хамтлагийг танилцуулж байна. Монголын Хvvхдийн Ордны (МХО) дэргэдэх энэ хамтлаг нь анх 2007 онд МУ-ын Соёлын Тэргvvний ажилтан ая зохиогч С.Ганчимэг багшийн удирдлаган дор байгуулагджээ. Мєн тэд МХОрдны дэргэдэх “Хєх Монгол” чуулгын гишvvд билээ. Хамтлаг байгуулагдснаас хойшхи хугацаанд хот, улсын чанартай уралдаан тэмцээнvvдэд тогтмол амжилттай оролцож ирсэн бєгєєд Монголын Vндэсний Олон Нийтийн Телевизийн Хvvхдийн нэвтрvvлгийн редакцитай байнга хамтран ажилладаг. Цаг vеийн чанартай зохион байгуулагддаг хамтлаг дуучдын болон бусад уралдаан, тэмцээн, шоу тоглолтуудад тогтмол оролцсоор иржээ. Ингээд та бvхэн монголын хєгжмийн ертєнцийн шинэ vетэй танилцана уу.
МХОрдны дэргэдэх “Квартет” хамтлаг Хадгалах

О.Ананд - “Аавдаа хэлэх vг”, “Цэцгэн эрхи” (Шууд vзэхээр!)

Би Б.Лхагвасvрэн ах шиг шvлэг бичиж, Д.Сосорбарам ах шиг шvлэг уншихыг мєрєєддєг хэмээн хэлж байсан Одбаярын Ананд хэмээх биендээ баймгvй авьяас билэгтэй, насандаа ахадмаар хєдєлмєрч хvvгийн хvмvvсийн сэтгэлд хоногштол уншсан “Цэцгэн эрхи”, “Аавдаа хэлэх vг” хэмээх хоёр видео клипийг шууд vзэхээр орууллаа. Та энэ бичлэгийг vзсэн ч байж магад гэхдээ дахин дахин сонсоод баймаар маш гоё бvтээл болж чадсан юм. Олон жилийн ємнє таних багийн нэгэн танилтайгаа харилцсаны дараа би энэ хоёр бvтээлийг та бvхэндээ хvрэгмээр санагдлаа. Бид бvхний сэтгэлд бурхан болон мєнхєрсєн аав, ээжийн талаар єгvvлэх боловч бидний эргэн тойронд магадгvй танд тохиосон тэр л саарал тvvхийг энд хvvрнэх ажээ. Магадгvй єнгєрсєн бvхнээ дурссан зєвхєн би биш олон хvний зvрхэнд ухаарал уярал мэдрээсэй гэж бодон энэхvv мэдээллийг оруулсан юм шvv. Баярлалаа Анандаа...
О.Ананд - “Аавдаа хэлэх vг”, “Цэцгэн эрхи” (Шууд vзэхээр!) Хадгалах

”Мєнхшvр” тєгєлдєр хуурын концерт | 20 Фото + 2 видео!

2009 оны 4-р сарын 10-нд єєрийн уран бvтээлийн анхны бие даасан тайлан тоглолтоо Дуурь Бvжгийн Эрдмийн Театрт амжилттай хийж олны хvртээл болгож байсан СУИС-ын 3-р курсын оюутанЭ.Мєнхшvрсаяхан буюу 2010 оны 5-р сарын 14-нд єєрийн уран бvтээлийн бие даасан тайлан тоглолтоо Улсын Филармонид симфони найрал хєгжимтэй хамтран тоглолоо. Манай сайтын хэрэглэгчид энэ охины талаар сайн мэддэг болсон гэдэгт итгэлтэй байна. Анх 4 настайдаа АЖ. профессор Тувааны Цолмон багшид шавь орж тєгєлдєр хуураар хичээллэж эхэлсэнээсээ хойш тэрээр 14 жил энэ гайхалтай хєгжмийг тоглож, суралцсаар байгаа билээ. Ингээд тvvний бие даасан концертын талаар сонирхолтой мэдээллийг хvлээн авна уу.
”Мєнхшvр” тєгєлдєр хуурын концерт | 20 Фото + 2 видео! Хадгалах

“Тєгс” сонсголтой охин тайлан тоглолтоо хийлээ

Манай сайтын зvгээс авъяаслаг, уран бvтээлч залуусаа дэмжих зорилгоор "Бидний шинэ vе" гэсэн цуврал гаргаад байгаа билээ. Энэ удаа та бvхэндээ нэгэн авъяаслаг охиныг танилцуулах гэж байна. ТvvнийгЭнхболдын Мєнхшvргэдэг. Анх 4 настайдаа АЖ. профессор Тувааны Цолмон багшид шавь орж тєгєлдєр хуураар хичээллэж эхэлсэнээсээ эхлэн “тєгс” сонсголтой гэдгээ олж мэдсэн. Энэ нь ямар нэгэн хєгжмийн дууны єнгийг сонсоод нотыг нь шууд нэрлэх чадвар юм. Ийм чадварыг урлагийн хvмvvс тэр тусмаа хєгжимчид хvсдэг. Гэвч энэ “тєгс” сонсгол нь байгалиас заяагдсан байдаг тул хєгжvvлж эзэмших боломжгvй байдаг юм байна.
“Тєгс” сонсголтой охин тайлан тоглолтоо хийлээ Хадгалах

Чинбаа алдарт дуучин Aretha Franklin-тэй хамтран тоглолоо

Soul, R&B; хєгжмийн хатан хаан Rolling Stone сэтгvvлийн Шилдгийн шилдэг дуучин, 21 удаагийн Грамми шагналтAretha Franklin-тэй манай Монголын уран бvтээлч хєгжмийн зохиолч, дуучин, хєгжимчинБатмєнхийн Чинбатмаань єнгєрсєн 4-р сарын 3-нд Чикаго хотын "The Venue" гэдэг алдартай театрт Aretha-гийн хєгжимчнєєр дахин тодорсон юм. Тоглолтын дунд хэсэгт Чинбаа маань даралтат хєгжмийн гоцлол тоглож Америк vзэгчдийн таашаалыг хvртлээ.Та бvхэн энэ дуучныг Америкийн анхны єнгєт арьст ерєнхийлєгчєєр сонгогдсон Барак Обамагийн тангараг єргєх ёслол дээр дуулсанаар нь сайн санаж байгаа байх. Тvvний дуулсан дууны хєгжмийн найруулгийг алдарт продюссор HB. Barnum болон Чинбаа нар хамтарч найруулсан гэхээр єєрийн эрхгvй тvvнээр бахархах сэтгэл тєрж байна.
Чинбаа алдарт дуучин Aretha Franklin-тэй хамтран тоглолоо Хадгалах

Emotion хамтлаг нэрээ Sweetymotion хэмээн єєрчилжээ

АНУ-д уран бvтээлээ туурьвиж байгааEmotionхамтлагийн вэбсайт нээгдлээ. Олон улсын урлагийн тавцанд хvчээ сорьж буй охидын хамтлаг маань хуучин Emotion нэрээ "Sweetymotion" болгон єєрчлєєд удаагvй байгаа билээ. Охидууд энэ сайтаараа дамжуулан дэлхийн єнцєг булан бvрт ажиллаж амьдарч байгаа монголчууд болон фэнvvдтэйгээ байнгын харилцаатай байхыг зорьж байгаа ажээ.
Emotion хамтлаг нэрээ Sweetymotion хэмээн єєрчилжээ Хадгалах

Євєр монголын алдарт Хип Хопчид. (6 дуу + 15 фото) - Заавал cонс!

"Ар Монголын алдарт дуучин" гэж манай рок попын дуучдыг єргємжилдєг, бидний цус нэг Євєр Монголд суралцдаг нэгэн Монгол залуугаас бидэнд єєрийн уран бvтээлээ илгээсэн юм. Тэрээр євєр монгол залуустай хамтран хип хоп урсгалаар дуулдаг юм байна. Миний бие эдгээр дуунуудыг сонсож vзээд мань хvн євєр монголын шинэ vеийн хєгжмийн урсгалд бас чамгvй хувь нэмрээ оруулж байгаа юм байна гэсэн бодол тєрлєє. Учир нь євєр монголын рок попын хєгжил манайхаас хэд хэдэн алхам хоцорч явдгийг бид мэднэ. Хэрвээ та єнгєрсєн vе рvvгээ очих боломж олдох юм бол хамгийн тvрvvнд юу хийх вэ.Ирээдvйд юу болох шинжлэх ухаан технологийн хєгжил, бас бус зvйл хэрхэн хувьсан єєрчлєгдєхийг та мэдэж байгаа. Тэр залуу тvvнийгээ л хийж байна. Тодруулбал хятад цустай холилдсон боловч бидний ахан дvvс Євєр Монгол хип хопын хєгжил яг манай стиль хэв маягаар хєгжиж буйг та эдгээр дуунуудаас мэдрэх болно. Харин тэд нилээн зоригтой дугарсан байна лээ шvv. Дээр нь бонус болгон Євєр монголын "pop&hip; hop" микс буюу "Санасан сэтгэл" дууг vгийн хамт шууд vзэхээр оруулсан байгаа. Надад энэ дуу маш их таалагдсан бас их хєгжилтэй санагдсан. Нилээд олон зvйл ярьчихлаа, гэхдээ та бvхэн эдгээр уран бvтээлvvдээс Євєр монгол залуусын vзэл бодол, эрч хvч, тэдний хєгжил дэвшлийг бага ч болов мэдрэх болов уу.
Євєр монголын алдарт Хип Хопчид. (6 дуу + 15 фото) - Заавал cонс! Хадгалах