Сурталчилгаа (15)
Хаах

Барууныхны хэрэглэж байсан эмчилгээний багажнууд

2009-07-07, 19:37
20,258
Та бvхэнд єрнє дахины эмч нарын хэрэглэж ирсэн эмчилгээний багажуудыг танилцуулж байна. Зарим нэг нь vнэхээр айдас хvрмээр бєгєєд бага зэрэг харгис санагдлаа. Бид ямар ч байсан их л буянтай улс болохоороо шинжлэх ухааны “хvvхэд ахуй” vед тєрєєгvй байх гэж бодогдлоо. Наад зах нь шvд євдлєє гэхэд л бєєн євдєлт, тарчлалыг туулах байсан нь мэдээж. Гэхдээ манай дорны анагаах ухаан vvний хажууд хамаагvй нигvvлсэнгvй бєгєєд гvн ухагдахуунтай байжээ.
Барууныхны хэрэглэж байсан эмчилгээний багажнууд
Тамхин бургуй (1750-1810)
Ихэвчлэн энэ багажаар усанд живээд, ухаангvй байгаа хvний бvдvvн гэдэсрvv тамхины утаа шууд шахдаг байсан юм байна. Ухаан алдсан хvний дотор халуун тамхины утаа орвол хурдан сэргээдэг гэж тэр vеийн эмч нар vздэг байжээ.



Хануур хорхой шиг vvрэг гvйцэтгэдэг багаж. Єєрєєр хэлбэл “хиймэл хануур хорхой” гэж ойлгож болно. Ихэвчлэн чих, нvдний євчинг анагаахад хэрэглэдэг байсан аж. (1840)



Бvйлсэн булчирхайн єрєвслийг хагалж, анагаах зориулалттай хос зvсэгч (1860)



Харин энэ бол 1880-1910 онуудад хэрэглэж байсан шургатай “бєглєє” ажээ. Vvнийг ихэвчлэн шvдний эмч нар євчтєнийхєє амыг хаалгахгvй байхын тулд хэрэглэдэг байсан байна.



Ясны хєрєє (1830-60)



Энэ бол 1500 оны vед хэрэглэгдэж байсан эсрэг хайч юм. Таны таамаг бараг зєв єє. Vvнийг мэс заслын ажилд хэрэглэдэг байсан бєгєєд тєв хэсгийг нь хvний шархруу зоож байгаад хоёр тийш тэлж, арьсыг нь ярдаг байсан юм байна.



1600-аад онд хэрэглэж байсан эрхтэн тайрах хєрєє. Тэр vеийн ихэнх л сэхээтнvvд чамирхаж, гангарахаас гадна цэцэрхэх “донтой” байсныг та бvхэн тvvхийн сурвалжуудаас мэдэж авсан байх. Энэхvv аймшигтай vvрэг гvйцэтгэдэг хєрєєний бариулыг ямар хээнцэр хээ угалз гарган сийлж, янзалсныг хараач. Ийм нугачаа нь бактер нян vржих маш таатай орчинг бvрдvvрнэ гэдгийг тэр vед хэн мэдэх билээ дээ.



Мэс заслын хутга (1770)



Ясны гар єрєм (1800)



Энэ хоёр бол 1870 оны vед анагаах ухаанд єргєн хэрэглэгдэж байсан шамбрам болон савыг эмчлэх багаж байна. Аль нэгээр нь шамбрамын ил гарсан хэсгийг тайрч авдаг байжээ.




1850 онд энэ багажны тусламжтайгаар ивэрхийтэй “тэмцдэг” байсан аж.



Буудалцаж шархдсан євчтєний биен доторхи сумны байршилыг олохын тулд энэхvv “луужин”-г єргєн хэрэглэдэг байжээ. (1915)



Шархадагчдын биенээс сум гаргаж авдаг багаж. (1500 он)


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл