Хaax
Хaax

Арьсан дээрх уран сайхны шивээс

Огноо:2011.04.26, 01:27 Төрөл:Уран зураг, баримал
Хуучны нэгэн шог яриа байдаг. Шивээстэй хvн шивээсгvй хvнээс юугаараа ялгаатай вэ? гэвэл шивээсгvй хvнд шивээс байхгvй байх нь шивээстэй хvнд огт хамаагvй гэжээ... Дээхэн vед цэрэгт мордсон ах нар ирэхдээ бага хэмжээний шивээс аль нэг газраа болхидуу хийлгэсэн байдаг. Магадгvй та аав ах нарынхаа биенд тэдгээр шивээс байхыг харсан байх. Тухайн vед шивээстэй хvнийг хараад айж зочирдож, ад vздэг байсан бол одоо харин урлаг талаас нь хардаг болжээ. Манай урлагийнхан тэр дундаа рокерууд ихэнх нь биен дээрээ ямар нэгэн шивээстэй байгаа гэхэд хэлсдэхгvй байх. Гэхдээ ямар нэгэн зvйлийг хэтрvvлэхэд утгаа алддаг гэдгийн нэгэн жишээ болсон бvх биеэ зургийн талбар бологсодын тухай та бvхэндээ танилцуулах гэж байна. Хэрэв та биен дээрээ шивээсэн зураггvй бол энэ нийтлэлийг vзээд шивээс хийлгэхээр шийдэх ч юм билvv...



Рафаэль Тажбин. 20 настай. Стилист. Анхны шивээсээ хацар дээрээ 16 настай байхдаа хийлгэсэн.




Сергей Фурмановт итгэж болно. Тэрбээр олдскул, аниме болон тутти-фрутти стилийн жинхэнэ мастер...




"Би єєрийнхєє хийлгэсэн аль ч шивээсийг тааруу болсон гэж харамсдаггvй. Дараагийн шивээсийг хэлэн дээрээ хийлгэе гэж бодож байгаа" хэмээн ярьж сууна.




Тэрээр "Миний хvзvvн дээрх шивээс "soho censored live" vгтэй. Жинхэнэ утгыг нь ганцхан би л мэднэ. Хийсэн юмандаа харамсах хэрэггvй. Харин хийгээгvй зvйлдээ харамсах хэрэгтэй гэдгийг л хэлье" гэж ярьсан байна.




Александра Белогорцева. 20 настай. Зураач. Анхны шивээсээ 16 настайдаа 2 чихнийхээ ард тус бvр гурван таван хошуу дvрстэй хийлгэсэн.




Энэ шивээсийг хийхэд 55 цаг зарцуулсан. "Миний арьсанд чєлєє зай байгаа цагт би шивээс хийлгэхээ зогсоохгvй. Одоо би хєлєн дээрээ «Манэки-Нэко» нэртэй япон муурын дvрстэй шивээс хийлгэнэ" гэжээ.




Цээжин дээр шивээс хийлгэх хамгийн асуудалтай. Эхлээд надад цээжин дээрх шивээсийг Буня хийсэн. Онцгvй болсон. Дараа нь Паук хичээнгvй хєдєлмєрєєрєє єєрчилж зассан. Дахиад жаахан янзлах л хэрэгтэй. Жигд бус зураас болгоныг лазераар цэвэрхэн болгоно. Хамгийн гол нь шивээс бvрийн агуулга хэвээрээ vлдэх ёстой: Сарнай  - Амьдрал, Гал–Тачаал, Жигvvр–Эрх чєлєє




Андрей Соколов (Паук) 35 настай. Шивээсний мастер. Анхны шивээсээ 15 настайдаа хийлгэсэн. Тэр бол амьтны дvрстэй орос эвхмэл vсэг байсан.







Миний шивээсийг янз бvрийн мастерууд хийсэн. Жишээ нь, Дмитрий Кузьмичов, Ринат Музопаров (Татар залуу), Тахир Камашев, Kостик Смирнов (Кот), Сергей Фурманов, Федор Дорофеев (Фрэд) гэх мэт. Би гашуун туршлагаасаа нэг шивээс хийдэг хvнийг мэднэ. Нэрийг нь хэлмээргvй байна. Аяндаа хэн гэдэг нь мэдэгдэнэ биз дээ...




Би хийлгэсэн шивээснийхээ тєлєє мєнгє бараг тєлдєггvй. Учир нь ихэнх миний шивээс найз нарын бэлэг байдаг. Шивээс хийлгэхэд нэг л сул тал байдаг. Их хугацаа зарцуулагддаг. 




Энэ шивээсийн тухай ярина гэвэл их нарийн, урт хугацаа зарцуулна. Бараг бvхэл бvтэн цуврал киноны дайтай болно. Амьдрал нарийн эд шvv. Хаана алдах, хэзээ онохоо мэддэггvй...




Алексей Демидов. 22 настай. Фото зурагчин. Анхны шивээсээ Туркт 14 настай байхдаа хийлгэсэн.




"Миний шивээс Японы олдскул болон нью скулын холион батан болсон. Кархан, Таха, Сергей Голяндин, Ольга Бобылева, Сергей Фурманов зэрэг мастерууд хийсэн. Карханы хийсэн шивээсэнд л жаахан харамсаж байна. Тvvний хийсэн зvйлийг засаж янзлах гэхээр боломжгvй байна. Эхнээсээ сайн мастерийг л сонгох хэрэгтэй юм байна" хэмээн ярьж сууна.




Тэр шивээсний машины дор долоо хоног гаруй хэвтэж, нийтдээ 3,000 орчим доллар зарцуулсан.




