Сурталчилгаа (15)
Хаах

Нийгмээс гадуурхагдсан хvv

Таны харж буй энэ 6 настай Лонгийн аав ээж нь ДОХ-оор нас барсан, тэр єєрєє ч халдвар авсан байна. Энэ байдлаас нь болж нутгийн тосгоны зєвлєл нь дайрч хавчиж эхлэжээ. Гэсэн хэдий ч Лонг амьд vлдэхийн тулд єєрийн оромжиндоо ганцаараа амьдарч, амьдралыг сєрєн тэмцсээр байна. Тvvнд ногооны талбай, тахиа, нохой байхын зэрэгцээ сард 70 юанийн тэтгэмж олгодог. Ингээд хvний хорвоод мэндэлчилхээд гэгээн цайлган насан дээрээ єєрийн мэдэлгvй аймшигт єчин тусч, эх эцэгээсээ цорын ганцаар vлдсэн хєєрхий хvvгийн нэг єдрийн амьдралтай танилцъя.
Нийгмээс гадуурхагдсан хvv
www.caak.mn


Лонг нь Гуанси мужийн нэгэн жижиг тосгонд амьдардаг. Тосгоны зєвлєлийнхний хувьд хєєгдмєл хvн. Нутгийн сургууль тvvнийг суралцуулахаас татгалзсан. Сургуулийн захиргаа vvнийгээ тайлбарлахдаа: Зарим сурагчдын эцэг эх Лонгийг аюултай хэмээн vзэж, хэрэв єєрсдийнхєє хvvхдvvдийн дунд Лонг байх юм бол тvvнийг ална гэж сvрдvvлдэг хэмээжээ.

www.caak.mn


Тосгоны эмч тvvнд vйлчилгээ vзvvлэхээс татгалздаг. Лонгоос дохын халдвар авна гэж айдаг. 84 настай эмээ нь хvртэл хvvг єєр дээрээ авахаас татгалзсан байна. Гэхдээ хааяа тvvнийг эргэж тойрч, ногооны талбайг нь тордож єгдєг гэнэ.

www.caak.mn


Энэ бvхнээс болж хvv эцэг эхийнхээс vлдсэн чулуун оромжиндоо амьдрахаас арагvйд хvрчээ. Байшин нь цонхгvй. Зуухаар халаадаг. Ямар нэг холбоо харилцааны хэрэгсэл байхгvй.

www.caak.mn


Хvv 6 наснаасаа эхлэн аж ахуйгаа авч яваа. Тvvнд тахиа, ногооны талбай бий. Ногооны талбайдаа байцаа, сонгино тарьдаг. Тэр єєрєє аж ахуйгаа эрхлэдэг бєгєєд хоолоо бэлдэнэ, хувцас болон сав суулгаа угаана. Тосгоны ах эгч нарын бvх хийдэг ажлыг хийнэ.

www.caak.mn


Улсаас тvvнд сард 70 юанийн (ойролцоогоор 10 доллар) тэгэмж олгодог. Цаашдаа 100 юань болгоно гэж амлажээ. Мєн улсаас євчнийг нь даамжруулахгvйн тулд зарим нэг эм тариаг єгдєг байна.

www.caak.mn


Хорвоод сайн хvмvvс байдаг. Хvмvvс тvvнд нууцаар хувцас хунар, хуучин зузаан бvтээлэг, хоол хvнс авчирч єгсєєр байгаа гэнэ. Жишээ нь, нэг євєє тvvнд 20 килограмм будаа, 5 килограмм гоймон авчирч єгчээ.

www.caak.mn


Лонг єєрийн насны хvvхдийн нэгэн адил бємбєг, модон сэлэмээр тоглох дуртай. «Хєгшин хар» гэдэг нохойтойгоо vргэлж тоглох бvр дуртай. Нохой нь vнэндээ эзэндээ ойр байж хамт амьдардаг гэр бvлийнх нь цорын ганц гишvvн гэж хэлж болно.

www.caak.mn


Лонг уншиж тоолж чаддаг болсон. Нэг эрэгтэй хvн 7 хоногт нэг удаа сонин хэвлэл авчирч єгдєг. Энэ бол тvvний ертєнцийг харах цорын ганц цонх юм.

www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


20
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл