Сурталчилгаа (15)
Хаах

Лас Вегас дахь шар тайлах нүүдлийн эмнэлэг

2012-04-26, 18:03
15,483

Лас-Вегасын нэгэн эмч шартсан хүмүүст яаралтай тусламж үзүүлэх зөөврийн эмнэлэг байгуулах ер бусын санааг сэджээ. Тэрээр энэ анагаах бизнесээ амжилттай хэрэгжүүлэх үүднээс "Hangover Heaven" (Шарталтын диваажин) гэдэг нэртэй тусгай автобусыг хотоор явуулж байгаа аж. Автобус дотор мэргэжлийн сувилагчдын баг ажиллаж, шараа тайлуулахыг хүссэн үйлчлүүлэгчдэд витамины цуглуулга болон шар тайлах оцгой уусмал бүхий дусал хийдэг байна. Энэхүү дуслын ачаар шартсан үйлчлүүлэгчийн биенээс алкогольний үлдэгдэл хурдан гадагшилж, бодисын солилцоо нь сайжирдаг байна. Түүнчлэн бие нь үнэхээр муу байгаа шартагч нарт дотор муухай оргихыг болиулах, гэдэс өвдөлтийг зогсоох зэрэг нэмэлт үйлчилгээ үзүүлдэг ажээ. Шар тайлах багийг автобусны эзэн, анестезиологич эмч Жейсон Берк ахлана.

Лас Вегас дахь шар тайлах нүүдлийн эмнэлэг


www.caak.mn (6 фото)

Түүний хэлснээр Hangover Heaven бол цусны доннор болон зөөврийн эмчилгээ үзүүлдэг байдаг л зөөврийн эмнэлгийн тоног төхөөрөмжтэй автобус ажээ. 1 уут витамины уусмалын дусал нь 90 доллар, хоёр уут нь 150 доллар юм байна. Дусал хийх хугацаа дунджаар 1 цаг үргэлжилдэг. Нэмэлт төлбөр өгвөл, зөөврийн эмнэлгийн автобус нь үйлчлүүлэгчийг байрлаж байгаа буудал болон гэрт нь хүргэж өгдөг байна. Жейсон Берк нь энэхүү үйлчилгээгээ архидалтыг өөгшүүлэх зорилгоор бус, харин архи хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүст шарталтын үеэ хурдан даван туулахад нь тусалах зорилготой газар юм гэж хэлжээ.


www.caak.mn (6 фото)


www.caak.mn (6 фото)


www.caak.mn (6 фото)


www.caak.mn (6 фото)


www.caak.mn (6 фото)


6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл