Турах

Хоол тэжээлийн дутагдалд орсноо хэрхэн мэдэх вэ?

Охид бүсгүйчүүд маань үзэсгэлэнтэй сайхан харагдах гэсэндээ жингээ хасахаар зориг шулууддаг. Ингэхдээ хоол идэхгүй, удаан хугацаагаар мацаг барих бөгөөд энэ нь ямар эрсдэлтэй болохыг мэддэггүй нь харамсалтай. Удаан хугацаагаар хоол идэхгүй, биедээ уураг, шим тэжээл хуримтлуулахгүй байх нь бие махбодийн үйл ажиллагааг алдагдуулж, хоол тэжээлийн дутагдалд оруулдаг аж. Харин та өөрийгөө хоол тэжээлийн дутагдалд орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ? Бид өнөөдөр та бүхэндээ хоол тэжээлийн дутагдалд орсон үед илрэх шинж тэмдгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хоол тэжээлийн дутагдалд орсноо хэрхэн мэдэх вэ? Хадгалах
2017-12-01, 11:28

Баяраас өмнө 10 кг турах дэглэм

Загвар өмсөгчдийн тэрхүү сайхан арьс, нарийн бэлхүүс, гоёмсог хөлний нууц юундаа байдгийг та гайхаж байв уу? Хариулт нь шаргуу хөдөлмөр, дасгал хөдөлгөөн, бас хамгийн чухал нь зөв хоолны дэглэм юм. Илүүдэл жин нь биед муу хэдий ч, та турахын тулд заавал эрүүл мэнддээ хор хөнөөлтэй хоолны дэглэм барих шаардлагагүй. Энэхүү нийтлэлдээ бид турахыг хүсч буй бүсгүйчүүддээ зориулан хоолны дэглэмдээ заавал нэмбэл зохих хүнсүүд болон дасгал хөдөлгөөнийг танилцуулах болно.

Баяраас өмнө 10 кг турах дэглэм Хадгалах
2017-11-29, 14:15

Эмэгтэйчүүдэд 5 төрлийн гэдэс байдаг. Тэдгээрийг хэрхэн арилгах вэ?

Эмэгтэй хүн бүр турж, илүү сайхан бие галбиртай болохыг хүсдэг билээ. Гэхдээ хүн бүрийн таргалдаг шалтгаан нь өөр, өөр байдаг учраас хэн нэгэн алдартны зөвлөсний дагуу бүх эмэгтэйчүүд турчихна гэж үгүй. Иймд хэрэв та турахыг хүсэж байгаа бол эхлээд өөрийнхөө таргалсан шалтгаанаа тодорхойлоорой. Тэгвэл дараах нийтлэлээрээ таргалалт үүсгэдэг 5 гол шалтгаан болон тухайн тохиолдол бүрт хэрхэн турахыг бичлээ.

Эмэгтэйчүүдэд 5 төрлийн гэдэс байдаг. Тэдгээрийг хэрхэн арилгах вэ? Хадгалах
2017-11-24, 18:26

Өгзгөө хэрхэн томруулах вэ?

Дур булаам өгзөгтэй болох гэдэг эмэгтэй хүн бүрийн хувьд мөрөөдөл болсон зүйл билээ. Гэвч "Хэрхэн, ямар аргаар дур булаам өгзөгтэй болох вэ?" гэсэн асуултын хариултыг тэр бүр оновчтой олж чаддаггүй нь харамсалтай. Түүнээс гадна, хотын түгжрэл, стресс бухимдал, ажлын ачааллаас болоод фитнессээр хичээллэх боломж, бололцоо хомс байх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ хэн ч хараад атаархам, дур булаам өгзөгтэй болгох, гэрийн нөхцөлд хийхэд тохиромжтой дасгалуудыг хүргэж байна. 

Өгзгөө хэрхэн томруулах вэ? Хадгалах
2017-11-21, 17:08

Баллетчид хэрхэн жингээ барьдаг вэ?

Бидний мэдэхээр бүжигчид, тэр дундаа балетчид үргэлжид сайхан галбиртай байдаг. Тэднийг маш их дасгал сургуулилт хийж ийм сайхан биетэй болдог гэж боддог ч үнэн хэрэгтээ дасгал хөдөлгөөнөөс илүү эрүүл хооллолт  чухал байдаг гэнэ. Тэгвэл хамтдаа тэдний мөрддөг 10 хоолны дэглэмийг сонирхъё.

Баллетчид хэрхэн жингээ барьдаг вэ? Хадгалах
2017-11-12, 15:55

Дасгал хийж, хоолны дэглэм барихгүйгээр турахад туслах аргууд

Эмэгтэй хүмүүс магадгүй эрэгтэй хүмүүст ч мөн тулгардаг хамгийн том асуудлуудын нэг нь яах аргагүй таргалалт байдаг. Жингээ хасаж, эрүүл сайхан биетэй болохын тулд мацаг барих, дасгал хийх, тураах бэлдмэл уух гээд маш олон төрлийн арга хэрэглэдэг. Тэгвэл эрүүл, сайхан биетэй болохыг хичээж байгаа хүмүүст зориулсан маш энгийн 9 аргыг танилцуулъя.

Дасгал хийж, хоолны дэглэм барихгүйгээр турахад туслах аргууд Хадгалах
2017-11-04, 11:51

“Викториа Секрет”-ийн сахиусан тэнгэрүүд шоунаас өмнө жингээ хэрхэн хасдаг вэ?

Эмэгтэй хүн бүрийн үлгэр дууриалал болсон бүсгүйчүүд бол яахын аргагүй алдарт Викториан Секретийн сахиусан тэнгэрүүд билээ. Өв тэгш бие хаа, үзэсгэлэнт төрх царай нь дэлхий нийтээр алдаршиж, хүн бүхний анхаарлыг татаж чаддаг. Харин зарим хүмүүс тэдний өөгүй сайхан биеийг ердөө л бурхнаас өгсөн бэлэг, өөрсдөө ямар ч хүчин чармайлтгүйгээр, үүнийг олоод авчихсан мэт атаархдаг. Гэхдээ тэд ч мөн тэрхүү сайхан бие галбираа цогцлоохын тулд бидний төсөөлж ч байгаагүй их хөлсийг урсгадаг байх юм. Иймд бид та бүхэндээ "Викториа Секрет"-ийн алдартай загвар өмсөгчдийн жингээ хадгалдаг аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

“Викториа Секрет”-ийн сахиусан тэнгэрүүд шоунаас өмнө жингээ хэрхэн хасдаг вэ? Хадгалах
2017-10-28, 14:45

Фитнест явахдаа анхаарах ёстой зүйлс

Фитнес төвд явж, жингээ хасахын зэрэгцээ, биеийн галбираа төгс болгохыг хүсдэг охид бүсгүйчүүд олон байдаг. Гэсэн хэдий ч, тууштай явж, өөрийгөө дайчилж чадалгүй шантрах нь бий. Тэгвэл бид нийт турах хүсэлтэй охид бүсгүйчүүддээ зориулан фитнест явахдаа анхаарах ёстой зүйлсийг дуулгаж, үүнийг амьдралынхаа салшгүй хэсэг болгож, хүссэн үр дүндээ хүрэх аргыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Фитнест явахдаа анхаарах ёстой зүйлс Хадгалах
2017-10-27, 11:31

Алдартай одууд илүүдэл жинтэйгээ хэрхэн тэмцдэг вэ?

Алдар нэртэй одууд олны өмнө үргэлж төгс төгөлдөр болоод үзэсгэлэнтэй харагдах шаардлагатай болдог. Харин илүүдэл жинтэй хэдий ч, өөрийгөө ялан дийлж чадсан одуудыг та бүхэндээ танилцуулж, тэдний турсан нууцыг дэлгэхээр бэлтгэсэн юм. Та тэдний турсан аргуудаас санаа авч, тууштай хичээллээд үзээрэй. Үнэхээр өөртөө итгэж, зүтгэж чадвал, хүссэн жиндээ хүрэх нь цаг хугацааны л асуудал шүү дээ. 

Алдартай одууд илүүдэл жинтэйгээ хэрхэн тэмцдэг вэ? Хадгалах
2017-10-23, 14:09

Турсны дараах суларсан арьсыг хэрхэн чангалах вэ?

Өнөөдөр маш олон охид бүсгүйчүүд, залуучууд өөрсдийгөө ялан дийлж, илүүдэл жинтэйгээ эрчимтэй тэмцэж байна. Гэвч ийн жингээ хассаны дараа тэдний санааг суларч, унжсан арьс чилээх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ турсны дараах суларсан арьсыг хэрхэн чангалж хэвийн байдалд оруулах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе!

Турсны дараах суларсан арьсыг хэрхэн чангалах вэ? Хадгалах
2017-10-13, 18:22

Таны биеийн жин хэдэн кг байх ёстой вэ?

Та хэдэн кг жинтэй вэ? Биеийн өндөр, харьцаа зэргээс хамаарч, хэдэн кг жинтэй байх ёстойгоо мэдэх үү? Ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй тул хэт их турах, эсвэл таргалах гэхчлэн буруу алхам хийх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ байх ёстой жингээ мэдэх боломжийг олгож, сонирхолтой мэдээлэл бэлтгэлээ. 

Таны биеийн жин хэдэн кг байх ёстой вэ? Хадгалах
2017-10-06, 18:19

Япон дэглэмээр 13 хоногийн дотор 10 кг хасаарай. Үр дүнд нь дахиж таргалахгүй!

Япон ард түмэн амьдралын зөв хэвшил, эрүүл гоолиг бие, шингэн тунгалаг царайгаараа бусад улсуудаас эрхгүй ялгардаг билээ. Тиймээс ч бид та бүхэндээ Япончуудын түргэн хугацаанд биеийг эрүүлжүүлж, дахин жин нэмүүлэхгүй байх тустай шидэт дэглэмийг танилцуулъя. Та тус дэглэмээр 13 хоног хооллосны дараа ойрын 2-3 жилдээ дахин жин нэмэхгүй байх давуу талтай юм.

Япон дэглэмээр 13 хоногийн дотор 10 кг хасаарай. Үр дүнд нь дахиж таргалахгүй! Хадгалах
2017-10-03, 10:44