'Оскарын шагналт кинонууд' төрөл, жанрын архив

Million Dollar Baby (2004) DVDRip | ENG

8.2/10 (Top250#144)

77 дахь удаагийн Оскар
" Best Picture"
" Best Actress"
" Best Supporting Actor"
" Best Director"
Дараагийн Оскарын шагналт киногаар 2004 онд үзэгчдийн хүртээл болж, Оскарын 4 төрөлд шагнал хүртсэн “Million Dollar Baby ” киног DVDRip чанартайгаар хүтгэж байна. Үзэгчдийн таашаалыг зүй ёсоор хүртсэн энэ киног жүжигчин Clint Eastwood найруулж өөрөө гол дүрд нь тоглосон юм. Түүний хамтран тоглогчдоор залуу жүжигчин Hilary Swank болон алдарт жүжигчин Morgan Freeman нар сонгогдсон билээ. Боксын шинэ тамирчин хайж байгаа далгалжуулагч, мэргэжлийн боксчин болохыг мөрөөддөг сонирхогч бүсгүй хоёрын тухай өгүүлэх уг кино нь кино акидемийн “Шилдэг киногаар”-гоор тодорсон юм. Киноны зураг авалтыг Los Angeles хотод Hollywood-ын Атлетикийн клубд зураг авалтыг хийжээ.



‘ Million Dollar Baby (2004) DVDRip | ENG’ киноны дэлгэрэнгүйг уншиж татаж авна уу. »

The Aviator (2004) DVDRip | ENG

7.9/10

77 дахь удаагийн Оскар
" Best Supporting Actress"
" Best Cinematography"
" Best Art Direction"
" Best Costume Design"
" Best Editing"

Холливуудын нэрт найруулагч Martin Scorsese болон жүжигчин Leonardo DiCaprio нарын хамтын бүтээл болсон “Aviator” буюу “Нисэхийн зүтгэлтэн” кино 2004 онд дэлгэцэнд гарсан юм. Энэ кино нь Америкийн нисэх хүчний салбарын нэр зүтгэлтэн Howard Hughes –ын намтараас сэдэвлэн хийсэн бөгөөд Америкийн кино академийн Оскарын шагнал гардуулах ёслолоос 5 төрөлд шагнал хүртсэн түүхтэй. Монголын телевизийн сувгуудаар энэ киног гаргахдаа “Нисгэгч” гэж орчуулсан нь утгын хувьд буруу орчуулга юм. “The Aviator” кино 2004 оны сүүл болон 2005 оны эхээр дэлхий даяар үзэгчидэд хүрч эхэлсэн байна. Киноны нийт зардал нь 110 сая ам.доллар байсан бол олсон орлого нь 213 сая ам.доллар хүрчээ. “The Aviator” кино Америкийн болон их Британий байж болох бүхий л шагналуудаас нийт 45 ялалт байгуулжээ.



‘ The Aviator (2004) DVDRip | ENG’ киноны дэлгэрэнгүйг уншиж татаж авна уу. »

Braveheart (1995) DVDRip | ENG

8.4/10 (Top250#83)

68 дахь удаагийн Оскар
" Best Cinematography"
" Best Director"
" Best Effects, Sound Effects Editing"
" Best Makeup"
" Best Picture"
Braveheart бол Hollywood-ын алдарт жүжигчин, найруулагч, продюсер Mel Gibson-ы бүтээсэн шилдэг кинонуудын нэг юм. Түүхэн сэдвээр, тэр дундаа Шотландын ард түмний эрх эрх чөлөөний төлөө хийсэн баатарлаг тэмцлийг Шотландын Үндэсний Баатар Young William Wallace-ын дүрээр гаргасан энэ кино нь 1995 онд бүтээгдэн дэлгэцэнд гарсан билээ. Oscar-ын 10 төрөлд нэр дэвссэнээс 5 шагналыг хүртэж кино гарсан даруйдаа дэлхийг шуугиулсан аж . Кино зураг авалтыг Шотландад хийж гол 2 тулааныг Ирландад авсан байна. Учир нь энэ киноны зураг авалтанд оруулахаар Ирландын 1600 орчин цэргийг Стирлинг гүүрний дэргэд болсон түүхэн тулааны зураг авалтанд оролцож “BraveHeart” кинонд дүр төрхөө мөнхөлсөн сайхан дурсажтайгаар гэртээ харьсан гэдэг. Дэлгэцэнд гарсан даруйдаа эхний долоо хоногт л гэхэд 9,9 сая ам.долларыг цуглуулж чадсан бөгөөд Хойд Америкийн кинотеатруудад нийт 75 орчим сая ам.долларын орлого олсон нь 1995 оны хэмжүүрээр “Brave Heart” кино ямархуу өндөр амжилт олсоныг батлан харуулж байна.



‘ Braveheart (1995) DVDRip | ENG’ киноны дэлгэрэнгүйг уншиж татаж авна уу. »

The Dark Knight (2008) DVDRip | ENG

8.9/10(Top 250: #10)

81 дэхь удаагийн Оскар
" Best Achievement in Sound Editing"
" Best Performance by an Actor in a Supporting Role"

WarnerBros, DC –гийн хамтын бүтээл болох “The Dark Knight” кино нь 2008 оны зун нээлтэээ хийсэн юм. Уг кино гарсан даруйдаа Box-Office-ыг удаан хугацаагаар тэргүүлж дэлхийд нийт ашиг орлогоороо тэргүүлж буй кинонуудын 2-р байранд жагссан боловч “Avatar” кино нээлтээ хийсэнээс 3-р байранд орсон. Тэр ч бүү хэл кино шүүмжлэгч нараас эсрэгээрээ магтаалын үг сонссон. Уг киноны дараа нэгэн хамамсалтай үйл явдал болсон нь Heath Ledger буюу Joker удалгүй өөд болсон явдал юм. Хоёр жилийн дараа буюу 2012 онд “The Dark Knight” киноны 2-р анги гарахаар төлөвлөгдсөн бөгөөд үзэгчид Christopher Nolan найруулагчаас Batman-ы дараачийн өстөн хэн бэ гэж маш их асууж байгаа аж.

‘ The Dark Knight (2008) DVDRip | ENG’ киноны дэлгэрэнгүйг уншиж татаж авна уу. »

Avatar (2009) DVDRip | ENG

8.4/10 (Top 250: #92)

82 дахь удаагийн Оскар
"Best Achievement in Art Direction"
"Best Achievement in Cinematography"
"Best Achievement in Visual Effects"

‘ Avatar (2009) DVDRip | ENG’ киноны дэлгэрэнгүйг уншиж татаж авна уу. »

Ratatouille (2007) DVDRip | ENG

Бяцхан тогооч хулганы тухай өгүүлдэг, хоолний нэрээр нэрлэгдсэн “Ratatouille” хүүхулдэйн кино нь Pixar animation-ий 8 дахь бүтээл бөгөөд 2007 онд үзэгчдийн хүртээл болж байсан билээ. Энэ киноны санааг нэгэн зөөгч залуу, найруулагч Брэд Бьюрдэд анх санал болгосон гэнэ. Брэд Бьюрдрын найруулсан уг хүүхэлдэйн киног нээлтээ хийхэд Диснэйн бутээл “Бэн ба би” богино хэмжээний хүүхэлдэйн кинотой агуулга ижил байна гэсэн шүүмжлэл гарч байжээ. Гэвч хүүхдүүд киног маш сайханаар хүлээж авснаар удалгүй намжсан гэдэг. Нийтдээ 624 сая долларын ашиг олсон “Ratatouile”-ийн хоолны загварыг Америк, Францын шилдэг тогооч нар гаргасан аж. Мэдээж тухайн хоолыг нилээн амттай харагдуулахын тулд зураач нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Найруулагч Брэд Ёвропын 3940 кино театрт “Ratatuoille” киноныхаа нээлтийг зэрэг хийсэн бөгөөд үүнээс өмнө “Incredible”, “Finding Nemo” зэрэг кинонуудын нээлтийг үүнтэй адил хийж байжээ. Уг хүүхэлдэйн киног хийсний дараа малгай дотроо хулгана хийсэн бяцхан хүүхдүүдийн талаарх гомдол Pixar студийн хамт олонд маш их ирж байжээ.

80 дахь удаагийн Оскар
"Шилдэг анимэшн кино"

8.2/10 (Top 250: #164)



‘ Ratatouille (2007) DVDRip | ENG’ киноны дэлгэрэнгүйг уншиж татаж авна уу. »

The Hurt Locker (2009) DVDRip | ENG

8.0/10

82 дахь удаагийн Оскар
"Оны шилдэг кино", "Шилдэг найруулагч", "Шилдэг эвлүүлэг"
"Шилдэг дууны найруулга", "Шилдэг дууны эвлүүлэг",
"Шилдэг кино зохиол"

‘ The Hurt Locker (2009) DVDRip | ENG’ киноны дэлгэрэнгүйг уншиж татаж авна уу. »

Up (2009) DVDRip | ENG

8.5/10 (Top 250: #74)

82 дахь удаагийн Оскар
"Кинонд зориулж бичсэн шилдэг хөгжим"
"Шилдэг анимэшн кино"
2009 оны хит animation “Up”-ийг кино сонирхогч, цуглуулагч та бүхэндээ зориулж байна. Carl Fredricksen бүх амьдралынхаа турш өөрийн ханьтайгаа хамт аз жаргалаар дүүрэн амьдарч байсан ч цагийн эрхээр нэг нэгнээсээ хагацаж гэнэ. Тэр үеэс хойш Carl маш их ганцаардаж хүнтэй ч дуугардаггүй зожиг нэгэн болжээ. Гэтэл нэг өдөр бяцхан скаут Russell түүнд туслаж анги дэвших сүүлийн одонгоо авхаар ирсэнээр бүх зүйл өөрчлөгдөж жинхэнэ адал явдал, инээдэм эхэлнэ. Нэгэнт ухаарсан өвгөн маань хэр хөгширсөнөө мартан залуугаасаа очиж амьдрахыг хүсэж мөрөөддөг байсан өмнөд Америкийн гайхамшигт уулс уруу мянга мянган агаарын бөмбөлөгөөр байшнаа хөөргөн холийн замдаа гарна…

‘ Up (2009) DVDRip | ENG’ киноны дэлгэрэнгүйг уншиж татаж авна уу. »

Inglourious Basterds (2009) DVDRip | ENG

8.5/10 (Top 250: #71)

82 дахь удаагийн Оскар
"Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин"
Киноны үйл явдал Дэлхийн 2 дугаар дайны үеийн Нацист Герман-д эзлэгдсэн Франц улсад өрнөнө. 3 дугаар Рейх-ийн харгислалыг тэвчээгүй Еврэй-Америк цэргүүдийн “The Basterds” хэмээх тусгай тасаг Нацист Германы армийн дээд албан тушаалтнуудыг хөнөөхөөр зэхэж ан аваа үргэлжлүүлсээр. Тэдний энэхүү шуугиант ажилд туслах хүн олон ч гэр бүлээ алдсан энгийн нэгэн Еврэй бүсгүй өөрийн өршөө хослоороо илүү ялгарч туслах бөгөөд кино урлагын тусламжтайгаар юу хийж болохыг энэхүү киноноос үзээрэй. Энэ мэтээр киноны ерөнхий утга нь жинхэнэ түүхээс нилээн гадуур уран сайхны шийдлээр хийгдсэн байх ч явъаслаг найруулагч Quentin Tarantino-гийн стил бүрэн харагдсан их дажгүй кино болсон байна лээ.

‘ Inglourious Basterds (2009) DVDRip | ENG’ киноны дэлгэрэнгүйг уншиж татаж авна уу. »