Фото төсөл

Үймээн самуунд 50 жил нэрвэгдсэн Колумб улсын өнөөгийн төрх

Колумб улсад ирэх ням гаригт Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй. Сүүлийн 50 гаруй жил колумбчууд хоорондоо зөрчилдөж, ахан дүүсээ хөнөөж байлаа. Үнэндээ энэ нь иргэний дайн байгаагүй. Үзэл суртлын зөрчил байсан ч эцэстээ олон жил үргэлжилсэн мөргөлдөөнд хөтөлсөн юм. Данийн гэрэл зурагчин Мадс Ниссен (Mads Nissen) тус улсад 2010 оноос хойш цуврал гэрэл зураг авчээ. Эдгээр зургуудаараа тэрээр иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөний дараах тус улсын нөхцөл байдлыг харуулахыг зорьжээ. 

Үймээн самуунд 50 жил нэрвэгдсэн Колумб улсын өнөөгийн төрх Хадгалах

Афганистаны нэг өдөр

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс (ИБНАУ) 29 сая хүн амтай, Төв Азид далайгаас зайдуу оршдог орон бөгөөд 1946 онд НҮБ-д элссэн. Олон үндэстэн ястны орон төдийгүй хүн амын олонх нь Иран угсаатан юм. Одоо хүртэл энх тайван оршин тогтноогүй байнга л дайн дажин болж байдгаар нь бид сайн мэднэ. Тэгвэл Афганистан улсын нэг өдрийг харуулсан сонирхолтой, содон гэрэл зургуудыг та бүхэндээ хүргэе.

Афганистаны нэг өдөр Хадгалах
2018-06-16, 13:25

Мафийн өлгий нутаг Сицилийн амьдрал

Гэрэл зурагчин Мишель Перез  (Michel Perez) “Сицилийн адал явдал” хэмээх гэрэл зургийн төсөл хэрэгжүүлсэн бөгөөд тэрээр бүтээлдээ 1960-аад оны үеийн мафийн өлгий нутгийн ахуй амьдралыг дүрслэн харуулахыг зорьсон аж. Харин гэрэл зургийн цомгийнх нь гол дүрд Румын улсын фотомодель, үзэсгэлэнт бүсгүй Катринел Менгиа (Catrinel Menghia) тогложээ. Тэрээр үзэсгэлэнт халуухан итали бүсгүйн дүрийг гайхалтай гаргасан аж.

Мафийн өлгий нутаг Сицилийн амьдрал Хадгалах

Орон орны хүүхдүүд ямар тоглоомоор тоглодог вэ?

Хүүхдийн тоглоомыг нь хараад тухайн өрхийн амьдралын түвшин, орлогыг нь шууд тодорхойлох боломжтой. Сард 45 ам.долларын орлоготой өрх болон 3000 ам.долларын орлоготой гэр бүлийн ялгаа нь зөвхөн тэр айлын бяцхан хүүхдийн тоглоомоос харагдана. Доорх гэрэл зургууд танд ихийг бодогдуулах нь лавтай. 

Орон орны хүүхдүүд ямар тоглоомоор тоглодог вэ? Хадгалах

Цахим ертөнцөд трэнд болж буй аав охин хоёрын зураг

2008 онд охин Тифани нь төрсний дараа хятад бүсгүй өөрийн муур, нохой, нөхөр, хүүхэд дөрвийнхөө зургийг жил бүр авч байхаар шийджээ. Тэрээр охиныхоо 10 насны төрсөн өдрөөр авсан бүх зургуудаа Хятадын олон нийтийн сүлжээнд хуваалцсан байна. 

Цахим ертөнцөд трэнд болж буй аав охин хоёрын зураг Хадгалах

Дайны хөлд сөхөрсөн Иракийн бодит амьдрал...

Дайны хөлд нэрвэгдэж, байгалийн хамаг баялаг, ард иргэдээ алдаж дууссан Ирак орны талаарх бодит үнэнийг дэлгэн харуулсан гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна. Уг цуврал фото сурвалжилгыг Францын мэдээллийн агентлагийн гэрэл зурагчин Моад Аль-Дулайми (Moadh Al-Dulaimi) авчээ. 

Дайны хөлд сөхөрсөн Иракийн бодит амьдрал... Хадгалах
2018-05-30, 17:21

"National Geographic"-ийн олныг цочирдуулсан нийтлэл

"National Geographic" сэтгүүлд саяхан "Эх гариг ба хуванцар" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Бидний олонх нь орчин тойрондоо хэтэрхий их хуванцар хог байгааг мэддэг, тодорхой хэмжээгээр зарим нь хаядаг. Хүн төрөлхтөн нэг үгээр хуванцрын хэрэглээнд "донтсон" гэж хэлэхэд болно. Харин энэ эд яг ямар хог уршиг тарьж байгааг цөөн тооны хүн мэддэг нь харамсалтай. "National Geographic" сэтгүүлийнхэн энэ байдлыг өөрчлөхөөр шийдсэн бололтой.

"National Geographic"-ийн олныг цочирдуулсан нийтлэл Хадгалах

Хятадын шөнийн цэнгээний газрын хөшигний цаадах амьдрал

Гэрэл зурагчин Сергей Мельниченко (Sergey Melnichenko) Хятадын шөнийн цэнгээний газрын хөшигний цаана буй амьдралыг дэлхий дахинд түгээхээр шийджээ. Тэрээр “Behind the Scenes” хэмээх фото төслөөрөө та бидний мэдэхгүй Хятадын талаарх сонирхолтой зүйлсийг дурандаа буулган хүмүүст хүргэхийг зорьсон байна.

Хятадын шөнийн цэнгээний газрын хөшигний цаадах амьдрал Хадгалах

"Reuters" агентлагийн гэрэл зурагчны Балбаар аялсан тэмдэглэл...

26 сая хүн амтай Непал буюу бидний нэрлэдгээр Балба орон Ази тивийн өмнөд хэсэгт Хятад, Энэтхэг хоёр улстай хил залган оршдог. 8000 гаруй метр өндөр дэлхийн 14 оргилын найм нь Балбын нутагт байдаг. Энэ орон ууланд авирагчдын сонирхлыг гойд татдаг нь гайхах явдал биш ээ. Ариун дагшинд тооцогддог учраас зөвхөн Мачөпучар ууланд авирахыг л хориглодог юм байна. "Reuters" агентлагийн гэрэл зурагчин Нэвиш Читракар (Navesh Chitrakar) Балба орны амьдралын өнгийг тольдсон дараах гэрэл зургийг авсныг уншигчдадаа хүргэе. 

"Reuters" агентлагийн гэрэл зурагчны Балбаар аялсан тэмдэглэл... Хадгалах
2018-05-23, 12:40

Мадоннагийн "Sex" номон дээр хэвлэгдсэн задгай зургууд

Хүн бүр авахыг хүсдэг ч олддоггүй ном гэж байдаг. Цөөн тоогоор хэвлэгдсэн нь худалдаанд нэгэнт дууссан, харин номтой хүмүүс ямар ч үнээр зарахгүй хэмээн тас гүрийчихдэг тал бий. Тэгвэл энэ төрлийн тун ховор бүтээлийн нэг бол гэрэл зургийн цуглуулгаас бүрдсэн "Sex" хэмээх фото ном юм. 128 хуудас бүхий уг ном алдарт дуучин Мадоннагийн цэл залуу үеийнх нь эротик уран сайхны зургуудаар дүүрэн бөгөөд тэрээр хатагтай Дитагийн дүрийг бүтээжээ.  

Мадоннагийн "Sex" номон дээр хэвлэгдсэн задгай зургууд Хадгалах

Франц гэрэл зурагчны 10 жилийн турш авсан гайхалтай гэрэл зургууд

Эх үрсийн баяр удахгүй тохиох гэж буйтай холбогдуулан дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй эх үрсийн зургийг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр зургуудыг Францын гэрэл зурагчин Паскал Манертс (Pascal Mannaerts) дарсан бөгөөд тэрээр энэхүү бүтээлээ 10 жилийн турш авчээ. Түүний уйгагүй урт хугацааны бүтээлд монгол ээж хүү хоёр ч багтсан байна. 

Франц гэрэл зурагчны 10 жилийн турш авсан гайхалтай гэрэл зургууд Хадгалах

Цамцны цаадах нууц

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Британийн гэрэл зурагчин Алан Паудрил (Alan Powudrill) өөрийн "COVERED" төсөл дээр ажиллажээ. Тэрээр шивээстэй хүмүүсийг хувцастай болон нүцгэнээр зургийг нь авч харьцуулан олон нийтэд үзүүлсэн байна. Алан энэ төслөөрөө хүнийг гадаад байдлаар нь бүү дүгнэ гэсэн санааг харуулахыг зорьжээ.

Цамцны цаадах нууц Хадгалах
2018-05-17, 20:27