Гэрэл зурагчин

"National Geographic"-ийн шалгаруулалтад ирсэн шилдэг гэрэл зургууд

Алдарт "National Geographic" сэтгүүлээс зарладаг, өндөр шагналтай гэрэл зургийн уралдааны шалгаруулалт өдгөө ид явагдаж байна. Дэлхийн өнцөг бүрээс гэрэл зурагчид "Хүмүүс", "Хот" "Байгаль" гэсэн гурван ангиллаар тус сэтгүүлийн хаягаар зургаа илгээж буй бөгөөд ялагчийг ангилал тус бүрээр тодруулж, 10 мянган доллар, “Оны шилдэг гэрэл зурагчин” хүндэт шагнал олгох юм байна. 

"National Geographic"-ийн шалгаруулалтад ирсэн шилдэг гэрэл зургууд Хадгалах

Мэргэжлийн гэрэл зурагчид биднийг хэрхэн мэхэлдэг вэ?

Цахим ертөнц ер бусын үзэсгэлэнтэй, гайхалтай гэрэл зургуудаар дүүрэн байдаг. Гэхдээ энэ төгс зургуудыг яаж авдаг талаар та бодож үзсэн үү? Мэдээж тэд компьютер тодорхой хэмжээгээр ашигладаг ч чанартай зургийн аппаратыг бүтээлч сэтгэлгээтэй хослуулан итгэмээргүй гоё зургуудыг бүтээдэг ажээ. Доорх зургуудыг хараад танд ч бас бүтээлч санаа төрж мэдэх юм.

Мэргэжлийн гэрэл зурагчид биднийг хэрхэн мэхэлдэг вэ? Хадгалах

Итали гэрэл зурагчны өвөрмөц хэв маяг

Италийн гэрэл зурагчин Сандро Жиордано (Sandro Giordano) мэргэжил нэгт нөхдөөсөө арай өөр төрлийн гэрэл зураг авдаг нэгэн юм. Учир нь тэрээр дайн тулаан, аллага, нийгмийн сөрөг талууд мөн үзэсгэлэнтэй моделиудын зургийг дарахыг хүсдэггүй байна. Харин хүмүүсийг бүтэлгүйтсэн мэтээр харуулж, зургийг нь авдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл болгоомж илүүдэхгүй гэдэг санааг гол зорилгоо болгожээ. 

Итали гэрэл зурагчны өвөрмөц хэв маяг Хадгалах

"Sony Photography Awards 2018"-аас шагнал хүртсэн шилдэг бүтээлүүд

Энэ гайхалтай бүтээлүүдэд нийгмийн харилцаа, халуун цэг, хүн байгалийн холбоо, сэтгэл зүйг нарийн мэдрэмжүүдийг багтаажээ. "Оны шилдэг зурагчин" гэсэн алдар хүндтэй шагналын эзнээр Британы гэрэл зурагчин Алис Томлинсон (Alys Tomlinson)-ы "Ex-Voto" хэмээх цуврал бүтээл шалгарч, 25 мянган ам.долларын эзэн болсон байна. 

"Sony Photography Awards 2018"-аас шагнал хүртсэн шилдэг бүтээлүүд Хадгалах

Америкийн тайчих клубын эргэн тойронд...

Ихэнхи гэрэл зурагчдад тайчих клубын дотор гэрэл зургийг дарах хориотой байдаг. Харин гэрэл зурагчин Ивар Уиган (Ivar Wigan) нь Шотланд төрхтэй учир тэрээр Атлантагийн клубын байнгын хүндэтгэлтэй зочин байдаг гэнэ. Иварын "The Gods" хэмээх гэрэл зургийн цомог нь АНУ-ын өмнө зүгийн хип-хопчдод зориулсан байсан юм.

Америкийн тайчих клубын эргэн тойронд... Хадгалах

Лондонд болж буй үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд ил болсон шилдэг гэрэл зургууд

"Фото зурагчдын нэгдэл"-ээс 50 жилийнхээ ойг тэмдэглэн гаргасан үзэсгэлэнд олны танил, чадварлаг зурагчдын бүтээлийг дэлгэн харуулжээ. Энэхүү үзэсгэлэн дээрх зургуудыг фото зургийн мэргэжилтэн Зелда Чеатл (Zelda Cheatle)-ийн сонгосон байна. Тэрээр хэлэхдээ "Бид гэрэл зурагчдын чадвар чансаа болон хамрах хүрээг харуулахын тулд, шилдэг гэсэн нэг бүтээлийг сонгон авсан байгаа" гэжээ. Ингээд үзэсгэлэнгийн үеэр нийтэд хүртээл болсон ховор гэрэл зургуудаас толилуулж байна.

Лондонд болж буй үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд ил болсон шилдэг гэрэл зургууд Хадгалах

Африк зурагчны халуухан бүтээлүүд

Таны амралтанд бяцхан хачир нэмэхээр Өмнөд Африкийн Кейптаун хотод ажиллаж амьдардаг Дин Петерсен (Dean Petersen)-ий бүтээлийн дээжээс толилуулж байна. Энэ авъяаслаг гэрэл зурагчин ихэвчлэн аялал, загвар, гоо сайхан, амьдралын хэв маягийг харуулсан зургууд авдаг. Та бүхэн түүний бүтээлүүдээс эрч хүч, гоо үзэсгэлэн, адал явдлыг илүү мэдрэх болно. 

Африк зурагчны халуухан бүтээлүүд Хадгалах

Хятадыг хамгийн олон хүн амтай гэдгийг батлах сүрдмээр гэрэл зургууд

“Нэг гэр бүлд нэг хүүхэд” хэмээх журмыг Хятадын засаг гаргахад Хятад улсын хүн ам нэг тэрбум хүрч байсан. Энэ бол 1970 оны сүүл үед байсан. Харин 2015 оны намар Хятад улс энэхүү журмыг цуцлахаар шийдсэн байна. Нэг гэр бүл хоёр хүүхэдтэй байх боломжтой болсон бөгөөд энэ аргаар өөрийн хүн ам зүйг шийдвэрлэхээр болжээ. Одоо Хятад улсад 1.3 тэрбум хүн амьдарч байна.

Хятадыг хамгийн олон хүн амтай гэдгийг батлах сүрдмээр гэрэл зургууд Хадгалах

Орос бүсгүйн халуухан зургууд

Илья Рашап (Ilya Rashap) бол Оросын гэрэл зурагчин, зураач, уран зураачдын холбооны гишүүн, орчин үеийн гэрэл зургийн төлөөлөгч юм. Тэрээр гэрэл сүүдрийг сайн ашиглаж уран сайхны бүтээлч чанарыг нэмж гэрэл зураг дардаг нь түүний онцлог чанар болдог. Ингээд сүүлийн үед европт алдаршаад буй орос гэрэл зурагчны хар цагаан бүтээлүүдээс толилуулж байна. 

Орос бүсгүйн халуухан зургууд Хадгалах

Төвөд иргэдийн бодит амьдрал Америк гэрэл зурагчны дуранд...

Америкийн гэрэл зурагчин Фил Боржес (Phil Borges) дэлхийг тойрон аялал хийдэг бөгөөд дэлхий дээр цөөхөн үлдсэн үндэстгэнгүүдийн зургийг өөрийн гэрэл зургийн хальсандаа буулгаж авдаг байна. Харин энэ удаад тэрээр Төвөдийн иргэдтэй таарсан бөгөөд тэдний талаар мэдээлийг хүргэхээр шийджээ.

Төвөд иргэдийн бодит амьдрал Америк гэрэл зурагчны дуранд... Хадгалах

Чикаго хотын нууц шөнийн клуб

Аюултай залуус болон тэдний халуухан найз бүсгүйчүүдийн цугларалт. Чикаго хотын өмнөд хэсгийн шөнийн клубууд ямар байсныг улсынх нь иргэн биш л бол мэдэх боломжгүй. Учир нь шөнийн цэнгээний газрууд гадны иргэдийг орохыг хүлээн зөвшөөрдөггүй онцгой уламжлалтай байсан гэдэг. Харин Майкл Абрамсон (Michael Abramson) цэнгээний газрын зурагчин байсан ба тэр үеийн бүхий л үйл явцын зургийг авдаг байсны ачаар түүний бүтээлүүдээс бид 70-аад оны үеийн Чикаго хотын шөнийн цэнгээний газрууд ямар байсныг мэдэх боломжтой болсон юм.

Чикаго хотын нууц шөнийн клуб Хадгалах

Орон орны хүүхдүүд яг одоо ямар орчинд хүмүүжиж байна вэ?

Энэ дэлхийд төрж буй хүүхэд нэг бол цэцэглэн хөгжиж байгаа цэвэрхэн улс оронд, аль эсвэл өлсгөлөн дайнд нэрвэгдсэн улсад төрж өсдөг нь үнэхээр харамсалтай. Тухайн хүүхдийг өсч торниход нөлөөлөх гол зүйл бол зөвхөн эцэг эх биш улс орны эдийн засаг, түүний тогтвортой байдал ихээр нөлөөлж байдаг. Тэгвэл энэ дэлхийд байгаа орон орны хүүхдүүд яг одоо ямар байдалтайгаар өсч торниж байгааг харцгаая! 

Орон орны хүүхдүүд яг одоо ямар орчинд хүмүүжиж байна вэ? Хадгалах