Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн залуу интернэт-саятангууд

2010-10-26, 21:39
19,083
Хvн тєрєлхтєн интернетээр амьсгалж байгаа энэ vед ирээдvйдээ том зорилго тавьсан, єєрийн гэсэн вэб хуудастай идэр залуу иргэн хэдий хэрийн их хєрєнгєтэй байж болох бол? Сvлжээний орон зай дахь хамгийн олз омог их ихтэй, нэр хvнд сайттай, хэрэглэгч олонтой байгаа вэб сайтууд болон тэдний эздийн хєрєнгє чинээний байдлаас vзэхэд дээрхи асуултын хариу нь есєн оронтой тоонд багтахгvй, хальж байна гэвэл та итгэх vv? Итгэхэд арай л бэрх санагдаж байвал, бvгдээрээ дэлхийн хамгийн залуу бєгєєд хамгийн баян интернэтийн саятангуудын танилцуулгыг хvлээн авцгаая. Энэ мэдээлэл нь жил гарны ємнєх тоо баримт гэдгийг ойлгоорой.
Дэлхийн хамгийн залуу интернэт-саятангууд

1. Марк Цукерберг (Mark Zuckerberg)
Нас: 25
Тєсєл: Facebook
Хєрєнгє: $700 сая.
Марк Эллиот Цукерберг – Программист мэргэжилтэй, америкийн иргэн, Facebook-ийг vvсгэн байгуулагч. Тэрээр 1984 оны 5 сарын 14-нд мэндэлсэн. Харвардын Их Сургуулийн оюутан байх vедээ санаа нийлдэг хэдэн нєхдийн хамтаар Facebook хэмээх харилцааны сайтаа vvсгэн байгуулсан нь эхэндээ оюутан залуусын дунд их єргєн хэрэглэгдэж байжээ. Харин одоо энэхvv сvлжээ нь дэлхий даяар алдаршиж, єєрийн гэсэн байр суурь, нєлєєтэй болсон байна.



2. Эндрю Говер (Andrew Gower)
Нас: 31
Тєсєл: Runescape
Хєрєнгє: $650 сая.
Эндрю Говер нь 1978 оны 12 сарын 2-нд Англи улсад тєрсєн. Тэрээр Runescape хэмээх олон хэрэглэгчтэй, нийтийн тоглоом (MMORPG)-ны сvлжээг vvсгэн байгуулагч, vйл ажиллагааг нь удирдагч юм. Энэхvv сvлжээ нь Java тавилттай бєгєєд хэрэглэгчдэд гурван хэмжээст виртуал ертєнцийг бэлэглэдэг билээ. Бодит цаг хугацааны горимд єрнєдєг энэхvv тоглоом нь vvсгэн байгуулагчдаа хязгааргvй нэр хvндийг геймерvvдийн дунд авч ирсэн юм.



3. Чад Херли (Chad Hurley)
Нас: 33
Тєсєл: YouTube
Хєрєнгє: $300 сая.
Чад Мередит Херли нь 1976 оных юм байна. Тэрээр алдарт YouTube сайтыг vндэслэгчдийн нэг. Youtube нь хэрэглэхэд хялбар бєгєєд энгийн тулдаа тєрєл бvрийн бичлэгийг байршуулах хамгийн тохиромжтой кибер орон зай болсон юм. Чад нь єєрийн энэхvv бvтээлээ “аварга мангас” Google-д зарсан боловч єєрєє ерєнхий захиралаар нь vлджээ.



4. Блейк Росс болон Дейв Хат (Blake Ross and David Hyatt)
Нас: 24
Тєсєл: Mozilla
Хєрєнгє: $120 сая.
Америкийн иргэн Блейк Росс нь 1985 оны 6 сарын 12-нд мэндэлжээ. Тэрээр програм боловсруулагч мэргэжилтэй юм байна. 15 настайдаа NetScape компанид ажилладаг байхдаа Дейв Хат-тай танилцжаж, Mozilla - браузерийг хамтран гаргажээ. Мозилла нь дэлхийд хэрэглээгээрээ хоёрдугаарт ордог браузер болж чадсан байна.



5. Эндрю Майкл (Andrew Michael)
Нас: 31
Тєсєл: Fast Hosts
Хєрєнгє: $110 сая.
Английн хамгийн олон хэрэглэгчтэй хостинг болох Fast Posts-ийг vvсгэн байгуулагч. Энэхvv хостинг -д нэг сая гаруй домены нэр бvртгэлтэй байдаг ажээ. Сайн хостингийнхоо хувиар Fast Posts нь vйлчилгээ болон заавар зєвлєгєєг хэрэглэгчиддээ маш сайн єгдєгт нь амжилтын нууц нь оршино.



6. Анжело Сотира (Angelo Sotira)
Нас: 27
Тєсєл: DeviantART
Хєрєнгє: $75 сая.
1982 онд тєрсєн тэрээр deviantART (товчилбол dA) хэмээх та бидний сайн мэдэх дизайнерийн соц-сvлжээний суурийг тавьжээ. Энэхvv сvлжээний ачаар дурын уран бvтээлч єєрийн дизайнерын санаануудаа интернет хэрэглэгчдэд єргєн хvргэх боломжтой байдаг. Одоогийн байдлаар энэхvv сайт нь дизайнеруудын дунд єндєр нэр нєлєєтэй болоод байгаа билээ.



7. Жон Вечи (John Vechey)
Нас: 29
Тєсєл: PopCap Games
Хєрєнгє: $60 сая.
1980 онд мэндэлсэн. Жижиг тоглоомоороо Америкад тэргvvлэгч сайт болох PopCap Games-ийг vндэслэгч. Энэхvv сервис нь 2000 онд байгуулагдсан бєгєєд єнєєдєр vр шимээ эзэндээ харамгvй єгч байгаа ажээ. Ихэнхи тоглоомыг нь хязгаарлагдмал хувирлбараар, vнэгvй тоглох боломжтойгоороо хэрэглэгчдийн худалдан авах хорхойг хvргэдэг юм байна. Тиймээс хэрэглэгчид тоглоомыг бvрэн хэмжээгээр авахын тулд нэмэлт тєлбєр тєлдєг ажээ.



8. Александр Левин (Alexander Levin)
Нас: 25
Тєсєл: ImageShack
Хєрєнгє: $56 сая.
1984 оны энэ залуу нь ImageShack хэмээх алдартай зурагны хостингийн суурийг тавьжээ. Мэдээж энэхvv сайтан дээр тєлбєртэй vйлчилгээ байгаа хэдий ч ихэнхи орлогоо зар сурталчилгаанаас олдог байна. Єнєєдрийн байдлаар ImageShack – нь хамгийн vсрэнгvй хєгжиж байгаа брэндvvдий нэг болоод байгаа аж.



9. Жейк Никель (Jake Nickell)
Нас: 29
Тєсєл: Threadless
Хєрєнгє: $50 сая.
1980 онд мэндэлсэн, Америкийн иргэн. чамин дизайнтай богино ханцуйтай цамц буюу футболк борлуулдаг томоохон интернет дэлгvvр болох Threadless-ийн эзэн. Тэрээр энэхvv интернет бизнесээ анх 2000 онд, ердєє 1000 долларын санхvvжилттэйгээр эхлvvлж байсан аж. Хэрэглэгчид нь єєрсдийн санаачилсан тєрєл зурагнуудын танилцуулгыг уг сайтан дээр тавидаг байна. Харин бусад нь саналаа хураалган, хамгийн олон саналтайг нь футболкон дээр хэвлэж, интернэт дэлгvvрээр борлуулдаг ажээ.



10. Грег Ценг болон Йохан Шлейер-Смит хоёр (Greg Tseng and Johann Schleier-Smith)
Нас: 29
Тєсєл: Tagged
Хєрєнгє: $45 сая.
Tagged.com сайтыг анх 2004 онд Харвардын их сургуулийн математикийн факультетын  Грег Ценг болон Йохан Шлейер-Смит нарын хоёр оюутан санаачилжээ. Энэхvv олон нийтийн харилцааны сайт нь тєрєл дундаа Facebook болон MySpace хоёрын араас орсон, дэлхийн гурав дахь хамгийн том харилцааны сайт болон хєгжсєн байна.



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл