Сурталчилгаа (15)
Хаах

Спортын хачин төрлүүд

2012-04-19, 00:18
15,457

Фото зурагчин Сол Нилман спортын уламжлалт төрлүүдийг сонирходоггүй нэгэн. Тэрбээр спортын ер бусын хачин төрлүүд, тухайлбал, бохир шавар дотор уралдах, харандаан дээрх тулаан, эсвэл усан доорх хоккей зэргийг их сонирхдог. Тэрбээр 2007 оноос эхэлж улс орнуудаар аялж, этгээд харагддаг спорт бүхний зургийг авч эхлэжээ. Та бүхэнд Сол Нилманы авсан хараад уйдамгүй сонирхолтой фото нийтлэлийг толилуулъя.

Спортын хачин төрлүүд



Сол Нилманы хачин хобби нэгэн санамсаргүй явдлаас эхлэжээ. 2007 онд түүнийг «The Oregonian newspaper» сонин гэнэт ажлаас нь халжээ. Тэрээр сэтгэл санаагаар унасангүй. Харин ч тэр агшнаас эхлэж өөрийнхөө хүссэнээр янз бүрийн зураг авч болох үе ирлээ хэмээн ойлгосон гэдэг. Тэгээд Сол спортын хачин  төрлүүдийг газар дээр нь очиж үзэж фото зураг авах болжээ. 

www.caak.mn (19 фото)

1. Шатрын бокс. Энэ спортын төрлийн зарчим энгийн. Нүүдэл болгоны дараа боксын раунд явна. Хэн нэг нь зөв нүүдэл хийж шатрын дүрмээр ялах, эсвэл нокаут хийхэд тэмцээн дуусна.


www.caak.mn (19 фото)

2. Шавар доторх хөл бөмбөгийн тэмцээн. Энэ тэмцээн Америкийн Нэгдсэн Улсын Зүүн Хойд хэсгийн Шинэ Английн бүсэд орших Хойт Конвейн Гахайн Колизей (талбай)-д явагддаг. Тоглогчид өвдөгөө хүртэл бохирт шигдэн тоглодог. Хэн нэгэн хүн энэ төрлийг спортын хамгийн цэвэр төрөл хэмээн нэрлэжээ.


www.caak.mn (19 фото)

3. Уулынхны цугларалт. Шотланд угсаатай хүмүүс өөрсдийн элэнц хуланц хаанаас гаралтайг мэдэхээр цулардаг.


www.caak.mn (19 фото)

4. Монтанагийн Бьютт хотод Роберт Крейгийн дурсгалд зориулан явагддаг «Evel Knievel days» фестивалийн үхлийн ханан дээрх «Ивел» уралдаан


www.caak.mn (19 фото)

5. Пенсильваний спортын багуудын бэлэг тэмдэг болсон амьтдын (талисман) сургуулилт хийдэг лагерь. Энд сурагчид болон оюутнууд ирж "талисманы нарийн урлаг"-т суралцан ур чадвараа сайжруулдаг.


www.caak.mn (19 фото)

6. Хотын оршин суугчид Дэлхийн гольфийн өдрийг тэмдэглэхийн тулд гудамжинд гарч тоглодог.


www.caak.mn (19 фото)

7. Америкийн Жоржия мужийн зүүн Дублинд Хөдөөнийхний зуны тоглолтын хамгийн оргил үеийн тэмцээн бол гэдсээрээ шавар руу үсрэн орох тэмцээн байдаг.


www.caak.mn (19 фото)

8. Усан доорх хоккейг 1954 онд английн дайверууд анх санаачилжээ. Тэд өвлийн саруудад тэнгис хүйтэн болдог үед байнгын бэлтгэлтэй байхын тулд энэ тэмцээнийг сэджээ.


www.caak.mn (19 фото)

9. Сиэттлийн Gas Works паркт картон цаасаар хийсэн сэлэмээр халз тулаанчид тэмцэлддэг. Ялагч нь тусгай захиалгаар хийсэн картон сэлэмээр шагнуулдаг.


www.caak.mn (19 фото)

10. Рестлинг (орчин үеийн чөлөөт бөхийн шоуны нэг хувилбар)-ийн бөхчүүд тэмцээний үеэр янз бүрийн өнгөтэй баг зүүдэг. Эдгээр баг нь амьтад, бурхад, эртний баатрууд, суут хүмүүсийг дүрслэсэн байдаг.


www.caak.mn (19 фото)

11. Сан-Франциско дахь «Том дугуй» тэмцээн


www.caak.mn (19 фото)

12. «Гахай ба Форд машин» тэмцээн Орегон мужийн Тилламук гүнлэгийн яармаг дээр явагддаг. Энэ тэмцээн анх 1925 онд хоёр фермерийн гахай зугтахад Ford Model T машинаар хөөж гүйцсэн гэдгээс улбаатай аж
 

www.caak.mn (19 фото)

13. Брэнди Рэттиг жирийн өдрүүдэд инженер. Харин роллер-дерби (ролик дээр мөргөлдөн тулалдах) тэмцээний үед багийн голлон тоглогч


www.caak.mn (19 фото)

14. Манхеттенд болсон бөмбөгөөр онож тоглох (оногдсон хүн тэмцээнээс гарна) хамгийн олон хүнийг хамарсан тэмцээн. Энэ тэмцээнд 712 хүн 600 бөмбөгтэй оролцжээ.


www.caak.mn (19 фото)

15. «Tough Guy» тэмцээн 1 дүгээр сарын сүүлээр Англид явагддаг. Энэ тэмцээн бартаатай замаар саадын зурвас гатладаг.Биеэ зүсэх, шархлуулах, өвчнөө мэдрэхээ болих, өндөр газар, давчуу орон зай, шөрмөс сунах, яс хугарах гэх мэт олон зовлонтой.


www.caak.mn (19 фото)

16. «Бохир дундуур гүйх» тэмцээн. Энэ тэмцээн цэргийн лагерт очиж үзэх гэсэн хүүхэд ахуйн мөрөөдлийг биелэлээ олдог хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Эхний саад гэхэд л 2метр хальтиргаатай нэлээд хэдэн ханыг давах хэрэг гардаг. 


www.caak.mn (19 фото)

17. Канзас мужийн Либерал хотод «Габмирийн өдөрлөг» болдог. Тэмцээнд оролцогчид бие бие рүүгээ гамбир шиддэг. Энэ нөхөрсөг тэмцээн Английн Олни хотынхонтой явагддаг.


www.caak.mn (19 фото)

18. «Crashed ice» бол сноубордоор хурдтай давхиж эгц уруу буудаг мөсөн дээрх хоккейг оролцуулсан тэмцээн.


www.caak.mn (19 фото)

 19. Вашингтон хотын орчим явагддаг ОО-ийн өрөөнд сууж уралдах тэмцээн.


2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл