Уран зураг, баримал

Аймшигт түүх өгүүлсэн уран зургууд

Чадварлаг зураачдын бүтээлүүд хүний сэтгэл хөдлөлийг өөртөө нарийн гүн гүнзгий шингээж, үзэж буй хүнийг өөрийн эрхгүй бодолд автуулдаг. Тэдний зарим нь харахад л айдас жихүүдэс хүргэм уран зургууд бас бий. Үүнээс болж сүнстэй зураг гэж ярих ч тохиолдол байдаг. Ийм уран зургууд эздийнхээ амь насыг авч явах магадлалтай байдаг гэнэ шүү. Одоо хүргэх энэ бүтээлүүд дэлгэцний цаанаас харахад аюулгүй боловч, бодитоор худалдаж авах хэрэггүй гэдгийг сануулъя. Яагаад гэдгийг хамтдаа мэдэж авцгаая.

Аймшигт түүх өгүүлсэн уран зургууд Хадгалах

Энгийн нэгэн зураачийг дэлхийн хүн болгосон суут бүтээлүүд

Модернист зураачдын бүтээлийг “Энийг ямар зураг гэх вэ? Би ч зурж чадна” гэх олон хүмүүс байдаг. Тэгвэл дүрслэх урлагт хувьсгал хийсэн 20 дугаар зууны модернист зураачдын хамгийн гайхалтай зургуудын дээжээс та бүхэндээ хүргэе. Эдгээр зургаас та бүхэн тийм ч амар зурагдах бүтээл биш гэдгийг нь ойлгож, харах тусам ямар гайхалтай гэдгийг нь мэдэрнэ. 

Энгийн нэгэн зураачийг дэлхийн хүн болгосон суут бүтээлүүд Хадгалах

Алдартай уран зургуудын учир битүүлэг нууцууд

Хүмүүс галерейн хананд өлгөөтэй байх уран зургийг удаанаар хараад зогсдог учир нь юу вэ? Тэд үнэхээр тухайн зургаас далд санааг нь олж хараад, яагаад ингэж зурсныг нь ойлгохыг хичээдэг үү? эсвэл зүгээр л бусдыг дуурайдаг уу? Хэрэв сайн ажиглавал хальт хараад хэзээ ч олж мэдэхээргүй зүйлс алдартай зургуудад маш олон байдаг бөгөөд эдгээрээс жишээ болгон наймыг нь энд дурдъя.

Алдартай уран зургуудын учир битүүлэг нууцууд Хадгалах

Уран зураг ярьж чаддаг

Уран зураг дэлхийн бүх хэлээр ярьж чаддагийг та мэдэх үү? Дуу хөгжимд хүмүүс хэл соёл үл хамааран сайхан аялгуунд нь татагддаг ч үгийн утгыг бүрэн мэдэж чаддаггүй. Мэдээж гунигтай, эсвэл сайхан мэдрэмж авдаг ч бүрэн дүүрэн ойлгохгүй байх тохиолдол бий. Харин уран зураг хэлний бэрхшээлгүйгээр хүмүүст өөрийгөө илэрхийлж байдаг. Учир нь сонсогдох уншигдах бидний мэддэг хэлээр бус дүрслэлээр дамжсан оюун сэтгэлийн хэлээр уран зураг ярьдаг. Зургийг уншиж, ойлгох нь тэр хэлээр та зурагтай харилцаж буй хэрэг юм. Гэхдээ зургийг буруу ойлгох вий, алдаатай ярьчих вий гэж санаа зовох хэрэггүй.

Уран зураг ярьж чаддаг Хадгалах

Дүрслэх урлагийн түүхэн хөгжил

"Уран зураг, урлагийн ертөнц агуу баялаг. Бид энэ агуу ертөнцөд өөрийн эхргүй татагдаж, гайхамшигт бүтээлүүдээс мэдлэг, мэдээлэл, ойлголт, эргэцүүлэл, олон олон мэдрэмжийг авч байдаг. Бид дэлхийн дүрслэх урлагийн бүтээлүүдтэй хэдийн сайн танилууд юм шиг хэрнээ заримдаа урсгал чиглэл, он цаг, төрөл жанрыг тодорхой мэдэхгүй, хольж будилах нь бий. Тэгвэл дэлхийн дүрслэх урлагийн ертөнцийн арвин түүхийг маш товчоор бичиглэн, голлох төлөөлөгчид, тэдгээрийн бүтээлтэй хавсарган бэлтгэсэн дараах зурган нийтлэлийг уншаад та мэдлэгээ тэлээрэй!"

Дүрслэх урлагийн түүхэн хөгжил Хадгалах

Алдартай уран зураачдын тухай сонирхолтой баримтууд

Уран зураачид үргэлж бүтээлч, уран сэтгэмжтэй бас эгэл бус хүмүүс байдаг. Тэд дундаж хүмүүсээс ялгаагүй аль эсвэл хэт хачин жигтэй байх нь бий. Магадгүй тэдний ер бусын, сонирхолтой амьдрал бүтээлч чанарыг нь гаргаж ирдэг байх. Ийм л ер бусын дэлхийн зураачдын талаар сонирхолтой товч баримтаас хүргэж байна. Нийтлэлд зураачдын өөрсдийн хөрөг болон хамгийн алдартай бүтээлийн дээжээс нь хавсаргав. Таалан болгооно уу! 

Алдартай уран зураачдын тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Уран зургийг хэрхэн унших вэ?

Уран зураг орчин үеийн нийгмийн байр суурийг илтгэх нэгэн томоохон үзүүлэлт болох болсон. Үүнтэй холбоотойгоор уран зураг сонирхох хүмүүс ихэссэн ч мэргэжлийн бус энгийн хүмүүсийн хувьд уран зургийг ойлгож, тайлж уншихаас эмээдэг нь нууц биш. Сайн мэдэхгүй хүмүүсийн хувьд уран зураг баячуудын хэрэглээ эсвэл уйтгартай зүйл шиг санагдаж болох ч уран зурагтай нөхөрлөх нь хорвоо ертөнцийн талаарх бидний ухагдахууныг өргөтгөж, гүнзгийрүүлж байдаг.

Уран зургийг хэрхэн унших вэ? Хадгалах

Уран зураг авахаасаа өмнө юуг мэдвэл зохих вэ?

Баяр хүргэе, та уран зураг худалдан авахаар боллоо. Гайхамшигт урлагийн бүтээл таны гэр оронд хивс, телевиз, ямар ч цахилгаан бараанаас удаан үлдэнэ. Хэрэв зураг нь сайн чанартай бол дараагийн үр удамдаа дамжуулан үлдээнэ. Уран зургийг гэртээ угтаж авах нь амьдралаа баяжуулах сайхан завшаан, гэхдээ сонголтоо ухаалаг хийх хэрэгтэй. Тэгвэл ухаалаг байхад тань туслах дараах 5 зүйлсийг заавал анхаараарай!

Уран зураг авахаасаа өмнө юуг мэдвэл зохих вэ? Хадгалах

Уран зураг авахын ашиг тус

Уран зураг бол бидний амьдралын нэг хэсэг. Уран зургаас хол хөндий ойлголтоо юуны өмнө өөрчлөх хэрэгтэй. Уран зураг гэдэг зөвхөн ихэс дээдсийн, баячуудын хэрэглээ гэдэг хандлага бол өнгөрсөн үе. Эрх чөлөөт, орчин цагт бидний хэн нь ч уран зураг эзэмшиж, урлагийн сайхныг таашаах эрхтэй болсон.

Уран зураг авахын ашиг тус Хадгалах

Алдартай уран зургуудад нуугдсан нууцууд

Уран зураг бол дан ганц нүд, сэтгэлийн баясгалан бус уран бүтээлч хүний зүрх сэтгэлийн илэрхийлэл болохынхоо хувьд агуу нууцаар дүүрэн байдаг урлаг юм. Бид энэхүү нийтлэлдээ дэлхийн алдартай 10 уран зургаас уран зураг шинжээчдийн олж илрүүлсэн гайхмаар нууцуудыг дэлгэх болно. 

Алдартай уран зургуудад нуугдсан нууцууд Хадгалах

Дэлхийн алдартай уран зургуудын нууц тайлагджээ

Уран зургийн нууц гэж юу вэ? Зураг бүхэн түүх өгүүлдэг. Түүнээс гадна зураачийн ур чадвар, илэрхийлэх гэсэн санаанаас нь хамаарч, далд утга санаа, ёгтлол, бүр давхар зураг ч агуулагдаж байх нь бий. Тэгвэл бид эдгээр нууцуудыг өөртөө шингээсэн дэлхийн хамгийн алдартай 10 уран зургийг та бүхэндээ толилуулж байна. Таалан соёрхоно уу. 

Дэлхийн алдартай уран зургуудын нууц тайлагджээ Хадгалах

Одоог хүртэл учир нь тайлагдаагүй алдартай зургууд

Ямар нэгэн зураг хараад өөрийн эрхгүй таны дотор арзайж, хамаг бие жихүүцэм санагдаж байсан уу? Тэгвэл дэлхий дахины хүмүүсийг зүрхийг чичрүүлж, гай зовлон дагуулсан хамгийн нууцлаг 7 зургийг бид танд хүргэж байна. Магадгүй анх харахад юу ч мэдрэгдэхгүй байж болох ч, бие дээрээ аюул гамшгийг нь туулсан хүмүүс олон зууны туршид тэр тухайгаа өгүүлсээр ирсэн болохоор итгэхгүй гээд ч яах билээ дээ?

Одоог хүртэл учир нь тайлагдаагүй алдартай зургууд Хадгалах