Хaax
Хaax

Харь гаригийнхан гэж vнэхээр байдаг уу?

Огноо:2011.11.28, 15:19 Төрөл:Сонин хачин
Харь гаригийнхан (vл таних нисдэг биет - VТНБ) олон зууны турш хvмvvсийн ургуулан бодохуйг хєєргєсєєр ирэв. Харь гаригийн иргэншлийн сэдэв зєгнєлт зохиолчдын дуртай сэдвийн нэг билээ. Гэхдээ хvмvvс бодит амьдрал дээр харь гаригийнхантай vргэлж тулгарсаар байдаг гэдэг. Зарим хvмvvсийн ярьдаг зvйл санаанаасаа зохиосон ч байдаг  гэдэг нь vнэн. Энэ удаагийн нийтлэлдээ харь гаригийнхантай таарсан болон тэднийг харсан тухай хvмvvсийн баримтуудыг орууллаа. Vнэхээр сонирхолтой ч юм шиг... ялангуяа сvvлийн зураг. 1990 -ээд оны vеэр манай улсад хvртэл нисдэг таваг харсан, бvvр дотор нь орж суусан. Харь гаригийн хvнд маажуулсан гээд л эдгээр баримтууд шиг зvйл ярьдаг байсныг санаж байна. Харь гаригийнхантай холбоо тогтоосон гэдэг санаанаас зохиосон зvйл vv, эсвэл бодит уу?...



1. ОХУ-ын Петрозаводскийн тэтгэвэрийн єндєр настан Марфа Егоровна гэрийнхээ хєргєгчинд хоёр жилийн турш харь гаригийн хvний цогцсыг хадгалж байжээ. Энэ эмэгтэй Шинжлэх ухааны Академийн Петрозаводскийн салбарт хандан мэдэгдэхдээ: хоёр жилийн ємнє тvvний ногооны талбайд VТНБ (vл таних нисдэг биет) унасан. Хачин жигтэй дуу гарахад хашаандаа гарч харвал хумигдан улайсч хайлсан нисдэг тєхєєрємж, бас хажууд нь гуманоидын (хvн дvрст амьтан) цогцос байсан гэжээ.




2. Энэ гуманоидын биеийн урт 60 сантиметр орчим. Том толгойтой. Нvд нь бvлтгэр. Гаднаасаа хvн загас хоёрын дундах гэмээр амьтан. Марфа Егоровна эрх баригчдад хэлэхдээ: энэ амьтан гадуураа сансрын скафандртай (ємсгєл хувцас) байсан. Энэ амьтны тухай хvмvvст хэлэлгvй цогцосыг нь гялгар уутанд боогоод хєргєгчинд хийсэн. Мэргэжлийн хvмvvс энэ бvгдийг хэн нэгэн хvний хуурсан тоглоом байж магадгvй хэмээн болгоомжилж байдаг хэдий ч єндєр настны хэлсэн мэдээлэл vнэн байхыг ч vгvйсгэдэггvй.




3. 2011 оны 4 дvгээр сард хоёр хvн Сибирийн ойн цасанд харь гаригийн хvний цогцос олсон хэмээн єчжээ. Эрхvvгээс холгvй VТНБ сvйрснээс болж дээрх цогцос шатаж бэртсэн хэмээн нотложээ. Гэтэл vнэн хэрэгтээ єнєєх «харь гаригийн» гээд байгаа хvн нь талхны зєєлєн хэсгээр хийж тахианы арьсанд боосон бvтээл болж хувирчээ.




4. 1995 онд Рэй Сантилли гэгч нь 1947 онд VТНБ сvйрсэн тухай «Росвеллийн vйл явдлын» видео бичлэг байгаа хэмээн мэдэгджээ. Vvнтэй хамт харь гаригийн хvнд задлан шинжилгээ хийж буй кадрууд ч байгаа гэжээ. Харин 2006 онд тvvний бичлэг «vйл явдал ийм байсан байж магадгvй болохыг сэргээн босгосон» хуурамч бичлэг байсан гэдгийг хvлээн зєвшєєрчээ.




5. 2004 оны 2 дугаар сард английн Дюрхем хотын нэгэн байшингийн ногооны талбайд нэгэн vл таних зvйл олджээ. Гэрийн эзэгтэй хашаан дотор нь зулбасан хvvхэд мэт дvрстэй зvйл байгааг олж хараад цагдаа дууджээ. Цагдаа нар мэс засалч эмч, шvvх эмнэлэгийн ажилтан, паранормаль vзэгдэлийг судладаг мэргэжилтнийг дууджээ. Эцэст нь энэ «юм» аймшигийн киноноос сэдэвлэн хийсэн тоглоомын дэлгvvрийн бараа болж таарчээ.




6. Таиландын Бангкокоос холгvй хойд зvгт оршдог Wat Phrapangmuni Temple сvмд Нари Понфей нэртэй муми хадгалагддаг. Эдгээр vл таних хоёр цогцосыг шилэн хоргонд хадгалдаг аж. Сvсэгтнvvд эдгээр цогцосыг буддийн домог vлгэрт гардаг фэй хэмээх амьтдынх хэмээн итгэдэг аж. Нэгэн домогт жимсний оронд єєрєєсєє эм хvйстэй их ид шидийн хvчтэй жижиг биесийг (фей) бvтээдэг шидэт мод байдаг тухай єгvvлдэг.




7. 1917 онд хоёр бяцхан охин цэцэрлэгт удаан тоглож байгаад дараа нь гэртээ ирэхдээ «жижиг хvмvvс» байгаль дээр жинхэнээсээ байдаг гэдгийг нотлосон фото зургийг авч авч иржээ. Харин 1970-аад онд дээрх хоёр охины нэг болох тухайн vед єндєр насыг зооглосон Элси Райт хэлэхдээ: «Коттинглийн хэмээгддэг» фото зураг хуурамч. Тэдний «жижиг хvмvvс» картон цаасаар хайчилж хийсэн дvрсvvд байсан хэмээн хэлжээ.




8. «Фейгийн бие» олдлоо хэмээх шуугиан 2007 оны 4 дvгээр сарын 1-нд Лондонд дэгджээ. Vнэндээ Лондон хотын дуран авай ашиглан хиймэл дvрс хийдэг дизайнер Дэн Бэйнс «фейгийн бие»-ийг урлажээ. Олон хvмvvс «фейгийн бие»-ийг жинхэнэ хэмээн vзэж байв. Хожим нь зураач хуурамч гэдгээ хvлээн зєвшєєрчээ. Дараа нь vvнийгээ 300 фунтээр интернет дуудлага худалдаагаар заржээ.




9. Энэ бол «монтаукийн аймшигт амьтан». Эрдэмтэд ямар амьтан гэдгийг нь тогтоож чадаагvй. 2008 оны 7 дугаар сард АНУ-ын Нью-Йорк хотоос холгvй орших Монтаукийн ойролцоо наран шарлагын газар олджээ. Энэ олдворыг жинхэнэ, эсвэл хуурамч гэсэн янз бvрийн онол таамаг гэмээр зvйлvvд олон гарч байв. Жишээ нь, энэ бол хиймэл зєєлєн эдээр сайтар бvтээсэн хулхи зvйл гэж байхад єєр нэг нь мутант маягийн элбэнх гэх жишээтэй.




10. 1967 оны 10 дугаар сарын 20-нд Рожер Паттерсон, Роберт Гимлин нар йети цасан хvнийг хальсанд буулгаж  авлаа хэмээн мэдэгджээ. Олон жилийн дараа Паттерсоны найз Боб Хейронимус єєрийгєє энэ хальсан дээр багт наадамд цасан хvнийг дуурайн хийсэн ємсгєл ємсєєд зургаа авахуулсан хэмээн хvлээн зєвшєєрчээ.




11. Калифорни мужийн Мэтью Уиттон, Рик Дайер нар 2008 оны 8 дугаар сарын 15-нд Жоржи муж руу аялах vеэр йети цасан хvний амьгvй биетэй таарсан хэмээн мэдээллэжээ. Хожим нь энэ амьтан хиймэл арьсаар бvрж, нvvрийг нь цаасаар зєєлрvvлж хэвлэж, резинээр хєл хийсэн байжээ.




12. Єсвєр насны хэдэн хvvхдvvд Аргентины Сальт хотын гудамжаар сэлгvvцдэг «Аймаар одой» хvний видео бичлэг єєрсдєє авсан хэмээн ам булаалдан хэлж байв. Дараа нь хэдэн зургууд нь хоорондоо агуулга, хэмжээгээрээ зєрєлдєн хуурамч гэдэг нь тогтоогджээ.




13. Зураг дээр 1869 оны 10 дугаар сарын 16-нд Нью-Йоркийн ойролцоох фермер Уильям С. Ньюэллын эдлэнгийн талбайд 10 футийн, єєрєєр хэлбэл 3,5 метр єндєртэй «Кардиффийн аврага хvн» хэмээх хvний чулуун хєшєєн баримал байна. Хожим нь чулуун хєшєєн барималыг Жорж Холл бvтээж жилийн ємнє уг газарт булсан гэдгээ хvлээн зєвшєєрчээ.




14. «Шинэ vндэстэн» сонины мэдээллэснээр энэхvv аврага араг яс (Бангладеш) 2004 онд Саудын Аравид олджээ. Дараа нь энэ зургийг photoshop-ын аргаар хийж Worth1000.com сайтын зарласан фото зургийн vзэсгэлэнд тавигджээ.




15. 2010 оны 2 дугаар сард фото зурагчид Нофолкийн салхин тээрмийн дээр єєрєєсєє ногоон гэрэл цацруулж буй объектын зургийг авч чаджээ. 57 настай фото зурагчин Питер Рай хуанлийн зураг бэлдэхийн тулд "Downham Market's Denver mill" тээрмээс холгvй зураг авч  байхдаа vvнийг ажиглаагvй байна. Харин зургаа бэлэн болсон зурагнуудаа харж байтал дээрх хачин зvйлийг олж илрvvлжээ. Энэ vед нєгєєх ногоон гэрэл цацруулсан объект тээрмийн дээр дахин гарч иржээ. Тvvнийхээр энэ бол VТНБ ажээ.




16. Энэ зурган дээр Норвегийн тэнгэрт гийсэн оюу цэнхэр єнгє цацруулсан vл таних объект байна. Энэ зvйлийн талаар хачин олон янзын таамаг байв. Жишээ нь, цэргийнхэн туршилтын пуужин хєєргєсєн гэх мэт. Энэ сонин vзэгдлийг нутгийн оршин суугч ажлаасаа тараад гэр рvvгээ явах замдаа тааран авчээ.




17. ОХУ-ын Кремлийн дээрх том пирамид хэлбэртэй VТНБ. Цаг завтай хvмvvс энэ зvйлийг шууд харь гаригийн сансрын хєлєг хэмээн vзжээ.




18. Энэ зургийг сансрын Solar and Heliospheric Observatory (Soho) одон орон судлалын тєв, мєн дэлхийгээс хэдэн сая километр хол нарыг судлаж буй сансрын аппаратаас авчээ. Хvмvvс vvнийг харь гаригийнхан байдгийг  нотлосон зvйл хэмээн шууд зарлаж байв. Гэтэл НАСА vvнийг камер гацсан vе дэх зургийн алдаа хэмээн vзжээ. Харь гаригийн иргэншил байгаа гэдэгт итгэдэг хvмvvс vvнийг харь гаригийнхны сансрын хєлєг гэжээ.




19. Латвид 2009 оны 10 дугаар сард энэ нvхийг солир унасанаас болж vvссэн хэмээн vзэж байв. Гэтэл хуурамч нvх байж таарчээ. Шинжээчид Mazsalaca дvvрэг рvv очиж vзжээ. Энэхvv 3 метр гvн, 10 гаруй метр єргєнтэй энэ нvхийг хvмvvс ухсан болохыг тогтоожээ. Хожим нь латвийн Tele2 компани энэ нvхийг ухсан гэдгээ хvлээн зєвшєєрчээ. Телевизээр vргэлж л эдийн засгийн хямралын мэдээ залхуу хvртэл байнга гарч байгааг жаахан ч гэсэн єєрчлєх гэсэн зорилгоор энэ нvхийг ухсан гэжээ.




20. Лох-несс нуурын амьтан. Энэ зургийг Лондон хотын мэс засалч эмч Р. Кеннет Уилсон авчээ. Тэрбээр энэ нуурын орчим аялаж байхдаа эргэн тойрон нисэх шувуудыг ажгиглаж байтал нэгэн аймаар амьтны зургийг санамсаргvй аз таарч авсан гэжээ. Харин 1994 онд энэ зураг хуурамч болох нь илэрч, зургийг хийхдээ хvvхдийн тоглоомон усанд шумбагч завь, могой толгойтой тоглоомыг ашигласан болох нь тогтоогдожээ.




21. Тариан талбай дээрх тарианы ишийг налуулсан янз бvрийн дугуй болон геометрийн хэлбэртэй  хээнvvд. Эдгээрийн олонхи нь харь гаригийн гаралтай гэгддэг боловч зарим нь хvний гараар бvтээгдсэн бvтээл аж.
Жишээ нь, энэ хээг Дуг Бауэр, Дэйв Чорли, Жон Ландберг нар урлажээ. Тэд анхны хээгээ хєдєє аж ахуйн техникийн тариан талбай дээр vлдээдэг паралель замаас санаа авч 1978 онд бvтээжээ. 1992 онд хуурамч хээ бvтээснийхээ тєлєє Нобелийн шагналын нєгєє эсрэг Игнобелийн шагнал буюу жил болгон 10 дугаар сард Нобелийн шагналыг олгохыг угтаж хуурамч болон инээдтэй хошин зvйлд єгдєг шагналыг хvртжээ.




22. Тариан талбай дээрх тарианы ишийг налуулсан янз бvрийн дугуй болон геометрийн хэлбэртэй  хээнvvдийг бvтээдэг харь гаригийн сансрын хєлгийг харандаагаар будаж дvрслэсэн зураг. Зарим хvмvvс дээрх хээг харь гаригийн элч тєлєєлєгчид бvтээсэн гэдэгт итгэдэг. Энэ зураг Vндэсний архивт хадгалагддаг.




23. Черхилле, Уилтшир гvнлэгийн Черхиллийн тариан талбайд ганцхан шєнийн дотор бий болсон гаанс зуусан харь гаригийн дvрс. Харь гаригийн иргэншил байгаа гэдэгт итгэдэг хvмvvс харь гаригийн хvмvvс «Нууц материалууд» киноны баатруудтай усны дусал мэт ижил хэмээн батладаг. Энэ зураг дэлхийн хvмvvс болон сансарт буй оюун ухаан нэгт харь гаригийнхны зохицол болон эв нэгдлийг харуулж байгаа аж. Энэ зурагт харь гаригийн хvний аман дахь гаансыг сvvлд нь нэмж зохиож зурсан гэсэн таамаг байдаг.




24. Линкольшир гvнлэгийн Конинсхолм фермерийн аж ахуйн талбай дахь эвдэрсэн салхин сэнсэн генератор байна. Нутгийн оршин суугчид энэ сэнс эвдрэхээс ємнє тэнгэрт маш хурц гэрэл гарсан хэмээн ярьдаг. Vvнийг харь гаригийн сансрын хєлєг хийснээс гарцаагvй гэдэг аж.




25. Энэ зургийг бvр 1942 онд хятадын Хопех мужийн Тинстенд авчээ. Нэгэн vл таних оньсого мэт объект харагдаж байна. Нэлээд хэдэн хvн энэ vзэгдэл рvv хуруугаараа зааж байна.




26. Энэ зургийг 1957 оны 9 дvгээр сард Калифорн дахь "Edwards Air Force Base" агаарын хvчний баазын туршин нисэгч В-47 онгоцоор нисч байх vед авчээ. Энэ онгоцны ар талд VТНБ нэлээд зайтай харагдаж байна.




27. 1969 онд «Апполоном-11» хєлгєєс авсан фото зураг. Нила Армстронгийн авсан энэ объект юу болохыг одоо хvртэл тогтоож чадаагvй.




28. 1980 онд Пуэрто-Рикогийн Левиттаун хотын орон сууцны хороолол дээгvvр хурц гэрэл гарган нисч буй энэ объектыг хотын олон зуун хvн харжээ. Цагдаагийн офицер Жозе Кордеро єєрийн полароид зургийн аппаратаар 10 гаруй зураг авч амжжээ.




29. Энэ оньсого мэт цуварсан гэрлvvдийн зургийг цагдаагийн офицер 1987 оны 5 дугаар сарын 26-нд Коннектикут Уотербер хотын  мужийн I-84 авто замаас холгvй авчээ. Энэ сонин гэрэл гарснаар олон жолооч нар тvvнийг харж алмайрч яваад, зам дээр олон машинууд мєргєлдсєн гэдэг.


Мэдээ нэмсэн: xerox
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн зар