Сурталчилгаа (15)
Хаах

Серпуховын хорих анги дахь тєрсєн єдрийн найр

2011-08-25, 05:27
25,735
Оросын Холбооны Улсын нийслэл хотын ойролцоох Серпухов-т байдаг хорих ангид болсон дуулантай явдлын талаар фото нийтлэлийг танд сонирхуулахаар бэлтгэлээ. Тэндэхийн хоригдлууд, загасны тvрс, текила дарс гээд тансаг бvхэн нь бvрэлдсэн нижгэр тєрсєн єдрийг дуулиантай тэмдэглэсэн байна. Уг найр-ын гол эзэн нь хоригдлуудын дунд “харгалзагч” гэдэг нэрээр хочлогддог нэгэн байжээ. Сайхан гарын “харгалзагч” байгаа биз? Ингээд цаашид юу болсон талаар vргэлжлэлээс хvлээн аваарай.
Серпуховын хорих анги дахь тєрсєн єдрийн найр




Энэхvv явдал нь 2011 оны эхээр болсон байна. Зураг дээрээс та хараахан хурааж амжаагvй байсан шинэ жилийн чимэглэлvvдийг харж байгаа байх. Тэр vедээ дээрмийн хэргээр буруутгагдаж байсан Антон Кузнецов гэгч нь “харгалзагч” хочтой, тєрсєн єдрийн эзэн юм. Хамгийн “харамсалтай” нь энэ баярт шоронгийн 12 хоригдол оролцжээ. Гэхдээ доорхи зурагнуудаас харахад дунд “харамсаж” байгаа хvн харагдахгvй байна.

Гэрэл зурагнуудын нэгэн дээр тєрсєн єдрийн эзэн нь шоронгийн гэхэд дэндvv тансаг зассан ширээний ард сууж байгаа харагдана. Тэнд шинэхэн жимс, ногоо, єргєст хэмх, гэрийн аргаар хийсэн салат байх ажээ. Єєр нэгэн зураг дээр Кузнецов улаан тvрсээр хачиртай талх бэлдэж байгаа нь харагддаж байгаа бол, бас нэгэн дээр нь макдональдсын бургер идэж байгаа нь буусан байна.



Серпуховын шоронгийн харгалзагчдын яг хэн нь хоригдлуудыг хєлчvvхэн бас тансаг тєрсєн єдєр тэмдэглэхэд нь тусласан байж болох вэ? Бас оросын шоронгуудын хэдэд нь иймэрхvv явдал байнга тохиолддог бол? Оросууд ийм байхад манай шоронгийнхон ямаршуу байдаг бол? Магадгvй энэ бол хєєрхий хоргидлын эцсийн хvслийг биелvvлсэн сайхан сэтгэлтэй хэн нэгний буян ч байж болохыг vгvйсгэхгvй. Гэхдээ л зєв талаас нь ойлгох гэхээр арай л болж єгєхгvй л байна даа.










1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл