Ачаалж байна...
  | Caak.mn ТВ vзэх Саак Твитт Саак Зууч Чаат Монгол охид РадиоБаннер тавих
Шинээр нэмэгдсэн мэдээ

2012-05-17, 16:54

2012-05-17, 21:23

Дөрөвдүгээр сарын 23-нд хичээлдээ явж байхдаа 25 дугаар эмийн сангийн уулзварт согтуу жолоочтой машинд дайруулж нас барсан Бархасын найзууд бэлтгэв. “Намайг Бархас гэдэг. Би 2002 онд төрсөн, 10 настай. 23 дугаар сургуулийн 4г ангид сурдаг. Энэ бол Бархасын хайртай тоглоомууд Би том болоод аав ээжийгээ цэцэрлэгийнхээ багштай хамт машиндаа суулгаад явна. Бас маш мундаг гоё мэргэжилтэй болоод эх орондоо хэрэгтэй том хүн болноо   …” ЭНЭ БОЛ ТҮҮНИЙ МӨРӨӨДӨЛ БАЙСАН. Жаахан Бархас замын хөдөлгөөний дүрмийг сайн мэднэ.

2012-05-17, 15:57

Санжийн Баяр гэж нэг лут улстөрч байлаа, Монголд. Байлаа гэдэг нь өөд болчихсон гэсэн биш л дээ. Түүний улс төрийн зай үгүй болсныг хэлээд байгаа юм. Хотын хуучин 40 мянгатын “хулигаан” хэмээн тэр өөрийгөө дөвийлгөх аятай хааяа ярих. Аргагүй ч биз дээ, 1990-ээд оноос манайхны дунд улс төр, бизнесийн лидерүүдээ тодруулах, тэдний нэр алдрыг олон түмний сэтгэлд “мөнхлөх” гэж түмэн янзын суртал ухуулга хийдэг байсан юм чинь. Товчоор хэлэхэд сайн эр, атаманыг нийгэмд шовойлгох нэг тийм сонин, бүр гажиг гэмээр савалгаа хүчтэй түрж байсан цаг аж.

2012-05-17, 15:53

МАН-ын сонгуулийн амлалтыг сөхөж үзвэл “Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт” хэмээх 3-р бүлэгт “ЕБС-ын бүх багшыг зөөврийн комьютертэй болгоно” гэсэн заалт бий.  Амласан бол өгөх ёстой тул хариугүй бүтдэгийн даваан дээр  асуудлыг гардан хариуцдаг БСШУ-ны сайд нь намынхаа амлалтаар гараа угааж орхижээ.  Үйл явдлыг эхнээс нь сөхвөл Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая долларыг зарцуулахаар болсон. 

2012-05-17, 12:19

Буруу эрхэлсэн хүүхэд Бухын хүзүүнээс хатуу гэдэг. Улс төр хүүхдийн парк гэж эндүүрсэн хэдэн нөхөд улс төрийн намыг удирдаж суугаа нь ёстой хөх инээд хүргэмээр. Удахгүй болох 2012 оны УИХ-ын сонгууль энэ “тэнэглэлийг” нь ёстой сайхан батлаад өгч байна.  Юуны түрүүнд бүхний урд дандаа л угсаа залгамжилсан нөхөд явж байх юм. Тэдэнд нь нэр гэж алга. Хийсэн бүтээсэн хүний анхаарал татхаар түүх ч алга. Ганц байгаа түүх нь “Яагаав нөгөө тэрний хүү энүүний охин” гэх.

2012-05-17, 10:45

АМГ-ын дарга асан Д.Батхуягийг албан тушаалаа урвуулан ашиглаж, 192 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосон хэмээн буруутган баривчилсан. Түүний дараагаар Кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт шалгагдаж байгаад саяхан баригдан Төв аймгийн цагдан хориход хоригдсон. Энэ хоёр даргыг Өмнөговь аймгийн Овоот толгойн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби Сэндс” компанид хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосон хэмээн буруутгаж байгаа бололтой.

2012-05-17, 09:51

Тавантолгойн хувьцаагаа мөнгөөр сольж авах гэсэн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэдгээр иргэдийн хувьд бүх юм ойлгомжтой, сая төгрөгөө аваад л Тавантолгой огт падгүй болно. Тэдэнд нэг л зовлон бий. Харин хувьцаагаа авч үлдэх хүмүүст түмэн зовлон байна. Мөнгө сонгосон хүмүүсийн зовлон “Төр хувьцааг маань арай хямдхан аваад байгаа юм биш биз” гэсэн айдас мөнгөө авахаар өргөдлөө өгсөн хүмүүсийн дунд олон байна. Ядаж байхад гэ­дэг шиг, яг өргөдлөө өгсний дараа “Хувьцаагаа авсан нь дээр, яагаад гэвэл…”

2012-05-17, 09:45

“Өнөөдөр” сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 09- ний өдрийн дугаарт “Алтайн хүдэр” компанид ажиллахаар ирсэн унгар иргэн амиа алджээ” гэсэн гарчигтай мэдээ хэвлэгдсэн билээ. Энэ тухай мэдээлэл зөвхөн “Өнөөдөр”-т ч биш, хэд хэдэн мэдээллийн хэрэгсэлд гарсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 11-нээр огноолсон нэгэн сүрхий мэдэгдэл “Алтайн хүдэр” ХХК-иас ирэв. Мөнөөх мэдэгдлийг бидний нэгэн тогоонд багтдаг, зовлон жаргал нэгтэй өдөр тутмын хэд хэдэн сонин төлбөрийг нь хүртээд нийтэлж орхив. “…

2012-05-17, 09:11

-ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛД, ХУРАНДАА О.ЗОРИГТ НАР ХАВСАРСАН ӨВЧТЭЙ БАЙСАН НЬ СЭДЭРЧЭЭ- "Долдугаар сарын 1"-ний үймээний үеэр үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас дөрвөн хүн амь нас хохироход хүрсэн гэх үндэслэлээр яллагдаад буй Цагдаагийн ерөнхий гаэрын дарга асан, дэслэгч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нар П.Н.Шастины нэрэмжит Клиникийн III эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тэднийг шүүх хоёр дахь хурлын үеэр бие нь муудаж Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэнд хоёр хоног эмчлүүлээд Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжсэн.

2012-05-17, 08:51

УИХ-ын гишүүн Х.Баттулга “Өглөөний сонин”-оос 100 сая төгрөг нэхэмжлэн, Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрээр тус сонины дөрөвдүгээр сарын 18-ны дугаарт гарсан “Женко”-гийн “CAML” компани Оюу Толгойн хятад ажиллах хүчинг хангадаг” гарчигтай нийтлэлийг түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж, гүжир гүтгэлэг тараасан хэмээн үзсэн байна. Иймд иргэний хуулийн зохих зүйл заалтыг үндэслэн, Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

© 2009-2011 Caak Team Contact us: caakmn1@yahoo.com