Надад шивээсгvй арьс их бий. Би хєл, цээжин дээрээ шивvvлнэ гэж бодож байгаа.




Янз бvрийн єнгєтэй шивээс хийлгэх санаа толгойнд санамсаргvй орж ирсэн. Харахад зугаатай байх болов уу гэж бодсон. Энэ миний хийлгэсэн шивээсний нэг хэсэг. Бас тэгээд тодорхой утга агуулдаг.




Гру Толли. 24 настай. Жинхэнэ бvтээлч хvн. Анхны шивээсээ 19 настайдаа москвагийн нэгэн эмэгтэй шивээсчинээр хийлгэсэн.




Тэр "Миний шивээсvvд янз бvрийн стильтэй: ньюскул, олдскул, сахарын хохьмой толгой (мексик сэдэв), японы уламжлалт шивээс, майячуудын хээ угалз, мульт фильмийн Мелман гэх мэт. Нvvрэн дээр бэлэгдэл агуулсан цэг хvртэл бий. Удахгvй хоёр дахь хєлєндєє Жостовын зургуудыг шивvvлнэ" гэж байна.




Толли нэмж, "Бvх шивээсээ хийлгэхэд бараг 30 цаг зарцуулсан. Гэхдээ 2-3 цаг шивvvлж эхлэхээр цаг хугацааг мэдрэхээ больдог юм билээ" гэж зєвлєсєн юм.




"... Энэ бол нэгэн америк хvний зурсан зураг. Ямар нэг утга санаа илэрхийлээгvй. Эгч маань надад энэ зургийн єєр нэг хувилбарыг vзvvлсэн. Дараа нь би энэ зураг миний нуруун дээр байх ёстой гэж шийдсэн дээ. Vснийх нь єнгийг ямар байхыг одоохондоо нарийн тогтоогvй байна. Шивээс арай дуусаагvй байгаа. Дашрамд хэлэхэд энэ шивээсэнд миний ээж их дуртай. Ээж маань шивээсний тухай яриа vvсэхэд миний шивээсний зургуудаар бахархдаг"...




"... Миний шивээснvvд япон стильтэй. Энэ стиль єргєн агуулгатай, олон талтай, сэтгэл сэргээдэг"...




Ус – миний хvсэмжилдэг зvйл. Надад устай шивээс олон бий. Надад буддагийн хоёр бар бий. Би хэзээ ч хохьмой толгой гэх мэтийг шивvvлэхийг хvсдэггvй. Энэ бvхэн ариун нандин усанд харшилна.







Юлия Скобелева 27 настай. Фото зурагчин. Эхний шивээсээ 25 настайдаа хийлгэсэн. Нєхєр маань надад нєлєєлсєн байх. (Тvvний зураг эдгээр зурагнуудын дунд бий. Та нар таагаарай.)




Би шивээс хийлгэхийн ємнє яаж хийлгэх вэ гэдгээ удаан боддог. Одоо хоёр дахь гар, цээжэн дээрээ хэрхэн хийлгэх тухай бодсоор байна. Шивээсний зурагнуудын намтар тvvхийн талаар асуудал алга.




Пони  бол миний хамгийн дуртай шивээсний нэг. Надад бас хараацай шувуу бий. Фото аппарат миний мэргэжлийг, автобус бидний хуримыг vргэлж сануулж байдаг.




Энэ шивээсийг хийлгэх гэж удаан бодсон. Анхных болоод ч тэр vv, их том болсон. Геометр болон уран сайхныг хослуулах юмсан гэж байснаа л санаж байна. (Геометр–одод, уран сайхан - цэцэгс) Бага байхдаа эдгээр цэцэгт их дуртай байсан. Хааяагvй л ургадаг байсан даа.




Альбек Раимбеков 37 настай. Toymaster компанийг vндэслэгч. Анхны шивээсээ скандиновын нарыг бэлэгдсэн тэмдэгийн дvрсээр хийлгэсэн. 24 цаг зарцуулсан.




Миний шивээсийг хийхэд Морбит, Медуза, Акула, Жа Жа, Кот нар оролцсон. Эд нарт баярладаг. Сайн хvмvvст итгэж болно шvv дээ. Казахын vндэсний хээг миний эмээ нэхдэг байсан гар хивсний зургаас санаа авсан.




Япон стилиэр хийсэн казах дайчин. Жа Жа, Кот нар зунжингаа л миний гартай ноцолдсон. Дахиад нэмж хийх зvйл их бий. Санааг нь би гаргасан. Эскиз хийхийн ємнє мастерууд казах дайчдын vvх тvvхийг судласан.





Руслан Танин 32 настай. Da Freak Club-ийн Арт-захирал. Эхний хилэнц хорхойтой шивээсээ цэрэгт алба хааж байх vедээ хийлгэсэн.




Миний шивээсэн дээр Морбит, Акул, Саша-хохол, Макс Демон болон цэргийн найз маань хамт ажилласан.




"Баруун гар дээр минь "God saved my life" гэсэн бичиг байгаа. Би осолд ороод амьд гарсан. Бурхан ивээж тэр єдєр би  хоёр дахь удаагаа тєрєх шиг болсон. Зvvн шуун дээр єєд болсон найзыгаа дурссан бичиг байгаа. Би тvvний дурсгалыг хvндэтгэн, миний гаран дээр ч гэсэн тvvний амьдрал vргэлжилсээр байгаа хэмээн бэлэгдэж шивээс хийлгэсэн" гэжээ.


Мэдээ нэмсэн: xerox
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн зар