Гадаад дуу хөгжим

МХОрдны дэргэдэх “Квартет” хамтлаг

Саакын зvгээс энэ удаа "Хєгжмийн мэдээ" буландаа бяцхан боловч биедээ багтамгvй авъяастай, хєвгvvдийн “Квартет” хамтлагийг танилцуулж байна. Монголын Хvvхдийн Ордны (МХО) дэргэдэх энэ хамтлаг нь анх 2007 онд МУ-ын Соёлын Тэргvvний ажилтан ая зохиогч С.Ганчимэг багшийн удирдлаган дор байгуулагджээ. Мєн тэд МХОрдны дэргэдэх “Хєх Монгол” чуулгын гишvvд билээ. Хамтлаг байгуулагдснаас хойшхи хугацаанд хот, улсын чанартай уралдаан тэмцээнvvдэд тогтмол амжилттай оролцож ирсэн бєгєєд Монголын Vндэсний Олон Нийтийн Телевизийн Хvvхдийн нэвтрvvлгийн редакцитай байнга хамтран ажилладаг. Цаг vеийн чанартай зохион байгуулагддаг хамтлаг дуучдын болон бусад уралдаан, тэмцээн, шоу тоглолтуудад тогтмол оролцсоор иржээ. Ингээд та бvхэн монголын хєгжмийн ертєнцийн шинэ vетэй танилцана уу.
МХОрдны дэргэдэх “Квартет” хамтлаг Хадгалах

О.Ананд - “Аавдаа хэлэх vг”, “Цэцгэн эрхи” (Шууд vзэхээр!)

Би Б.Лхагвасvрэн ах шиг шvлэг бичиж, Д.Сосорбарам ах шиг шvлэг уншихыг мєрєєддєг хэмээн хэлж байсан Одбаярын Ананд хэмээх биендээ баймгvй авьяас билэгтэй, насандаа ахадмаар хєдєлмєрч хvvгийн хvмvvсийн сэтгэлд хоногштол уншсан “Цэцгэн эрхи”, “Аавдаа хэлэх vг” хэмээх хоёр видео клипийг шууд vзэхээр орууллаа. Та энэ бичлэгийг vзсэн ч байж магад гэхдээ дахин дахин сонсоод баймаар маш гоё бvтээл болж чадсан юм. Олон жилийн ємнє таних багийн нэгэн танилтайгаа харилцсаны дараа би энэ хоёр бvтээлийг та бvхэндээ хvрэгмээр санагдлаа. Бид бvхний сэтгэлд бурхан болон мєнхєрсєн аав, ээжийн талаар єгvvлэх боловч бидний эргэн тойронд магадгvй танд тохиосон тэр л саарал тvvхийг энд хvvрнэх ажээ. Магадгvй єнгєрсєн бvхнээ дурссан зєвхєн би биш олон хvний зvрхэнд ухаарал уярал мэдрээсэй гэж бодон энэхvv мэдээллийг оруулсан юм шvv. Баярлалаа Анандаа...
О.Ананд - “Аавдаа хэлэх vг”, “Цэцгэн эрхи” (Шууд vзэхээр!) Хадгалах

”Мєнхшvр” тєгєлдєр хуурын концерт | 20 Фото + 2 видео!

2009 оны 4-р сарын 10-нд єєрийн уран бvтээлийн анхны бие даасан тайлан тоглолтоо Дуурь Бvжгийн Эрдмийн Театрт амжилттай хийж олны хvртээл болгож байсан СУИС-ын 3-р курсын оюутанЭ.Мєнхшvрсаяхан буюу 2010 оны 5-р сарын 14-нд єєрийн уран бvтээлийн бие даасан тайлан тоглолтоо Улсын Филармонид симфони найрал хєгжимтэй хамтран тоглолоо. Манай сайтын хэрэглэгчид энэ охины талаар сайн мэддэг болсон гэдэгт итгэлтэй байна. Анх 4 настайдаа АЖ. профессор Тувааны Цолмон багшид шавь орж тєгєлдєр хуураар хичээллэж эхэлсэнээсээ хойш тэрээр 14 жил энэ гайхалтай хєгжмийг тоглож, суралцсаар байгаа билээ. Ингээд тvvний бие даасан концертын талаар сонирхолтой мэдээллийг хvлээн авна уу.
”Мєнхшvр” тєгєлдєр хуурын концерт | 20 Фото + 2 видео! Хадгалах

“Тєгс” сонсголтой охин тайлан тоглолтоо хийлээ

Манай сайтын зvгээс авъяаслаг, уран бvтээлч залуусаа дэмжих зорилгоор "Бидний шинэ vе" гэсэн цуврал гаргаад байгаа билээ. Энэ удаа та бvхэндээ нэгэн авъяаслаг охиныг танилцуулах гэж байна. ТvvнийгЭнхболдын Мєнхшvргэдэг. Анх 4 настайдаа АЖ. профессор Тувааны Цолмон багшид шавь орж тєгєлдєр хуураар хичээллэж эхэлсэнээсээ эхлэн “тєгс” сонсголтой гэдгээ олж мэдсэн. Энэ нь ямар нэгэн хєгжмийн дууны єнгийг сонсоод нотыг нь шууд нэрлэх чадвар юм. Ийм чадварыг урлагийн хvмvvс тэр тусмаа хєгжимчид хvсдэг. Гэвч энэ “тєгс” сонсгол нь байгалиас заяагдсан байдаг тул хєгжvvлж эзэмших боломжгvй байдаг юм байна.
“Тєгс” сонсголтой охин тайлан тоглолтоо хийлээ Хадгалах

Чинбаа алдарт дуучин Aretha Franklin-тэй хамтран тоглолоо

Soul, R&B; хєгжмийн хатан хаан Rolling Stone сэтгvvлийн Шилдгийн шилдэг дуучин, 21 удаагийн Грамми шагналтAretha Franklin-тэй манай Монголын уран бvтээлч хєгжмийн зохиолч, дуучин, хєгжимчинБатмєнхийн Чинбатмаань єнгєрсєн 4-р сарын 3-нд Чикаго хотын "The Venue" гэдэг алдартай театрт Aretha-гийн хєгжимчнєєр дахин тодорсон юм. Тоглолтын дунд хэсэгт Чинбаа маань даралтат хєгжмийн гоцлол тоглож Америк vзэгчдийн таашаалыг хvртлээ.Та бvхэн энэ дуучныг Америкийн анхны єнгєт арьст ерєнхийлєгчєєр сонгогдсон Барак Обамагийн тангараг єргєх ёслол дээр дуулсанаар нь сайн санаж байгаа байх. Тvvний дуулсан дууны хєгжмийн найруулгийг алдарт продюссор HB. Barnum болон Чинбаа нар хамтарч найруулсан гэхээр єєрийн эрхгvй тvvнээр бахархах сэтгэл тєрж байна.
Чинбаа алдарт дуучин Aretha Franklin-тэй хамтран тоглолоо Хадгалах

Emotion хамтлаг нэрээ Sweetymotion хэмээн єєрчилжээ

АНУ-д уран бvтээлээ туурьвиж байгааEmotionхамтлагийн вэбсайт нээгдлээ. Олон улсын урлагийн тавцанд хvчээ сорьж буй охидын хамтлаг маань хуучин Emotion нэрээ "Sweetymotion" болгон єєрчлєєд удаагvй байгаа билээ. Охидууд энэ сайтаараа дамжуулан дэлхийн єнцєг булан бvрт ажиллаж амьдарч байгаа монголчууд болон фэнvvдтэйгээ байнгын харилцаатай байхыг зорьж байгаа ажээ.
Emotion хамтлаг нэрээ Sweetymotion хэмээн єєрчилжээ Хадгалах

Євєр монголын алдарт Хип Хопчид. (6 дуу + 15 фото) - Заавал cонс!

"Ар Монголын алдарт дуучин" гэж манай рок попын дуучдыг єргємжилдєг, бидний цус нэг Євєр Монголд суралцдаг нэгэн Монгол залуугаас бидэнд єєрийн уран бvтээлээ илгээсэн юм. Тэрээр євєр монгол залуустай хамтран хип хоп урсгалаар дуулдаг юм байна. Миний бие эдгээр дуунуудыг сонсож vзээд мань хvн євєр монголын шинэ vеийн хєгжмийн урсгалд бас чамгvй хувь нэмрээ оруулж байгаа юм байна гэсэн бодол тєрлєє. Учир нь євєр монголын рок попын хєгжил манайхаас хэд хэдэн алхам хоцорч явдгийг бид мэднэ. Хэрвээ та єнгєрсєн vе рvvгээ очих боломж олдох юм бол хамгийн тvрvvнд юу хийх вэ.Ирээдvйд юу болох шинжлэх ухаан технологийн хєгжил, бас бус зvйл хэрхэн хувьсан єєрчлєгдєхийг та мэдэж байгаа. Тэр залуу тvvнийгээ л хийж байна. Тодруулбал хятад цустай холилдсон боловч бидний ахан дvvс Євєр Монгол хип хопын хєгжил яг манай стиль хэв маягаар хєгжиж буйг та эдгээр дуунуудаас мэдрэх болно. Харин тэд нилээн зоригтой дугарсан байна лээ шvv. Дээр нь бонус болгон Євєр монголын "pop&hip; hop" микс буюу "Санасан сэтгэл" дууг vгийн хамт шууд vзэхээр оруулсан байгаа. Надад энэ дуу маш их таалагдсан бас их хєгжилтэй санагдсан. Нилээд олон зvйл ярьчихлаа, гэхдээ та бvхэн эдгээр уран бvтээлvvдээс Євєр монгол залуусын vзэл бодол, эрч хvч, тэдний хєгжил дэвшлийг бага ч болов мэдрэх болов уу.
Євєр монголын алдарт Хип Хопчид. (6 дуу + 15 фото) - Заавал cонс! Хадгалах

Болдын шинэ цомог худалдаанд гарлаа (Mp3 + 6 фото)

Бид өмнө нь дуучин, продюссер Болдын "Only one" шинэ цомог худалдаанд гарах гэж байгаа талаар мэдээллэж байсан билээ. Харин энэ цомог нь өнгөрсөн долоо хоногт Hi-fi records-н салбаруудаар10 000төгрөгөөр зарагдаад эхэлсэн байна. Энэ цомгийн продюссероор Quiza, Баярхүү нар ажилласан бөгөөд цомгийн зургуудыг Солонгосын адартай одуудын (Инха, Rain...) зургийг авдаг нэртэй зурагчнаар авахуулсан юм байна. Энэ цомог нь нийт 11 дуутай, дээр нь "Only one", "Нулимснаас харамласан хайр" дууны клипүүд, "Нулимснаас харамласан хайр" клипийг хэрхэн хийсэн талаарх ажлын материал зэргийг агуулсан бонус VCD дагалдаж байгаа юм байна. Ингээд та бүхэн түүний шинэ цомгийн дээжээс хүлээн авна уу.
Болдын шинэ цомог худалдаанд гарлаа (Mp3 + 6 фото) Хадгалах

Маралжингоо - Миний ертөнцийн зүүд (шинэ цомог) + Фото

Та бүхэндээ B production-ний залуу дуучин Маралжингоогийн шинэ цомгийн дээжээс толилуулах гэж байна. Энэхүү цомог нь 11 (track) дуунаас бүрдсэн "Миний ертөнцийн зүүд" нэртэй бөгөөд Солонгос улсад хэвлүүлэсэн байна. Цомгийн ихэнх дууг нь дуучин Болд зохиосон бөгөөд хоёр дууг нь Quiza, Баярхүү нар зохиожээ. Шинэ цомог нь өнгөрсөн долоо хоногоос эхэлж hi-fi records-оор 7000 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. Харин одоо түүний фото зураг болон цомгийн шилдэг дуунуудыг сонсоцгооё.
Маралжингоо - Миний ертөнцийн зүүд (шинэ цомог) + Фото Хадгалах

Монгол Продюсерийн уран бvтээл (2 Фото)

Манай залуус маань орчин vеийн электро, транс хєгжимийн салбарт дэлхийн хэмжээнд уран бvтээл хийж чаддагаа харуулж эхэллээ. Одонбат, Grooby (Энхмандал) гэсэн хоёр монгол залуугын "Shattered Skies" нэртэй original mix шуугиан тарьсаар л..., тэдний энэ бvтээл нь дэлхийн том том mix альбумуудад багтаж, дэлхийн олон сая залууст хvрж эхэлсэн байна. Энэ бол бидний бахархал байх ёстой, яг одоо та бvхэндээ тэдний энэ бvтээлийг толилуулж байна.
Монгол Продюсерийн уран бvтээл (2 Фото) Хадгалах

Номин талст - Чамайг санахдаа (Шинэ дуу!)

10 жил гэж урт хугацаа боловч саяхан байсан юм шиг л санагдана. 1997 онд байхаа “Дурласан охиндоо дуу аялан очих дуртай” хэмээн дуулж, бороон дунд бvжиглэж байсан туранхай жоохон залуус бол “Номин талст”-ынхан байсан билээ. Тэд одоо бvгдээрээ буйр сууж, сайн эцэг болцгоожээ. Байгуулагдсан цагаасаа эхэлж одоог хvртэл урын сандаа 150 гаруй дуутай энэ хамтлагын 4 залуу 10 жилийнхээ ойн баярын тоглолтоо энэ сарын 24-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд тавихаар болжээ. Сvvлийн хоёр жил хамтарч уран бvтээл хийгээгvй тэд саяхан хамтлагаараа "Чамайг санахдаа" хэмээх шинэ дуу бvтээж, клипийг нь хvртэл хийгээд амжсан байна. Олон жилийн ємнє "Нисванис" хамтлагын ахлагч Амгаа хилийн чандыг зорьсон найз бvсгvйдээ зориулан бичсэн шvлэгт нь гитарчин Єєжгий ая хийж, "Номин талст" дуулсанаар дуу тєрсєн тvvхтэй юм байна. Хэрвээ таны дотны хэн нэгэн алс хол хvний нутагт суугаа бол энэ сайхан дууг зориулаарай гэж саакаас санал болгож байна.

Номин талст - Чамайг санахдаа (Шинэ дуу!) Хадгалах

Лхагвасvрэн /Харанга/ - Сар шиг хол (Шинэ гоё дуу!)

Хар тамхины хэргээр хэд хэдэн удаа шоронд суугаад авсан Харанга хамтлагын дуучинЛхагвасvрэнодоо батлан даалтанд байгаа билээ. Энэ хvнийг муу зvйл хийсэн ч монголын ард тvмний зvрх сэтгэлд хvрсэн гайхалтай хоолой уянгалаг аялгуунууд тvvнийг хайрлах сэтгэлийг тєрvvлж байдаг билээ. Харь хол хvний нутагт суугаа нэгэн залуугын шvлгэнд хєгжимийн зохиолч Том Жагаа ая хийж, "Сар шиг хол" гэсэн сайхан дууг бvтээж, дуучин Лхагвасvрэнгээр дуулуулжээ. Энэ дуу нь одоохондоо fm радионуудаар цацагдаагvй байгаа юм байна. Эх орноосоо хол байгаа монголынхоо залуустаа энэ дууг саакын залуусаас зориулж байна.

Лхагвасvрэн /Харанга/ - Сар шиг хол (Шинэ гоё дуу!) Хадгалах