Хэрэглэгчийн мэдээ

Английн улсын хөгжлийн нууц

Орчин үеийн Британи улсын хөгжил дэвшил тэднийг дэлхийн томоохон гүрнүүдийн нэг гэдгийг бидэнд сануулсаар байна. Хэдийгээр сүүлийн үед тус улсад гарч буй гэмт хэргүүд олон улсын чанартай болж байгаа ч доорх 10 хүчин зүйл Их Британийг дэлхийн хэмжээний том гүрэн хэвээр байхад нь тусалдаг гэхэд болно. 

Английн улсын хөгжлийн нууц Хадгалах

Япончууд хүний хаясан гээсэн зүйлсийг яадаг вэ?

Японы "Хаясан гээсэн зүйл хадгалдаг товчоон"-д санаанд оромгүй төрөл бүрийн зүйлс байдаг байна. Жишээ нь: өнгөрсөн жил буюу 2017 онд нас барагсдын 10-аад чандар ирж байжээ. Хачирхалтай нь тэдгээр чандарыг одоог хүртэл нас барагсдын ар гэрийнхэн нь огтхон ч асууж сураглаагүй гэнэ. Энэ товчоонд энгийн нэгэн бээлийнээс эхлээд янз бүрийн шүхэр зэрэг бол хэдэн зуугаараа хураалттай байдаг бөгөөд таны нүдийг орой дээр гаргах, чих дэлдийлгэм зүйлс ч цөөнгүй байдаг аж. Ингээд энэхүү сонирхолтой зүйлсийн талаар хамтдаа сонирхоцгооё.

Япончууд хүний хаясан гээсэн зүйлсийг яадаг вэ? Хадгалах

Гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьсан зартай бүсгүйчүүд

Алдартай гэмт хэрэгтнүүдийн эргэн тойронд, хажууд ихэвчлэн харц булаам гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байдаг билээ. Тэдний гэргий нар ихэнхдээ өөрийн нөхрүүддээ үнэнчээр зүтгэж, найдвартай ар тал нь болж байдаг. Ийм бүсгүйчүүдийн түүхийг бид зурагтаар кинон дээрээс их харж байснаас бус бодит амьдрал дээр ямар байдгийг нь төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл бид танд гэмт хэргийн ертөнцийн бүсгүйчүүд ямар хувь тавилан туулж байсан талаар танилцуулъя.

Гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьсан зартай бүсгүйчүүд Хадгалах

Хааны гэр бүлд хөл тавьсан эгэл жирийн хүмүүс

Орчин үед "Үнсгэлжин" болох тийм ч хэцүү биш бололтой. Жинхэнэ ханхүү эсвэл гүнжтэй цэнгээний газар таарч ч болох нь. Жишээ нь Данийн гүнж Мэри Элизабет Дональдсон ханхүүгээ цэнгээний газраас олжээ. Харин Кейт Миддлтон нөхөртэйгөө коллежид байхдаа танилцсан байна. Америкийн жүжигчин Меган Меркл мөн л санамсаргүй тохиолдлоор ханхүү Харритай учирч, өнгөрсөн сард гэрлэснээр Их Британийн хааны удамтай холбоо тогтоожээ.

Хааны гэр бүлд хөл тавьсан эгэл жирийн хүмүүс Хадгалах

Дэлхий дээр "Хүн чоно" байдгийг баталсан баримтууд

Хэрэв та хүн чонотой кино үзэж байсан бол ийм амьтан бодит амьдрал дээр үнэхээр байдаг болов уу гэсэн бодол толгойд чинь орж ирж байсан уу? Тэгвэл XVI-XVII зууны үед Европ болон Хойд Америкт зарим эрчүүдийг хүн чоно болж хувираад хүмүүсийн амь насыг хороож байна гэж үзэж байсан гэнэ. Ингээд хүн чоно байдгийг баталсан түүхээс сонирхоцгооё.

Дэлхий дээр "Хүн чоно" байдгийг баталсан баримтууд Хадгалах

Рианнатай учир ургуулж байсан алдартнууд

Хэн нэгэнтэй болзож, хайр дурлалын харилцаа үүсгэх нь заримдаа түвэгтэй санагдах үе байдаг ч ихэнх тохиолдолд гайхалтай мэдрэмж төрүүлдэг билээ. Дуучин Рианна өмнө нь хэд хэдэн залуутай болзож байсан төдийгүй заримтай нь үнэхээр дотно харилцаатай байсан аж. Тамирчид, дуучид, жүжигчдээс авахуулаад бизнесмэнүүдтэй хүртэл учир ургуулж явсан түүнд тодорхой шалгуур байхгүй бололтой. Хамгийн сүүлд Саудын Арабын бизнес эрхлэгч, тэрбумтан Хассан Жамилтай нэг жил болзсоны эцэст хоёр тийш болсон Рианнад таалагдах магадлалтай 15 залууг  гадаадын нэгэн хэвлэл онцолсныг орчуулан хүргэж байна.

Рианнатай учир ургуулж байсан алдартнууд Хадгалах

Эр бэлгийн эсийн тухай хачирхалтай баримтууд

Хүний бие организм маш нарийн бүтэц, зохион байгуулалттай нэгэн бүхэл тогтолцоо билээ. Яг одоо бидний сууж байгаа энэ жирийн үйлдлийг хийхийн тулд хэчнээн мянган эд эсүүд, яс, булчингууд ажиллаж байна гэж бодно? Хэдийгээр энгийн мэт санагдах боловч үнэн хэрэгтээ огтхон ч тийм биш. Энэ удаа танд хүн төрөлхтний хамгийн чухал эс болох эр бэлгийн эсийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. 

Эр бэлгийн эсийн тухай хачирхалтай баримтууд Хадгалах
2018-06-20, 18:58

Та бидний амьдралыг өөрчилж буй нээлтүүд

Анагаах ухааны салбар өдрөөс өдөрт хөгжиж, үргэлж шинэ нээлтүүд хийж, хүн төрөлхтнийг гайхашруулсаар байна. Шинэ нээлт, ололтын ачаар хүмүүс хүнд өвчнөөсөө салж, нэгэн цагт эдгэршгүйд тооцогддог байсан зарим өвчнийг ч хялбархан эмчилдэг болсон. Аливаа өвчнийг эмчилж, оношлох гайхалтай арга замууд олны анхаарлыг маш ихээр татаж, эдгээр нээлтийг хийсэн хүмүүст дэлхий нийтээрээ талархаж буй билээ. Ингээд анагаах ухааны салбарын шилдэг нээлтүүдийг танилцуулъя.

Та бидний амьдралыг өөрчилж буй нээлтүүд Хадгалах
2018-06-20, 13:25

Дөчөөс дээш насандаа хүүхэд төрүүлсэн алдартнууд

Бүсгүйчүүд ихэнхдээ 30 наснаас өмнө анхны хүүхдээ төрүүлэхийг хичээдэг. Харамсалтай нь орчин үеийн эмэгтэйчүүд цаг зав муутай явснаар хувийн амьдралаа хойш тавьж, оройтож төрөх болсон билээ. Дуучид, жүжигчид, тамирчид ялангуяа карьер хөөж явсаар ихэнхдээ хувийн амьдралаа хойш тавьдаг. Харин зарим нь өөрийгөө хүүхэд өсгөхөд бэлэн биш гэж боддог. 40 хүрсэн хойноо үрийн зулай үнэрлэсэн олны танил алдартнуудыг танилцуулж байна.

Дөчөөс дээш насандаа хүүхэд төрүүлсэн алдартнууд Хадгалах

Дэлхийн II дайны талаарх хүн бүрийн мартсан аймшигтай баримтууд

Бид бүгд дэлхийн II дайн ямар адармаатай, нөхөж баршгүй их хор уршиг тарьсныг мэднэ. Харин олон арван жил өнгөрсний дараа хүмүүсийн уй гашуу, сэтгэлийн шарх аньж, энэ үйл явдал аажмаар мартагдаж байгаа гэдэгтэй та лав санал нийлэх биз ээ. Ингээд дэлхийн II дайны үеийн тэрхүү аймшигтай баримт, материалуудыг эргэн нэг санацгаая.

Дэлхийн II дайны талаарх хүн бүрийн мартсан аймшигтай баримтууд Хадгалах
2018-06-19, 16:22

Австрали бүсгүйн нас барахынхаа өмнө бичсэн захиа олон сая хүний сэтгэлийг шимшрүүлжээ

Австралийн иргэн, 27 настай Холли Бутчер (Holly Bachter) гэгч бүсгүйн нас эцэслэхээсээ өмнө бичсэн захидал өдгөө дэлхий нийтийг цочроогоод байна. Ховор төрлийн хавдраас болж тэрээр энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдөр нас баржээ. Хүн бүр түүний захиаг уншиж ухаарал аваасай гэсэндээ уншигчдадаа орчуулан хүргэхээр шийдлээ.

Австрали бүсгүйн нас барахынхаа өмнө бичсэн захиа олон сая хүний сэтгэлийг шимшрүүлжээ Хадгалах

Бидний өдөр тутам өмсдөг хувцаснууд хэрхэн бий болсон бэ?

Хүн өөрийн дотоод ертөнц, зан чанараа бусдад илэрхийлэх боломжийг хувцас хэрэглэл олгодог. Мөн нөгөө талаар  хувцас нь байгаль цаг агаар, хүрээлэн буй орчноос хамгаалах буюу хүйтэнд дааруулахгүй байх, халуунд сэрүүцүүлэх зэрэг үүрэгтэй. Дэлхий нийтээр тархсан, хүн бүрт байдаг түгээмэл хувцаснууд анх хэрхэн үүсэж, хөгжлийн ямар үйл явцыг туулж өнөөг хүрсэн талаарх мэдээллийг танд хүргэе. 

Бидний өдөр тутам өмсдөг хувцаснууд хэрхэн бий болсон бэ? Хадгалах

1960-аад оны онгоцны үйлчлэгчид заавал ганц бие, секси харагдах ёстой байжээ

1960-аад оны үед АНУ-ын онгоцны үйлчлэгч нарт бараг л загвар өмсөгч шиг бие галбир, дүр төрхтэй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байжээ. Түүнээс гадна тэд заавал ганц бие байх ёстой төдийгүй секси хувцаслаж, үйлчлүүлэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлэх үүрэгтэй байв. Онгоцны үйлчлэгч нарт тавьдаг энэ мэт хачирхалтай шалгуурын талаар хамтдаа сонирхоцгооё.

1960-аад оны онгоцны үйлчлэгчид заавал ганц бие, секси харагдах ёстой байжээ Хадгалах

Аймшигт аллагаас амьд гарч чадсан хүмүүс

Энэ төрлийн хүмүүсийг “Аз нь гийсэн, ус уух хувьтай” бид гэж хэлдэг ярьдаг билээ. Учир нь тэд аймшигт осол, гэмт хэрэг, террорист халдлагаас маш гайхалтой тохиолдлоор амьд гарч чадсан юм. Ингээд аймшигт ослоос амь хэлтэрсэн азтангуудын түүхийг сонирхоцгооё. 

Аймшигт аллагаас амьд гарч чадсан хүмүүс Хадгалах

Африк эрчүүдийн амь өрссөн ан

Аль ч оронд ан хийх нь эрчүүдийн хувьд эр зоригийн бэлгэ тэмдэг болдог билээ. Хийсэн ангаараа бахархаад зогсохгүй, олзоо бусадтай хуваалцан дайлж цайлах дуртай хүмүүс ч цөөнгүй байдаг. Нэг ёсондоо зугаа, кайф болгож ан хийх нь элбэг. Тэгвэл зарим оронд амьдрахын эрхэнд ан хийдэг хүмүүс байна. Жишээлбэл, Африкийн зарим оронд могой агнаж, махыг нь хоол  хүнсэндээ хэрэглэдэг бол арьсыг нь өндөр үнээр худалдаалдаг аж. Зургаан метр урттай зэрлэг могойг африк эрчүүд хэрхэн агнаж байгаа талаар танд сонирхуулъя.

Африк эрчүүдийн амь өрссөн ан Хадгалах

Ууланд 32 жил амьдарсан эмэгтэйн түүх

Аушру Ревутайте (Aušra Revutaite) хэмээх бүсгүй 1982 оноос Казахстаны мөнх цаст ууланд амьдарч буй гэнэ. Тэндхийн зарим уулын оргилыг хүртэл түүний нэрээр нэрлэсэн гэхээр тэрээр эдгээр уулстай амьдралаа салшгүй холбосных билээ. Харин энэ эмэгтэй юуны учир ганцаараа, мөнх цаст хүйтэн ууланд, хэцүү бэрх  амьдралын замыг сонгосон юм бол?

Ууланд 32 жил амьдарсан эмэгтэйн түүх Хадгалах

Улс орнуудын хамгийн хачирхалтай хоол хүнс

Дэлхийн зарим оронд хөдөлдөг бүхий л төрлийн шавьжийг иддэг байх юм. Зарим нь хоол хүнсний гачигдлаас болоод энэ төрлийн хоол иддэг болсон тохиолдол ч бий. Тэгвэл зарим оронд энэхүү хоол хүнсийг амттан, тансаг  зэрэглэлийн хоол хэмээн нэрлэдэг. Доорх 10 төрлийн хоолыг хэдий муухай үнэртэй, хачирхалтай хэлбэр төрхтэй ч хүмүүс амтархан иддэг байна.

Улс орнуудын хамгийн хачирхалтай хоол хүнс Хадгалах

Танд ямар нэгэн муу зүйлс болох гэж буйг дэлхий ертөнц урьдчилан анхааруулж байдаг

Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрч байвал та өөртөө болон хийж байгаа зүйлдээ анхаарал хандуулаарай. Магадгүй эдгээр дохио нь таныг буруу алхам хийхээс сэргийлж ч магадгүй юм. Та ямар нэгэн шашин шүтдэг, эсвэл гэгээнтэн байх албагүй. Ертөнц бидэнд мэдээллийг зүүдэнд, санаанд оромгүй тохиолдлоор, давтагдсан үйл явдлаар, дуугаар гэх мэт маш олон зүйлээр сануулга өгөх боломжтой.

Танд ямар нэгэн муу зүйлс болох гэж буйг дэлхий ертөнц урьдчилан анхааруулж байдаг Хадгалах

Афганистаны нэг өдөр

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс (ИБНАУ) 29 сая хүн амтай, Төв Азид далайгаас зайдуу оршдог орон бөгөөд 1946 онд НҮБ-д элссэн. Олон үндэстэн ястны орон төдийгүй хүн амын олонх нь Иран угсаатан юм. Одоо хүртэл энх тайван оршин тогтноогүй байнга л дайн дажин болж байдгаар нь бид сайн мэднэ. Тэгвэл Афганистан улсын нэг өдрийг харуулсан сонирхолтой, содон гэрэл зургуудыг та бүхэндээ хүргэе.

Афганистаны нэг өдөр Хадгалах
2018-06-16, 13:25

Альцгеймер буюу мартах өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Альцгеймерийн өвчин нь эдгэрэшгүй өвчний тоонд ордог юм. Жил бүр сая сая хүмүүс уг аюулт өвчнөөр оношлогддог байна. Хүн хөгшрөхийн хэрээр тархины цусан хаалтын чадвар буурч, холестрин тархинд нэвтэрч тархины эсүүдийн үйл ажиллагаа буурч улмаар хүний ой санаа мууддаг юм. Альцгеймерийн өвчнөөр өвчилсөн хүмүүс гол төлөв бие даан амьдрах чадвараа алддаг гэнэ. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 32 хувийг өндөр настнууд эзэлдэг. Саяхан явуулсан судалгааны үр дүнд Альцгеймерийн өвчний шинж тэмдэг илэрхээс 20 жилийн өмнөөс хүний тархинд өөрчлөлт гарч эхэлдэг гэсэн байна. 

Альцгеймер буюу мартах өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Хадгалах
2018-06-16, 12:50