Сурталчилгаа (15)
Хаах

Циркийн заануудыг хэрхэн сургадаг вэ?

2011-09-22, 01:47
14,564
Циркийн тоглолт зохион байгуулдаг «Ringling Bros.» компани нь заантай vзvvлбэрvvдээрээ дэлхий дахинд алдартай юм байна. Vзэгчид тэдний заантай тоглолтыг харсныхаа дараа vргэлж сэтгэл хангалуун vлдэж, хєгжилтэй байснаа ам булаалдан ярьдаг боловч тэдгээр заануудыг тэдний харсан vзvvлбэрт сургахын тулд хэрхэн бэлддэг болохыг хэн ч гадарлалгvй vлддэг. Тиймээс одоо бид та бvхэнд циркийн ажилчид заануудыг бяцхан тугал байхаас нь  хэрхэн сургадаг vйл явцыг харуулсан тийм ч зугаатай биш фото нийтлэлийг хvргэж байна. Доорхи гэрэл зургуудыг сонирхогчийн камераар авсан тул чанарын шаардлага бvрэн хангахгvй байж мэднэ. Ямартай ч циркийн хєшигний ард байгалийн гайхалтай бvтээл, амар амгалан, урт удаан наслалын бэлэгдэл болсон эдгээр амьтад хар багаасаа хэрхэн тарчилдагийг єлхєн харуулахаар болжээ.
Циркийн заануудыг хэрхэн сургадаг вэ?


1. Єдєр тутмын ерєнхий сургалт дууссаны дараагаар зааны тугалнуудыг 1-2 цагийн туршид сурсан зvйлийг нь хоёр удаа ахин давтуулдаг байна.




2. Бяцхан заануудын хєлийг нь олсоор уяж, хvзvvгээр нь гинжлэн, том заантай холбодог. Ингэсний vр дvнд заан сургагчийн зааснаар єєр ямар нэгэн хєдєлгєєн хийх юмуу vйлдэл гаргах тоолондоо сургагчийн гарын хєдєлгєєнєєр л хvчээр хєдлєх шийтгэлийг єєрєє ч мэдэлгvй амсдаг ажээ.




3. Бяцхан заануудыг ээжээс нь салгаж авсныхаа дараа циркийн ажилтнууд дєрвєн хєлєєр нь хатуу бетонон шалан дээр уяж байлгадаг байна. Тэднийг бараг хорин дєрвєн цагийн турш уяатай байлгадаг бєгєєд цэвэр агаар амьсгалуулж, гадуур гаргадаггvй аж.




4. Хєлд нь уясан уяаны таталтыг эсэргvvцэх гэсэн оролдлого гаргасан тугалыг хатуу шийтгэдэг. Ихэнхи тугал нь зугтах гэсэн хэдэн сарын оролдлогынхоо дараа бvрэн бууж єгдєг байна.




5. Бяцхан зааны тугалыг саравчин дотор алхуулахад хvртэл том заантай холбоотой байлгадаг.




6. «Ringling Bros.», -ийн эзэмшлийн газар дээр байдаг хамгийн алдартай “Зааныг хамгаалах тєв” нь ч гэсэн зааны тугалнуудыг циркийн vзvvлбэрт сургахын тулд зовоодог хорих ангиас ялгаагvй ажээ.




7. Сургах арга барил нь маш хатуу учраас зааны тугалнуудын євдєлт, дургvйцлээсээ болж орилон хашгирах дуу чимээ эндээс тасардаггvй байна.




8. «Ringling Bros.»- циркийн vзvvлбэрийн бэлтгэл сургуулилтыг єєрчлєх талаар сануулга єгсєн байгаа хэдий ч ямар нэгэн дорвитой єєрчлєлт хийгээдгvй л байгаа аж.




9. Циркийн дарга Гэри Жейкобсын гарт цахилгаан бороохой байгааг та харж байна. Энэхvv цахилгаан бороохойг циркийн ажилчид зvгээр л биеэ хамгаалах зорилгоор ашигладаггvй болохыг эдгээр зургууд бэлхэн батлах ажээ.




10. Зааны тугалыг сургах Гэри Жейкобсын арга барил нь цахилгаан бороохой болон насанд хvрсэн эрчvvдийн хvч чадал хоёроос тогтох бєгєєд амьтан сургах суурь арга барилыг илт vгvйсгэсэн vйлдлийг хийж байгааг бид харж байна.




11. Хvлээстэй зааны тугалыг vзvvлбэрийн зохиолд нийцсэн байрлалд хvчээр оруулахаар оролдож байна.




12. Євдєлтєєсєє болж орь дуу тавих зааны тугалнуудыг хvчээр шпагат суулгаад, дараа нь цахилгаан бороохойгоор “тайтгаруулдаг” аж.




13. Сургалтын явц дахь харгислал нь маш нууц мэдээлэлд тооцогддог учраас эрх баригч ямар ч байгууллага энэ талаар огт мэддэггvй байна.




14. Энэхvv зурагт зааны тугалыг сургагчийн тушаалын дагуу хэвтэж сургаж байна.




15. Циркийн удирдлагын мэдэгдсэнээр vзvvлбэр бvрийг тухайн зааны єєрийнх нь бодит чадварт суурилж бэлддэг бєгєєд сургагч нь зєвхєн ярилцаж, хооллож, аргадах арга барилыг ашигладаг гэдэг ажээ. Харин энэ зургууд нь тэдний хэлсэн зvйл нь бодит байдлаас хичнээн хол болохыг нь нотолж байна.




16. Мэргэжилтнvvдийн vзэж байгаагаар зааны тугалыг циркэд єсгєнє гэдэг нь хvvхдийг шоронд хvмvvжvvлэхтэй ижил зvйл юм байна.




17. Гэри Жейкобс нь савааны тусламжтайгаар зааны тугалыг хошуугаа дээш єргєхыг сургаж байна.




18. Эдгээр гэрэл зургуудыг дэлгэж, олон нийтэд циркийн бодит vнэнг илчлэхээр шийдсэн хvн нь энэхvv дэгээтэй саваа моднуудыг хийдэг мужаан юм байна.




19. Зааны тугалнуудын сургалт єндєр, хаалттай хашааны цаана болдог.




20. Зааны тугалыг толгой дээр нь зогсоож сургаж байна.




21. Хатуу харгис сургуулилтын vр дvнд зааны тугалнууд тушаалын дагуу суух, хэвтэх, хойд хєл дээрээ зогсох, бємбєг ойлгох зэрэг бусад олон чадварт суралцдаг ажээ.




22. «Ringling Bros.» циркийн гол зарчим нь: “Амьтан сургах ерєнхий арга барил бол амьтдын дур сонирхлыг хєдєлгєх”- гэж олон нийтэд сурталчилдаг.




23. Харин таны харж байгаа энэ зvйл тэдний дур сонирхлыг хєдєлгєж байгаа явдал мєн байна уу?




24. Энэхvv циркийн хєшигний цаадах бараан vнэн баримтаар нотлогдон, ил болсны дараа ч гэсэн зааны тугалыг хэрхэн сургадагаа хvлээн зєвшєєрєхгvй байгаа бєгєєд удирдагч нь хэлэхдээ зааны тугалнууд илvv хатуу сургуулилтад бэлэн болсон vедээ єєрсдєє мэдэгддэг гэж хэлжээ. Єєрєєр хэлбэл хvvхдээ зоддог архичин хойд аавын амнаас: “манай хvvхэд єєрєє зодуулах дуртай байдаг бєгєєд зодуулах болохоороо єєрєє ирж хэлдэг”- гэсэн утгатай vг гарч байгаатай агаар нэг байгаа биз.

Жич: мэдээж зааны тугалыг нилээн сонирхолтой vзvvлбэрvvдийг толилуулах хэмжээнд маш сайн сургаж чаддаг ийм хvмvvс єєрсдєє ч гэсэн сургуулилтын явцад чамгvй их хvчин чармайлт гаргаж, их ядардаг байх. Дэлхий дээр ийм сонирхолтой тоглолтыг зохион явуулдаг газар хир олон байдаг вэ гэдгийг бас бодолцох хэрэгтэй гэдэгтэй маргах юм алга. Гэхдээ хорвоо дээр ямар ч гэм зэмгvй ирсэн амьтны бяцхан vрсийг мєнгє, алдар нэрийн тєлєє хар нялхаас нь ингэж зовоох нь ямар ч улсын хуулинд нийцэхгvй гэдгийг л мэдэж байна.


2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл