Уудаг жимсний урамшуулал!
Coca Cola - Worldwide partner!
Дайны талбараас гэртээ эргэж ирсэн нь
 Амьд эргэж ирэх, харийн газарт ясаа тавиад, үүрд орхин одох эсэх нь тодорхойгүй, байлдааны улаан фронтруу орхин оддог хүмүүс бол эр цэргүүд билээ. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ алд биеийн жаргалаас илүүд үзсэн хүмүүс учраас хайртай дотны хүмүүс нь тэднийг нулимстай нүдээр үдээд, үсээ цайтал хүлээхээс өөр аргагүйд хүрдэг. Гэвч дайны талбараас эх орондоо, ээж аавдаа, эхнэр/нөхөр хүүхэдээ эргэн ирж байгаа цэрэг эрс, цэрэг бүсгүйчүүдийн дүр зураг нь сэтгэлийн гол эргээ халимаар мөч байдаг. Ингээд бүгдээрээ нэгэн сэтгэл хөдөлгөм түүхийн дүр зурагтай танилцацгаая.
Архи болон хар тамхийг нууцаар авч явдаг хэрэгслүүд
 Цэнгэлдэх хүрээлэн, үзвэрийн танхимруу нууцаар согтууруулах ундаа авч орох, эсвэл гашуун дарсаа эхнэрээсээ нуух хэрэгцээ зарим эрчүүдэд гардаг. Тиймээс балгах дуртай боловч ганц хоёр зуун граммаас хэтэрдэггүй эрчүүдэд энэ аргууд хэрэг болж мэдэх юм. Мэдээж цагдаа, сэргийлэхийнхэн болон балгадаг нөхөртэй эхнэрүүдэд ч гэсэн бас сэрэмжлүүлэх үүднээс доорхи аргуудыг давхар хүргэж байна. Өсвөр насны хүүхэд тань эдгээрийн аль нэг аргаар согтууруулах ундаа, мансуурах тамхи нууцаар хэрэглэж байх вий... Одоо нууцыг нь мэддэг боллоо.
Рианна болон боди арт
 “Where have you been” хэмээх шинэхэн дууныхаа клипэнд зориулж, 25 настай алдарт Рианна боди арт хийлгэжээ. Түүнийг биен дээрээ юу зуруулсан болохыг бид цоглог хэмнэлтэй, өвөрмөц аялгуутай клипнээс нь харсан. Тэгвэл одоо тэрхүү боди артаа зуруулж байх үеийнх нь гэрэл зургуудыг танд хүргэж байна.
Гэрэл зурагчин Кристефер Моррис-ын бүтээлүүд
 Улс төр, урлаг, эгэл ардын амьдрал, дайн дажин гээд өөрийн амьдарч буй цаг үеийн бүх талбарын төлөөлөгчдийн ховорхон дүр зургийг хальсанд буулгаж, өөрийн гэсэн өнгө аястай гэрэл зургуудыг бий болгодог уран бүтээлч бол Кристофер Моррис (Christopher Morris) юм. Тэрээр 1958 онд мэндэлсэн бөгөөд гэрэл зурагчнаар ажилласан эхний 20 жилдээ үргэлж дайн байлдааны зураг дардаг байжээ. Харин 2000 оноос хойш Цагаан Ордны албан ёсны гэрэл зурагчин болсон байна. Тэрээр баримтат гэрэл зурагнаас гадна сурталчилгааны болон фэшн төрлүүдэд ч ур чадвараа сорьдог байна. Ингээд бүгдээрээ энэ цаг үеийн камер барьсан Пикассо нарын нэг болон Кристофер Морисс-ын бүтээлүүдтэй танилцацгаая.
АЛТАН ҮЕИЙН СОР БОЛСОН КИНОНУУД HD ФОРМАТААР
 Монгол улсын засгийн газраас баталсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Монгол киноны сан хөмрөгийг сэргээх, олон нийтэд түгээн таниулах” төслийг Архивын Ерөнхий Газар болон “ЮНИТЕЛ” группын “ЮНИВИШН” компаниуд хамтран санаачилж, хэрэгжүүлэхээр боллоо.
Хятадын нэгэн гимнастикийн сургууль
 Хятадын Ляонин мужийн Шэньян дахь спортын сургуулийн гимнастикийн ангийн хүүхдүүдийн бэлтгэл сургуулилтын үеэр авсан гэрэл зургуудыг танд хүргэж байна. Тус сургуулийн гимнастикийн ангид 6-15 насны 60 орчим хүүхэд явдаг байна. Хүүхдүүдийг маш чанга хатуу дэгтэй бэлтгэл хийлгэж, багаас нь ясгүй мэт уян хатан болгоход анхаардаг ажээ. Хүүхдүүд ч гэсэн эцэг эх, нийгмийнхээ суулгаж өгсөн ухамсрын дагуу, улс эх орныхоо мэргэжлийн гимнастикчдын багт багтахын тулд ясаа хугартал хичээдэг байна.
Олимп явах азтан тодорход 9 хоног үлдлээ!!!
 Хэрэглэгч та бүхэн Хүслийн, Бидний, Түмний савлагаатай Кока-Кола, Фанта, Спрайт ундааныхаа бөглөөн доторх 12 оронтой кодыг регистрийн дугаарын хамт бичээд 135555 дугаарлуу энгийн тарифаар мессеж бичин явуулах, эсвэл www.iCoke.mn вэб сайтад орж бүртгүүлэн Спорт алчуур, Футболк, Mr.Pizza 2500₮-ийн ваучер хожих боломжтой юм. Хэрэглэгч таны 5-р сарын 2-оос 5-р сарын 25-ны хугацаанд iCoke.mn вэб сайт болон 135555 дугаарлуу явуулсан бүх код Лондон 2012 зуны олимп үзэх азтангийн тохиролд давхар хамрагдах бөгөөд 5-р сарын 26-ны өдөр Лондон 2012 Зуны Олимп үзэх 2 азтанг албан ёсоор тодруулах болно.
Elle US дээрхи Кристен Стюарт
 6-р сарын Elle US сэтгүүлийн нүүрэн дээр “Цасан гоо гүнж ба анчин” киноны гол дүрд тоглосон, жүжигчин Кристен Стюарт (Kristen Stewart) –ын зураг гарчээ. “Twilight” цувралаар бидний танил болж, улиг болтлоо сайхан, муухайгаараа дуудуулсан залуухан од маань алдарт цувралынхаа сүүлийн ангийн хажуугаар Цасан гоо гүнжийн дүрийг бүтээгээд амжжээ. Ингээд та бүхний мэлмийд Кристен Стюарт-ын "Elle" дээрхи дүр төрх болон шинэ киноных нь саунд трек болох Florence and the Machine хамтлагийн дуулсан "Breath Of Life"- дууны клипийг толилуулж байна.
Онлайн тоглоомын гай
 Мэдээж төрөл бүрийн онлайн тоглоом нь хүнийг донтуулж, хүч энергийг нь сорон, цаг хугацааг нь хумсалдаг маш хөнөөлтэй зүйл билээ. Бид компьютер тоглоомны хор уршгийн талаар маш ихийг мэднэ. Тэгвэл одоо тоглоомонд донтсон найз залуудаа ясандаа тултал гомдсон эмэгтэй хүн ямар гай тарьж болдог талаар ярилцая. Өмнөд хөршийн нэгэн оюутан залуу онлайн тоглоомонд хэт донтоод, найз охиноо огт хайхрахгүй, ихэнхи цагаа PC-нд өнгөрүүлдэг байжээ. Гэтэл найз бүсгүйнх нь тэвчээр барагдаж, нэгэн PC-ний газрыг хэрхэн бужигнуулсныг одоо танд хүргэж байна.
Ер бусын өвөрмөц төрхтэй бүсгүй
 Интернетээр алдаршиж, энд тэндгүй зураг нь харагдах болсон энэ эмэгтэйн төрхийг хараад хамгийн түрүүнд фотошоп байна гэж бодсон гэдгээ нуух юун. Гэвч энэ бүсгүй үнэхээр бодит нэгэн бололтой. Түүний дух, хамар, уруул гээд нүүрний бүх хэсэг нь хүн бусын өвөрмөц хэлбэртэй ажээ. Бараг л хүүхэлдэйн киноны амилсан баатар гэлтэй үнэхээр содон харагдана. Гэхдээ түүний амьдралд дурласан, аз жаргалтай, баяр хөөртэй гэрэл зургуудыг хараад муухай эмэгтэй хүн гэж байдаггүй, эмэгтэй хүн бүхэн өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй байдаг гэдэг үг санаанд орлоо.
|