Нэвтрэх or ЭлсэхHvvр хуудасШинэ мэдээ!Чаат РадиоШилдэг 25Реклам!Тусламж   
Мэдээний тєрєл
Гадаад мэдээ
Сонин хачин
Дотоод мэдээ
Монгол охид
Оддын амьдрал
Фото зураг

Саак music

Кино ертєнц

Кино театр

Эротик лоунж

PR Мэдээ
Шинэ технологи
ТВ шууд эфир!
Нийтлэл
Спорт

Хєгжмийн мэдээ

Монгол видео
Гадаад дуу
Гадаад видео
Програм хангамж
Тоглоом
Флеш тоглоом
Ном товхимол
Насанд хvрэгчдэд
Туслах цэс
· Нvvр хуудас
· Мэдээ илгээх
· Мэдээний архив
· Нэвтрэх / Гарах
· Санал асуулга
· Статистик
· Холбоо барих
· Шилдэг 25
Сурталчилгаа
ТВ шууд эфир!
Баригдсан даа чи!
Мессенжерт нуугдсан найзаа барьж авахыг хvсвэл дээрх зурган дээр дараарай.
Тvншvvд
Удаан хугацааны тvнш!

World in your hand!

It's different!

Your Life Partner!

Єндєр хурдны цогц шийдэл!


Хандалт
Welcome, Зочин!
Username
Password
(Элсэх)
Гишvvдийн тухай:
Сvvлд: chups_c
Єнєєдєр: 0
Єчигдєр: 4
Бvгд: 17990

Яг одоо сайтад:
Зочид: 235
Гишvvд: 0
Нийт: 235

Сvvлчийн 10 /IP/
38.107.191.116
66.249.65.121
64.134.237.183
203.169.53.164
182.160.48.88
38.107.191.115
119.40.102.10
81.100.167.95
116.3.252.134
203.169.51.250
Таны тухай

Your ip: 38.107.191.116
Browser: CCBot/1.0 (+http://www.commoncrawl.org/bot.html)
Oper.sys:Windows

Нийт хандалт
2006-01-23-наас эхэлж
132536563 удаа хандсан.

Кино ертєнц

Энэ тєрєл дотроос хайх:   
[ Буцах | Шинэ сэдэв сонгох ]

“ДЭВ” УСК - Тун удахгvй! | 40 Фото + Видео!
Кино ертєнц
2010-05-03, 14:53

Синебокс арт (Cinebox Art) группын залуу уран бvтээлчдийн шинэ бvтээл “ДЭВ” сэтгэлзvйн аймшгийн кино удахгvй vзэгч та бvхэнд хvрэхэд бэлэн боллоо. Єнєєгийн нийгэмд єсєж дэвжиж яваа залуусын нийгэмд эзэлж буй байр суурь, амжилт, архидалт, садар замбараагvй амьдралаас болж хэрхэн амьдрал нь нуран унаж байгааг киноны турш гарах олон vйл явдлаар vзvvлсэн байна.
“ДЭВ” уран сайхны киноны гол дvрд УДЭТ –ын жvжигчин Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, М.Тогтохжаргал мєн жvжигчин Э.Тамир, Б.Энх-Дєлгєєн, Б.Мєнхжин нар тоглолоо. Кино 2010 оны 5-р сарын 8-нд бvх кино театруудад нэгэн зэрэг нээлтээ хийх гэж байгаа юм байна. Одоо харин та бvхэндээ уг бvтээлийн трэйлер болон киноны уран бvтээлчдийн сонирхолтой фото агшнуудаас сонирхуулъя.
Wolf's Lair - Чонын vvр | Youtube, cititube
Кино ертєнц
2010-04-29, 18:06

Манай сайтын хэрэглэгч Энх-Уянгаас єєрийн найз болох А.Бvрэн-Эрдэнийн бvтээл "Чонын vvр" хэмээх богино хэмжээний анимэйшныг сайт дээрээ тавьж єгєхийг хvссэн мэйл ирсэн юм. Мэдээж надад таалагдсан бас олон зvйлийг богино хугацаанд харуулж чадсан, маш гоё бvтээл байсан учраас та бvхэндээ vзvvлэхээр шийдлээ. Уг анимэйшныг бvтээсэн Бvрэн-Эрдэнэ нь одоо Тайваны урлагийн сургуулийн тєгсєх курсын оюутан бєгєєд энэ бvтээл тvvний дипломын ажил нь юм байна. Гоё бvтээл хийсэн Бvрэн-Эрдэнэ болон тvvнийг илгээсэн Энх-Уянга нартаа маш их баярлалаа. Сургуулиа амжилттай тєгсєєд эх орондоо эргэн ирж, Монголын хvvхэлдэйн киноны урлагийг хєгжvvлэхэд vнэтэй хувь нэмэр оруулаарай гэж хvсье.
Дэлхийн хамгийн галзуу 10 богино хэмжээний кино
Кино ертєнц
2010-04-27, 13:55

Та бvхэндээ дэлхийн кино урлагийн тvvхэнд хийгдсэн орчин vеийн шуугиан тарьсан 10 богино хэмжээний киног шууд vзvvлэхээр тайлбарын хамт орууллаа. Хvмvvн бидний бодож сэтгэх нь хязгааргvй байдаг бєгєєд хэрвээ чи сайн анзаарах юм бол хажууд чинь байгаа эд зvйлс хvртэл бvхэл бvтэн тvvхийг хvvрнэж чадахуйц дурсамж дуртгалыг хадгалж байдаг гэдгийг эдгээр кино бvтээлvvдээс ойлгож авах болно. Энэ мэдээлэл кино урлаг сонирхдог залууст маань таалагдана гэдэгт итгэл дvvрэн байна. За ингээд тухлан сууж дэлхийн хамгийн "галзуу" арван бvтээлийг сонирхоно уу.
“Бэнкси” киноны Лос-Анжелес дахь нээлт
Кино ертєнц
2010-04-15, 23:31

Єчигдєр буюу 4-р сарын 14-ний Пvрэв гарагт Лос-Анжелес хотын Los Angeles Theatre-т дуулиант уран бvтээлч "Exit Through the Giftshop"-ийн олны тэсвэрийг баран хvлээлгэсэн "Бэнкси" (Banksy) киноны нээлтийн ажиллагаа болж єнгєрчээ. Киноны нээлтийн ёслолд оролцсон олны танил хvмvvсийн дунд кино ертєнцийг албан ёсоор орхиж, нэг ёсондоо “зодог тайлсан” жvжигчин Хоакин Феникс байсныг дурьдах нь зvйтэй болов уу. Хагас нvцгэн бvсгvйчvvдээр vнэгvй поп-корн тараалгах гэх мэтийн олон сонирхолтой арга хэмжээнvvдийг явуулснаар Banksy-гийн нээлт нь євєрмєц бєгєєд анхаарал татахуйц болжээ. За ингээд Бэнкси киноны Лос-Анжелест болсон нээлтийн арга хэмжээний талаархи бяцхан фото сурвалжлагатай танилцаарай.
Disney-гээс танд барьж буй шинэ бэлэг - Tron Legacy
Кино ертєнц
2010-03-11, 01:54

Найруулагч Жозеф Косински нь Disney-тэй хамтран "Tron Legacy" хэмээх цоо шинэхэн гайхалтай тvvхийг танд “хvvрнэх” гэж байна. Энэхvv кинонд 2010 оны Оскарын шагналт жvжигчин Жефф Брижес болон Майкл Шин, Оливия Уайлд, Жон Херт, Гаррет Хедланд, Серинда Свон, Жеймс Фрейн, Брюс Бокслейтнер, Бо Гарретт, Тони Бессон нарын олон алдартнууд тоглосон байна.
Кинонд. Сэм Флинн гэгч 27 настай техникийн гоц ухаантай залуу нь нууцлагдмал байдлаар ор сураггvй алга болсон эцэг болох Кевин Флинн-ийг хайж байгаад амьд vлдэхийн тєлєє тэмцдэг нэгэн тоглоомын кибер орон зайд хvрэлцэн ирдэг. Аав нь тэрхvv харгис тоглоомын ертєнцєд ороод 25 жилийг ардаа vдсэн болж таардаг байна. Ингээд эцэг хvv хоёр нэгэн нууцлагдмал дагуулын хамтаар кибер оршихуйн сонирхолтой адал явдлуудыг туулах амь сорьсон аялалаа эхэлдэг ажээ. Ямартай нь энэхvv бvтээл нь манай хойд хєршид 2010 оны 12 сарын 26-наас эхэлж гарах тєлєвтэй байгаа гэнэ. Харин манайд хэзээ нээлтээ хийхийг нь урьдчилан хэлэх завшаан тохиовол танд заавал дуулгахаа амлая. Ингээд кино сонирхогч та дэлгэцэндээ ойртон суугаад Tron Legacy-гийн зураг авалтын зарим хэсгvvд болон, трэйлерийг нь хvлээн аваарай.
Удахгvй дэлгэцнээ гарах The Runaways киноны тухай
Кино ертєнц
2010-03-09, 11:51

АНУ-ын бvх кино театруудын дэлгэцнээ энэ гуравдугаар сард багтан, алдарт рок бvсгvй Жоан Жетт-ийн дурсгалд зориулсан гайхалтай бvтээл гарч эхлэх юм байна. Энэхvv бvтээл нь 1970-аад онд залуусыг байлдан дагуулж явсан энэ шавилхан бvсгvйн гоцлол дуучнаар ажилладаг байсан “The Runaways” –охидын хамтлагийн талаар тvлхvv єгvvлэх ажээ. Найруулагч Флория Сигизмонди нь уг бvтээлийнхээ гол дvрийн хоёр жvжигчнээр элдэв эргэлзээгvйгээр шууд л Кристен Стюарт болон Дакота Фаннинг нарын єсч яваа оддыг тоглуулахаар болжээ.
Тvvнчлэн кинонд Скаут Тейлор-Комптон, Алиа Шавкат, Майкл Шэннон, Татум О'Нил, Бретт Каллен, Даниелла Райли Кеуг, Стелла Маив, Жонни Льюис болон бусад жvжигчид дvр бvтээх юм. Манай кино театруудад хэзээнээс гарах болон, DVD нь худалдаалагдах эсэх нь харамсалтай нь бидэнд тодорхойгvй байна. Ямартай ч шинэ vеийн залуухан оддын гол дvрд нь тоглох, алдартай нэгэн бvсгvйн талаархи сонирхолтой тvvхэн баримтат киноны зураг авалтын хэсгvvдийг тантай хуваалцаж буйдаа баяртай байна.
АНХНЫ БОЛЗОО / BLIND DATE (2010) | MONGOLIA
Кино ертєнц
2010-02-20, 00:31

Анхны vнсэлт, анхны хайр, анхны алхам гээд л "Анхны" гэж тодотгох дурсамж бvр бидний сэтгэл зvрхэнд хэзээ ч мартагдашгvй тийм євєрмєц мэдрэмжийг vлдээсэн байдаг. Тэр дундаа анхны болзоо... Учир нь анхны тохиолдол ой санамжинд тод vлддэгийн дээр тэр хvнийг таньж мэдэх, єєрийнхєє талаар анхны сэтгэгдлийг тєрvvлдэг хариуцлагатай vе билээ. Харин одоо та бvхэндээ Балхжавын Чингvvн гэх авъяаслаг залуугийн зохиолыг нь бичиж, найруулсан "Анхны болзоо" буюу "Blind Date" хэмээх богино хэмжээний киног шууд vзэхээр толилуулж байгаадаа баяртай байна. За ингээд хэдэн хором анхны болзоогоо дурсаж, гэгээн хайрын тvvхээр аялаарай.
Багны цаана хэн байв?
Кино ертєнц
2010-02-09, 12:50

Та бvхэнд кино ертєнцийн талаархи ээлжит сонирхолтой фото мэдээллээ хvргэхээр бэлтгэлээ. Кино урлаг хєгжиж, технологийн дэвшлийг улам тvлхvv ашигладаг болохын хирээр зєгнєлт бvтээлvvд дээрхи євєрмєц, хvнээс “гажууд” тєрхтэй дvрvvдийн цаана яг ямар жvжигчин, уран бvтээлч байгааг олж мэдэхэд улам амар болсоор байгаа билээ. Тэр тусмаа сvvлийн vеийн кинонууд дээрхи дvрvvдийн нvvрний хувирлыг нь харахад л ямар жvжигчин тоглосныг нь бид мэдчихдэг болсон. Технологи тийм л нарийн хэмжээнд, бvр хvний нvvрний булчин, цэг бvрийн хэмжээнд хєгжиж шvv дээ. Гэвч цагийн цагт байдал єнєєдрийх шиг ийм байгаагvй ээ. Дээхэн vед бол тэс хєндлєн зєгнєлт дvрийг огт єєр жvжигчин бvтээдэг байжээ. За ингээд та бидний шимтэн vздэг олон сонирхолтой бvтээлvvд дээрхи мангас, робот, харь гарагийнхан гэх зэрэг хvн бусын дvрvvдийн цаана хэн байсныг хамтдаа сонирхоцгооё.
«Алтан бємбєрцєг - 2010» кино наадмын дvр зураг
Кино ертєнц
2010-01-20, 08:56

Алдарт “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын дараа ордог, Дэлхийн хоёр дахь том кино наадам болох “Алтан бємбєрцєг-2010” (Golden Globes 2010) -ийн дvр зургийг танд толилуулж байна. Холливуудын гадаад хэвлэлийн холбооноос жил бvр уламжлал болон зохиодог уг фестиваль нь энэ жил 67 нас хvрж байгаа ажээ. Ингээд 2010 оны “Алтан бємбєрцєг”-ийн хувьд 2009 оны дэлгэцийн бvтээлvvдийн аль нь бусдыгаа хошуучилж, ямар аавын хvv, ээжийн охин хаана амилуулсан аль дvрээрээ шилдгээр тодорсныг хамтдаа сонирхоцгооё. Энэхvv нийтлэл маань магадгvй таны маргааш татаж vзэх киноны сонголтонд шууд нєлєєлнє гэдэгт итгэлтэй байна.
Дэлгэцийн бvтээлд ашигладаг тусгай эффектvvд
Кино ертєнц
2009-12-22, 12:34

Та vзсэн кино, реклам гээд бvх тєрлийн дэлгэцийн бvтээл дээрхи (гол дvрийн жvжигчдээс бусад нь) бvхий л зvйлд, тэр тусмаа хvрээлэн буй орчинд нь хараад л бодитоор, яг тэнд нь очиж зураг авсан байна гэж итгэдэг vv? Хэрэв тийм бол vнэхээр гэнэн хонгор байгааг тань илчлэхээр энэхvv сонирхолтой видеог толилуулж байна. Кино бvтээгчид яаж зохиомолоор хvрээлэн буй орчинг бий болгож, жvжигчид хэрхэн vнэмшилтэй тоглодог болохыг та эндээс хараад амаа ангайх нь лавтай. Харин кино vзээд итгэхийг хvсдэг, хийсвэр орон зайг бодит орчинтой хольж ойлгохыг хvсдэг бол та энэхvv видеог vзээд хэрэггvй гэмээр байна. Урам тань хугарахын нэмэр...

Хуудас: [1] 2 3 4 5 6 7 8 9 10  Дараагийнх >> 

Сурталчилгаа
Сурталчилгаа
Єнєєдєр
Odoogoor shine medee oroogui baina.
Бусад мэдээ
Wednesday, December 16
· “Шерлок Холмс” киноны нээлтийн vйл ажиллагаа
Tuesday, October 20
· Scream Awards 2009
Tuesday, October 06
· ”Зvрхэнд гэрэлтэх од” тэнгэрт тvглээ | Фото + Видео!
Tuesday, August 18
· Ом Шанти Ом (2007) DVDRip | Монгол Subtitle
Monday, August 03
· The Hangover (2009) DVDScr | English. ~1.27 GB
Saturday, August 01
· Terminator Salvation (2009) DVDScr | English. ~1.26 GB
Tuesday, July 07
· Watchmen (2009) DVDRip | English. ~949 MB
Thursday, July 02
· Angels & Demons (2009) DVDRip | English. ~1 GB
Monday, June 29
· Knowing (2009) DVDRip | English. ~799 MB
Thursday, June 18
· Night at the Museum II (2009) DVDRip | English ~697 MB
Friday, June 12
· Friday the 13th (2009) DVDRip | English ~699MB
Tuesday, June 09
· Tyler Perry's Madea Goes to Jail (2009) DVDRip | English ~699 MB
Monday, June 08
· He's Just Not That Into You (2009) DVDRip | English ~799 MB
Sunday, June 07
· “Нохойноос доор новшнууд” (Inglourious Basterds) киноны танилцуулга
Saturday, June 06
· “Маргаашгvй” УСК удахгvй дэлгэцнээ /2 видео + дуу/
Wednesday, June 03
· Push (2009) DVDRip | English. ~701 MB
Monday, June 01
· The International (2009) DVDRip | English. ~799 MB
Friday, May 08
· …2009 он. “Тєрийн дайсан” (16 фото + видео)
Saturday, May 02
· “Луйврын хот”-ын уран бvтээлчид кино танилцуулгаа хийлээ
· Эхнэрийн урхи: 128 - 129 дvгээр анги /шууд vзэхээр!/

Мэдээний архив
Сурталчилгаа