Сурталчилгаа (15)
Хаах

Алдартай кинонуудын зарим хэтрvvлгvvдийг баримттай харьцуулбал

2011-04-21, 23:17
76,825
Олныг шуугиулж, ер бусын ашиг орлогоороо цагийг эзэлж байсан гайхалтай дэлгэцийн бvтээлvvдийн зарим нэг vйл явдал, дvрvvд нь бодит амьдралаас хэтэрхий тасархай, хэзээ ч байх боломжгvй хэт фантаз-тай байх нь элбэг. Тиймээс кино сонирхогчиддоо зориулж энэ талаар сонирхолтой мэдээллийг хvргэхээр бэлтгэснийг танд хvргэж байна. Ингээд киноны хамгийн сонирхолтой 10 хэтрvvлгийг баримттай жишин тайлбарласан нийтлэлээ хvлээн авна уу. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Алдартай кинонуудын зарим хэтрvvлгvvдийг баримттай харьцуулбал
www.caak.mn (10 фото)

1. “Биелэгдэшгvй даалгавар 2” дээр гардаг нэгэн мартагдашгvй сценийг та санаж байна уу. Энэ хэсэг дээр Том Круз болон Дугри Скотт нар бие биенийхээ єєдєєс моторт дугуйтай давхиж ирээд л агаарт хєєрєнгєє хоёр биентэйгээ мєргєлдєєд, зууралдсан хэвээрээ газарт бууж, уралдаант тулаанаа vргэлжлvvлдэг дээ. Ийм мєргєлдєєн амьдрал дээр боллоо гэхэд 1 метр квадратад 35000 ньютоны хvчтэй цохилт vvсэх байсан. Ийм vзэгдлийг амьдрал дээр “туршсан” хvмvvсийн 50% нь газар дээрээ амиа алддаг ажээ.


www.caak.mn (10 фото)

2. Дээхэн vед олны шуугиулаж байсан алдарт “Бэтмен” киноны нэг хэсэг дээр Бэтмен Ким Бэсингерийг тэврээд єндрєєс унаж байхдаа дэгээ тємєртэй урт олсоо дээш нь шидэж амждаг бєгєєд тvvнийхээ тусламжтайгаар яг газарт буухынхаа ємнє гэнэт огцом зогсдог. Хэрэв бодит амьдрал дээр унаж байгаа хvн ингэж гэнэт зогссон бол тvvний гар нь тасрах юмуу тэврvvлж яваа бvсгvйн нуруу нь хугарах байсан биз ээ.


www.caak.mn (10 фото)

3. “Армагеддон” кинон дээр Брюс Уиллис багийнхантайгаа хамт Техасын газар нутагтай тэнцэх хэмжээтэй аварга том солирын єєдєєс 100 мегатонн тэсрэх бємбєгтэй хамт нисч очдог. 100 мегатонны чадалтай тэсрэх бємбєг бол мэдээж муугvй л зэвсэг байгаа биз. Гэхдээ vнэн хэрэг дээрээ тийм нvсэр том хэмжээтэй солирыг хоёр гурав хувааж, зорьсон чиглэлээс нь хазайлгахын тулд ийм хэмжээтэй тэсрэх бємбєг ахиад дор хаяж 80 ширхэг хэрэгтэй болох юм байна.


www.caak.mn (10 фото)

4. Найруулагч Мел Гибсон нь «Апокалипсис» хэмээх дуулиан тарьсан кинондоо хvн тєрєлхтний эрт vеийн тєлєєлєгчдийн гайхалтай єв соёлын эзэд, ер бусын математикч, одон орон судлаач, ирээдvйг зєгнєгчдийн орон болсон эртний Маяачуудыг хvн мєс чанар гээчийг мэддэггvй зэрлэгvvд мэтээр дvрсэлсэн байдаг. Хэдийгээр эртний Маяачуудын тvvхэнд дайсны талын цэргvvдийнхээ цєєхєн хэдээр л єргєл барьж барьдаг байсан гэх баримт байдаг хэдий ч арай ч Мел Гибсоны кинон дээр гардаг шиг гэм зэмгvй нэгэн тосгодын бvх иргэдийн толгойг нь тасалж, зvрхийг нь сугалдаггvй байсан гэдэгт дэлхийн бvх тvvхчид итгэлтэй байгаа юм.


