Сурталчилгаа (15)
Хаах

Жон Кингийн тєєрєгдєл буюу жинхэнэ Жон Кофи-гийн тvvх

2011-10-27, 22:47
26,146
Стивен Кингийн “Ногоон бvс” хэмээх эмгэнэлт киног мэдэхгvй хvн байхгvй биз ээ. Vнэхээр гайхалтай дэлгэцийн бvтээл атлаа нэг ч “Оскар” хvртээгvй энэхvv хачирхалтай тvvхтэй киноны гол дvр болох Жон Кофи– г бид хvvхэд шиг цайлган атлаа бурхан шиг чадалтай, аварга биетэй хар арьстаар нь мэднэ. Тэгвэл Стивен Кингийн “Ногоон бvс” киноны Жон Кофи нь бодит амьдрал дээрээ киноныхоосоо тэс єєр хvн байжээ. Дэлхий дахиныг уйлуулж, уярааж чадсан маш сайн бvтээл болох уг киног бодит амьдрал дээрээс сэдэвлэсэн боловч гол дvрд нь дэндvv эсрэг тэсрэг хvнийг тоглуулсан гэвэл та гайхаж байна уу? Жинхэнэ Жон Кофи бол 19-р зууны эхэн хагаст Америкад амьдарч байсан нэгэн бєгєєд хэтэрхий содон гадаад тєрхнєєсєє болж театр болон циркэд тєлбєртэйгээр vзvvлбэр vзvvлдэг байжээ. Учир нь дэндvv том биетэй хар арьстан байсан болохоороо биш харин Жон Уильям Кофи нь дэндvv жижигхэн биетэй, “амьд араг яс” хочтой нэгэн байсан болохоор тэр... Гэхдээ жинхэнэ Жон Кофи нь кинон дээр гардаг шиг эрдэм чадалтай, бас шоронд хоригдож байсан тvvхтэй хvн биш ажээ. Зvгээр л энэ хvний нэрийг нь зээлдсэн бололтой...
Жон Кингийн тєєрєгдєл буюу жинхэнэ Жон Кофи-гийн тvvх


“Амьд араг яс” хэмээн хочлогдсон энэ залуу тэр vеийн хамгийн сонирхолтой бас гаж гэмээр тоглолтуудын гол “vзvvлэн” болдог байв. Циркийнхэн тэр vед гадаад тєрхєєрєє маш содон хvмvvсийг єндєр vнээр хєлслєн авч тайзан дээр гаргадаг байжээ. Жон Кофи-г “амьд араг яс” гэхээс гадна “сvvдрэн хvн” гэж хочилдог байв.

Жон Кофигоос ємнє нь Айзек Спраг гэгч эр хамгийн туранхай циркчин байжээ. Маш их алдартай байсан тvvний эрvvл мэнд нь асар их муудаж, тайзаа орхихоос єєр аргагvйд хvрсэн тул циркийнхэн орных нь хvнийг хайсны эцэст Жон Кофиг олсон байна.

Vзэгчид “амьд араг яс” гэдэг хочтой нэгэн хvн циркийн ертєнцєд байдаг гэдгийг сайн мэдэж байсан боловч яг царайгаар нь мэддэггvй байсан тул Жон Кофи шинэ ажилдаа дасахад хялбар байжээ. Жон Кофи нь 1852 онд Огайо мужид мэндэлсэн байна. 1881 оныг хvртэл бусадтай ижилхэн хэвийн жинтэй эр байсан бєгєєд vсчингийн ажил эрхэлж, чамгvй мєнгє олохын сацуу багш мэргэжилтэй Мэри хэмээх бvсгvйтэй гэрлэж 7 хvvхдийн аав ээж болцгоожээ. Гэтэл 1881 онд тэрээр гэнэт жингээ алдаж эхэлсэн байна. Учир нь vл ойлгогдох гэнэтийн туралт нь 32 кг жинд хvрэн зогсчээ. 171 см єндєртэй эр хvн 32 кг жинтэй байна гэдэг жинхэнэ аймшиг гайхамшиг байв.
Ингээд тэрээр Чикагогийн нэгэн хямдхан музей-д “Огайо-гийн араг яс”-аар ажиллахаар болжээ. Тvvнийг цээж нvцгэн зогсоход нь хавирганых нь ясыг музейн том танхимын нєгєє єнцєгєєс тоолох боломжтой байж. Харин бvх хавиргаа тоолуулж дууссаныхаа дараа Жон загвар ємсєгч, жентльмэн гээд олон янзын хvний пооз аван зогсож, хvмvvсийг хєгжєєдєг байв. Тэр vедээ моданд орж байсан маш ганган чамин боловч хэт тураалтай биеийг нь улам тодруулсан судалтай хослол, єндєр бvрх малгай, гинжтэй цаг, єрєєсєн нvдний шил зэрэг нь тvvний имиж байжээ.



Тvvний алиа араг ясны тєрх нь Жон-д алдар нэр болох орлогыг авчирж байсан бєгєєд тvvний vзvvлбэр vзvvлсэн хот болгонд “араг ясан жэнтлмень” залуугийн шvтэн бишрэгч бvсгvйчvvд бий болсоор байжээ. Кофи нь маш туранхай эцэнхий ч гэсэн бэлчээр томтой эр байсны нэгэн жишээ нь тэрээр тоглолтын vеэр сvйт бvсгvйн тєлбєртэй уралдааныг vзэгч бvсгvйчvvдийн дунд тоглоомоор зарлаж, бvсгvйчvvдийг хуйлруулаад, дундаас нь єєрийн эхнэр Кэти-гээ сонгосноор vзvvлбэрээ єндєрлєдєг байсан гэдэг баримт юм. Мєн vзэгчдэд тэрээр Кэти-г жинхэнэ эхнэрээ гэж хэлдэггvй байсан бєгєєд сонгосныхоо дараа 7 хvvхэдтэй ч гэсэн тvvнтэй гэрлэх болно гэдгээ хэлж олныг алмайруулдаг байжээ. Интернэт битгий хэл телевиз, радио ч гараагvй байсан vед мєнгє олохын тулд хvмvvс юу эсийг хийдэг байсны жишээ гэвэл энэ биз ээ.










1889 онд “Барнум ба Бейли” хэмээх шоуны зохион байгуулагчидтай гэрээ хийж, циркийнхэнтэйгээ хамт Лондонг зорин, тэндээ єєрийн хэт туранхай байдлаараа бас нилээн их мєнгє хийж байжээ.




1905 онд Жон Кофи хvнд бэртэл авч, тахир дутуу нэгэн болсон тул циркээ орхиж, ослын дараах хvнд дарамтанд орохын сацуу залуу байх vеийнх шигээ хэвийн жинтэй болжээ. Ингэж “амьд араг яс” vгvй болсон байна. Тєд удалгvй гэрт нь тvймэр гарч, ихэнхи эд хєрєнгє нь vнс болон шатасны дараа эхнэр Кэтидээ хаягдаж, ганцаардал, ядуурлын дунд хорвоогийн мєнх бусыг vзvvлжээ. Хэтэрхий тураалтай хэдий ч тvvнийгээ ачаар цагийг эзэлж явсан нэрт уран бvтээлчийн тєгсгєл ингэж ирнэ гэж хэний ч санаанд ороогvй биз ээ.





1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл