Хaax
Хaax

Их Британий хамгийн тарган эмэгтэй

Огноо:2012.03.25, 10:50 Төрөл:Сонин хачин

Их Британий хамгийн тарган эмэгтэй бол 343 килограмм жинтэй, 33 настай, Сьюзен Эман юм. Сьюзан нь өнгөрсөн жил өөртөө хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн тарган эмэгтэй болох зорилтыг тавьснаасаа хойш, “мөрөөдөлдөө” хүрэхийн тулд маш шаргуу “хөдөлмөрлөж” байгаа ажээ. Түүний энэхүү зорилгыг биелүүлэхэд түүний сүйт залуу болох 35 настай Паркер Кларк тусалж байгаа юм. Паркер нь ерөнхий тогооч ажилтай ажээ.





www.caak.mn (8 фото)

Аризона мужийн Каса Гранде-гаас гаралтай Паркер Кларк нь Сьюзан Эмантай сүй тавьсан цагаасаа хойш ажлын захиалга, саналаар тасрахаа байжээ. Учир нь Сьюзан Эман нь өнгөрсөн жил Дэлхийн хамгийн хамгийн тарган эмэгтэй болох зорилт тавьснаа олонд зарласнаасаа хойш нилээн алдартай болсон юм.


www.caak.mn (8 фото)

Өнөөдөр Сьюзаны жин нь 3,5 центнер болоод байгаа боловч түүний зорилго нь 7 центнер ажээ. Үүний тулд тэрээр үргэлж маш их калоритой хоол идэх шаардлагатай болдог тул Паркер Кларк түүнд их “тус болдог” юм байна.


www.caak.mn (8 фото)

Тогтооч мэргэжилтэй Кларк нь үргэлж хоол идэх дуртай байдаг Сьюзанд хоол хийж өгөх их дуртай гэнэ. Тэд Сьюзаны мэдэгдлийн дараахан онлайнаар танилцаж, сүй тавьжээ.


www.caak.mn (8 фото)

Паркер нь Сьюзаны гэрт, түүний хөвгүүд болох 17 настай Габриель, 13 настай Брендин нарын хамт сүүлийн хэдэн сарын турш амьдарч байгаа ажээ. Сьюзаны хоёр хүү нь хоёул хэвийн жинтэй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.


www.caak.mn (8 фото)

Сьюзан Эман хэлэхдээ: “Паркер бид хоёрын харилцаа бол бие биендээ яг тохирсон гайхалтай төгс харилцаа юм. Би идэх дуртай, харин тэр хоол хийх дуртай. Би дэлхийн хамгийн хүнд эмэгтэй болох мөрөөдлөө орхиогүй байгаа. Паркер маань ч намайг дэмждэг. Түүнд том биетэй эмэгтэйчүүд таалагддагаас гадна намайг хоол идээд, таашаал авч байхыг харах түүнд сайхан байдаг. Тэр маань гайхалтай тогооч. Гал тогооны ажлыг хэнээр ч туслуулахгүй амжуулдаг ийм гайхалтай эр хүний саналд би татгалзаж чадах байсан гэж үү? Миний хамгийн дуртай хоол бол спагетти. Паркер спагетти хийх хамгий дуртай.” – гэжээ.


www.caak.mn (8 фото)

Түүнчлэн Кларк нь Сьюзаны гэрийн ихэнхи ажлыг хийдэг байна. Сүйт бүсгүйтэйгээ хамт алхаж, усанд оруулж өгдөг ажээ. Тэд өдөр бүр цэцэрлэг хүрээлэнгээр зугаалахдаа Сьюзаныг хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнд түрж явдаг байна.


www.caak.mn (8 фото)

Паркер хэлэхдээ: “Би түүний Дэлхийн хамгийн тарган эмэгтэй болно гэдэг тал дээр дэмждэг. Учир нь энэхүү хүсэл мөрөөдөл нь түүнийг маань жаргалтай болгодог. Мэдээж түүний эрүүл мэндийн байдалд нь би санаа зовж байгаа. Тиймээс ч үргэлж эрүүл хүнсээр хоол хийж, Сьюзаныг хөдөлгөөнтэй байлгахыг хичээдэг. Өнгөрсөн жил тэр эмчийн бүрэн үзлэгт ороход эмч түүнийг эрүүл байна гэсэн боловч сонирхолтой мөрөөдлийг нь эсэргүүцэж байсан. Тэгэхлээр, эмч нар түгшүүрийн харанга дэлдэх хүртэл би Сьюзаныгаа дэмжсэн хэвээр байх болно.”- гэжээ.


www.caak.mn (8 фото)

Мэдээ нэмсэн: xerox
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн зар