Кино: 
мифы и факты (10 фото)

5. “Нєгєєдєр сvvлчийн єдєр” кинон дээр агаар мандлаас цочир хvйтэн агаар хєрсєн дээр бууснаар замдаа таарсан бvхнийг тас хєлдєєж байгаа талаар гардаг. Гэвч vнэн хэрэг дээрээ тропосфер дэхь агаарын температур нь -45-аас -75 градус л байдаг бєгєєд дэлхийн хєрсрvv ойртох тусмаа энэхvv агаар нь харьцангуй дулаарч єгдєг байна.


www.caak.mn (10 фото)

6. “Тусгаар тогтнолын єдєр” кинон дээр сарны жингийн 4-ний нэгтэй тэнцэх масстай аварга том харь гаригийн хєлєг дэлхийрvv ойртон ирж байгаа дvр зураг харагддаг. Дэлхий дээр ийм хэмжээний гадны хєлєг юмуу биет ойртлоо гэхэд ямар харь гаригийн аймшигт зэвсгийн бємбєгдєлтєєс ч сvртэй гамшиг болох юм байна. Ийм хэмжээтэй хєлєг агаар мандалд орж ирэх л юм бол далайн ус аймшигтай долгиолж, эрэг хавийн газруудад нvсэр цунами vvсч, дэлхийн хєрс энд тэндээ цємєрч, дайсандаа ч хvсэмгvй аймшигт газар хєдлєлтvvд эхлэх ажээ.


www.caak.mn (10 фото)

7. “Манай эриний ємнєх 10,000 жил” киноноос бид баруун-ємнєд Африкийн тvvхэн бvтээн босголт эртний хvмvvсээс vvссэн гэсэн ойлголтыг хялбархан авах боломжтой байдаг. Гэвч vнэн хэрэг дээрээ тэрхvv бvтээлvvдийг єєр газраас зєєвєрлєн аваачсан бєгєєд ийм удаан хугацаанд тэндэхийн хєрсєн дээр єнєєдрийг хvртэл оршсон бол халуун нар, хайлам уур амьсгалаас нь болоод аль хэдийнэ vгvй болсон байх байжээ.


www.caak.mn (10 фото)

8. Нэг хэсэг залуусыг шуугиулж, дэндvv их эр зоригийн урлаган жишээ болж байсан “300” уран сайхны киног хэдийгээр компютер график маш ихээр ашиглаж, хvvхэлдэйн кино шиг эстетикээр бvтээсэн боловч "НО" ихтэй кино болсныг бид мэдэж байгаа. Хамгийн наад зах нь эрт цагийн Спартын дайчин эрийн дvрд тоглосон Леонидын шvдний ломбо нь киноны хэсгvvдэд маш тод харагддаг.


www.caak.mn (10 фото)

9. “Трой” киноны тєгсгєл дээр Грекчvvд оршуулганы vеэр нас барагчийн нvдэн дээр зоос тавьж байгаа харагддаг. Грекчvvд эрт дээр vед нас барсан хvний сvнс Стикс мєрнийг гатлахдаа завьчин Харон-д мєнгє тєлєх ёстой гэж vздэг болохоор ийм заншлыг бий болгосон байна. Гэвч Трой-ын vед зоос бvтээж эхлээгvй байсан бєгєєд металл зоос хэрэглэдэг байсан аж. Гэтэл кинон дээр жинхэнэ зоос тавьдаг шvv дээ.


www.caak.mn (10 фото)

10. “Икс хvмvvс” кинонд алдарт Холли Берри нь Аянга хэмээх бvсгvйн дvрийг бvтээсэн байдаг билээ. Тэрээр цаг уурыг хvссэнээрээ єєрчилж, аянга цахилгааныг хvссэн vедээ цахилуулах чадвартай. Гэхдээ бодит амьдрал дээр аянга бол 500 сая жоулийн энергээр vvсдэг зvйл байдаг. Энэ нь хоол хvнсээр бол 120,000 калоритой тэнцэх ажээ. Тиймээс хичнээн гоц чадалтай хvн байлаа гээд ядаж ганц удаа биенээсээ аянга vvсгэхийн тулд 240 ширхэг хамгийн том бургерийг нэг дор идэх ёстой болно. Ганц удаа аянга vvсгэхийн тулд шvv дээ.


5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл