Хaax
Хaax

Гавалын ясыг 10 удаа худал тайлбарласан түүхээс

Огноо:2012.03.31, 10:55 Төрөл:Археологи, олдвор

Хүний гавлын яс бол араг ясны хамгийн сонирхол татсан хэсэг. Учир нь үүгээр тухайн хүн ямар байсныг антропологийн аргаар сэргээн босгодог. Эмч, хүн судлаач, археологич болон бусад мэргэжлийн хүмүүст хамгийн чухал мэдээллийг өгч байдаг. Харамсалтай нь түүхийн янз бүрийн үед гавлын ясыг бодит утгаар нь бус, далдын хар хүчтэй холбон тайлбарлах оролдлого хийх явдал цөөнгүй байв. Ийм тайлбар өгсөн хүмүүс ихэвчлэн өөртөө санагдаж байсан зүйлээ жинхэнэ бодитоор байсан мэтээр зориуд итгүүлэхийг улаан цайм оролддог. Ингээд иймэрхүү төрлийн 10 худал тайлбарыг та бүхэнд сонирхуулъя.





1. "Оддын ертөнцөөс ирсэн эрэгтэй хүүхдийн" гавал яс

10 
удачных спекуляций на черепах (10 фото)

Өнөөгийн "мэргэжилтнүүд" археологийн хуучин олдворыг хэрхэн худал тайлбарладагийн сонгодог жишээ бол энэ. Дээрх зурган дээрх гавлын ясыг бүр 1930 онд Мексикд олсон. Харин олон нийт үүнийг зөвхөн 70 жилийн дараа л мэджээ. 1999 онд энэ олдвор гэнэт хэвлэл олон нийтийн хэрэгслээр сенсаци болов. Үл таних нисдэг биет судлаачдын үзэж байгаагаар энэ гавлын яс хүн болон харийн хүнийг эрлийзжүүлсний үрээр бий болсон хэмээн тайлбарладаг. Тэгээд үүнийг "Оддын ертөнцөөс ирсэн эрэгтэй хүүхэд" хэмээн нэрлэжээ. Ради нүүрстөрөгчийн аргаар анализ хийж энэ яс 900 орчим жилийн настай, ДНК-гийн шинжилгээгээр хүнийх болох нь дараа нь тогтоогджээ. Бие даасан шинжээч мэргэжилтнүүд энэ ясыг индейчүүдийн уугуул омгийн эрэгтэй хүүхдийн яс хэмээн үзэж, энэ хүүхэд гидроцефалинаар өвдөж байсныг тогтоожээ.


2. Френологи бол хулхи шинжлэх ухаан


10 удачных спекуляций на черепах (10 фото)

Френологи бол европод XIX зууны дараа үүссэн хуурамч шинжлэх ухаан. Энэ салбарын эрдэмтдийн үзэж байгаагаар хүний тархины баруун зүүн хэсэг дэх сэтгэцийн зарим шинж нь хөгжлийн явцад тархины тодорхой хэсэгт хавдрын байдал, эсвэл суулт бий болгодог аж. Гэтэл нейрофизиологийн шинжлэх ухааны хөгжлөөр энэ онол худал болох нь батлагджээ. Үнэндээ хүний сэтгэцийн шинж ямар байх нь тархины гадаргуу ямар овон товонтой байхаас үл хамаардаг. Хүний гавлын яс тархины хэлбэрийг дагаддаггүй.


3. Пилтдаунаас олдсон хачин хэлбэртэй гавлын яс.

10 удачных спекуляций на черепах (10 фото)

1912 онд английн Пилтдаунд Чарльз Доусон гэгч хүн болон сармагчны хольцтой гэмээр хачин гавлын яс олжээ. Тэрбээр үүнийгээ хүн болон сармагчны дундах эрээд олдохгүй байсан үе хэмээн нэрлэжээ. Гавлын дээд хэсэг нь хүнийх, бусад нь сармагчны эрүүний хэлбэртэй байжээ. Энэ нь хуурамч зохиомол зүйл байсныг 1953 онд эрдэмтэд батлажээ. Пилтдауны хүн  палеонтологчдын дунд хүний хувьсал ер нь хэрхэн явагдсан тухай мэтгэлцээнийг дэгдээжээ.


4. Батавус Генуинусын олсон гавлын яс

10 удачных спекуляций на черепах (10 фото)

1828 онд Голландын Маркен арал дээр налуу духтай гавлын яс олджээ. Зарим судлаачид энэ зайдуу арлын хүмүүс homo sapiens бус, харин хүн дүрст мичний эртний төрөл байсаар хувьссаар ирсэн хэмээн үзжээ. 1912 онд голландын эрдэмтэн Батавус Генуинус гавлын яс яагаад ийм хэлбэртэй болсон шалтгааныг уг арлын хүмүүс хүүхэд байхаасаа өмсдөг малгайтай холбоотой болохыг нээжээ. Харин энэ арлаас өөр зүг авч одсон балчир хүүхдүүдийн толгойны яс ийм хэлбэртэй болоогүй байдаг.


5. Гавлын ясыг трепанаци хийж эхлэсэн түүх

10 удачных спекуляций на черепах (10 фото)

Трепанаци гэдэг нь гавлын ясанд нүх гаргаж янз бүрийн өвчнийг анагаах гэсэн оролдлогыг хэлдэг. Энэ нь 8000 жилийн тэртээгээс хийгдэж байжээ. Ийм нүхтэй гавлын яс олон олддог. Трепанаци ихэвчлэн хүнийг амийг хохироодоггүй байсан боловч цусанд халдвар оруулдаг байв. Өнөө үед зарим хүмүүс хорон санааг хүнээс зайлуулж эрүүл чийрэг болгоно хэмээн энэ аргыг хэрэглэсээр байдаг.


6. Аврага гавлын яс

10 удачных спекуляций на черепах (10 фото)

Энэ олдвор хаана байгаа гэдгийг нуудаг байв. Учир нь энэ нь янз бүрийн фото зургийг нийлүүлэн зүүж хийсэн хуурамч зураг байсан юм.


7. Калавераст олдсон гавлын яс

10 удачных спекуляций на черепах (10 фото)

1866 онд АНУ-ын Калавераст уурхайчид энэ гавлын ясыг олжээ. Жошуа Витни гэгч үүнийг 2 сая жилийн өмнө Америкт хүмүүс амьдарч байсан хэмээн батлах зорилгоор ашиглажээ. Гавлын яс бага өөрчлөгдсөн нь хүний хувьсал явагдаагүй мэт харагддаг. 1992 онд химийн тестийн аргаар энэ гавлын яс 1000 жилийн настайг тогтоожээ.


8. Шовгор оройтой гавлын яс

10 удачных спекуляций на черепах (10 фото)

Хэлбэр нь алдагдсан гавлын яс дэлхийн янз бүрийн өнцөг буланд олдсоор байдаг. Хүүхдийн гавлын яс уян зөөлөн. Зарим ард түмэн энэ байдлыг ашиглан гавлын ясыг Маркен арал дээрх шиг деформацид оруулдаг байжээ. Хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болох үеэс өмнө ийм гавлын яс байжээ. Эдгээр гавлын яс эсвэл орчин үеийн хүнийх, эсвэл неандерталь хүнийх байдаг байв.


9. Эвэртэй гавлын яс

10 удачных спекуляций на черепах (10 фото)

Эвэртэй гавлын яс олдсон тухай их яриа байдаг. Гэвч эдгээр нь бие даасан шинжээчдийн судалгаанд тэр болгон өртдөггүй байв. Гавлын арьс хавдаж эвэртэй адилхан болох явдал байх боловч энэ нь гавлын ястай нийлээгүй өөр зүйл. Анх Пенсильванид ийм эвэртэй гавлын яс олдсон гэх боловч шинжээчид үзэхээс өмнө алга болдог байв.


10. Болор гавлын яс

10 удачных спекуляций на черепах (10 фото)

XIX зууны сүүл үес болор гавлын ясыг гавлын яс цуглуулагчид музейд өгч эхлэсэн байдаг. Домог ёсоор ийм зүйлийг майячууд болон ацтекууд харь гаригийнхны туслалцаатайгаар бүтээжээ. Ийм гавлын яс нийтдээ 13 байдаг. Аль нэгэнд нь гар хүрэхэд өвчин анагааж хүч тэнхээтэй болдог. Бүгдийг нь нэг дор цуглуулж чадваас бурхны хүчтэй болно гэх мэт яриа байдаг. Харамсалтай нь энэ бүхэн цөм хуурамч зүйл. Шинжээчид болор гавлын ясыг Европд үйлдсэн бөгөөд 200 жилээс хэтрэхгүй настай болохыг тогтоожээ. Нэг хүн бүгдийг нь хийж бусад хүмүүс дуурайсан эсэх нь тодорхойгүй.
 

Мэдээ нэмсэн: xerox
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн зар