Сурталчилгаа (15)
Хаах

Энэтхэг шаахай хийх арга

2009-03-06, 22:25
21,798
Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд ороод байгаа єнєє vед юмханаар юм хийж сурцгаая залуусаа. Хаврын урь орж, удалгvй зун ч болно. Аагим халуунд гэртээ, лагерь дээрээ ємсєхєд тохиромжтой таавчик єєрєє хийгээд ємсчихвєл дор хаяж 3000 тєгрєг хэмнэлээ л гэсэн vг. Одоо ингээд та бvхэндээ маш амархан аргаар хамгийн бат бєх, євєрмєц улавчтай болох аргыг харуулъя.
Энэтхэг шаахай хийх арга
За ингээд vvнийг хийхэд бидэнд дугуйн хаягдал хаймар (ямар ч хогийн цэгээс олдоно), гялгар уут 2 л хэрэг болно.



Ачааны тэрэгний дугуйнаас авсан резин хамгийн сайндаа, олдохгvй бол гараж дотроосоо нэгийг олоод авчих хэрэгтэй.



Сайтар угааж ариутгасан резинэн дээрээ єрєєсєн хєлєє тавинє. Тавьсан хєлєє тойруулан зурна. Зєвхєн фломастер ашиглана гэдгийг мартаж болохгvй.


Сайн чанарын цахилгаан хєрєєгєєр зурсныхаа дагуу хєрєєдєж мєр гаргана. Хєрєєг хойд хєршид vйлдвэрлэсэн байвал илvv найдвартай.


Хєрєєгєєр гаргасан мєрнийхєє дагуу хайчлах хэрэгтэй.


За ингээд бэлэн болсон резинэн улныхаа урьд хэсгийн дириллээр цоолно. Гэхдээ сандальны эзэн хэн байхыг сайн бодолцоно шvv. (Жич: Мартын найман удахгvй болно гэдгийг сана.)



Резинэн улавчийг шууд ємсвєл хєлд шигдээд эвгvй шvv дээ. Тиймээс хуучин дорожоор жийрэглэнэ. (шинэ дорож ашигламаар байвал айлынхыг тууж болно)



Дорожийг резинийхтэй яг тааруулж цоолно. За одоо наагаарай.



Тавчикныхаа дээд талыг хийхдээ дэлгvvрт байдаг гялгар уут ашиглана!



Гялгар уутаа хаалганы бариулд тээглvvлж байгаад эрчилбэл их амар.



Эрчилсэн уутныхаа гадна талыг лааны дээр барьж, тvлэх хэрэгтэй.



Цоолсон нvхнvvдээрээ гялгар уутай оруулаад, нийлvvлсэн хэсгээ тvлж, холбоно.



WOW. Ингээд л манай углааш бэлэн боллоо!



Ачааны машины дугуйны резин ашиглаж хийсэн тохиолдолд мєсєн дээр гишгэсэн ч даарахгvй тавчик болно.



За энэ юмны хойноос хуйлраад байх нь ч хаашаа юм. Гэхдээ л хэрэг болно шvv.


Жинхэнэ чанар хэ хэ.



Гэрийн даалгаварт: Ирак маягийн тавчик хийх!



3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл